Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

 

2024     01          10                                           2024/ШЦТ/20

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Нд холбогдох эрүүгийн 2325001790545 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  О овгийн М.Н, /регистрийн дугаар /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр оройн 23 цагийн орчимд ............ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н центр караоке бааранд хохирогч Б.Д айпоне-14 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,300,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч М.Н мэдүүлсэн: Үнэн зөв мэдүүслэн. Гэм буруугаа хүлээж байна. Хохирлын мөнгийг төлсөн. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,

        Эрүүгийн 2325001790545 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            -“Tech store” технологийн дэлгүүрийн бүтээгдэхүүний баталгааны хуудас /хх-ийн 10-р тал/

-хохирогч Б.Д мэдүүлсэн:..Гар утас алга болсоноос хойш манай нөхөр Д ажлынхантайгаа нэг гарсан юм.Тэгж суухдаа нөхөр гар утасныхаа талаар ярихад Э гар устыг чинь Н авчихсан юм биш үү гэж ярьсан байсан. Тэгэхээр нь чи яагаад тэгж бодож байгаан гэхэд Н олон удаа орж гарсан болохоор нь ингэж бодлоо гэсэн чинь нөхрийн ажлын ах Эыг загнаад авч байгааг нь хараагүй байж хүнийг тэгж болохгүй гэж хэлсэн гэж байсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гомдолтой... тухайн үед нөхөр Д.Д Н центрийн лоунжнаас караоке руу өрөө байна уу гэж асуухаар түрүүлж яваад эргэж ирэх хооронд нь бид нар араас нь явахаар болж ширээнээс босохдоо би бэлэгний “Iphone 14 рго мах” загварын гар утсыг ширээн дээрээс авч куртикнийхээ халаасанд хийж караокены өрөө рүү ороод өрөөн дотор байрлах өлгүүрт куртикээ өлгөсөн, хамт явж байсан хүмүүс ч гэсэн бүгд өлгөсөн. Тэгээд караокед сууж байсан чинь Н куртикээ өмсөж гарчихаад 10 минутын дараа эргээд өрөөнд орж ирсэн. Энийг яагаад хэлж байгаа бэ гэхээр Н бид хоёр яг ижилхэн загварын ялгагдахгүй куртиктэй байсан болохоор Н миний куртикийг өмсөж гараад гар утсыг авсан байх гэж бодож байна. Би гомдолтой байна. Гар утсыг эргүүлж авах хүсэлгүй байгаа тул зөвхөн 5,300,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэл санааны зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. 2023 оны 06 дугаар сард гар утас хэн авсан болох талаар мөрдөгч надад амаар танилцуулахад Нд мөн адил хэлсэн юм шиг байсан, гэнэт Н манай нөхөр лүү залгаж гэрийн гадаа ирж уулзаад гомдолгүй гээд хэлээд өгөөч, би утас аваагүй ч гэсэн хохирлыг чинь барагдуулаад өгье гээд сонин сонин юм яриад байхаар нь манай нөхөр манай эхнэртэй учраа ол гээд хаясан чинь маргааш нь над руу утсаар зөндөө залгаад авахгүй байсан чинь ажил дээр ирээд надаас гомдлоо буцаагаад аваад өгөөч утсыг чинь төлөөд өгье гээд байхаар нь за тэгвэл мөнгийг нь өгчих гэсэн чинь 2,000,000 төгрөг урьдчилгаа өгье өөр мөнгө байхгүй байна гээд байсан. Тэгээд дахиж холбогдоогүй өөр надад нэмж ярих зүйл байхгүй .....гэх мэдүүлэг /хх-ийн 15, 16-р тал/

