Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа,  

шүүгдэгч Д.*******, түүний хэлмэрч Б., өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305003240010 дугаартай эрүүгийн  хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 6 дугаар сарын 27-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, хөгжлийн бэрхшээлтэй, мэргэжилгүй, “*******” төвд түлхүүр хувилах ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* ******* *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УУ*******/, ******* овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний оройн 19 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 62 дугаар байрны дунд авто замын хажууд хохирогч тай зам тавьж өгсөнгүй, тойроод явсангүй гэх асуудлаас болж үл ойлголцон түүний нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хамрын баруун зүүн хажуу ханын хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхи, хамар, 2 өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ “Тухайн өдөр би машиндаа жирэмсэн эхнэрээ, хүүхэдтэйгээ суулгаад машинаа жолоодоод явж байхад согтуу явган хүмүүс машин  зам дээр яваад байсан. Тэгэхээр нь тэр хүмүүсийг тойроод гарах гэтэл машины цонхны шилийг нэг нь гараараа цохихоор нь цонхоо буулгатал миний нүүр рүү гараараа цохиод над руу нулимсан. Тэгэхээр нь миний уур хүрээд намайг яагаад цохиж байгаа юм бэ гээд тухайн хүний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Энэ үйлдэл нь буруу гэдгийг ойлгож харамсаж байна. Хохирогчид баримтаар нэхэмжилсэн 192.300 төгрөгийг нөхөн төлсөн гэв.

Хоёр: Эрүүгийн 2305003240010 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 37 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай дүү бие муутай өнөөдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ухаанаа алдаад явж чадахгүй байна гэхээр нь би очиж аваад 62 дугаар байрны гадна байрны дунд байх машин замаар арай гэж өргөөд /би өөрөө группт байдаг зүрх муутай 60 хувь группт байдаг/ явж байтал нэг жижиг тээврийн хэрэгсэл ардаас 2 удаа тулж ирээд дуут дохио өгөөд байсан. Тэгэхээр нь би дүүгээ арай гэж замын хажуу тал руу гаргаад тойроод явчих гэж хэлэх гээд яваад очтол нэг хэлгүй бололтой эрэгтэй хүн гараараа дохиод байсан. Тэгэхээр нь би гараараа тойроод явчих гэж дохитол тухайн хэлгүй хүн над руу салаавч шүлсээ цацсан тэгээд би юу гэж байгаа юм гээд нүүрээ ойртуултал тухайн залуу миний нүүр рүү цохих гэж оролдсон. Тэгэхээр нь би зөрүүлээд тухайн хүний нүүр хэсэгт нэг удаа цохисон ингээд машин руу нь хартал цаана нь нэг эмэгтэй хүн байсан ба тэр хүн цаашаа явчхаад гурван залуу дагуулаад ирсэн. Тэгээд тэр гурван залуу чи хүүхэдтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн зодлоо гээд над руу дайраад би бие муутай согтуу хүн авч явж байгаагаа хэлтэл тухайн залуучууд чи ямар айхтар хүн бэ гэж над руу уурлаад цагдаа шиг хувцастай залуу намайг зуурч аваад миний шанаа руу нэг удаа цохиод би унасан. Тэгээд газарт унаад миний хамраас цус гараад тухайн залуучууд намайг тойрч зогсож байгаад гурвуулаа цохиод эхэлсэн ингээд эхэлж цохисон цагдаа шиг хувцастай залуу миний