Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

Улсын яллагч Х.Оюунцэцэг

            Шүүгдэгч Ц.Бямбацэрэнгийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

Шүүгдэгч Х.Батсайхан, П.Нямлхагва, О.Ууганбаатар, С.Энхбаатар, Л.Нямдаш, Д.Нэмэхбаяр нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч А.Мөнхтулга Б.Сонинбайгаль нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Х.Батсайхан, Ц.Бямбацэрэн, П.Нямлхагва, Д.Нэмэхбаяр нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар С.Энхбаатарт, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар О.Ууганбаатар, Л.Нямдаш нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201619000103 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын харъяат, 1969 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, механик, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв  аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар багийн Жавхлант хорооллын 04-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй, Халх овогт Хүрэлбаатарын Батсайхан РД/НШ:69022678/

 

2. Монгол Улсын харъяат, 1977 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Борхудаг гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өндөрийнхөн овогт Самбуугийн Энхбаатар РД/АМ:77053013/

 

3. Монгол Улсын харъяат, 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ШУТИС-н Үндэсний Технологийн сургуулийн 2 дугаар курст сурдаг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Төв аймгийн

Сүмбэр сумын Өнөр хорооллын 01-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвжавын Нямлхагва /НШ:88080691/

 

4. Монгол Улсын харъяат, 1995 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Монголын Үндэсний дээд сургуульд сурдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар баг 2-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэнсодномын Бямбацэрэн/НШ:95012118/

 

5. Монгол Улсын харъяат, 1995 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн  хамт Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар баг 3-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Нямдаш РД/НТ:95012231/

 

6. Монгол Улсын харъяат, 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөө аж ахуйн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын Өнөрийн 2-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оюунбаатарын Ууганбаатар РД/НШ:88100375/

 

7. Монгол Улсын харъяат, 1988 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Дэлгэрэх хороолол 01-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваасүрэнгийн Нэмэхбаяр РД/НШ:88071173/

 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар /

 

Шүүгдэгч Д.Нэмэхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Соёлын төвийн хойд талд үл ялих зүйлээр шалтаглан “Тендмент” харуул хамгаалалтын албаны хамгаалагч Дэлгэрсайханыг зодож танхайрсан, улмаар танхайн үйлдлээ удтал үргэлжлүүлэн шүүгдэгч Ц.Бямбацэрэнтэй бүлэглэн тус сумын цагдаагийн хэсгийн байрны гадна “Тендмент” харуул хамгаалалтын албаны хамгаалагч Д.Эрдэнэбатыг зодож хөнгөн зэргийн гэмтэл, мөн шүүгдэгч Х.Батсайхантай бүлэглэн, хамгаалагч Дэлгэрсайханыг зодож, Д.Эрдэнэбат, Дэлгэрсайхан нарын  махбодид нь тус тус хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

 

 Шүүгдэгч С.Батсайхан, П.Нямлхагва нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын цагдаагийн хэсгийн байрны гадаа “Тендмент” харуул хамгаалалтын албаны дарга Н.Ганхуягийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

 

Мөн шүүгдэгч П.Нямлхагва, С.Энхбаатар нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутаг Баруун тахилгат гэх газар баярлах “Тендмент” харуул хамгаалалтын албаны хамгаалагч нарын байрлаж байсан монгол гэрт хамгаалагч Ц.Төрмөнхийг ямар ч шалтгаангүйгээр  зодож, “шатааж ална” гэж хоёр талаас нь өргөж халуун зуухан дээр тавьж өмсөж байсан хамгаалалтын куртикны ар нуруу хэсгийг түлж танхайрсан,  улмаар шүүгдэгч П.Нямлхагва нь “Баруун тахилгат” гэх ууланд ажил үүргээ гүйцэтгэж явсан Д.Батбилэгийг ямар ч шалтгаангүйгээр зодож танхайрсан,

 

Мөн шүүгдэгч Х.Батсайхан, Д.Нэмэхбаяр, П.Нямлхагва нар бүлэглэн согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүмбэр сумын цагдаагийн хэсгийн байрны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа “Тендмент” харуул хамгаалалтын албаны улаан хүрэн өнгийн 82-16 УНО улсын дугаартай “Subaru protester” маркийн тээврийн хэрэгслийг гэмтээж, бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан мөн шүүгдэгч Х.Батсайхан, Б.Нэмэхбаяр, Ц.Нямлхагва, С.Энхбаатар, Ц.Бямбацэрэн, Л.Нямдаш, О.Ууганбаатар нар нь 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүмбэр сумын нутаг “Баруун тахилгат” гэх газар байрлах “Тендменд” харуул хамгаалалтын албаны хамгаалагч нарын байрлаж байсан “Альтра гоулд” ХХК-ны өмчлөлийн 6 ханатай монгол гэр, 5 ханатай монгол гэр, Дидш антен, нарны зай хураагуур, тогоо, вагончинкны цонхийг зэргийг хагалан, эвдэлж, санаатайгаар устгаж гэмтээн 3.269.500 төгрөгийн мөн “Тендмент” харуул хамгаалалтын компаний өмчлөлийн цахилгаан бороохой 2 ширхэг, гар чийдэн 2 ширхэг, бугуйн  гав 2 ширхэг, резинэн бороохой 2 зэргийг санаатай устгасан 216.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 02 сарын 07-нд Улаанбаатар хотоос хүн тээвэрлээд Октябрийн сангийн аж ахуйд очоод найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Тэгсэн Нэмэхбаяр архи хундаглаж байгаад бие засах гэж  яваад ирэхдээ хамгаалагч  нарт зодуулчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд бид нар буугаад юу болоод байгаа юм бэ гээд очоод Ганхуягийг “чи дандаа хүнд гай болж байх юмаа” гээд цохиод хөөсөн. Тэгээд араас нь Энхбат, Нямлхавга бид 3 хамт уул яваад хамгаалагч нарын байрлаж байгаа гэрлүү ороход нэг эрэгтэй, нэг эрэгтэй хүн байсан. Тэгээд бид нар гэрийг нь буулгачихаад гараад явж байхад нэг залуу замд явж байхаар нь Нямлхавга нэг өшиглөсөн. Тэгээд бид уулнаас бууж гүүрэн дээр явж байгаад цагдаатай таараад баригдсан. Надад хүн зодож цохисон зүйл байхгүй. Таньж олуулах ажиллагааны үеэр Ганхуяг л зодсон гэж намайг гээд заасан байгаа юм гэв.

 

Шүүгдэгч Х.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ...Нэмэхээ, Гансүх нарын хамт Улаанбаатар хотоос авч ирсэн 1 шил архиа уучихаад Энх-Амгалангийн дэлгүүрээс 0,75 граммын “Соёрхол” гэсэн архи аваад ууж байтал Жаргалсайхан Билэгсайхан, Отгонбаатар нар Отгонбаатарын “Тоёота приус-11” маркийн 43-22 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд тэнд гурван машинтай зургаан хүн байж байтал Нэмэхээ бууж яваад нилээн хугацаа өнгөрсний дараа хамраас нь цус болчихсон орж ирээд “хэдэн хамгаалагч нар цагдаагийн хувцас өмсчихсөн, бичиг баримт шалгана гээд намайг зодчихлоо” гэхээр нь би буугаад нэг хамгаалагчийг  нь “та нар яагаад байгаа юм бэ?” гээд цохиод авсан. Тэгтэл сумын цагдаа Дугарбат машинаас бууж ирээд “та нар больцгоо” гээд нөгөө хамгаалагч нарыг аваад цагдаагийн хэсэгрүү яваад өгсөн юм. Тэгэхээр нь бид нар араас нь очоод хартал халзан толгойтой хамгаалагч зогсож байхаар нь би очоод “дандаа суманд ирэхээрээ гай болж байдаг чамайг би ална шүү” гээд хөөтөл зугтаагаад яваад өгсөн....би “та нарыг араас чинь ална” гээд машинтайгаа хойд хамгаалалттай уулруу явсан. Хамгаалалттай ууланд очоод баруун урд талын гэрт ортол нэг эмэгтэй хүн бас нэг хөгшин хамгаалагч хоёр байсан...хажуу талаар Лхагва /Нямлхагва/ орж ирээд нөгөө хамгаалагчийг цохиж аваад баруун орон дээр нь унагаагаад дараа нь Лхагва /Нямлхагва/, Энхбаатар нар нөгөө хамгаалагчийг өргөөд зуухан дээгүүр нь чирсэн. Гэрээс гарахдаа Энхбаатар, Лхагва /Нямлхагва/ хоёрын нэг нь хаалганаас нь татсан чинь хаалга нь ханзраад унаад ирсэн. Баруун талд барьсан байсан гэрийн хаалганаас нь татсан чинь сугараад ирсэн. Тэгээд хана бусад зүйл нь хугарч байх шиг байсан. Миний машиныг Отгонбаатар бариад машинд Нямлхагва, Энхбаатар хоёр суугаад араас Нэмэхбаяр, Ууганбаатар, Нямлхагва, Гансүх, Бямбацэрэн, Нямдаш, Энхбаатар, Отгонбаатар нар ирсэн. Бид нар хамгаалалтын гэрлүү очоод урд талын гэрийг Энхбаатар, Нямлхагва бид гурав нурааж эвдэлчхаад машиндаа суухад хойд талын гэрийг мөн нураагаад хаячихсан байсан. Гэм бураагаа ойлгож байна  гэх мэдүүлэг  /хх-ийн 232-235-р хуудас/

 

Шүүгдэгч Х.Бямбацэрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би найзуудтайгаа хөзөр тоглож байгаад Гансүх ахын машинд суугаад уул руу явсан. Би сумын төвд болсон зодоонд оролцоогүй. Гансүх ахын машинд бид нар сууж яваад ууланд очсон чинь эхний гэр нурчихсан байсан. Эхлээд бид нар “болцгоо явцгаая” гээд түрүүлээд гарсан чинь гүүрэн дээр цагдаа нар машинтай байж байгаад бичлэг хийсэн. Тэгээд өглөө нь цагдаа ирээд аваад явсан гэв.