-гэрч Б.Э мэдүүлсэн:...2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ байхад Дын төрсөн өдөр гээд Булган аймгаас найзууд нь бас ирж байгаа гээд Н центрт тэмдэглэхээр болсон. Төрсөн өдөрт нь манай ажлын Л, Н нар, Дын найзууд гээд Булган аймгаас Л, Лгийн эхнэр, Б гээд 4 хүн ирсэн. Дын эхнэр Д гээд 9-үүлээ пабад суужтэмдэглэсэн. Төрсөн өдөр тэмдэглээд нэлээн суусны дараа бэлгээ өгч эхэлсэн. Д нөхөртөө цоо шинэ “Iphone 14 рго мах” загварын гар утас бэлэглэсэн. Караоке руу буухад Д хар куртикнийхээ халаасанд хийгээд буусан. Би Д, Лгийн эхнэртэй үлдээд ширээн дээр байсан ганц хоёр ундаагаа аваад буусан. Би 22 цаг өнгөрч байхад ганцаараа гараад гэр лүүгээ явсан. Н центрээс гараад 5-15 дугаар байрны ойролцоо явж байхад Д залгаад яагаад явсан гэхээр нь харих гэж байгаагаа хэлсэн. Маргааш нь ажил дээр очсон чинь гар утас байхгүй, алга болсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

-гэрч Б.Б мэдүүлсэн:“...Д нөхөртөө бэлэглэсэн “iphone 14 pro max” гар утас нь байхгүй байна гээд бөөндөө хайж эхэлсэн маргааш нь камер шүүхэд пабаас буухдаа куртикний халаасандаа хийгээд бууж байгаа нь бичлэг дээр харагдаж байсан...” гэх мэдүүлэг, /хэргийн 35-36 дугаар хуудас/

-гэрч Э.Эн мэдүүлсэн:....2023 оны 02 дугаар сард Н эгч намайг хотод нэг ширхэг утас зараад өгөөч гэсэн. Би ямар утас юм бэ гэхэд манай найз 3,500,000 төгрөгийн өрөнд орчихоод эгчийнхээ лангуунаас утас авсан. Имей код нь эгчид нь байгаа болохоор Эрдэнэтэд зарж болохгүй байна. Намайг хотод зараад өгөөч гээд гуйгаад байна, эгч нь автобусанд өгөөд явуулъя, доод талдаа 3,500,000 төгрөгөөр зарчих, үнэтэй зарж чадвал илүү мөнгөө аваарай гэж хэлсэн. Би тухайн үед Ган-Эрдэнэ гэдэг залуутай үерхэж байсан. Ган-Эрдэнэ автобуснаас тосож аваад хэд хоногийн дараа “Теди” худалдааны төв дотор 4,000,000 төгрөгөөр зарсан. Би 400,000 төгрөг аваад Н эгчийн данс руу 3,600,000 төгрөгийг 500,000 төгрөгөөр Худалдаа хөгжпийн банкны интернэт банкаар хуваан явуулсан. Нил ягаан өнгийн iphone 14 pro max загварын гар утас дагалдах хэрэгсэлгүй. Хайрцагтай, лацтай шинэ гар утас байсан. Манай найз залуу Баттулга овогтой Ган-Эрдэнэ /21 настай/ Тэди худалдааны төвд зарсан болохоор би аль лангуунд зарсан талаар мэдэхгүй байна. 4,000,000 төгрөгөөр зарсан гэсэн. Бэлэн мөнгөний машинаас шилжүүлж болохгүй байсан тул Ган-Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны данснаас 500,000 төгрөгөөр салгаад Н эгчийн өөрийнх нь эзэмшлийн Хаан банкны данс руу 3,600,000 төгрөг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 45-46-р тал/

-гэрч Ц.Цн мэдүүлсэн:...2023 оны 02 дугаар сард манай нөхөр Эрээн хот руу машин авах гэж яваад машинаа авалгүй буцаж Улаанбаатар хотод ирэхэд би тосож авах гээд Улаанбаатар хотод очсон. Тэгээд намайг очиход манай нөхөр “өчигдөр худалдаж авсан юм” гээд Iphone 14 pro max гар утсыг надад бэлэглэсэн. Авсан лангуу нь Iphone 15 pro max  гар утас нь гарч ирвэл зөрүүг нь өгч солиулж болно гэсэн гээд манай нөхөр надад хэлсэн. Манай нөхөр өөрөө худалдаж авсан тул би гар утсаа өгөхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/

