Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/173

 

 

2024        01         10                                          2024/ШЦТ/21

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гд холбогдох эрүүгийн 2325000000559 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Х овогт Ц.Г /регистрийн дугаар:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө согтууруусан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, ........... баг “Х” хоолны газрын гаднаас Г.У эзэмшлийн киа к 5 загварын 000000улсын дугаартай Э.Бийн унаж яваад асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Ц.Гын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, бүх хохирлыг төлсөн гэх мэдүүлэг,

        Эрүүгийн 2325000000559 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-шүүгдэгч Ц.Гын согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 7-р тал/

-хохирогч Г.У мэдүүлсэн:... 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дүү Б 000000улсын дугаартай, өөрийн эзэмшлийн К5 маркийн машинаа өгч явуулсан ба маргааш өдөр нь Б надад “таны машиныг надтай хамт явж байсан эмэгтэй намайг дэлгүүр ороод гарч ирэх хооронд унаад явчихсан. Унаж явахдаа бас машин мөргөчихсөн” гэж хэлсэн. Би Г гэдэг хүнээр 000000улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирлын мөнгөн дүнг төлүүлмээр байна. Энэ хүнээс машин засварлах мөнгийг гаргаж өгүүлнэ үү. Ер нь яагаад Г гэдэг хүн Б хэлэхгүй зөвшөөрөлгүй машин унаж явдаг юм. Тэгээд дээрээс нь жолооны үнэмлэхгүй, согтуу байсан гэсэн. Үнэлгээнд заагдсан мөнгөө гаргуулж авмаар байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...  " гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

-Иргэний нэхэмжлэгч Э.З мэдүүлсэн:.. Би 2023 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 02 цагийн үед гэртээ харихаар Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн арын зам дээр явж байтал миний урдхан талд цагаан өнгийн 000000улсын дугаартай тээврийн хэрэгсэл маш удаан яваад байсан. Тэгэхээр нь би гэрлэн дохио өнгрөөд 000000улсын дугаартай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд жолоочийг нь харахад эмэгтэй хүн байсан. Энэ үед би за за сайн машин барьж чаддаггүй дөнгөж сурч байгаа юм байлгүй дээ гэж бодсон. Ингээд Сүмийн уулзварын наахан талд явж байтал ард машин мөргөлдөх чимээ гарсан. Арын толиндоо эргээд хартал миний гүйцэж түрүүлсэн 000000улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 5-7 дугаар байрны зогсоол дээр зогсож байсан Бамбай харуул хамгаалалтын логотой машиныг мөргөөд миний араас ирж байсан. Дараа нь би араас мөргөх гэж байна гэж ойлгоод зүүн тийш эргэж эсрэг урсгал руу орсон. Тэгтэл 000000улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрлэн дохионы урдхан талд байрлах модыг мөргөж зогссон. Би доторхи хүн нь зүгээр байгаа гэж бодоод машинтайгаа хааж зогсоод машинаас буутал нөгөө машин гэнэт хөдлөөд миний машиныг мөргөж урд зүг рүү эргэж 6 дугаар микр рүү яваад өгсөн. Би өөрийн эзэмшлийн 000000улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг энэ оны 9 дүгээр сард 9.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Үнэлгээнд заагдсан 845.000 төгрөгийг Г гэх эмэгтэйгээр яаралтай гаргуулж авмаар байна....гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/

-Иргэний нэхэмжлэгч Л.Б мэдүүлсэн:.. Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг 6-10 дугаар байрны чанх урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 0000000улсын дугаартай тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулаад гэртээ орсон. Ингээд маргааш өглөө нь 10 цагийн үед машин дээрээ очтол нүүрэн талын хэсгийг нь хүчтэй мөргөсөн байсан. Гайхаад ямар машин мөргөчихөөд явчихсан юм бол гэж бодоод утсаа хартал миний утсанд  дугаарын утаснаас “Сайн байна уу, би цагдаагаас холбогдож байна, таны машиныг машин мөргөчихсөн байгаа та өглөө энэ дугаар руу залгаарай” гэсэн байсан. Тэгэхээр нь 0000000 дугаарын утас руу залгахад нэг цагдаа аваад намайг цагдаа дээр дуудсан. Би 2014 онд Улаанбаатар хотод явж байхдаа “Таван Богд”-оос 168,000,000 төгрөгөөр шинээр худалдан авч байсан. Дөнгөж орж ирээд удаагүй байсан. Би машиныхаа эвдрэл гэмтлийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 1,475,000 төгрөг гарсан ба үнэлүүлэхэд 100,000 төгрөг тушаасан. Ийм учраас би миний машиныг мөргөсөн хүнээс 1,575,000 төгрөг гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