хамар руу өшиглөж миний хамар гэмтсэн тэгээд би босож ирээд дахиад ямар шалтгааны улмаас ийм байдалтай явж байгаагаа тайлбар хэлтэл дахиад намайг доороо хийгээд нүдээд байсан. Тэгэхээр нь би босож зугтаагаад хогийн савнаас ундааны сав аваад буцааж тавьсан ингээд тухайн залуучууд миний хувцаснаас зуураад хувцас ураад байсан тэгээд би арай гэж зугтаагаад гэртээ орж цагдаа дуудсан... Миний хамар хугарсан бүхэл бие хөндүүртэй, тархи хөдөлсөн юм шиг байна шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “...манай найз , , нар намайг гэрт байхад гадаанаас гараад ир гэж дуудсан. Би гадаа гараад найз гийн машинд сууж байтал машины гэрэл асчихсан хүмүүс байрны дундах 62 дугаар байрны 4 дүгээр орцны үүдний машин зам дээр хүмүүс орилолдоод байсан. Ингээд би архичид байна гэж харчхаад байж байтал гэж танай машин биз дээ гэж хэлэхээр нь би буугаад хартал миний эгчийн хүүхэд 11 настай, машинаас буугаад ирчихсэн нэг эрэгтэй хүн чи ор гээд орилоод манай дүү чи яаж байгаа юм бэ гэж орилсон. Тэгээд би яваад очих үед манай хүргэн ах ******* нь машиныхаа хаалгыг онгойлгосон өөрийнх нь хамраас цус гарчихсан, үл таних эрэгтэй хүн манай ахыг доош нь дараад жолоо руу шахчихсан байсан. Би манай хүргэн ахыг зодож байсан хүнийг цээж рүү нь түлхэж холдуулаад ахыгаа буулгаж ирээд юу болсон талаар асуухад (дохио зангаагаар) зам дээр хэвтээ байхаар нь би цаашаа явчих, тэгэхээр чинь би хөдөлье гэж хэлтэл машины цонхоор намайг цохисон. Би ойлгохгүй байна гэж хэлсэн. Манай хүргэн ах тэр хүн бие бие рүүгээ дайраад орилоод байхаар нь би тэр хоёрыг салгах гэж оролдоод хүргэнийг цааш нь явуулчхаад нөгөө үл таних хүнийг бариад үлдсэн. Ингээд манай хүргэн ах машинаа цаашаа тавиад хүрээд ир, хүүхдүүдээ оруулчих гэж хэлээд байж байтал нэг нь бүр явж чадахгүй, нөгөөх нь согтуу хоёр хүн байсан. Би тэр хоёрыг замаас гараад манай ахыг цохисон хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй хүнийг яагаад зодож байгаа юм, жоохон хүүхэд загнаад яаж байгаа юм гэтэл тэр залуу намайг хэл амаар доромжлоод байсан. Гэтэл манай ахыг зодсон залуу, бага зэргийн согтолттой залуугийн хамт над руу дайраад миний хуруу гарыг хоёулаа өчсөн. Тэгэхээр нь би манай ахыг зодсон залуугийн нуруун дээр нь дарж тонгойлгосон. Гэтэл манай хүргэн ах ирээд тухайн залуугийн цээж нүүр рүү нь урд талаас нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр дахин өгсөн: “...Би ын гэх хүний биед халдаагүй. Харин манай хүргэн ах Д.*******ийг жолооны ардаа сууж байхад хаалгыг онгойлгоод хамраас нь цус гаргасан байдалтай байхаар нь очиж юу болоод байгаа юм гэж хэлээд цааш түлхэж машиных нь хаалгыг хаах гэхэд манай ах бууж ирээд 1 удаа ын шанаа хэсэг рүү цохиод авсан. Би ахыг яв гээд цааш явуулсан. Тэр гэх хүн тухайн үед над руу будгийн сав бариад цохих гээд дайраад байсан. Би барьж байсан савыг булааж аваад өөрийг нь араас нь тэвэрсэн. Тэр үед бид хоёр газарт хоёулаа унасан ба манай хүргэн ах уг хүнийг унасан байхад нь нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед тухайн гэх хүний хамраас нь цус гарсан. Би тэр үед ахыг тэнэг юм уу хүн өшиглөөд яаж байгаа юм гэж цаашаа яв гэж хэлээд явуулсан. Миний бие ын биед гэмтэл учруулахаар халдсан зүйл байхгүй. Харин би куртикнээс нь барьж байхад өөрөө угз татаад урсан. Тэр үед би куртикээ ингээд урсан шүү гэж хэлсэн. Харин ын нүүрэнд учирсан гэмтлийг манай хүргэн ах Д.******* хөлөөрөө өшиглөж учруулсан. Тухайн уг хүний хамраас нь цус гараад хавдчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал),