 

Шүүгдэгч Ц.Бямбацэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ....Цагдаагийн кабоны үүдэн дээр баахан хүмүүс байхаар нь очсон чинь Гансүх ах, Жижгээ буюу Батсайхан ах, Памбага буюу Отгонбаатар ах, Нямлхагва, Нэмэхбаяр ах, сумын засаг дарга Билэгсайхан, манай сумын хэсгийн төлөөлөгч, хоёр цагдаа, “Тендмент” харуул хамгаалалтын албаны дарга Ганхуяг өөр нэг хамгаалагч байсан. Нямдаш бид хоёрыг очиход хамгаалалтын албаны хүмүүстэй Нэмэхбаяр ах, Жижгээ /Батсайхан/ ах болон бусад хүмүүс муудалцаж зодолдсон бололтой байсан... Гансүх ахын машинд Нямдаш бид хоёр суусан. Жижгээ ахын машиныг болохоор Отгонбаатар бариад Нямлхагва, Энхбаатар, Батсайхан, Жижгээ ах нар суусан. Нэмэхээ ахын машинд бас ганц хоёр хүн суусан. Яг хэн хэн суусныг мэдээгүй. Биднийг ууланд очиход хамгаалалтын албаны хоёр гэрийн урд талын гэрийг нураачихсан, хойд талын гэрийнх нь бүслүүрийг тайлж байхаар нь Нямдаш бид хоёр Гансүх ахын машинаас бууж, түрүүлж очоод хойд гэрт нь ороод хэд хэдэн унь буулгаж хугалсан, тэр үед Нямдаш бид хоёртой хамт Энхбаатар байсан. Тэгээд тэр гэрийг нураасан чинь Отгонбаатар ах “одоо больцгоо” гээд бүгд машиндаа суугаад алттай уулруугаа хөдлөөд явж байтал замд нэг хамгаалагч ганцаараа гар чийдэн тусгачихсан явж байсан. Тэгтэл арын машинд явсан Нямлхагва ах бууж ирээд нөгөө хамгаалагчийг цохих шиг болсон. Гэрт байсан хамгаалагчийг Энхбаатар, Нямлхагва хоёр зодсон гэх мэдүүлэг /хх-ийн 238-239-р хуудас/

 

Шүүгдэгч Л.Нямдаш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би алт авдаг гэхээр нь сонирхоод уулруу хамт явсан. Биднийг очихоод урд гэрийг  олон хүн буулгаж байсан. Би гэрт ороод унь хугалсан. Надад бусдын эд зүйлийн устгаж гэмтээх санаа зорилго байгаагүй. Хүмүүс хугалаад байхаар нь л хугалчихсан юм гэв.

 

Шүүгдэгч Л.Нямдашийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Сүмбэр сумын цагдаагийн хэсгийн урд хүмүүс бужигналдаад байхаар нь бид хоёр сонирхоод очиход сумын цагдаа, хамгаалагч нартай Жижгээ /Батсайхан/, Нэмэхээ, Гансүх, Баатараа гэх манай нутгийн ах нар бололтой тэнд байсан хэсэгт хүмүүс зодолдсон байдалтай зогсож байсан. Батсайхан, Нэмэхээ, Гансүх ах нар болон тэнд байсан бусад хүмүүс уул руу явъя гэхээр нь би Гансүх ахын машинд Бямбацэрэнгийн хамт суугаад явцгаасан. Гансүх ах, Бямбацэрэн, Ууганбаатар бид дөрөв Гансүх ахын машинд суугаад “Баруун тахилгат” гэх уулруу явсан. Бид нар нийтдээ 3 тээврийн хэрэгсэлтэй очсон. Бид нарын урд явсан 2 машинтай хүмүүс тус “Баруун тахилгат” гэх газрын урд гэрийг нурааж дуусаад, хойд гэрийг нь нурааж байхаар нь Ууганбаатар, Бямбацэрэн бид гурав машинаас бууж очоод хойд гэрийн 2 унийг нь татаад унагаж хугалаад гэрийн ханыг өшиглөж байтал цагдаа нар ирж байна гэхээр нь буцаад явсан. Гэр нураасан бол миний буруу гэх мэдүүлэг /хх-ийн 240-243-р хуудас/

 

Шүүгдэгч О.Ууганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гансүх ах уул руу яваад ирье гэхээр нь уул руу явсан. Биднийг гэрийн гадаа очиход Батсайхан ахын машин бас 2-3 жижиг тэрэг байсан. Гансүх ах хэлэхдээ “энэ хамгаалагч нар манай сумын хүмүүсийг байнга дээрлэхдэг болохоор оръё” гэхээр нь гэрлүү явж орсон. Гэрт ороход зөндөө хүмүүс байсан ба бид нар ороод 3 унь л хугалсан. Дараа нь хамгаалагч нарыг нь зодчихсон болохоор хурдан тэндээс явсан гэв.

 

Шүүгдэгч О.Ууганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Бямбацэрэн, Нямдаш хоёр машины арын суудал дээр ороод суугаад Гансүх ах бид дөрөв “Баруун тахилгат” гэх уул руу Батсайханы машин, Нэмэхбаярын машин зэрэг гурван машинтай очсон. Бид дөрвийг ууланд очиход хамт хөдөлсөн машинууд очсон байсан. Тэгээд машинаасаа буугаад хартал хамгаалалтын албаны баруун урд талын гэрийг урд талын машинтай хүмүүс буулгачихсан байсан. Тэгээд бид нар бөөндөө хойд талын гэрт ороод унийг нь хугалж эхэлсэн. Би 7-8 унь хугалсан байх. Тэгээд бас гэрийнх нь хаалгыг эвдэлцсэн. Тэгээд машиндаа суугаад хамгаалалтын хойд талд байсан хуучин ухаж байсан нүхэн дээр очиход урд талын машинтай хүмүүс зогчихсон нэг хамгаалагчийг авч шидээд байсан. Батсайхан ах Гансүх ах хоёр “Хамгаалагч нар даварчихсан байна бид нарыг зүгээр байхад цохиж зодоод байна” гээд “очоод алаад өгье” гээд л хамт явцгаасан. Батсайхан ахын машинтай хүмүүс бид нараас түрүүлээд оччихсон байсан. Тэд нар л нураасан байх гэх мэдүүлэг /хх-ийн 244-247-р хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нэмэхбаяр өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг  гарах тэр өдөр цагаан сар болох гэж байсан болохоор алт олдчих юм болов уу гээд уулруу явсан. Биднийг очиход эхний гэр нурчихсан байсан. Бид олуулаа болохоор хөөрөөд гэрт орж унь хугалсан. Би бусдын эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин танхайрсан гэдэг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би улаан машин эвдэхэд оролцоогүй. Бас Эрдэнэбат гэдэг хүнийг ч зодоход нь оролцоогүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Д.Нэмэхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Батсайхан, Гансүх нар нэг шил архи аваад байж байтал хамгаалалтын улаан өнгийн машин ирээд дотроос нь сумын цагдаа Дугарбат бууж ирээд засаг дарга болон бусад хүмүүстэй мэндлээд байж байтал ...Дэлгэрсайхан гээд хамгаалагч...бууж ирээд хөдөлж байсан машиныг “хөөе зогс” гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “би сумын цагдаа байна”  гэхээр нь “би ийм цагдаа танихгүй” гэсэн. Тэгээд би хэл муутай хамгаалагчтай муудалцаж би хоёр удаа каска руу нь цохиод миний гарнаас цус гарсан. Тэгээд би хөлөөрөө тийрсэн. Тэгээд цагдаа Дугарбат ирж салгасан. Хамгаалагч нар яваад өгсөн. Тэгтэл Батсайхан ах ирээд “яахаараа зүгээр зогсож байгаа хүнийг зоддог юм наадахтай чинь уулзана” гэсэн. Би “хойноос нь очиж байгаад ална аа” гээд Цагдаагийн хэсэг дээр очтол нөгөө хэл муутай хамгаалагч  буюу Дэлгэрсайхан байж байсан. Тэгэхээр нь гүйж очоод шууд “чи яахаараа намайг нутагт ирж дээрэлхэх ёстой юм бэ?” гээд хөлөөрөө гуяруу нь тийрч унагаахад тэр өөдөөс цохисон. Бид хоёр 2-3 удаа цохилцож байхад төлөөлөгч Алтансүх, Дугарбат нар ирээд салгасан. Сүүлд гэрлүү намайг очиход урд гэр нурчихсан, хойд гэрийн хаалга нь уначихсан байсан. Тэнд байсан хамгаалагчийг Нямлхагва зодоод байсан гэх мэдүүлэг /хх-248-250, 2-р ха-1-2-р хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Энхбаатар өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед уул руу явах гэж байгааг мэдээгүй. Ууланд очоод Нямлхавгатай нийлж хамгаалагч Төрмөнхийг зодож,  гэрийн унь хугалснаа хүлээн зөвшөөрч байна. Харин хамгаалагч Төрмөнхийг зодоогүй, түүнийг гал дээр шатаана гэсэн үйлдэл хийгээгүй. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч С.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Жижгээ ахтай очиж уулзсан чинь “энэ хамгаалагч нар гудамжинд хүний юм өгөх гээд зогсож байтал ирээд зодох гэж байна” гэж хэлсэн...тэгээд тэндээс уулруу явж үзчихээд ирье гээд Жижгээ /Батсайхан/ ахын саарал Allion маркийн машинтай Отгонбаатар, Лхагва /Нямлхагва/ бид дөрөв цуг уулруу явсан. Тэгээд тэнд очоод хамгалаалтын албаны гэр дээр очиход гэрийг нь буулгачихъя гээд бид хэд нийлж байгаад гэрийн эсгийг нь хуу татаж, зүүн талын хатавчнаас нь буулгасан....Жижгээ /Батсайхан/ ах Алтансүх цагдаа руу “би гэрийг нь буулгаж удирдсан, би хийсэн юм” гээд дайраад байсан. Гэрийн баруун талын орон дээр байсан хамгаалагчийг Нямлхагва очоод нэг цохисон. Хойд гэрийг бол бусад маань нураасан байх.... нүх гэр хоёрын хооронд машины гэрэлд нэг хамгаалагч явж байгаа харагдсан. Лхагваа /Нямлхагва/ буугаад тэр хамгаалагчийг нэг өшиглөсөн. Нөгөө хамгаалагч нь цаашаа гүйгээд гэрлээс гараад зугтаасан гэх мэдүүлэг /хх-ийн 218-221-р хуудас/

