Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/19

 

 

  2024       01          09                                         2024/ШЦТ/19

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох эрүүгийн 2425000000002 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Н. Д /РД:.............. /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т ургийн овогт Н Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сум, ...........................нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Н" нэртэй үйлчилгээний төвийн караокегаар үйлчлүүлж байхдаа "Д” ХХК- ийн эд хөрөнгө буюу караокены зааланд байрлуулсан Самсунг ЛСД загварын 55 инчийн зурагтыг гараараа цохиж хагалан хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Н.Дын мэдүүлсэн: Яллах дүгнэлтийг хүлээн авч танилцсан. Бичигдсэн зүйлтэй маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байна.Хохирол төлсөн гэх мэдүүлэг,

            Эрүүгийн 2425000000002 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12-р тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-р тал/

-хохирогч Н.Н мэдүүлсэн:.  Би Орхон аймгийн ...........................нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн “Н”-ийн зохион байгуулагч ажилтай, би караоке болон буудлыг хариуцдаг. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай караокенд үйлчлүүлж байсан өндөр нуруутай, нүдний шилтэй эрэгтэй хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед үйлчлүүлж байсан иргэд рүү дайрч улмаар зааланд байсан 55 инчийн Самсунг маркийн ЛСД зурагтыг санаатайгаар гараараа цохиж дэлгэцийг хагалсан. Тухайн үед манай ажилтан Н.Өгэх эмэгтэй салгах гэж байгаад хөлөө гэмтээсэн. Улмаар цагдаад хандсан. Манай караокены зурагтыг хагалсан гэх Д гэх залуу зурагтын төлбөрийг бүрэн барагдуулж хохиролгүй болгож өгсөн. Д нь тухайн дэлгэц нь хагарсан зурагтаа өөрөө аваад явсан. Камерын бичлэгийг хэрэгт гаргаж өгсөн. Д гэх хүнийг манай ажилтан Н.Өсалгаагүй бол олон эд зүйлсийг гэмтээх байсан. Бусад үйлчлүүлж байсан хүмүүстэй зодоон огт хийгээгүй, гэхдээ ер нь дайрч давшлаад байсан. Манай байгууллагын зүгээс гомдол санал байхгүй. Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-н 15-17-р тал/

-гэрч Т.Ун мэдүүлсэн... Би 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дүү Н.Дын хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сумын ...........................нутаг дэвсгэрт байрлах “Наадам ценцер”- ийн нийтийн караокед орсон. Бид хоёр хүн тус бүрийн 6 шил пиво ууцгаасан. Н.Д нилээн согтоод үйлчлүүлж байсан зарим хүмүүс руу дайрч давшилаад байсан. Н.Д нь караокены зурагтыг хагалсан байсан. Би салгаад аваад гарсан. Өөрөөс нь маргааш нь асуухад санахгүй байна, тасарсан байна лээ гэдгийг хэлсэн. Мөн “Наадам ценцер”-ийн нийтийн караокены бичлэгийг үзэхэд Н.Д зурагтыг нь санаатайгаар хагалсан байна лээ....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

-гэрч Н.Ө мэдүүлсэн... Би “Д” ХХК-ийн Нт буудлын ресепшин ажилтай. Тухайн өдөр ажил дээр байхад караокегаар үйлчлүүлж байсан эрэгтэй өндөр нуруутай залуу караокены зурагтыг хагалсан. Тухайн залууг салгах гэж байгаад газарт уначихсан. Тухайн үед миний хөл өвдөөд манай зохион байгуулагч цагдаад хандсан улмаар би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад нэхэмжпэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

- мэргэшсэн үнэлгээчин Дашдэлгэрийн Мягмарсүрэнгийн 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаартай... 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Самсмунг 55 инчийн зурагтны үнэ 1,000,000 төгрөг болж байна ... гэх дүгнэлт /хх-ийн 25-29-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1057 дугаартай... Н.Ө биед баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р тал/

 