-гэрч М.Ан мэдүүлсэн:.. манай захирал Я.Л Улаанбаатар хотод байгаа бөгөөд өөрийн биеэр мэдээлэл өгөх боломжгүй байгаа тул намайг танд мэдээлэл өгчих гэсэн бөгөөд би таны асууж байгаа гүйлгээний дагуу зээлийн программаасаа шүүж үзэхэд ........... регистерийн дугаартай М.Н гэдэг иргэн манай барьцаалан зээлдүүлэх газарт 2022.07.25-ны өдөр монетон ээмэг 1 ширхгийг 270,000 төгрөгөөр, 2022.08.01-ний өдөр монетон гинж, кулон 1 ширхгийг 200,000 төгрөгөөр, 2022.12.12-ны өдөр монетон бөгж 1 ширхгийг 220,000 төгрөгөөр, 2022.11.01-ний өдөр монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 1 ширхгийг 270,000, 2022.09.22-ны өдөр монетон гинж 2 ширхэг, бөгж 1 ширхгийг 240,000 төгрөгөөр, 2022.09.12-ны өдөр монетон бөгж 1 ширхгийг 170,000 төгрөгөөр тус тус барьцаалж 2023.02.01-ний өдөр тухайн эд зүйлсийн төлөлтийг хүүгийн хамт буюу нийт 1,476,550 төгрөгийг манай барьцаалан зээлдүүлэх газрын ашигладаг Хаан банкны 00000000000 дугаартай данс руу 00000000000000 дугаартай данснаас ФБ00000000000 гэсэн утгатайгаар шилжүүлж эд зүйлсээ авсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 52-56-р тал/

-гэрч Д.Дын мэдүүлсэн... Тэгтэл төрсөн өдрийн бэлэг гэж эхнэр маань надад Iphone 14 pro max загварын гар утас задраагүй хайрцагтай шинээр нь бэлэглэхээр нь гар утсыг авч өөрийнхөө урд ширээн дээрээ тавьсан. Тэгээд хэсэг бүгд хоорондоо танилцаж хамт сууж байгаад үргэлжлүүлэн Н центрийн В1 давхарт байрлах караоке орохоор болж би сул өрөө байгаа эсэхийг асуух гээд ганцаараа түрүүлээд доош бууж өрөө байна гэхээр нь эргэж гарч ирээд лоунжны текэн дээр зогсож тооцоогоо төлөөд зогсож байсан чинь манай хэд бүгд доош караоке руу орчихоор нь эхнэр миний юмнуудыг авсан гэж бодоод ширээн дээрээ эргэж очилгүйгээр шууд караокены өрөө рүү ороход хэн ч яваагүй бүгд байж байсан. Тэгээд караокегоор үйлчлүүлж байхад Ламринжав түрүүлж яваад араас нь Э явж Н, Б, Л, Х, Б, эхнэр Б.Д бид нар үлдэж караоке хаах үед гарахаар болоход эхнэр миний куртикний халаасанд байсан бэлгэнд өгсөн гар утас байхгүй байна гэж хэлэхээр нь бүгд гар утсыг хайж лоунж караоке зөөгч ажилтан, нэг нэгнийгээ хүртэл шалгаж үзэхэд олдоогүй. Тэгээд тоглож байгаа байх нэг нь гаргаад өгчих байлгүй дээ гэж бодоод 2 хоног өргөдөл гаргахгүй хүлээсэн чинь үнэхээр хулгайд алдсан гэж бодоод манай эхнэр Цагдаагийн байгууллагад хандах болсон. Би гар утсыг ширээн дээр тавьсан үеэс хойш ширээг орхиж явсан үйлдэл байхгүй. Би караокены өрөө рүү орчихоод эргэж гарч ирээд тооцоогоо төлж байхад манай хэд бүгд караокены өрөө рүү явж орсон юм. Тухайн үедээ эхнэрээс гар утас яг авсан юм уу гэж асуухад ширээн дээрээс аваад куртикнийхээ халаасанд хийсэн гэж байсан. Бид нар караокены өрөөнд ороод бүгд өрөөн дотор байрлах өлгүүрт куртикнүүдээ өлгөсөн. Караокегоор үйлчлүүлж байхад буюу Л Э хоёрыг явахаас өмнө Н гарчихаад 10 минутын дараа эргэж орж ирсэн. Н гадуур куртикээ өмсөөд гарсан. Нэмж хэлэхэд Н манай эхнэр Б.Д хоёр яг ижилхэн “Columbia” брендийн хар урт загварын куртиктэй байсан болохоор тухайн үед манай эхнэрийн куртикийг өмсөж гараад халаасанд нь байсан бэлэгний шинэ гар утсыг минь авсан байх гэж бодож байна. .. гэх мэдүүлэг /хх-ийн 58-р тал/