 

Шүүгдэгч П.Нямлхагва шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Алт олох санаатай уулруу явсан. Ганхуягийг өмнө нь Очирцэрэн нарыг шүүхээр оруулж байсан болохоор нь өмөөрөөд цохисон. Би гэр нураахад оролцоогүй, хамгаалагч Эрдэнэбат, Дэлгэрсайхан нарыг зодсон зодоонд оролцоогүй. Надад холбогдуулж байгаа танхайн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Харин бусдын эд хөрөнгийг санаатай эвдэн сүйтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хамгаалагч Төрмөнхийг ганц удаа л цохисон гэв.

 

 Шүүгдэгч П.Нямлхагвын мөрдөн байцаалтанд өгсөн ...Хаан банк Цагдаагийн хэсгийн хооронд олон хүн байхаар нь сонирхоод очтол Жижгээ буюу Батсайхан, Нэмэхбаяр нар уулын хамгаалаг нартай муудалдсан юм яриад байж байсан.....Тэгээд хойшоо уулруу явсан. Очоод би баруун талын гэрлүү хамгийн түрүүнд ороход нэг эмэгтэй, бас нэг хамгаалагч байхаар нь эрэгтэй хамгаалагчтай муудалцаад баруун орон дээр нь зодолдоод байж байтал Энхбаатар орж ирээд намайг түлхээд нөгөө хамгаалагчийг барьж аваад түлхсэн чинь хамгаалагч зуухан дээр ойчоод хажуу талруу нь унасан. Тэгэхээр нь би барьж аваад байтал жолооч Отгонбаатар салгасан. Нөгөө хамгаалагч гараад зугтаасан. хойшоо алт гардаг газар руу явж байтал өөдөөс хамгаалагч гараад ирэхээр нь би буугаад барьж аваад та нар яагаад нутгийн ах нарыг минь зодоод байдаг юм бэ гээд хавсарч унагасан. Тэгтэл Энхбаатар тэр хамгаалагчийг бариад авсан.  тэнд очсон хүн болгон гэрийг нь нураагаад нураачих, шатаачих л гээд байсан. Хэн хэлж байгааг мэдээгүй орилолдоод байсан.Батсайхан, Нэмэхбаяр  хоёр л уриалж байсан байх. Урд гэрээс гарч ирэхэд хойд талын гэрийг хүмүүс нурааж байсан тухайн үед бид архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 227-230 хуудас/

 

Хохирогч Н.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарйн 07-ны орой ...сумын төвийн зүүн талын сагсны талбайн ард талд гурван машин байхаар нь цагдаа Дугарбат хамгаалагч Дэлгэрсайхан хоёр очоод шалгах гэсэн чинь улаан цамцтай залуу шууд гүйж ирээд одоо наадуулыгаа явуул, би энэ сумыг би мэднэ гээд байсан. Би тэр залууд та нар одоо болиоч наадах чинь ажлаа хийж явна гэж хэлсэн чинь тэнд зогсож байсан саарал өнгийн машинаас Батсайхан гэдэг залуу гарч ирээд надруу одоо чамайг энд ална гээд надруу дайрсан.Тэгэхээр нь би ажлаа хийж явна гэж тайлбарлах гээд оролдсон чинь өөр бас сахалтай жижигхэн туранхай залуу гарч ирээд намайг чирээд манай машины ард талруу аваачсан тэр үед тэнд байсан машинаас Гансүх бас сумын засаг дарга Билэгсайхан нар гарч ирчихсэн байсан,  тэгэхээр нь би Билэгсайхантай мэндлээд энэ хүмүүсээ болиулаач гэж хэлтэл Билэгсайхан Жижгээд хандан наадахаа орхичих наадах чинь мөрөөрөө амьтан байгаа юм харин цаадах далчигнаад байгааг нь гэж хэлсэн. Дугарбат, Дэлгэрсайхан бид гурав цагдаагийн хэсэг дээр дээр ирээд Алтансүх болон хамгаалагч Эрдэнэбат, Батсайхан хоёртой хамт журмалсан машинаа хашаанд хийж байтал хоёр саарал машинтай хүмүүс ирээд машинаас Нэмэхээ гэдэг залуу гарч ирээд шууд хамгаалагч Батсайханыг өшиглөөд газар унагасан. Тэр хоёрыг салгах гээд Алтансүх төлөөлөгч оччихсон байсан. Тэгтэл араас нь гарч ирсэн Батсайхан намайг багалзуурдаад авсан. Батсайхан намайг боож унагаагаад толгой, бөөр, нуруу, бөгс хэсэг рүү их л олон өшиглөсөн. Яг хэдэн удааг нь санахгүй байна, толгойруу л 4-5 удаа өшиглөсөн. Миний толгойн зүүн дээд хэсэгт хэсэг газар язарсан, бөөр нуруу хэсэгт хөндүүрлэсэн, зүүн гуянд хөхрөлт үүссэн, ахар сүүл хугарсан. Тэгээд тэндээс нийт дөрвөн машин хойшоо яваад өгсөн. Тогооч Энхсайхан надруу залгаад машинтай залуучууд ирээд гэр орон сүйтгэчихээд, хамгаалагч Төрмөнхийг зодоод халуун зууханд дээр нуруугаар нь шатааж ална гэж дараад хойшоо талбайруу явчихлаа гэж хэлсэн. Уулруу очиход бид нарын байрлаж байсан гэрийг нураагаад эвдлээд хаячихсан байсан. Мөн вагончигны цонх хагалсан, тавган антенн, нарны зай хураагуур зэрэг эд зүйлийг эвдсэн, эдгээр эд зүйл нь Айлтрогоуль ХХК-ны өмч гэх мэдүүлэг  /хх-ийн 50-51хуудас/

 

Хохирогч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн хэсгийн үүдэнд...намайг машиныхаа хаалгыг онгойлгож чадахгүй байсан тэр үед цагдаагийн хэсгийн гадаа зодоон болоод байх шиг байсан. Дугарбат цагдаа ирээд хаалга онгойлгож өгөхөөр нь би барьж ирсэн машиныхаа түлхүүрийг Дугарбат цагдаад өгчихөөд хашаанаас гартал ...намайг бас нэг хамгаалагч нь энэ байна гээд харвал таних таних залуу хэлээд дөрвөн залуугийн хамт ирээд зүс таних залуу намайг цээжрүү гараараа цохиход би арагшаа болсон. Тэгтэл араас нэг хүн татаад газар хавсраад унагасан. Би газар унангуутаа гараараа нүүрээ хамгаалаад хэвтсэн чинь миний гар, нуруу, бөгс, цээж, салтаа руу өшиглөж байсан. Би та нар болиочээ намайг аллаа шүү дээ гэж хэлээд босоод шууд машинруугаа зугтаад ороод хаалгаа хааж амжаагүй байж байтал Дэлгэрсайхан бас ирээд суусан. Тэгээд намайг зодож байсан хүмүүс хойноос хүрч ирээд үсдэж аваад заамдаад өшиглөж тийрээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/, мөн түүний 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өгсөн Журмалсан машиныг хашаанд оруулж тавьчихаад гарч ирэхэд Нэмэхбаяр гэх залуу хууль надад үйлчлэхгүй энэ мууг алаад хаячихъя гээд шууд намайг гараараа баруун шанаа руу цохиод би газар унасан чинь цээж рүү өшиглөсөн... араас татаад машин руу оруулахгүй цохиод байсан, тэгсэн чинь Бямбацэрэн гэх залуу нэг харахад намайг толгойруу өшиглөж байсан гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 139-р хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн: ...хохирогч Нацагийн Ганхуягийн бие болон хувцсанд үзлэг хийв. Хохирогчийн өмсөж байгаа ногоон эрээн өнгийн малгайтай хүрэм байх бөгөөд уг хүрэмний зүүн дотор энгэр хэсэгт 29х5 хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр боихрлогдсон байв. Дотор талдаа шар өнгийн малгайтай зүүн энгэрээ халаастай ноосон цамцтай уг цамцны энгэр хэсэгт 11.5х8.5 см хэмжээтэй цацарсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...хохирогчийн биед үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд толгойн зүүн дээд хэсэгт 5х6 см хэмжээтэй шинэ шарх байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  23 хуудас/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  №207 тоот:

 

1.Н.Ганхуягийн биед чамархай, хонгон дээр цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 106-р хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн...хохирогч Дашцэрэнгийн Эрдэнэбатын бие болон хувцасны үзлэг хийв. Хохирогчийн өмсөж байгаа хар өнгийн малгайтай ажлын хүрэн энгэртээ “security” гэсэн шар өнгийн бичигтэй хүрэм байх бөгөөд уг хүрэмний зүүн ханцуйны тохой хэсэгт 7х89 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...өмдний зүүн өвдөг хэсэгт 7х3 см, 7х2.5 см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Баруун булчин хэсэгт 2х1 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...хохирогчийн биед үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд баруун хөмсөгний дээд талд дух хэсэгт 3.5 х 0.3 см хэмжээтэй шинэ, шарх, духны гол дээд хэсэгт 1.5 см х 0.1 см хэмжээтэй шинэ шарх, зүүн талын чихний дэлбээ хэсэгт 1х1 см хэмжээтэй шинэ шарх байх бөгөөд хохирогч нь толгойн хуйх хэсэгт хөндүүртэй, дагз хэсэгт хөндүүртэй, хэвлийн баруун хэсэгт болон нурууны гол хэсэгт, баруун цавиар өвдөнө гэх тэмдэглэл болон тухайн байцаан шийтгэх ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2448 тоот:

 

1.Д.Эрдэнэбатын цээжний баруун талын 8 дугаар хавирганы хугарал, духны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-ийн 101-р хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сүмбэр сумын ...багийн нутаг Баруун тахилгат гэх газар байх бөгөөд уг газар нь сумын төвөөс хойш 6 км зайтай байх уул бөгөөд хэрэг учрал гарсан газар нь уг уулын ертөнцийн зүгээр баруун урд суга байв. Үзлэгийг  цагийн зүүний эвдэрсэн монгол гэрт хийхэд уг гэрийн хаалгыг эвдэн хавтасыг салгаж газар хаясан байдалтай, гэрийн ханыг дагуулан хар өнгийн панеран модоор 5 ширхэг ор бэлдэж зассан байх бөгөөд уг орны дээд талд гэрийн унь олон тоогоор унасан, гэрийн гол хэсэгт ширээтэй, ширээний урд хэсэгт зуух байх бөгөөд зуух нь ам хэсэг нь зүүн урд зүгрүү харсан, зуухны таганд даавуу хайлсан байдалтай наалдаж тогтсон байсныг криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Монгол гэрийн зүүн урд хэсэг нь бүхэлдээ унь нь ойчиж, дээвэр цаваг нь дотогшоо унжиж орж ирсэн, хана нь хугарсан...зүүн хойд зүгт байх монгол гэрт үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд уг гэрийн хаалга хэсгийг эвдэн баруун талд нь хаясан, хаалганы хавтасыг гэрээс зүүн урд зүгт байх түлээний цаагуур оруулж хаясан, гэрийн хана нь гадагш тэлэгдсэн, унь нь доошоо ойчсон байдалтай байх ба гэрийн урд талд байсан нарны зайн самбар DDISH TV гэсэн тавган антеныг эвдсэн байдалтай байх бөгөөд...гэрийн баруун талын багана доод хэсэгтээ хугарсан, эргэн тойронд олон тооны унь ойчсон, 30 орчим унь хугарсан байх бөгөөд тооно нь баруун талруугаа далийж орсон, гэрийн дээвэр баруун доод талаараа дотогшоо унжиж орж ирсэн байсныг үзлэгийн тэмдэглэл тусгаж...гэрийн хойд талд байх цагаан өнгийн контейнерт үзлэг хийхэд урд талын цонхыг хагалсан, хагархай шил нь гадна болон дотор талруугаа ойчсон байдалтай байв гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дугаар хуудас/

 

Автомашинд үзлэг хийсэн: 82-16 УНО улсын дугаартай “Subaru forester” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Машины гадна өнгө улаан бүрэн байх ба жолоочийн гадна талын... хаалганы цонхон дээр 10х3 хэмжээтэй, 9х1 хэмжээтэй тус тус цус мэт зүйлээр бохирлогдсон байх ба арын хаалганы шилэн дээр 1х1 хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон, хаалганы дунд хэсэгт 10х6 хэмжээтэй зураас үүссэн цус мэт зүйлээр бохирлогдсон, тээврийн хэрэгслийн баруун урд хэсгийн дугуйнаас  дээш 20 см-т карлан хонхойсон байв...тээврийн хэрэгслийн ...жолоочийн эсрэг талын хаалганы...дотор талын бариул хэсэг улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, урд талын салоны хайрцагны таган дээр 3х4 хэмжээтэй, 1х1 хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв гэх тэмдэглэл, 8 ш гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 1-12 хуудас/

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай....зодоонд оролцсон хүмүүсийг өрөөнд оруулан, гаднаас өөр 2 хүнийг дунд нь байрлуулан 1-10 хүртэл дугаарласан цаас бариулан өөрсдөөр нь дурын байрлалд оруулан гаднаас хохирогч Н.Ганхуягийг гаднаас оруулж ирэн ...таныг зодсон хүмүүсээс энэ дотор байна уу гэж асуухад хохирогч Ганхуяг нь намайг зодсон хүмүүсээс хоёрыг нь таньж байна гээд 8 номерын дугаар барьсан сэжигтэн Х.Батсайханыг, мөн 9 номерын дугаар барьсан сэжигтэн П.Нямлхагва нарыг зааж, бусдыг нь сайн санахгүй байна гэв.Би бол Жижгээ буюу Батсайханг таньж байна, нөгөө 9 дугаар барьсан залууг царайгаар нь таньж байна, мөн энэ хүмүүс дотор намайг зодсон эрээн цамцтай байсан залуу нь байхгүй байна гэснээр болон тухайн байцаан шийтгэх ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт  тэмдэглэл /хх-ийн 52-54-р хуудас/

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай ....Таньж олуулах ажиллагаа явуулахын өмнө хохирогч Н.Ганхуяг нь Нэмэхбаярын дүү нь намайг зодсон гэсэн тул Д.Нэмэхбаярын дүү Мөнхбаярыг өрөөнд оруулан гаднаас өөр 4 хүнийг оруулж ирэн 1-5 хүртэл дугаарласан цаас сугалуулан бариулж өөрсдөөр нь дурын байрлалд оруулан гаднаас хохирогч Н.Ганхуяг нь дээрх хүмүүсийг харж байгаад 1 дугаарыг барьсан Д.Мөнхбаярыг зааж энэ хүн намайг зодоход байсан хүн мөн байна гэв...би хамгийн эхний мэдүүлэг дээрээ Батсайхантай хамт эрээн хувцастай залуу ирж хоёр талаас барьж унагаж зодсон гэж хэлсэн, мөн дараа нь тань олуулах ажиллагаа хийхэд энэ залуу ирээгүй байсан учир байхгүй байна гэдгийг хэлсэн. Энэ залуу яг мөн байна, учир нь гэвэл би Х.Батсайхантай анх ирэхэд сайн харсан учир таньж байна гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2-р хав хх-ийн137-138-р хуудас/

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай: ...зодоонд оролцсон хүмүүсийг өрөөнд оруулан, гаднаас өөр 2 хүнийг дунд нь байрлуулан 1-10 хүртэл дугаарласан цаас бариулан өөрсдөөр нь дурын байрлалд оруулан гаднаас хохирогч Д.Эрдэнэбатыг гаднаас оруулж ирэн...таныг зодсон хүмүүс энэ хүмүүс дотор байна уу гэж асуухад ...хоёрыг нь таньж байна гээд 6 дугаар барьсан сэжигтэн Д.Нэмэхбаяр, 10 дугаарыг барьсан Ц.Бямбацэрэн нарыг зааж, бусдыг санахгүй байна гэв. ..намайг зодож байхад 6 номерыг барьсан залуу алаад өгье гээд өшиглөөд байсан, тэгэхэд Алтансүх хэсгийн төлөөлөгч наад хүнээ аллаа шүү дээ гэхэд машин дотор өшиглөөд тийрээд зодоод байсан...10 номерыг барьсан залуу тухайн үед хар хувцастай байсан ба би царай төрхөөр нь таньж байна, би андуураагүй гэх тэмдэглэл,байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Хохирогч Д.Батбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр...хамгаалалтын бүс дээр зогсож байсан юм. Тэгээд 23 цагт гурван ширхэг тээврийн хэрэгсэлтэй хүмүүс миний үүрэг гүйцэтгэж байсан газар ирсэн. Тэр үед би машины дугаарыг нь харах гээд өөдөөс нь очтол голд явсан машинаас 4 хүн бууж ирээд намайг ална гээд хүрч ирээд шууд нүүрлүү цохисон. Тэгээд би шууд зугтах гэтэл намайг араас хувцасны малгайнаас татаж унагаад газар хэвтэж байхад дээрээс ирээд зодсон. Дахин зугтах гээд босоод унасан. Тэгэж байгаад уулын уруу зугтсан...байрлаж байсан газраа иртэл манай хоёр гэрийг хаалгыг нь эвдээд, унийг нь хугалаад дотогшоо нь унагачихсан, бас манай хамгаалагч Төрмөнхийг зодоод өмсөж байсан ажлын хувцасны ар талыг түлчихсэн байсан. Би өөдөөс нь зодолдож, маргалдсан зүйл байхгүй. Үгийн солиогүй л ална гээд л зодоод эхэлсэн...миний толгой хөл зэрэг  рүү хөл гараараа цохиж байсан. Баруун урд талд байсан гэрийн хаалга эвдсэн, унь хугарсан, зүүн урд талын хана нь хугарсан байсан. Харин хойд талын гэрийн хаалга эвдсэн, багана хугарсан, унь хугарсан байсан. Гэрийн зүүн талд байсан нарны зайн самбар, Ддиш-ийн антен эвдсэн, гэрийн хойд талд байсан контейнерын цонхыг хагалсан байсан.Төрмөнхийн яриагаар бол зуухан дээр өргөж тавиад шатаана гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 р хуудас/

