Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

 

2024       01          22                                           2023/ШЦТ/37

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.АриунЦ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холБох эрүүгийн 2325000000631 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймаг Булган суманд төрсөн, 32 настай, дээд боловсролтой, байгаль орчны менежмент мэргэжилтэй, “Зэс эрдэнэ” ХХК-д технологийн оператор ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 446-28 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон ургийн овгийн Баярсайханы О /регистрийн дугаар: ПЖ91100411/

 

ХолБсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 31 -ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Ц төвийн урд хохирогч Л.Г “хүндлэл байхгүй, чи намайг тэгдэг бацаан биш шүү” гэж түүний араас хөөж газарт унасан үед нь хөл болон гараараа цохиж өшиглөн эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалга, цээж, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, дух, өвчүү, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, цээж, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холБжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Б.Оийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,  

     эрүүгийн 2325000000631 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-хохирогч Л.Г "...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орой 21 цагийн үед Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас нэртэй баар луу арван жилийн ангийн найз М, дүү Б нарын хамт орсон. Вегас баар луу орохын өмне Б гол үйлчилгээний төвийн гадна талд миний зүс таних О болон түүнтэй хамт явсан хүмүүстэй тааралдаж хоорондоо маргалдаж байгаад салаад явсан. Ингээд бид нар Вегас баар луу орсон. Бааранд ороод 1-2 цаг гаруй хугацаанд байж байгаад би ганцаараа баарнаас гарч ирээд гэртээ харихаар явж байсан. Ингээд Б гол үйлчилгээний төвийн гадна талд явж байсан чинь О надтай тааралдаад надтай маргалдаж намайг зодох гээд байхаар нь би Ц төв рүү зугтаасан О миний араас хөөсөн. Би зугтааж байгаад бүдэрч унасан, энэ үед О миний араас ирээд "баригдахгүй байх чинь яасан юм бэ" гэж хэлээд хөлөөрөө намайг өшиглөж, гараараа энд тэндгүй цохиж эхэлсэн. Би газарт унаад босож чадахгүй байсан. Ингээд О нь намайг босгоод Б голын гадна тал хүртэл дагуулж явсан. Би дахин зодох байх гэж бодоод Худалдааны гудамж руу зугтаагаад гэртээ харьсан. Ингээд гэртээ ирээд эхнэр Мажийчамба-д болсон асуудлын талаар хэлсэн. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан, баруун хөмсөг задарсан, зүүн талын дух хэсэг зулгарсан, эрүү хэсэг зулгарсан, цээж хэесэгт зулгарсан, хавирга, гуя, шилбэ хэсэгт хөхөрсөн зэрэг гэмтэл учисан. Надад хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эрүүл мэндэд учирсан ххирлын улмаас гарсан зардлыг Б.О нь төлж барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Б.О нь надаас уучлалт гуйсан. Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй, үүнтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-10-р тал/

-гэрч Ц.Бийн мэдүүлсэн:.. 2023 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед Б гол үйлчилгээний төвийн караокены газарт найз Ононбат Ээгий нарын хамт орсон. Уг газарт ороход Г дотор байсан... би Г дагуулж гараад таксинд суулгах гэж Б гол үйлчилгээний төвийн үүдэнд очсон чинь такси байсан, би тухайн таксинд Г суулгах гэж байтал үл таних нэг залуу ирээд Г татаж, энэ машинд би сууна гэж хэлээд Гтай маргалдаж эхэлсэн. Маргалдаж байх үедээ уг залуу Г нүүр хэсэг рүү гараараа цохисон.Энэ үед би очиж салгаад буцаад таксинд суулгах гэж |байтал уг үл таних залуу намайг цохиж, хойноос татаж газар унагаасан. Би босоод ирсэн чинь баарны гадна талд олон хүмүүс байсан. Энэ үед уг залуу Г дахин зодож эхэлсэн Г нь уг залуугаас зугтаагаад Ц төвийн зүг рүү зугтаасан, араас нь тухайн залуу хөөгөөд явсан. Би хэсэг хугацааны дараа Г явсан зүг рүү араас нь очсон чинь зүс таних нэг дүүтэйгээ тааралдсан би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Энэ үед уг дүү надад сая энд нэг ахыг аймаар зодлоо гэж хэлсэн. Би тухайн газарт Г хайсан боловч олоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/

-гэрч Б.Оын ...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...орой 21 цагийн үе манай гэрээс гараад О, О бид гурав Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Б гол үйлчилгээний төвийн нийтийн караокед орсон... шар айраг захиалаад сууж байх үед бидний сууж байсан ширээний хажуу талын ширээнд төрсөн дүү Мдорж, түүний найз Г болон үл таних нэг залуу нар сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