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.гийн гэрчээр өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр амарч байсан учир найз нартайгаа уулзахаар болж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзсан. Эхлээд манай найз болох , бид гурав уулзаад найз ын гэрт нь очсон. Бид нар байрынх нь гадаа автомашинд суугаад тамхи татаад сууж байтал гадаа хүмүүс орилох шиг болсон. Тэгэхээр нь бид нар автомашинаас буугаад хартал ын хүргэн ахынх нь амнаас цус гарсан байдалтай хажууд байсан эхнэр хүүхдүүд нь уйлаад зогсож байсан бөгөөд мөн гурван залуу орилоод зогсож байсан. Бид нар явж очоод гурван орилоод байгаа залуучуудыг болиултал хоёр залуу нь тай муудалцаад байсан. Ингээд амнаас нь цус гоожиж байсан ах нь автомашинаа байрлуулчхаад эргээд хүрээд ирсэн. Тэгсэн тэр хоёр залуутай ноцолдож байгаад гурвуулаа газар уначихсан юм. Нөгөө амнаас нь цус гарч байсан залуу ирээд нэг залууг нүүр хэсэгт нь өшиглөөд авсан. Тэр залуу нь босож ирээд пункер рүү гүйж очоод ундааны сав аваад ирж байгаа харагдаж байсан. Харин тай хүргэн ах нь гар хуруугаараа дохилцож байгаад цаашаа яваад өгсөн. Нөгөө ундааны сав барьж байсан залуу нь харин би хүн дуудаад ирье та нар бүгдээрээ байж байгаарай гээд орилоод байхаар нь та хүн дуудаж яах гэж байгаа юм гэхэд би эхнэрээ цагдаатай хамт дуудаад ирье гээд байсан. Тэгэхээр нь би тэр цагдаагаа дуудаад ир бид нар хүлээгээд байж байя гэсэн. Тэгсэн удалгүй эхнэрээ дагуулаад эргэж ирээд эхнэр нь орилж хашгичаад алгадаж цохиод байсан. Би тэр үед нь нөгөө эгчид бид нар харин салгасан юм ямар нэгэн байдлаар зодсон асуудал бол байхгүй гэдгийг хэлсэн. Ингээд байж байтал цагдаа нар удалгүй хүрээд ирсэн. Ийм л зүйл болсон. Би тухайн үед бүх зүйлийг хараад зогсож байсан. Тэгэхэд нь гэх хүнийг зодож цохисон асуудал бол байхгүй. Харин тэр ахтай ноцолдож байгаад тай газар бол унасан. Харин ын ах гэх хүн нь газар уначихсан байх үед нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөж байсан. Түүнийг бол би хараад зогсож байсан. Өөрөөр тэнд нэгнийгээ зодож цохилцсон асуудал бол байхгүй... Харин сүүлд ойлгосноор бол тэр гурван залуу автомашины зам руу орж ирээд байхаар нь сигнал дартал нөгөө хүмүүс нь уурлаад үүнээс маргалдсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.