 

 Хүний биед үзлэг хийсэн: ..Хохирогч Д.Батбилэгийн биед үзлэгийг хийхэд баруун хөмсөгний дээд талд 3.5х0.5 см хэмжээтэй шинэ зулгаралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт 6х2.5 см хэмжээтэй зулгаралт, хамар дээр 1х0.1 см хэмжээтэй хөндлөн шалбархай үүссэн байв гэх тэмдэглэл болон тухайн байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-29-р хуудас/

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай: ...гэр, бусад эд зүйл эвдэлж сүйтгэхэд явсан гэх хүмүүс болон гаднаас өөр 2 хүнийг оруулж ирэн дунд нь байрлуулан 1-10 хүртэл дугаарласан цаас бариулан өөрсдөөр нь дурын байрлалд оруулан гаднаас хохирогч Батбилэгийг гаднаас оруулж ирэн 2016 оны 02 дугаар сарын  07-ны өдөр  Сүмбэр сумын Баруун тахилгат гэх газар таныг ганцаараа явж байхад зодсон гэх хүмүүс энэ дотор байна уу? гэхэд хохирогч Д.Батбилэг нь тухайн хүмүүсийг тойруулан харж байгаад 9 дугаарыг барьсан Х.Батсайханыг зааж машинаас бууж ирсэн хүн байна, тэрнээс зодсон хүмүүсийг танихгүй байв гэх тэмдэглэл болон тухайн байцаан шийтгэх ажиллагаа бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-71-р хуудас/

 

Хохирогч Ц.Төрмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 07-ны орой хамгаалалтын гэрт тогооч Энхсайханы хамт байхад гадаа машин ирэх шиг болохоор нь гутлаа өмсөөд сууж байтал гаднаас 3 хүн орж ирсэн, тэгэхээр нь Энхсайхан яах гэж байгаа юмбэ гэж асуусан чинь хамгаалагч нар чинь байна уу гэж хэлээд орж ирсэн гурван хүний хоёр нь ирээд нэг нь эхлээд толгой руу цохьсон, тэгээд нөгөөдөх нь нуруу цохиод  өшиглөсөн тэгээд намайг орон дээрээс татаж унагаагаад тэгээд чамайг шатааж ална гээд нөгөө хоёр залуу намайг дамжилж өргөөд пийшин дээр тавьсан. Тэгээд би пийшин дээрээс буугаад мөлхсөн чинь араас өшиглөсөн. Тэгээд тэр 3 хүн гараад гэр эвдэлж нураасан. Би тэгэхээр нь гэрээс гараад зугтаасан. Хэдэн хүн хоёр гэрийг маань эвдэлж нурааж байсан. Тухайн үед баруун талын чихний дотор тал шалбараад, чихнээс булаг гоожоод байдаг болсон, мөн толгой хөдөлсөн байсан, өмсөж явсан албаны куртик зуухан дээр тавьсаны улмаас ар хэсэг нь шатаад өмсөхийн аргагүй болсон. Шатсан хувцасаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тухай...хохирогч Ц.Төрмөнхийн өмсөж явсан хар өнгийн “security” гэсэн бичигтэй өвлийн куртик ар талдаа 30х30 хэмжээтэй түлэгдэж шатсан байв. Хохирогчийн биед үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд баруун чихний дэлбэн дээр 4х3 см хэмжээтэй шалбарсан хөхөвтөр туяа суусан шинэ шархтай...гэх тэмдэглэл болон тухайн байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-33-р хуудас/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай: Хар өнгийн даавуун материалтай юүдэнтэй куртикний ...ар нуруу хэсгийн голд шар өнгөөр “security” гэсэн бичигтэй байх ба уг бичигнээс доош 10 см зайтай газар 28х25 см хэмжээтэй түлэгдсэн мөртэй байв гэх тэмдэглэл болон тухайн байцаан шийтгэх ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-47-р хуудас/

 

 Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай...хохирогч Төрмөнхийг гаднаас оруулж ирэн 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүмбэр сумын баруун тахилгат гэх газар байрлах хамаалалтын албаны гэрт таныг зодсон хүмүүс болон хамт орж ирэсэн хүн энэ хүмүүс т байна уугэж асуухад хохирогч Ц.Төрмөнх нь тухайн хүмүүсийг тойроуулан харж байгаад 1 дугаарыг барьсан Х.Батбсайханыг зааж энэ хүн анх орж ирсэн хүн байна, зодсон гэх хоёр хүнийг би танихгүй байна гэв. 1 дугаарыг барьсан хүн хамгийн эхэлж орж ирээд наад хүнээ ал гээд байсан хүн мөн байна. Тэрнээс намайг зодоогүй, хамт орж ирсэн 2 хүн нь намайг зодсон. ...1 дугаартай хүнийг царай төрхөөр нь таньж байна, цагаан толгойтой хүн байсан гэх гэх тэмдэглэл болон тухайн байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-75-р хуудас/

 

Хохирогч Ж.Дэлгэрсайханы мөрдөн байцаалтанд хохирогчоор болон гэрчээр өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ...миний бие хамгаалалтын албаны дарга Ганхуяг, цагдаа Дугарбат нартай хамгаалалтын машинтай сумын төврүү орж байхад 3-4 машин бөөгнөрөөд зогссон байхаар нь цагдаа Дугарбат шалгая гээд тийшээ очоод Дугарбат бид хоёр машинаас буугаад тойртол нэг цагаан өнгийн машин хөдлөх гэж байхаар нь би очоод дугаарыг нь харах гэтэл Нэмэхбаяр гээд Сүмбэрийн залуу тэр машиныг яв яв гэсэн, тэгэхээр нь би “чи яах гээд байгаа юм, наадах машин чинь согтуу байгаа юм бишүү, номерыг нь харах гэж байна” гэхэд Нэмэхбаяр “чамд ямар хамаатай юм, чи машин шалгах ямар эрхтэй юм” гэхээр нь “би машин шалгаад байгаа юм байхгүй, номерыг нь харах гэж байна” гэсэн чинь Нэмэхбаяр “чи зайлаарай пизда минь чи дээрээс хойш их далчигнаад байгаа шүү” гэхээр нь би “чи согтуу байна, би ажлаа хийж байна” гэсэн чинь “ална пизда минь” гээд шууд миний цээж рүү тийрсэн, тэгэхээр нь би бариад автал намайг боосон, тэгээд бид хоёр бага зэрэг зодолдсон. Нэмэхбаяр миний каскруу цохиод байсан, тэгсэн чинь хажуунаас нь Батсайхан буюу Жижгээ гэдэг хүн ирээд “чи ямар далчигнасан пизда вэ”гээд намайг заамдаж авахаар нь би гарыг нь салгасан, тэгтэл цаанаас машинаас Сүмбэрийн засаг дарга Билэгсайхан гарч ирээд Ганхуягтай ярьж байхаар нь би засаг дарга дээр нь очоод “эд нар чинь согтуу дайраад байна шүү дээ” гэсэн чинь Билэгсайхан дарга нь “наад харуулын дарга Ганхуяг чинь гайгүй, энэ нэг далчигнасан юм” гээд надруу заахаар нь би энэ намайг өмөөрөхгүй юм байна гээд машины нөгөө талаар тойроод машиндаа суух гээд очсон. Тэгтэл Нэмэхээг Дугарбат барьж байсан чинь мултарч ирээд намайг ахиад тийрсэн.Би Ганхуягийг дуудаад явъя гээд цагдаагийн хэсгийн байрны гадаа ирээд...зогсож байтал араас Нэмэхбаяр машинтайгаа хүрч ирэнгүүтээ машинаас бууж гүйж ирээд шууд тийрээд унагасан, тэгээд хэсгийн төлөөлөгч Алтансүх Нэмэхбаярыг салгасан. Ганхуяг бид хоёр салгах гээд машинаас буусан чинь Жижгээ буюу Батсайхан заамдаад авсан. Тэгэхээр нь би “боль” гэсэн чинь хажуунаас Нэмэхбаяр ирээд намайг заамдаж аваад “чи новшийн пизда одоо чамайг гүйцээнэ” гээд байж байтал хажуунаас баахан хүмүүс ирээд намайг тойрч аваад тал талаас зуураад цохиод байсан. Дугарбат ирээд машин дээр байсан хүмүүсийг хамаад цааш нь салгахаар нь би машинаа асаагаад зугтаагаад сумаас гарсан...Ганхуягийг бол анх Батсайхан заамдаж аваад байсан, тэгээд намайг хүмүүс бүчээд авсан тул Ганхуягийг яг хэн хэн зодсоныг хараагүй...хамгаалагч Батсайханыг Нэмэхбаяр л ганц удаа тийрсэн...би цагдаа хувцас өмсөөгүй, тухайн үед би хамгаалалтын шар өнгийн гэрэл ойлгогчтой хантааз өмссөн байсан. Толгойдоо каск өмссөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р хуудас, 2-р ха-134-135-р хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 107 тоот:

 

1.Ж.Дэлгэрсайханы биед дээд эрүүний баруун 4-р шүдэнд сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаг хугацааг тогтоох боломжгүй.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 110-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Баттуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:Манай компани нь Төв аймгийн Сүмбэр сумын “Баруун тахилгат” гэх газар 14916 Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд одоогоор тухайн газарт манайх ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байгаа бөгөөд “Тендмент секьюрити” ХХК-тай гэрээ байгуулан тухайн газрыг хамгаалуулдаг бөгөөд тухайн хамгаалалтын албыг гэр орон сууцаар хангаж байсан юм. 6 ханатай гэр, 5 ханатай гэрийн хаалга, тооно, хана 2 ширхэг, унь 24 ширхэг, 5 ханатай гэрийн бүслүүр 3 ширхэг тус бүр нь 4.8 метрийн урттай, вагончигний 1х1.5 тметрийн хэмжээтэй вакум цонх, цахилгааны 15 метр урттай утас тасарсан. Ддиш антен эвдэрсэн, 90 ампертай аккумлятор эвдэрсэн. Нарны толь, хоолны том ширмэн тогоо хагарсан, гэр дотор байсан шаазан аяга 4 ширхэг, шаазан таваг 6 ширхэг, цайны халуун сав 1 ширхэг, гэрт дэвсээтэй байсан 6 метрийн урттай дрож урагдсан, мөн гэрт байсан сонгино 5 кг, төмс 15 кг, байцаа 5кг, лууван 5 кг зэрэг хүнсний ногоонууд гэр эвдэлж нураасны улмаас хөлдөж ашиглах боломжгүй болсны улмаас манай компанид 6.083.800 төгрөгийн хохирол учирсан байгаа. Аккумлятороор цохиод гэрийг эвдэлсэн байсан. 6 ханатай гэр дахин ашиглах боломжгүй болсон байна, дээвэр туургыг бүгдийг нь урж хаясан байсан. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. 82-16 УНО улсын дугаартай “Субару простер” маркийн машин манай компаний эзэмшлийн машин байгаа юм. Машинд үнэлгээ хийлгэж, хохирлыг нэхэмжилнэ. Үнэлгээгээр гарсан хохирол дээр үнэлгээ хийлгэхэд гарсан 150.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Н.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...манай “Тендмент” ХХК-ны хамгаалалтын үйл ажиллагаанд хэрэглэж байсан гар чийдэн 2 ширхэг эвдэрсэн, мөн гар чийдэнтэй цахилгаан бороохой 2 ширхэгийг бүгдийг хагалаад дахин ашиглах боломжгүй болсон. Мөн хоёр сав, хоёр ширхэг резинэн бороохой тухайн үед алга болсон байсан, мөн хамгаалагч нарын компанитай байгуулсан гэрээ, жилд орсон тушаал зэрэг ажлын холбоотой бичиг баримтууд байхгүй болсон.Гар чийдэнтэй цахилгаан бороохой нэг бүрийг нь 75 000 төгрөг, энгийн гар чийдэнг нэг бүрийг нь 13 000 төгрөг, гавыг нэг бүрийг нь 35 000 төгрөг, резинэн бороохойг нэг бүрийг 18 000 төгрөгөөр нийтэд нь 282 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг  /хх-ийн 82-83-р хуудас/

 

Гэрч Ч.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн...машиндаа бензин хийх гээд шатахуун түгээх станц ортол Цагдаагийн хэсгийн урд талд засаг даргын 11-55 гэсэн дугаартай жижиг хар өнгийн тэрэг зогсож байхаар нь очиж зогсоод буутал засаг дарга намайг дуудаад энэ Жижгээ /Батсайхан/ архи уучихсан байна, энэний машиныг нь бариад гэрт аваачаад буулгачих гэхээр нь  би Батсайханы машинд суугаад хөдлөх гэтэл Энхбаатар, Нямлхагва хоёр машинд нь орж ирээд суучихсан. Тэгээд хөдлөөд колонк дээр ирээд та хоёр буу би Батсайхан ахыг хүргэж өглөө гэсэн чинь буухгүй байсан. Тэгээд цаашаа хөдлөөд Энх-Амгалан гэдэг айлын гадаа Гансүх ахын машин харагдахаар нь очтол тэр машинд Гансүх, Ууганаа хоёр байсан. Ард нь хэн сууж байсныг мэдээгүй. Тэд нар бөөндөө хойшоо уул явах талаар яриад байсан. Тэгэхээр нь би Батсайханыг та яах гээд байгаа юм бэ гэрт чинь хүргэж өгнө гэсэн чинь хойшоо явна би арыг нь даана гээд байхаар нь хойшоо явсан....тэгээд бид нар хойшоо ууланд очоод хамгаалалттай газрын үүдэнд ирээд зогссон чинь тэд нар бүгдээрээ буугаад хаалга хийсэн модыг бөөндөө эвдээд баруун урд талд байсан гэрлүү орсон тэгээд би машинаасаас буугаад ортол баруун хойд талын орон дээр нэг хамгаалагчийг Энхбаатар, Нямлхагва хоёр дээр гарчихсан цохиод байж байсан...тэгээд би очоод тэр хоёрыг татаад автал нөгөө хамгаалагч гараад зугтаасан.Тэгээд гараад иртэл гэрийнх нь зүүн урд талаас нь Энхбаатар, Нямлхагва, Батсайхан, Нэмэхээ, Ууганаа гээд 10 гаруй хүн татаад бүрээсийг нь ураад хаалгыг нь эвдээд ханыг нь хугалсан.  Замд  гар чийдэн тусгачихсан нэг хамгаалагч явж байсан. Тэгээд Нямлхагва машинаас буугаад хамгаалагчийг өшиглөөд авсан гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/, мөн 2016 оны 05 сарын 18-ны өдөр гэрчээр дахин өгсөн: ...тухайн үед тэр хамгаалагчийг ууланд явж байхад нь Нямлхагва машинаас буугаад шууд очоод нүүр хэсэгт нь гараараа цохиод авсан...Бямбацэрэн, Нямдаш нар тухайн үед хамгаалагч нарын урд гэрийг нураахад оролцсон ба бүрээснээс нь татаж унагаад байсан...гэх мэдүүлэг /2-р хав хх-ийн 143-р хуудас/

 

Гэрч М.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 07-ны орой журамласан 3 тээврийн хэрэг хэрэгсэлтэйгээ Сүмбэр сумын төврүү ортол хэсэг хүмүүс маргалдаад байхаар нь очтол Гансүх, Батсайхан, Билэгсайхан нарын машин бас хамгаалалтын албаны Ганхуягийн машинд гээд дөрвөн тээврийн хэрэгсэлтэй танихаас Засаг дарга Билэгсайхан, Гансүх, Батсайхан, Нэмэхбаяр нар байсан бас хажууд нь 3-4 хүн байх шиг байсан. Тэд нараас Нэмэхбаяр, Батсайхан хоёр хамгаалагч Дэлгэрсайхан, Ганхуяг нартай зууралдаж байсныг ахлах ахлагч С.Дугарбат салгаад байж байсан.... араас Гансүх, Билэгсайхан, Батсайхан нарын машинтай сагсны талбайн ард талд маргалдаж байсан хүмүүс бүгд ирээд бүгд буугаад нөгөө ирсэн хамгаалагч нарыг энд тэндээс нь цохиж зодоод эхэлсэн. Хамгийн түрүүнд хамгаалагч Дэлгэрсайханыг зодож байсан Нэмэхбаяр, Батсайхан салгахад нөгөө талын хаалгаар хамгаалагч Эрдэнэбатыг Бямбацэрэн бас 2-3 хүнтэй зодоод байсан. Би тэдгээрийг салгаад машинтай нь явуулсан. Тухайн үед хамгаалалтын албаны дарга Ганхуягийг “Хаан банк”-ны үүдэнд 3-4 хүн зодоод байх шиг байсан. Ганхуягийн утсанд ууланд үлдсэн хамгаалагч нараас нэг нь залгаад гурван машинтай хүмүүс ирээд гэр нураачихаад бид нарыг зодчихоод яваад өглөө гэсэн дуудлага ирсэн. Тэгэхээр нь би ахлах ахлагч С.Дугарбатыг суулгаад уулруу очиж үзэхэд баруун урд талын гэрийн хаалга, хана, унь зэргийг хугалаад дотогшоо унагаагаад хаячихсан, хойд талын гэрийн хаалга, унь, хана зэргийг нь нураагаад унагачихсан байсан. Тэгтээд хартал баруун талын пойлонд 3 тээврийн хэрэгсэл сумын төврүү явж байхаар нь амдаад гүүрэн дээр очиж замыг нь таглаад зогссон чинь Гансүхийн машиныг Ууганбаатар барьчихсан хажууд нь Гансүх, хойд талын суудал дээр Бямбацэрэн, Нямдаш нар суучихсэн араас нь ирсэн Батсайханы машиныг Отгонбаатар барьчихсан хажууд нь Батсайхан суучихсан арын суудал дээр Нямлхагва, Энхбаатар дөрөв суучихсан байсан. Араас нь ирсэн Нэмэхбаярын машин бид хоёрыг хараад эргээд зугтаачихсан. Нэмэхбаяр, Батсайхан хоёр хамгаалагч Ганхуяг, Дэлгэрсайхан хоёрлуу дайраад байсан...хамгаалагч Дэлгэрсайхан нь хамгаалалтын хувцасны гадна талдаа ягаан өнгийн ойлгогчтой хантааз, мотоциклийн дуулга өмсчихсөн байсан. ...намайг ямар нэгэн хүн цохиж зодсон зүйл байхгүй...Нэмэхбаяр нь хамгаалагч нартай маргалдаад, намайг цохьчихлоо гэж хэлж байсан ба гарнаас нь бага зэрэг цус гарчихсан байсан, тэрнээс нүүр амнаас нь ямар нэг цус гарсан, гэмтэж бэлтсэн зүйл байгаагүй. Бямбацэрэн Эрдэнэбатыг зодож байсан, мөн Эрдэнэбатыг Бямбацэрэнтэй хамт зодсон хүн бол Нэмэхбаяр байсан. Ууганбаатар зодоонд оролцоогүй гэх мэдүүлэг  /хх-ийн 86-88-р хуудас/