-гэрч Э ...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... Орой 18 цагийн үед Оын эхнэр нь ирээд хоол унд хийгээд дахин хөзөр тоглож сууж байгаад орой 21-22 цагийн үед Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Б гол үйлчилгээний төвд дотор байрлах караокений газарт очсон... Энэ үед Г нь согтуу гартаа нэг шил архи барьчихсан манай ширээн дээр ирээд хамт сууна гэхээр нь би түүнийг чи ширээн дээрээ очоод суу гэсэн чинь би энд сууна гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Энэ үед О нь түүнийг дагуулаад гарсан. Хэсэг хугацааны дараа О, О нар буцаад орж ирсэн. Ингээд орой уг газар хаах хүртэл нь бид нар сууж байгаад гарч ирсэн. Би гарч ирээд Оийг явчихсан юм байна гож бодоод худалдааны гудамжинд алхаад явж байгаад О рүү залгасан чинь баарны гадна байна гэж хэлэхээр нь буцаад очсон чинь О, Г хоёр зогсож байсан. Энэ үед Г нь уучлаарай ахаа ёстой хүн андуурчихсан байна гээд гар бариад салсан. О нь тухайн үед хүнтэй уулзлаа гэхээр нь би гэртээ харьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1005 дугаартай дүгнэлт “...Л.Г биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалга, цээж, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, дух, өвчүү, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, цээж, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/

-Шинжээч Э.Батбаярын мэдүүлсэн:..Баруун хөмсөгт шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалга, цээж, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дух, өвчүү, зүүн бугалга, зүн тохой, зүүн шуу, цээж, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

-Шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар мэдүүлсэн... Би тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн Оын гэрт найз О хамт очсон юм... Ингээд орой 21 цаг өнгөрч байх үед бид гурав гарч үйлчилгээний төвийн караокед орсон. Уг караокены газарт хажуу талын ширээнд зүс таних Г нь найзуудын хамт сууж байсан. Г нь бид нар дээр нэг шил архи бариад ирсэн. Энэ үед О түүнд хандаж чамтай хамт суухгүй, ширээ рүүгээ яв гэсэн чинь найз О-О цохисон. Энэ үед би Г дагуулж гараад баарны гадна талд гаргачихаад буцаад орж ирсэн. Ингээд уг караокены газарт сууж байгаад хаахаар болоод бид нар гараад худалдааны гудамж руу гараад сууж байсан чинь Б гол баарны гадна талд хүмүүс маргалдаад байх шиг байсан. Ингээд Б гол баарны урд очсон чинь Г нь над дээр ирээд сахлаа хусаж чадахгүй бааранд орж явсан, чи түрүүн дээр байсан” гэх мэт зүйл яриад хоорондоо маргалдаж эхэлсэн. Энэ үед Г нь гараараа намайг цохисон, Энэ үед би түүнийг цохиж, өшиглөх үед Г нь цааш зугтаасан, би араас нь хөөж байгаад барьж аваад хавсарч унагааж цасаар угааж байгаад больсон... Би Г нэг удаа гараараа цохиж, хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Араас нь хөөж барьж аваад унагааж цасаар угаасан.Гас уучлалт гуйж түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг нь барагдуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 31 -ний өдөр Орхон аймаг Баян- Өндөр сум Ц төвийн урд хохирогч Л.Гтай маргалдан гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалга, цээж, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, дух, өвчүү, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, цээж, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

      

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холБолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Б.Оийн үйлдлийн улмаас Л.Г биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Л.Г мэдүүлсэн... Ингээд Б гол үйлчилгээний төвийн гадна талд явж байсан чинь О надтай тааралдаад надтай маргалдаж намайг зодох гээд байхаар нь би Ц төв рүү зугтаасан О миний араас хөөсөн. Би зугтааж байгаад бүдэрч унасан, энэ үед О миний араас ирээд "баригдахгүй байх чинь яасан юм бэ" гэж хэлээд хөлөөрөө намайг өшиглөж, гараараа энд тэндгүй цохиж эхэлсэн. Би газарт унаад босож чадахгүй байсан. Ингээд О нь намайг босгоод Б голын гадна тал хүртэл дагуулж явсан. Би дахин зодох байх гэж бодоод Худалдааны гудамж руу зугтаагаад гэртээ харьсан...гэх мэдүүлэг, гэрч Ц.Бийн:.. Маргалдаж байх үедээ уг залуу Г нүүр хэсэг рүү гараараа цохисон. Энэ үед би очиж салгаад буцаад таксинд суулгах гэж |байтал уг үл таних залуу намайг цохиж, хойноос татаж газар унагаасан. Би босоод ирсэн чинь баарны гадна талд олон хүмүүс байсан. Энэ үед уг залуу Г дахин зодож эхэлсэн Г нь уг залуугаас зугтаагаад Ц төвийн зүг рүү зугтаасан…гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1005 дугаартай дүгнэлт “...Л.Г биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалга, цээж, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, дух, өвчүү, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, цээж, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт....гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

         Шүүгдэгч Б.Оийн, хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Ц төвийн урд үл ялих шалтгаанаар Л.Г араас нь хөөж газарт унасан үед нь хөл болон гараараа цохиж өшиглөн эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалга, цээж, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, дух, өвчүү, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, цээж, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,

- шүүгдэгч  өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Эчмилгээний төлбөрт 500,000 төгрөгийг төлсөн гэж тус тус дүгнэлт гаргасан.      

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Эүүгийн хуудлийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

    шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

 шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал,хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч хохирогчид учирсан эмчилгээний төлбөрт нийт 500,000 төгрөгийг төлсөн. Хохирогч цаашид гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд: Архи согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, олны дунд биеэ авч явах, бусадтай харилцах тухайд бие хүний төлөвшилгүй байдал нөлөөлсөн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овгийн Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