| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0028/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/25 |
| Огноо | 2024-01-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/25
2024 01 12 2024/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч П.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ут холбогдох эрүүгийн 2325000000021 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У овгийн П.У /регистрийн дугаар: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.У нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Сгийн ХААН банкны 0000000000 тоот данс руу үхрийн мах худалдан авахаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж буцаан шилжүүлэлгүй завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч П.Уын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна,тэр мөнгөөр тоглосон. Хохирол төлсөн гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2325000000021 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-хохирогч Б.Сгийн мэдүүлсэн:... Миний төрсөн дүү Б.О 2023 оны 11 дүгээр сард таньдаг хүнээсээ идэшний үхэр авах гэж байгаа, та идэшний үхэр авсан юм уу, надтай хамт идэшний үхрийн мах захиалах уу гэж асуухаар нь би зөвшөөрч дүү Б.Оын Хаан банкны 0000000000 тоот данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад өмнө нь зарлагын гүйлгээ хийж мөнгө шилжүүлсэн хаан банкны 0000000000 тоот данс руу андуурч гүйлгээний утган дээр нь “ШИЛЖҮҮЛЭГ С” гэсэн утгатайгаар 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13:09 цагт шилжүүлсэн. Тухайн үедээ би данс андуурч шилжүүлсэн гэдгээ мэдээгүй ба 2 хоногийн дараа Б.О над руу залгаж “эгч ээ та мөнгөө шилжүүлсэн юм уу, миний данс руу 2,000,000 төгрөг орж ирээгүй байна.” гэж хэлсэн. Үүний дараа би интернет банк руугаа ороод өөрийнхөө Хас банкны 0000000000 тоот дансны хуулгыг хартал 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 13:09 цагт би Хаан банкны 0000000000 тоот данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингээд би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө хэд хоногийн өмнө Улаанбаатар хотоос фейсбүүкээр эд зүйл захиалаад мөнгийг нь шилжүүлсэн данс буюу 0000000000 дансны захиалгын утас болох 0000000000 дугаарын утас руу залгаж “танай байгууллагын хаан банкны 0000000000 тоот данс руу 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг андуураад шилжүүлчихсэн байна, эгч рүүгээ буцаагаад шилжүүлчих, тэгэх үү” гэж хэлтэл нэг эрэгтэй за дансныхаа хуулгыг шүүж үзээд холбогдъё гэсэн хариу өгсөн. Хэдэн цаг хүлээгээд хариу хэлэхгүй байхаар нь 11 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн үед дахин 0000000000 дугаарын утас руу залгаж “юу болсон бэ, үзсэн үү” гэж хэлтэл та дансны хуулганыхаа зургийг явуулаарай гэхээр нь би фейсбүүкээр зургийг нь явуулсан. Ингээд 11 дүгээр сарын 21-ний өдөр миний утас руу 0000000000 дугаарын утаснаас та 0000000000дугаарын утас руу залгаарай гэсэн зурвас ирсэн. Үүний дараа 0000000000дугаарын утас руу хэд хэдэн удаа залгахад огт утсаа авахгүй байсан ба маргааш нь буюу 11 дүгээр сарын 22- ны өдөр дахин 0000000000дугаарын утас руу залгахад эхлээд утсаа авахгүй байснаа сүүлд утсаа аваад би дансаа шалгаж үзээд хэлье гэж хэлээд дахиж утсаа аваагүй. Ингээд би 11 дүгээр сарын 23-ны өдөр 0000000000 дугаарын утас руу залгахад нэр эрэгтэй утсаа аваад таны мөнгийг одоо болтол өгөөгүй юм уу, та дахиад 0000000000дугаарын утас руу залгаарай гэж хэлсэн. 0000000000, 0000000000дугаарын утас руу залгахад шал өөр хоолойтой, 2 өөр эрэгтэй хүн авсан. Би бодохдоо 0000000000 дугаарын утастай хүн фейсбүүкээр бараа захиалдаг газрын захиалга авдаг хүн харин 0000000000дугаарын утсыг өөр ажилтан нь юм болов уу гэж бодсон. Би өмнө нь фейсбүүкээр бараа захиалахын тулд 0000000000 дугаарын утас руу залгаж хаан банкны 0000000000 тоот данс руу мөнгө шилжүүлж байсан учраас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шууд 0000000000 дугаарын утас руу залгаж мөнгө андуурч шилжүүлэн талаараа мэдэгдсэн. Мөн 2023 оны 12 дугаар сарын 26- ны өдөр над руу 0000000000дугаарын утаснаас өмнө нь ярьсан эрэгтэй залгаж таны мөнгийг ямар данс руу шилжүүлэх вэ гэж асуугаад миний Хас банкны 0000000000 тоот данс руу 2,000,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжпэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй " гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/