 

Гэрч С.Дугарбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 07-ны орой... Ганхуяг, Дэлгэрсайханбид гурав хамгаалалтын албаны машинтай төврүү явж байхад  3 машин зэрэгцээд гэрлээ асаагаад зогсож байхаар нь би улаан модоо аваад шалгахаар буугаад очиход Сүмбэр сумын харъяат Батсайхан буюу Жижгээ, Гансүх, сумын Засаг дарга  Билэгсайхан нарын машинууд зогсож байсан, мөн Нэмэхбаяр гэх залуу бие засаад зогсож байсан ба бүгдээрээ өөр өөрсдийнхөө машинд сууж байсан. Би тэд нарыг харчихаад учраа мэдэх улсууд байна гэж бодоод эргээд машиндаа суух гэтэл надтай хамт явсан Дэлгэрсайхан гээд хамгаалагч Нэмэхбаяртай барилцаад хоорондоо ноцолдоод явчихсан. Би гүйж очоод Дэлгэрсайхан, Нэмэхбаяр хоёрын хоорондуур орж салгасан. Нэмэхбаяр, Батсайхан, Гансүх нар болон нэрийг мэдэхгүй, зүс мэдэх 3-4 залуучууд бууж ирээд юу юугүй хамгаалалтын машин руу дайрсан. Дэлгэрсайхан машин луу зугтаагаад орсон чинь нөгөө хүмүүс бүгдээрээ хамгаалалтын машины 4 хаалгыг нээгээд Эрдэнэбат, Дэлгэрсайхан хоёр луу дайраад энэ тэндээс нь өшиглөөд цохиод зодоод байсан. .....хамгаалалтын албаны дарга руу хамгаалалтын албаны гэрийг буулгаад нураачихсан байна гэсэн дуудлага өгөөд бид хоёр Баруун тахилгат уул руу давхиад очсон. Хамгаалалтын албаны хоёр гэрийг урд талаас нь унийг, ханыг нь хугалаад нураагаад хаячихсан байсан ба нөгөө эвдэлж сүйтгэсэн хүмүүс нь машинтайгаа доошоо зугтааж байхаар нь араас нь хөөгөөд гүүрэн дээр нөгөө машиныг зогсоогоод шалгахад Гансүхийн машин дотор Бямбацэрэн, Нямдаш, Гансүх Ууганбаатар нар явж байсан. Ууганбаатар машиныг нь барьчихсан байсан. Батсайханы машиныг Отгонбаатар барьчихсан Нямлхагва, Энхбаатар нар суучихсан байсан. Нэмэхбаяр машинтайгаа буцаад зугтаасан гэх мэдүүлэг  /хх-ийн 89-90-р хуудас/

 

 Гэрч А.Нэргүйгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...хэрэгт дурлаад яваад очтол хамгаалалтын улаан хүрэн  машинд хүмүүс сандралдаж суугаад хар гүйхээрээ зүүн тийшээ яваад өгсөн...тэнд Нэмхээ, Засаг дарга Билэгсайхан, Гансүх, Батсайхан зэрэг хүмүүс байсан өөр хүмүүс бас байсан би сайн танихгүй юм байна лээ. Ямар ч байсан Нэмхээгийн гарнаас нь цус гарчихсан байсан...тэнд байсан хүмүүс алнаа л  гэж орилолдоод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 91-р хуудас/

 

Гэрч Т.Энхсайхан мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 07-ны орой...би ганцаараа 2 гэрээ манаад үлдсэн, тэгээд байж байхад 22 цаг 30 минутын орчим хамгаалагч Төрмөнх ганцаараа ирэхээр нь би гайгүй юу гэхэд гайгүй, хүмүүсийг тараачихлаа гэж хэлээд дулаацаад байж байтал машин ирэх чимээ гарахаар нь шагайж хараад буцаж орж курткаа өмсөөд гар чийдэн аваад өөдөөс нь очоод “юун хүмүүс вэ яах гэж байгаа хүмүүс вэ” гэхэд хамгаалагч нар чинь хаана гээд зарим нь гэр лүү орсон. Зарим нь гадаа үлдээд машин ордог хаалганы модыг авч шидлээд байсан.Тэгээд буцаад гэрлүү ороход 4 хүн гэрт ороод Төрмөнхийг харчихаад “энэ мууг ал” гээд нэг нь гүйж очоод Төрмөнхийг заамдаж аваад цохьсон, тэгтэл араас нь үлдсэн хүмүүс нь очоод Төрмөнхийг газар унагаагаад баахан өшиглөсөн, 2 хүн нь Төрмөнхийг өргөөд “шатааж ална” гээд халуун зуухан дээр нуруугаар тавиад байсан, тэгээд ахиж өргөөд баруун талын орон дээр авчаачиж тавиад дахиад дөрвүүлээ зодож байснаа, нэг нь зуухны таг авч шидсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудах гээд гэрээс гарсан чинь гэр дотор байсан хүмүүсийн нэг нь “одоо гэрийг нь шатаа” гэж хэлж байгаа сонсогдсон. Тэгтэл гэрт байсан хүмүүс гарч ирсэн ба гадаа байсан хүмүүстэйгээ нийлээд гэр нураасан.... би уулан дээр очоод хамгаалалтын албаны дарга Ганхуягт утсаар болсон асуудлыг хэлчихээд буцаад гэрлүү уулнаас бууж явахад бүгд машиндаа суугаад яваад өгсөн. Очиход Төрмөнх гадаа зогсож байсан, хоёр гэрийг хоёуланг нь эвдээд буулгаад хаячихсан байсан. Төрмөнхийг гайгүй юу гэсэн чинь гайгүй гэсэн. Гэрийг 7-8 хүн нурааж байсан. Вагончикны цонх хагалсан, мөн нарны зай хураагуур, Дидш антен эвдэлсэн, хоолны тогоо зэргийг эвдэлж хэмхэлсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 92-63-р хуудас/

 

Гэрч Х.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 07-ны орой ...цагдаагийн хэсгийн байрны хашаанд жолоодож очсон машинаа тавьчихаад хашаанаас гартал Сүмбэр сумын Нэмэхбаяр гэх залуу хамгаалагч нарыг алаад өгье гээд гүйж ирээд миний цээжрүү  1 удаа тийрээд намайг унагасан, би босоод хартал 4-5 орчим залуу цаана нь харагдахаар нь шууд зугтаагаад колонкийн ар талд харанхуй газар очоод нуугдсан гэх мэдүүлэг /хх-ийн 98-р хуудас/

 

Гэрч Ж.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн:...Баруун тахилгат ууланд хамгааагч хийдэг Ганхуягийн зүүн шанаа нь шалбарсан байдалтай манай шатахуун түгээх станцад орж ирсэн гэх мэдүүлэг /2-р хав  хх-ийн 144-145-р хуудас/

 

”Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний хийсэн “Альтайргоулд” ХХК-ний устаж, гэмтсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 129-134-р хуудас/

 

”Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний хийсэн “Альтайргоулд” ХХК-ний эзэмшлийн 82-16 УНО улсын дугаартай “Subaru Foretser” маркийн тээврийн хэрэгслийн учирсан эвдрэл, гэмтлийн үнэлгээ /хх-ийн 137-140-р хуудас/

 

”Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний “Тендмент секьюрити” ХХК-ны эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 143-145-р хуудас/

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 532 тоот:

 

1.П.Нямлхагва нь сэтгэцийн хувьд “Бие хүний органик эмгэг, шинж тэмдгийн архидалт” өвчтэй байна. Уг эмгэг нь олдмол эмгэг юм.

2.Бодит өгүүлэмжээр уг өвчин нь 2012 оноос эхэлсэн байна. 2016.02-07-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд “Бие хүний органик эмгэг, шинж тэмдгийн архидалт” өвчтэй байсан байна.

3.П.Нямлхагва нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /2-р хав хх-ийн 150-154-р хуудас/ зэрэг болно.