ын гэрчээр өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ амарч байхад манай найз гэрт ирэхээр нь хамтдаа гарч тамхи татсан. бид хоёр тамхи татаж байгаад ыг ажилд нь явахаас өмнө очиж уулзъя гээд очсон. ын байрных нь гадна дуудаад гийн автомашин дотор тамхи татаад сууж байсан. Төд удалгүй 10-20 минутын дараа хүмүүс орилолдоод байхаар нь юу болоод байгаа юм бол гэж бодоод бид нар гараад хартал ын хүргэн ах нь автомашинтайгаа зогсож байсан. Бид нар яваад очих үед ын хүргэн ахынх нь хамраас цус гарсан байдалтай зогсож байхаар нь юу болсон талаар лавлаж асуухад энэ ах харин цохичихлоо гээд хүүхэд нь зааж өгсөн. Тэгсэн нөгөө хүн өөдөөс орилоод дайраад байсан. тэр хүнийг дайраад барьж зуураад автал ын ах нь хүрч ирээд нөгөө хүнийг нүүр хэсэгт цохиод, хөл хэсэг рүү өшиглөөд авах шиг болсон. лав миний харснаар цохиж өшиглөсөн асуудал бол байхгүй. Нөгөө ах нь босож ирснээ дайраад байсан. Орцны үүдэнд байсан хогийг өргөж далайгаад байсан. Мөн та нар наанаа одоо байж бай гэдэг зүйл яриад цаашаа яваад өгсөн. Харин удалгүй эмэгтэй гүйж ирээд араас нь мөн дахиад нэг эмэгтэй, эрэгтэй хоёр гүйж ирсэн. Тэгээд бөөн хэрүүл болоод дайраад байсан. Тэр эмэгтэй нь намайг мөн 2-3 удаа цохиод авсан. Юу болсон асуухгүй зүгээр л дайраад байсан. Тэр зодуулсан гээд байгаа ах нь энэ ч намайг зодсон, тэр ч намайг зодсон гээд бүх хүмүүс рүү дайраад байсан. Төд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.ы гэрчээр өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө найз Гэлэгжамц манай дунд ах Р.ийг зэргэлдээ байрандаа ороод ирээч гээд дуудсан. Гэлэгжамц нь соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан юм байна лээ. Орой 20 цагийн орчимд манай ах Р. ирэхгүй байхаар нь би авах гээд Гэлэгжамцийн гэрт ганцаараа очсон. Р. ах тархины хагалгаанд орсон, группт байдаг ба сүүлийн хэдэн жил архи огт амсаагүй. Гэтэл намайг авахаар ороход архи уучихсан байсан. Би Р. ахыг Гэлэгжамцийн гэрээс авч гараад 5 давхраас 3 давхар хүртэл түшээд буусан. Р. ах ухаангүй шахуу байсан ба надад дийлдэхгүй байсан. Би Р. ахыг тэнд үлдээгээд гэрт ирээд том ах ыг дагуулаад Р.ийг авахаар буцаж ирсэн. Тэгээд аваад гарсан ба Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 62 дугаар байрны үүд хүртэл хоёр талаас нь сугадаад явсан. Гэтэл тэр үед араас нэг машин ирээд араас шахаад байсан уг нь бол хажуугаар машин гараад явчих зай байсан. Манай том ах тухайн машины жолооч дээр очоод “Тойроод гарчхаач” гэж хэлсэн. Гэтэл уг машины жолооч ахын өөдөөс салаавч өгсөн. Тэр жолооч нь хэлгүй хүн байсан ба ахтай ойлголцоогүй. Гэтэл нөгөө жолооч ах руу “түй май” гээд салаавч өгсөн. Тэр үед хүйтэн зам халтиргаатай байсан ба ахыг Р.ийг сандал дээр суулгаад хажууд нь түшээд байж байсан. Манай ах уг жолоочийг түлхээд авах шиг болсон. Тэгээд уг машин яваад өгсөн. Гэтэл нэг их  удалгүй 3 эрэгтэй хүн энгийн хувцастай гүйж ирээд ыг хавирч унагаагаад өшиглөж байсан. Би яг сайн хараагүй ба нэг нь хажууд нь зогсоод хоёр нь өшиглөсөн үү яасан тэгж харагдаж байсан. Би уг хүмүүсээс 1 орцны зайтай харж байсан. Гадаа харанхуй болсон байдалтай байсан. Манай ах бол ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Ах над руу хүрээд ирсэн ба хамраас нь цус гарчихсан, гадуур хувцас нь урагдчихсан байдалтай байсан. Араас нь нөгөө гурван залуу ирсэн. Би тэр гурван залууд хандаж “та нар яаж байгаа юм” гэхэд “харин та нар яаж байгаа юм” гээд байсан. Би ахыг гэр рүү ороод хүн дуудаад ир гээд явуулсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал),