            -Иргэний нэхэмжлэгч Ш.М мэдүүлсэн:.. 2023 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 00 цаг 50 минутын үед манай байгууллэгын ажилтан Жигжидлхам Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг М”-ын урд талын зогсоол дээр албаны 0000000улсын дугаартай тэзврийн хэрэгсэлтэй зогсож байхад 000000улсын дугаартай, киа 5 маркийн тээврийн хэрэгслийн жолоод машины зөв талын хойд хэсэг рүү хүчтэй мөргөчихөөд яваад өгсөн. Манай байгууллага 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 0 гүйлттэй байхад нь худалдан авч байсан. 0000000улсын дугаартай машины эвдрэлийн үнэлгээг тооцуулахад 1,260,000 төгрөг гарсан. Үнэлгээнд заагдсан 1.260.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

-Иргэний нэхэмжлэгч М.Чмэдүүлсэн:.. Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг 6-10 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр 00000улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулж орхисон. Үүний дараа би Булган аймгийн Хангал сум руу өөр машинаар хүнтэй уулзхаар явсан. Тэгээд энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт ирээд зогсоол дээр байрлуулсан приус 20 маркийн 00000улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ очтол миний машины ардаас машин мөргөсөн байсан. Энэ үед би ойролцоох эмийн сангийн камерыг шалгатал 10 дугаар сарын 08-ны шөнө 01-02 цагийн  хооронд миний машиныг болон дэргэд байсан ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг киа 5 маркийн машин мөргөсөн байсан. Ингээд би цагдаа руу холбогдож машин мөргүүлсэн байна гэж мэдэгдсэн. Уг тээврийн хэрэгсэл миний хүү Аын нэр дээр бүртгэлтэй байдаг ба А Солонгос улсад амьдарч байгаа. Би Приус 20 маркийн 00000улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшиж хувьдаа ашигладаг. Миний хүүгийн нэр дээр бүртгэлтэй боловч би унадаг. Миний машины арын гүүпэр, багажны таг хэсэг хугарсан байна. Шинжээч нар үнэлгээ хийхэд зургийг нь дараад байсан. Үнэлгээнд заагдсан 460.000 төгрөгийг буруутай хүнээр нь гаргуулж авмаар байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

-гэрч Э.Бийн мэдүүлсэн:.. Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед найз Гтай фейсбүүкээр ярьсан. Энэ үед Г намайг хоёулаа уулзах уу гэхээр нь би гэртээ ганцаараа байсан учраас за тэгье гээд үеэл ах Уын эзэмшлийн 000000улсын дугаартай Киа К-5 маркийн тээврийн хэрэгслийг унаад Гын намайг дуудсан газар болох Зэст баг 1-1 дүгээр байрны гадна очоод фейсбүүк чатаар би ирчихлээ гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Г 1-1 дүгээр байрны 1 дүгээр орцноос ганцаараа гарч ирсэн. Мөн биеэс нь бага зэрэг архи үнэртэж байсан. Үүний дараа бид хоёр юм идэхээр болж Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” хоолны газарт очсон. Намайг зогсоол дээр зогсоход Г унтаад байхаар нь би Гыг унтуулж үлдээгээд ширхэгийн хоол авахаар дотогш ганцаараа орсон. Дотор ороод 10-15 орчим минутын дараа бууз аваад гарч иртэл Г надад хэлэхгүй миний машиныг унаад явчихсан байсан. Тэгээд би ойролцоо газруудаар хайгаад машинаа хайгаад олдохгүй байхаар нь цагдаа руу залгасан. Удалгүй цагдаагийн газарт К-5 маркийн машины 4-5 машин мөргөсөн дуудлага ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн28-29-р тал/

-Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Цагдаагийн ахмад цолтой П.Б гаргасан ....2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай:..Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл жолоочид дараах зүйлийг хориглоно. а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг Ц.Г зөрчсөн байна...” гэх магадалгаа /хх-ийн 33-35-р тал/

-Орхон аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-52-р тал/

- “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 476 дугаартай: “...тоёота приус 20 загварын 43-17 ОРБ улсын дугаартай автомашины эвдрэл техникийн үнэлгээ, ажлын хөлс нийт 845,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58-р тал/

- “ Бан хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23/02/03918 дугаартай “...тоёота приус 20 загварын 00000улсын дугаартай автомашины эвдрэл техникийн үнэлгээ, ажлын хөлс нийт 460,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65-р тал/

- “ Бан хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23/02/03905 дугаартай “...хюндэй элентра загварын 0000улсын дугаартай автомашины эвдрэл техникийн үнэлгээ, ажпын хөлс нийт 1,260,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 73-74-р тал/

- “ Бан хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 23/02/03941 дугаартай “...киа К5 загварын 000000улсын дугаартай автомашины эвдрэл техникийн үнэлгээ, ажпын хөлс нийт 2,005,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 81-82-р тал/

- “Бан хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23/02/03906 дугаартай: “...Тоёота ланд крузер 200 загварын 0000улсын дугаартай автомашины эвдрэл техникийн үнэлгээ, ажлын хөлс нийт 1,475,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 89-90-р тал/