-Шүүгдэгч Н.Дын яллагдагчаар мэдүүлсэн... Би болсон хэргийн талаар мэдүүлэгээ өгсөн. 2023 оны 11 дүгээр сары- 22-ны өдөр ажлынхаа ах Т.Угтахбаярын хамтаар ажпаа тараад “Н”-ийн караокед орж хүн тус бүрийн 6 шил пиво авч ууцгаасан. Би хамгийн сүүлийнхээ пивийг ууж байсан талаараа санаж байна. Бусад зүйлийг санахгүй байна. Намайг зурагт хагалсан гэдгийг надтай хамт явсан ах хэлсэн. Би тус караокены камерын бичлэгийг үзэхэд караокены зурагтыг хагалсан байсан. Би хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Миний буруу, дахин ийм зүйл гаргахгүй. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй “Н”-ийн ажилчин Н.Өгэх хүний гомдлыг бүрэн барагдуулсан. Би өөрийгөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Тогтоогдсон үйл баримт: Шүүгдэгч Н.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сум, Уртбулаг баг "Н"  төвийн караокегаар үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Д” ХХК- ийн эд хөрөнгө буюу караокены зааланд байрлуулсан Самсунг ЛСД загварын 55 инчийн зурагтыг гараараа цохиж хагалан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Дын үйлдлийн улмаас "Д” ХХК-ны эд хөрөнгөд 1,000,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг, хохирогч Н.Н:... 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай караокенд үйлчлүүлж байсан өндөр нуруутай, нүдний шилтэй эрэгтэй хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед үйлчлүүлж байсан иргэд рүү дайрч улмаар зааланд байсан 55 инчийн Самсунг маркийн ЛСД зурагтыг санаатайгаар гараараа цохиж дэлгэцийг хагалсан. Тухайн үед манай ажилтан Н.Өгэх эмэгтэй салгах гэж байгаад хөлөө гэмтээсэн. Улмаар цагдаад хандсан. Манай караокены зурагтыг хагалсан гэх Д гэх залуу зурагтын төлбөрийг бүрэн барагдуулж хохиролгүй болгож өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Т.Угтахбаярын:.. Мөн “Наадам ценцер”-ийн нийтийн караокены бичлэгийг үзэхэд Н.Д зурагтыг нь санаатайгаар хагалсан байна лээ.. гэх мэдүүлэг, гэрч Н.Ө:.. Би “Д” ХХК-ийн Нт буудлын ресепшин ажилтай. Тухайн өдөр ажил дээр байхад караокегаар үйлчлүүлж байсан эрэгтэй өндөр нуруутай залуу караокены зурагтыг хагалсан... гэх мэдүүлэг, үнэлгээчин Дашдэлгэрийн Мягмарсүрэнгийн 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаартай... 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Самсмунг 55 инчийн зурагтны үнэ 1,000,000 төгрөг болж байна ... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

        

        Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг гэмтээсэн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан,гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан, эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

        Эрүүгийн хуулий 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол,хор уршгийн талаар заахдаа 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол “гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,түүнээс доош хэмжээг”гэж, 2.5 дугаар зүйлийн “Тайлбар” хэсэгт “Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан тул шүүгдэгч Н.Дын учруулсан бусдын эд хөрөнгөд учруулсан 1,000,000 төгрөгний хохирол нь гэмт хэргийн шинжийг агуулж байна.

          

         Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сум, Уртбулаг баг "Н"-ийн караокегаар үйлчлүүлж байхдаа "Д” ХХК- ийн эд хөрөнгө буюу караокены зааланд байрлуулсан Самсунг ЛСД загварын 55 инчийн зурагтыг гараараа цохиж хагалан хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө гэмтээсэн  нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж ялын талаар тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хохирол төлөгдсөн гэж,

 

- шүүгдэгч  өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлсөн гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба хэргийн улмаас учруулсан хохиролыг төлж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэлбэр, хэмжээний талаар прокурорын санал болгосон ялын агуулгыг ойлгож тохиролцсон байна.      

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:        

 

Шүүгдэгч Н.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ахнгид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”

5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

 прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.          

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол 1,000,000 төгрөгийг төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн ба хохирогч Н.Н нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд: шүүгдэгч согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.        

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т ургийн овогт Н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.Дыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

.

 

 

 

 

      

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