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.ын гэрчээр өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны гадаа гийн машинд , , гэх найзуудын хамт бид юм яриад сууж байсан. 18 цаг өнгөрсөн харанхуй болж байхад байрны хажуугаар явсан зам дээр хүүхэд уйлаад хүмүүс маргалдах шиг болсон. Бид нар машинаас буугаад бөөндөө хартал “манай хүргэн ах байна” гэсэн ба , хоёр уг маргаан болж байсан газарт очсон ба бид хоёр машиныхаа хажуугаас хараад үлдсэн. Ерөнхийдөө тухайн асуудал бид нарын сууж байсан машины хажууд шахуу болж байсан. ын хүргэн болох хэл ярианы бэрхшээлтэй Гантөмөр гэх хүний хамраас нь цус гарчихсан байдалтай машинаас нь буулгаад газарт унагаачихсан нэг эрэгтэй хүн заамдаад дарчихсан байдалтай байсан. Хажууд нь мөн хоёр эрэгтэй хүн байх шиг байсан. очоод “Юу болоод байгаа юм” гэж хэлээд нөгөө заамдсан байсан хүний гарыг тавиулж салгасан. Гантөмөр ах нь босож ирээд амныхаа цусыг арчиж байснаа өөрийг нь заамдсан байсан хүний нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиод авах шиг болсон. Манай найз Гантөмөр ахыг боль гээд салгаж байсан. Би өөрөө цагдаа юм чинь учрыг нь олчих байх гэж бодоод гийн машинд даараад байхаар нь орж суусан. Намайг машинд сууж байхад Гантөмөр ахтай маргалдаж байсан хүний хамаарал бүхий эхнэр нь юм шиг байгаа юм эмэгтэй хүн, наана нь бас нэг эмэгтэй мөн нэг эрэгтэй хүүхэд гараад ирчихсэн хэрүүл хийгээд байсан. руу дайраад байсан. Би машинд сууснаасаа хойш дахиж буугаагүй ба хэсэг хугацааны дараа цагдаа ирээд , , Гантөмөр нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Бугат 116 чиглэл 24 цагийн үүрэг гүйцэтгэж ахлах ахлагч ын хамтаар үүрэг гүйцэтгэж байхад орой 19 цагийн орчим байх “дугаар байрны гадаа зодоон болоод байна гэх дуудлага ирсний дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 56 дугаар байрны гадаа ирэхэд нэлээн хэдэн хүн тойроод зогсчихсон маргалдаж байсан би очоод юу болсон талаар асуухад нүүр нь цус болсон залуугийн ах нь намайг зодчихлоо гэхээр нь хартал манай цагдаа энгийн хар куртиктэй зогсож байсан. Би ыг хэн зодсон юм гэж асуухад “манай ах гэрээсээ гарч явж байгаад энэ хүнтэй маргалдаад зодолдсон байна тэгээд ирээд салгаад байж байна гэсэн ын ах нь хөгжлийн бэрхшээлтэй хэлгүй хүн, хажууд нь байсан зодуулсан гэх эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан харин хажууд нь бас согтуу хүн байсан тэр эрэгтэйн эхнэр бололтой нэг эмэгтэй ирэхээр нь би та наад хүнээ аваад Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн дээр тэгээд манай хэлтэс дээр очоорой би энэ хүмүүсийг хэлтэс рүүгээ аваад явлаа гэж хэлээд ыг ахтай нь машиндаа суулгаад явсан. Намайг очиход 7-8 хүн байсан тойроод зогсчихсон маргалдаж байсан “амнаас нь цус гарсан эрэгтэй чи намайг цохисон, чи намайг цохисон” гээд ын ах руу дайраад байсан харин ах нь дуугүй байгаад байсан хажуугаас нь наад хүн чинь хөгжлийн бэрхшээлтэй юм ярьж чадахгүй гээд байж байсан тэр эрэгтэйгээс өөр хүнд ил харагдах гэмтэл шарх байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Бугат 116 чиглэл 24 цагийн үүрэг гүйцэтгэж ахлах дэслэгч Б.