 

-Шүүгдэгч Ц.Гын сэжигтнээр мэдүүлсэн... 2023 оны 10 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед Зэст баг 1-1 дүгээр байрны 52 тоотод найзынхаа гэрт архи ууж байтал зүс таних Б над руу фейсбүүкээр залгаж хаана байгаа юм бэ, юу байна, уулзах уу гэсэн утгатай чат бичсэн бас ярьсан. Тэгээд би 1-1 дүгээр байрны гадна хүрээд ир за за уулзъяа гээд зөвшөөрсө.Удалгүй 5 минутын дараа Б фейсбүүкээр над руу залгаж би ирчихлээ, гараад ир гэж намайг дуудсан. Гадаа гараад машинд нь суухад Б ганцаараа байсан ба шууд машинаа хөдөлгөсөн ...би Бтэй хамт явж байхдаа урд суудал дээр нь гутлаа тайлаад суучихсан унтаад сэрээд унтаад сэрээд л яваад байсан Унтаж байгаад сэртэл Б байхгүй байхаар нь хэсэг хүлээж байгаад гэртээ харихаар Б машиныг унаад гэр рүүгээ чигтээ явсан. Үүний дараа Бгийн машинтай явж байгаад юу юу яаж мөргөсөн гэдгээ санахгүй байна. Би нэлээд согтсон байсан болсон явдлын заримыг нь санаж байна. Би Бийн машиныг жолоодож байхдаа 4-5 машин мөргөсөн. Унтаж байгаад сэртэл Б байгаагүй. Цонхоор нь гадагшаа хартал Хаан буузны зогсоол дээр байсан. Хэсэг Бийг хүлээж байгаад гэртээ харихаар машиныг нь бариад явчихсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Бийн унаж явсан киа к-5 загварын 000000улсын дугаартай, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гаргасан энэ буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хүмүүсийн хохирлыг ажил хийж мөнгө олоод төлж барагдуулах болно. Тухайн үед надад Б өөрийнхөө унаж явсан машиныг унахыг зөвшөөрөөгүй, би асуугаач үгүй, унтаж байгаад сэртэл Б байхгүй. Машин асаалттай байхаар нь унаад явчихсан юм..гэх мэдүүлэг /хх-ийн 104-106-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Тогтоогдсон үйл баримт: Шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хаан бууз” хоолны газрын гаднаас Э.Бийн унаж яваад асаалттай үлдээсэн Г.У эзэмшлийн киа к 5 загварын 000000улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан ба улмаар замын хөдөлгөөнд оролцож иргэний нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учруулсан байна.

       

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүд, иргэний нэхэмжлэгч нарын  мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Гын үйлдлийн улмаас иргэн Г.У эзэмшлийн Киа к5 маркийн тээврийн хэрэгсэлд 2,005,000 төгрөгийн хохирол, Э.З эзэмшлийн 000000улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 460,000 төгрөг төгрөгний хохирол, Л.Б эзэмшлийн 0000000улсын дугаартай Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлд 1,475,000 төгрөгийн хохирол, Ш.Мөнхбаатарын эзэмшлийн 0000000улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгсэлд 1,260,000 төгрөгийн хохирол, М.Чэзэмшлийн 43-17 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 845,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар  тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол ... ял шийтгэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Уг гэмт хэргийн шинж нь хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй ч шүүгдэгч Ц.Г нь гэмт үйдлээрээ бусдын эд хөрөнгөд хохирол учруулжээ.

Шүүгдэгчийн, Эрүүгийн хуульд заасан хууль бус үйлдэл нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэг гэм буруутайд тооцож,.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах яадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын  дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г нь 2023 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хаан бууз” хоолны газрын гаднаас Э.Бийн унаж яваад асаалттай үлдээсэн Г.У эзэмшлийн киа к 5 загварын 000000улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан ба улмаар замын хөдөлгөөнд оролцож 5 иргэний эд хөрөнгөд хохирол учруулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,

-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, 

  оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Зорчих эрх хязгаарлах ялыг 1 сар 20 хоногийн хугацаагаар оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгч: саналгүй гэж тус тус санал гаргажээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын хүнд төрөл нь нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял байх ба шүүгдэгчид ялыг хүндрүүлэн оногдуулах үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “..өдөрт наймаас дээшгүй цагаар...”тогтооно гэж өдөрт ажиллах цагийн дээд хязгаарыг тогтоосон тул шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх өдөрт зургаагаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосон болно.

 

3. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.У болон иргэний нэхэмжлэгч Э.З, Л.Б, Ш.М, М.Ч нарт учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч төлж барагдуулсан, ямар нэгэн санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

            Хэргийн шалтгаан нөхцлийн тухайд: Архи согтуууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна.

           Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ц Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаагаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