 

2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Соёлын төвийн дэргэд шүүгдэгч Д.Нэмэхбаяр нь согтуудаа үл ялих зүйлээр шалтаглан “Тендмент” харуул хамгаалалтын албаны хамгаалагч Дэлгэрсайханыг зодож танхайран улмаар уг үйлдлээ үргэлжлүүлэн шүүгдэгч Ц.Бямбацэрэнтэй бүлэглэн тус сумын цагдаагийн хэсгийн байрны гадна хамгаалагч Д.Эрдэнэбатыг зодсон, мөн шүүгдэгч Х.Батсайхантай бүлэглэн, хамгаалагч Дэлгэрсайханыг зодож, Д.Эрдэнэбат, Дэлгэрсайхан нарын  бие махбодид нь тус тус хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, шүүгдэгч С.Батсайхан нь согтуудаа шүүгдэгч П.Нямлхагватай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамгаалалтын албаны дарга Н.Ганхуягийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, шүүгдэгч Х.Батсайхан, Д.Нэмэхбаяр, П.Нямлхагва нар танхайрах явцдаа “Тендмент” харуул хамгаалалтын албаны улаан хүрэн өнгийн 82-16 УНО улсын дугаартай “Subaru protester” маркийн тээврийн хэрэгслийг гэмтээж  330.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 шүүгдэгч П.Нямлхагва үйлдлээ үргэлжлүүлэн, С.Энхбаатартай бүлэглэн Төв аймгийн Сүмбэр сумын нутаг “Баруун тахилгат” гэх газар баярлах “Тендмент” харуул хамгаалалтын албаны хамгаалагч нарын байрлаж байсан монгол гэрт очиж хамгаалагч Ц.Төрмөнхийг ямар ч шалтгаангүйгээр зодож, “шатааж ална” гэж хоёр талаас нь өргөж халуун зуухан дээр тавьж өмсөж байсан хамгаалалтын куртикны ар нуруу хэсгийг түлсэн, П.Нямлхагва нь хамгаалагч Д.Батбилэгийг ямар ч шалтгаангүйгээр зодож танхайрсан, шүүгдэгч Х.Батсайхан, О.Ууганбаатар, Ц.Бямбацэрэн, С.Энхбаатар, П.Нямлхагва, Д.Нэмэхбаяр, Л.Нямдаш нар нь бүлэглэн “Тендменд” харуул хамгаалалтын албаны хамгаалагч нарын байрлаж байсан “Альтра гоулд” ХХК-ны өмчлөлийн 6 ханатай монгол гэр, 5 ханатай монгол гэр, DDish антенн, нарны зай хураагуур, тогоо, вагончикны цонх  зэргийг хагалан эвдэлж, санаатайгаар устгаж гэмтээн 3 269 500 төгрөгийн, мөн “Тендмент” харуул хамгаалалтын компаний өмчлөлийн цахилгаан бороохой 2 ширхэг, гар чийдэн 2 ширхэг, бугуйн  гав 2 ширхэг, резинэн бороохой 2 зэргийг санаатай устгаж 216 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтүүд, хохиролын үнэлгээ, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас Х.Батсайхан, Ц.Бямбацэрэн, С.Энхбаатар, Т.Нямлхагва, Д.Нэмэхбаяр О.Ууганбаатар, Л.Нямдаш нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрт хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Ганхуяг нь эмчилгээний зардалд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт 8 220 600 төгрөг нэхэмжилсэн ба хохирол төлөгдсөн, хохирогч Д.Эрдэнэбат хэрэгт авагдсан баримтаар нийт 127 980 төгрөг нэхэмжилсэн ба уг мөнгийг хохирогч Б.Эрдэнэбатад өгөх гэсэн боловч Б.Эрдэнэбат нь утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул нотариатчид өгч хадгуулсан байх ба хохирогч Батбилэг, Ц.Төрмөнх нарын зүгээс эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Ц.Төрмөнхөд куртканы үнэнд 20 000 төгрөгийг нөхөн төлсөн. Алтайргоулд ХХК-ны эзэмшлийн устгаж гэмтээсэн эд зүйлийн үнэлгээгээр нийт 3 834 500 төгрөгийн, мөн 82-16 УНО улсын дугаартай “Субару Порестер” маркийн машинд учирсан 330 000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч нарын зүгээс бүрэн төлж барагдуулсан, “Тедмент секьюрити” ХХК-ний устгаж гэмтээсэн эд зүйлийн үнэлгээгээр нийт 246 000 төгрөг нэхэмжилсэн ба бүрэн төлөгдсөн,  тус компанийн зүгээс шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байгаа тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх  хохирол төлбөрийн асуудалгүй байна.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар “Sekyrity”гэсэн бичигтэй хар өнгийн куртик 1 ширхэг хураагдан ирснийг устгаж, шүүгдэгч Д.Нэмэхбаярын өмчлөлийн Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн 2 дугаар гудамжны 1 а тоотод байрлалтай 80 м/кв хувийн сууц, Х.Батсайханы өмчлөлийн Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Жавхлант хорооллын 04 тоотод байрлах 6х8 метрийн хэмжээтэй өвлийн амины орон сууц, мөн тус газар байрлалтай 1850 м/кв газрыг тус тус битүүмжилснийг хүчингүй болгож, шүүгдэгч  нар  3 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Ууганбаатар урьд нь буюу 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан боловч энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялтай байдал арилсан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Нямлхагва нь Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөлийн хуулиар оногдуулсан ялаас нь 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, үлдсэн ялаа биечлэн эдэлж 2009 онд суллагдсан байх бөгөөд 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нямлхагвын ялтай байдлаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгогдож байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Батсайхан, О.Ууганбаатар, Ц.Бямбацэрэн, С.Энхбаатар,  П.Нямлхагва, Д.Нэмэхбаяр, Л.Нямдаш нар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцов.

 

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Халх овогт Хүрэлбаатарын Батсайхан, Боржигон овогт Цэрэнсодномын Бямбацэрэн, Боржигон овогт Даваасүрэнгийн Нэмэхбаяр, Боржигон овогт Пүрэвжавын Нямлхагва нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бүлэглэж, догшин авирлаж танхайрсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Өндөрийнхөн овогт Самбуугийн Энхбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бүлэглэж танхайрсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Оюунбаатарын Ууганбаатар, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Нямдаш нарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5  дахь хэсэгт зааснаар Х.Батсайханыг 03/ гурав/ жил, 06 /зургаа/ сар, Ц. Бямбацэрэнг 03/гурав/ жил 10 /арав/ хоног, Д.Нэмэхбаярыг 03/гурав/ жил, 06 /зургаа/ сар, Пүрэвжавын Нямлхагвыг 03/гурав/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар С.Энхбаатарыг 03 /гурав/ жил, 03 /гурав/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батсайхан, П.Нямлхагва, Ц.Бямбацэрэн, С.Энхбаатар, Д.Нэмэхбаяр, Л.Нямдаш, О.Ууганбаатар нарыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батсайхан, П.Нямлхагва, Д.Нэмэхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Х.Батсайхан, П.Нямлхагва, Д.Нэмэхбаяр нарт оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хорих ялд нь тус тус багтааж, нийт эдлэх ялыг тус бүр 03/гурав/ жил, 06/ зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Ц.Бямбацэрэн, С.Энхбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Ц.Бямбацэрэнд оногдуулсан  03 /гурав/ жил, 10 /арав/ хоногийн хорих ялд нь багтааж нийт эдлэх ялыг 03/гурав/ жил, 10 /арав/ хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхбаатарт оногдуулсан 03 жил/гурав/, 03 /гурав/ сарын хорих ялд нь багтааж нийт эдлэх ялыг 03 /гурав/ жил, 03 /гурав/ сарын хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Батсайхан, П.Нямлхагва, Д.Нэмэхбаяр нарт оногдуулсан 03/гурав/ жил, 06/зургаа/ сарын хорих ялыг, С.Энхбаатарт оногдуулсан 03/гурав/ жил, 03/гурав/ сарын хорих ялыг, Ц.Бямбацэрэнд оногдуулсан 03/гурав/ жил, 10/арав/ хоногийн хорих ялыг, Л.Нямдаш, О.Ууганбаатар нарт оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Х.Батсайхан, П.Нямлхагва, Д.Нэмэхбаяр нарт оногдуулсан 03/ гурав/ жил 06/зургаа/ сарын хорих ялыг, С.Энхбаатарт оногдуулсан 03/гурав/ жил 03 сарын хорих ялыг, Ц.Бямбацэрэнд оногдуулсан 03/гурав/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг, Л.Нямдаш, О.Ууганбаатар нарт оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг тэнсэж Х.Батсайхан, Ц.Бямбацэрэн, Д.Нэмэхбаяр, С.Энхбаатар, П.Нямлхагва нарыг 01/нэг/ жил, 02/хоёр/ сарын хугацаагаар, ялтан Л.Нямдаш, О.Ууганбаатарыг нарыг 01/нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Батсайхан, П.Нямлхагва, С.Энхбаатар, Ц.Бямбацэрэн, Д.Нэмэхбаяр, Л.Нямдаш, О.Ууганбаатар нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгож, тэнсэгдсэн ялтнууд хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.

 

7.Х.Батсайхан, П.Нямлхагва, С.Энхбаатар, Ц.Бямбацэрэн, Д.Нэмэхбаяр, Л.Нямдаш, О.Ууганбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт тус бүр 3 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Sekyrity” гэсэн бичигтэй хар өнгийн куртик 1 ширхэг хураагдан ирснийг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

 9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.Нэмэхбаярын өмчлөлийн орон сууц, Х.Батсайханы өмчлөлийн орон сууц, газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

10.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Батсайхан, П.Нямлхагва, С.Энхбаатар, Ц.Бямбацэрэн, Д.Нэмэхбаяр, Л.Нямдаш, О.Ууганбаатар нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Х.Батсайхан, П.Нямлхагва, С.Энхбаатар, Ц.Бямбацэрэн, Д.Нэмэхбаяр, Л.Нямдаш, О.Ууганбаатар нарт авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Ж.МӨНХТУЯА