ын хамтаар үүрэг гүйцэтгэж байхад орой 19 цагийн орчим байх гэгээ тасарч байх үед байсан 56 дугаар байрны гадаа зодоон болоод байна гэх дуудлага ирсний дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 56 дугаар байрны гадаа ирэхэд архи дарс уудаг хэсэг бүлэг хүмүүстэй байж байдаг иргэн байсан нэрийн санахгүй байна. Тэр иргэн намайг зодчихлоо гээд байсан харин хажууд нь хөгжлийн бэрхшээлтэй хэлгүй иргэний энгэр нь урагдчихсан хүзүү нь улайсан байсан тэгээд хэлгүй тэр хүн дохио зангаагаар энэ хүн өөрөө эхлээд намайг машиндаа байхад цохисон гээд байсан харин хажууд нь манай цагдаа энгийн хувцастай энэ хэлгүй ах манай хамаатны ах байгаа юмаа ах маань машинтай явж байхад нь энэ согтуу ах урдаас нь холдохгүй байхаар нь манай ах дуут дохио өгсөн чинь уурлаад цохисон гэсэн. Харин зодуулсан гэсэн эрэгтэй сууж байсан харин эхнэр нь бололтой эмэгтэй энэ залуу зодчихлоо гээд руу дайраад энэ чинь цагдаа юм бишүү та нар нэгнийгээ таньдаг юм бишүү гээд дайраад байсан. Энэ үед нь а/д эхнэрт нь та нар яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй эмнэлэгт үзүүлчхээд хэлтэс дээр яваад очоорой гэж хэлээд ыг ахтай нь хамт явж байсан нэг залуутайн аваад хэлтэс рүү явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

11. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 968 дугаартай “ын биед хамрын баруун зүүн хажуу ханын хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхи, хамар, 2 өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал),

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******ийн яллагдагчаар өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн үед эхнэр болон өөрийн төрсөн 2 охин, эхнэрийн дүүгийн 2 хүүхдийн хамт салхинд гарч тоглоод орой 20 цагийн үед 62-р байрны хажуу талын замаар өөрийн эзэмшлийн УАК дугаартай “Toyota Prius 30” загварын машинтай явж байхад 3 согтуу эрэгтэй хүн замаас гарахгүй яваад байсан... Би замаас гарчих байх гэж бодоод сигналдахгүй зөөлөн дагаад явж байсан. Тэр 3 согтуу хүний нэг зам дээр унаад эргэж хараад гараараа заагаад хажуугаар гараад яв гээд байх шиг байсан. Тэгээд газар унасан нэгийгээ босгоод тэр 3 зам дагуу явсан. Би тэр 3 хүний хажуугаар гарч явах гэсэн боловч зай бага байсан мөн тэр хүмүүсийн хөл гарыг нь дайрах вий гэж санаа зовоод замаа хараад тэр 3 хүн рүү удаан дөхсөн. Тухайн 3 хүний арай том биетэй хүн нь хүрч ирээд машины цонх цохиод юм яриад байх шиг байхаар нь би машины цонхоо доош буулгасан. Энэ үед манай сонсголтой охин тэр хүнд хандаж "Манай аав сонсголын бэрхшээлтэй гэж хэлэх үед шууд миний хамар хэсэг рүү цохиод цус гаргасан. Тэр хүн миний охин руу юм хэлээд байх шиг байсан. Манай охинд юу гэж хэлснийг нь би мэдэхгүй байна. Энэ үед манай эхнэрийн дүү хоёр найзынхаа хамт гараад ирсэн. Миний хамраас тухайн үед нэлээд их цус гарсан. ирээд нөгөө хүмүүст хандаж тайлбарлах байдлаар манай ах сонсголын бэрхшээлтэй, гэж хэлэхэд намайг цохисон хүн руу дайраад байсан. Тэр хүн руу дайрч нүүрэнд нь тулж ирээд наалдаад байхаар нь уг хүнийг цаашаа холд гээд түлхсэн тухайн хүн газар унасан. Газарт унасан том биетэй хүн рүү би очоод өөрийнхөө хамар руу заагаад байгаа юм гэж ойлгуулах гэхэд миний өөдөөс салаавч өгөхөөр нь тэр хүний нүүр, хамар орчимд нь нэг удаа өшиглөсөн. Би нэг л удаа өшиглөсөн ба намайг шууд тэнд байсан манай дүү болоод хамт байсан хүмүүс нь салгасан.  зодоонд ороогүй салгаад явж байсан. Би хүнтэй бүлэглэж зодсон зүйл үгүй тэр хүний нүүр хамар хэсэг рүү нь би өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал),