-гэрч Б.Г мэдүүлсэн:...манай найз охин Энхжаргал над руу залгаад хичээлтэй байна, Эрдэнэтээс замын унаанд Н эгч гар утас өгч явуулсан байна тосоод авчих гэж хэлсэн. Тэгээд би Драгон орж таксинаас айпоне-14 про макс гар утас авсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Теди төв орж тухайн гар утсыг гадаа нь зогсож байсан үл таних хүнд 4,300,000 төгрөгөөр зарж мөнгийг нь өөрийнхөө 00000000 тоот даноаар авсан. 3,600,000 төгрөгийг Нн данс рүү явуулж, үлдэгдэл мөнгийг нь Энхжаргал руу явуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-р тал/

-Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний “...Iphone 14 pro max загварын гар утас 5,300,000 төгрөгийн ханштай байна...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 73-74-р тал/

-шүүгдэгч М.Н /ФБ96070308/ эзэмшлийн 000000000, 00000000 Хаан банкны дансны хуулга /хх-ийн 122-145-р тал/

-Б.Г эзэмшлийн 000000000 дугаар ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 146-150-р тал/

-Б.Г эзэмшлийн 00000000000 дугаар Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга /хх-ийн 162-175-р тал/

-Мобиком корпорац ХХК-ний 2023-06-05-ны өдрийн 4/4668 дугаартай “....имей кодтой утсанд 000000000000 дугаар, 2023-02-11, 09:16:46, Ц.Ц...” гэсэн албан бичиг /хх-ийн 179-р тал/зэргийг нотлох баимтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч М.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н центр” караоке бааранд Д.Дын төрсөн өдрийн баярт оролцож байхдаа хохирогч Б.Д куртикний халаасанд байсан нөхөртөө бэлэглэсэн гэх “Iphone 14 pro max” загварын гар утсыг нууцаар авч, бусдад худалдаж Б.Дд 5,300,000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг 0000000000000, 00000000 Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, Мобиком корпорац ХХК-ний 2023-06-05-ны өдрийн 4/4668 дугаартай бичгийн нотлох баримт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч М.Нн үйлдлийн улмаас Б.Дд 5,300,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Д...  Би гомдолтой байна. Гар утсыг эргүүлж авах хүсэлгүй байгаа тул зөвхөн 5,300,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэл санааны зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. 2023 оны 06 дугаар сард гар утас хэн авсан болох талаар мөрдөгч надад амаар танилцуулахад Нд мөн адил хэлсэн юм шиг байсан, гэнэт Н манай нөхөр лүү залгаж гэрийн гадаа ирж уулзаад гомдолгүй гээд хэлээд өгөөч, би утас аваагүй ч гэсэн хохирлыг чинь барагдуулаад өгье гээд сонин сонин юм яриад байхаар нь манай нөхөр манай эхнэртэй учраа ол гээд хаясан чинь маргааш нь над руу утсаар зөндөө залгаад авахгүй байсан чинь ажил дээр ирээд надаас гомдлоо буцаагаад аваад өгөөч утсыг чинь төлөөд өгье гээд байхаар нь за тэгвэл мөнгийг нь өгчих гэсэн чинь 2,000,000 төгрөг урьдчилгаа өгье өөр мөнгө байхгүй байна гээд байсан..... гэх мэдүүлэг, гэрч Э.Энхжаргалын:... 2023 оны 02 дугаар сард Н эгч намайг хотод нэг ширхэг утас зараад өгөөч гэсэн. Би ямар утас юм бэ гэхэд манай найз 3,500,000 төгрөгийн өрөнд орчихоод эгчийнхээ лангуунаас утас авсан. Имей код нь эгчид нь байгаа болохоор Эрдэнэтэд зарж болохгүй байна. Намайг хотод зараад өгөөч гээд гуйгаад байна, эгч нь автобусанд өгөөд явуулъя, доод талдаа 3,500,000 төгрөгөөр зарчих, үнэтэй зарж чадвал илүү мөнгөө аваарай гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Ц.