-шүүгдэгч П.Уын яллагдагчаар мэдүүлсэн... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг ба “Найзууд” нэртэй фейсбүүк онлайн дэлгүүр ажиллуулдаг. Уг онлайн дэлгүүрт 4 оператор, агуулахын 2, хүргэлтийн 14 жолооч ажилладаг. Харин би уг онлайн дэлгүүрийг ерөнхийд нь хариуцаж ажиллуулдаг, захирал нь байгаа юм. Ийм учраас хүмүүс онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх юм бол орлогын мөнгө миний хаан банкны 0000000000 тоот данс руу ордог. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цайны цагаар гэртээ амарч байтал 13 цагийн үед утас дуугарч миний хаан банкны 0000000000 тоот данс руу 2,000,000 төгрөгийн орлого орсон. Гүйлгээний утган дээр нь С Бгэсэн байсан. Энэ үед би миний данс руу хүн андуураад шилжүүлчихлээ гэж мэдсэн. Мөн 2,000,000 төгрөгийн орлого орохоос өмнө миний дансанд 3,200,000 төгрөг байсан. Тухайн өдөр би 1.800.000 төгрөгөөр гар утас худалдаж авсан. Би орой 20 цагийн үед өөрийн хаан банкны 0000000000 тоот дансанд байсан мөнгөнөөс 3,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны 0000000000 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн 3,000,000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө миний хаан банкны 0000000000 тоот дансанд 1,700,000 төгрөг байсан. Ингээд би 2023 оны 11 дүгээр сарын 17-ний оройноос эхлэн бүх мөнгөөрөө цахим мөрийнтэй тоглоом тоглож алдсан. Ингээд 2 хоногийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр над руу онлайн дэлгүүрийн оператор Отгонбат залгаж “таны данс руу хүн мөнгөө андуураад шилжүүлчихсэн байна гэж яриад байна, гээд утасны дугаарыг нь өгсөн.” Нээх удалгүй над руудугаарын утаснаас залгаж “2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эгч нь мөнгөө андуураад чиний данс руу шилжүүлчихсэн байна, гэхээр нь би ан за за дансаа шүүж үзээд хэлье.” гэж хэлээд орхичихсон юм. Данс андуурч над руу мөнгө шилжүүлсэн эгч 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр над руу залгаж ярих үед би аль хэдийнээ 2,000,000 төгрөгөөр тоглоод алдчихсан байсан... Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний данс руу андуурч мөнгө шилжүүлсэн эгчийн данс руу 2,000,000 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/
-Хохирогч Б.Сгийн эзэмшлийн 0000000000 дугаар Хас банкны депозит дансны хуулга /хх-ийн 36-38-р тал/
-Хохирогч Б.Сгийн шүүгдэгч П.Утай харилцсан гэх мессеж ярианы хуулбар /хх-ийн 39-41-р тал/
-шүүгдэгч П.Уын эзэмшлийн 0000000000 дугаар ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 44-46-р тал/
-шүүгдэгч П.Уын эзэмшлийн 0000000000 дугаартай ХААН банкны депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-49-р тал/
-шүүгдэгч П.Уын эзэмшлийн 0000000000 дугаартай ХААН банкны депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 60-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Тогтоогдсон үйл баримт: Шүүгдэгч П.У нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Сгийн ХААН банкны 0000000000 тоот данснаас төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр андуурагдан шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Уын үйлдлийн улмаас Б.Сгийн өмчлөх эрхэд 2,000,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч П.У нь бусдын төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас андуурагдаж дансанд нь орсон бусдын мөнгийг өөртөө зарцуулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ,андуурагдсан илгээмж,эд хөрөнгө,гээгдэл эд хөрөнгө,алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан, “Алдаатай гүйлгээ,андуурагдсан илгээмж,эд хөрөнгө,гээгдэл эд хөрөнгө,алдуул мал завших” гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулий 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол,хор уршгийн талаар заахдаа 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол “гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,түүнээс доош хэмжээг”гэж, 2.5 дугаар зүйлийн “Тайлбар” хэсэгт “Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан тул шүүгдэгч П.Уын бусдын эд хөрөнгөд учруулсан 2,000,000 төгрөгний хохирол нь бага ус хэмжээнээс дээш буюу гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаварыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй,торгуулийг 3 сарын хугацаанд төлнө гэж тус тус санал дүгнэл гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч П.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ахнгид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч, торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд төлнө гэсэн тул хуульд заасан сайн дураар төлөх 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр заасан болно.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Б.С нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч нь хохирогч Б.Сгийн андуурч шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овгийн П.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Уыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ут шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар төлөх, 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