Цэрэнхандын...2023 оны 02 дугаар сард манай нөхөр эрээн хот руу машин авах гэж яваад сашинаа авалгүй буцаж Улаанбаатар хотод ирэхэд би тосож авах гээд Улаанбаатар хотод очсон. Тэгэдэ намайг очиход манай нөхөр өчигдөр худалдаж авсан юм гээд Iphone 14 pro max гар утсыг надад бэлэглэсэн. .. гэх мэдүүлэг, гэрч Д.Дын:... Тухайн үедээ эхнэрээс гар утас яг авсан юм уу гэж асуухад ширээн дээрээс аваад куртикнийхээ халаасанд хийсэн гэж байсан. Бид нар караокены өрөөнд ороод бүгд өрөөн дотор байрлах өлгүүрт куртикнүүдээ өлгөсөн. Караокегоор үйлчлүүлж байхад буюу Ламринжав Э хоёрыг явахаас өмнө Н гарчихаад 10 минутын дараа эргэж орж ирсэн. Н гадуур куртикээ өмсөөд гарсан. Нэмж хэлэхэд Н манай эхнэр Б.Д хоёр яг ижилхэн “Columbia” брендийн хар урт загварын куртиктэй байсан болохоор тухайн үед манай эхнэрийн куртикийг өмсөж гараад халаасанд нь байсан бэлэгний шинэ гар утсыг минь авсан байх гэж бодож байна. .. гэх мэдүүлэг, гэрч Б.Гантулгын мэдүүлсэн:... “...манай найз охин Энхжаргал над руу залгаад хичээлтэй байна, Эрдэнэтээс замын унаанд Н эгч гар утас өгч явуулсан байна тосоод авчих гэж хэлсэн. Тэгээд би Драгон орж таксинаас айпоне-14 про макс гар утас авсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Теди төв орж тухайн гар утсыг гадаа нь зогсож байсан үл таних хүнд 4,300,000 төгрөгөөр зарж мөнгийг нь өөрийнхөө 000000000000 тоот дансаар авсан. 3,600,000 төгрөгийг Нн данс рүү явуулж, үлдэгдэл мөнгийг нь Энхжаргал руу явуулсан... гэх мэдүүлэг, мэдүүлэг шалгасан ажиллагааны тэмдэглэл, дансны хуулга, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.

Шүүгдэгч М.Н нь хохирогч Б.Д “Iphone 14 pro max”  гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

  Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах яадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын  дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч М.Н нь хохирогч Б.Д “Iphone 14 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусдад өгч худалдан 3,600,000 төгрөг авч хэрэглэсэн нь  хулгайлах гэмт хэргийн шинжтэй болох нь хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, хохирол төлбөр барагдсан тул гаргуулах төлбөргүй гэж,

 -шүүгдэгчийн өмгөөлөгч: Зүйлчлэл гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж тус тус дүгнэлт гаргажээ.

 

 2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ оногдуулах саналтай. Хохирлоо өнөөдөр л төлсөн. Гэм буруугаа гэмшихгүй, ойлгохгүй байна гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц: Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байна. Хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Эмчийн ажилтай, нийтэд тустай ажил хийлгэх ял тохиромжтой гэж үзэж санал болгож байна гэж тус тус санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухай зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дэхь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудаас, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул ял оногдуулахгүй тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

3. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Дд учирсан 5,300,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, цаашид гаргах гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овгийн М Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар М.Нд оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд  хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

      

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