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 166 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 164 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний оройн 19 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны дунд авто замын хажууд хохирогч ын нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

ын хохирогчоор өгсөн: “...Тэгэхээр нь би гараараа тойроод явчих гэж дохитол тухайн хэлгүй хүн над руу салаавч гаргаж шүлсээ цацсан тэгээд би юу гэж байгаа юм гээд нүүрээ ойртуултал тухайн залуу миний нүүр рүү цохих гэж оролдсон. Тэгэхээр нь би зөрүүлээд тухайн хүний нүүр хэсэгт нэг удаа цохисон...миний хамар руу өшиглөж миний хамар гэмтсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал), ын гэрчээр өгсөн: “...бага зэргийн согтолттой залуугийн хамт над руу дайраад миний хуруу гарыг хоёулаа өчсөн. Тэгэхээр нь би манай ахыг зодсон залуугийн нуруун дээр нь дарж тонгойлгосон. Гэтэл манай хүргэн ах ирээд тухайн залуугийн цээж нүүр рүү нь урд талаас нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дахь тал), ын гэрчээр дахин өгсөн: “Би ын гэх хүний биед халдаагүй...Би ахыг яв гээд цааш явуулсан. Тэр гэх хүн тухайн үед над руу будгийн сав бариад цохих гээд дайраад байсан. Би барьж байсан савыг булааж аваад өөрийг нь араас нь тэвэрсэн. Тэр үед бид хоёр газарт хоёулаа унасан ба манай хүргэн ах уг хүнийг унасан байхад нь нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед тухайн гэх хүний хамраас нь цус гарсан. Би тэр үед ахыг тэнэг юм уу хүн өшиглөөд яаж байгаа юм гэж цаашаа яв гэж хэлээд явуулсан...Харин ын нүүрэнд учирсан гэмтлийг манай хүргэн ах Д.******* хөлөөрөө өшиглөж учруулсан. Тухайн уг хүний хамраас нь цус гараад хавдчихсан байсан.” Гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал), Л.гийн гэрчээр өгсөн: “...Тэгсэн тэр хоёр залуутай ноцолдож байгаад гурвуулаа газар уначихсан юм. Нөгөө амнаас нь цус гарч байсан залуу ирээд нэг залууг нүүр хэсэгт нь өшиглөөд авсан...Тэгэхэд нь гэх хүнийг зодож цохисон асуудал бол байхгүй. Харин тэр ахтай ноцолдож байгаад тай газар бол унасан. Харин ын ах гэх хүн нь газар уначихсан байх үед нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөж байсан. Түүнийг бол би хараад зогсож байсан. Өөрөөр тэнд нэгнийгээ зодож цохилцсон асуудал бол байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал), П.ын гэрчээр өгсөн: “... тэр хүнийг дайраад барьж зуураад автал ын ах нь хүрч ирээд нөгөө хүнийг нүүр хэсэгт цохиод, хөл хэсэг рүү өшиглөөд авах шиг болсон. лав миний харснаар цохиж өшиглөсөн асуудал бол байхгүй. Нөгөө ах нь босож ирснээ дайраад байсан. Орцны үүдэнд байсан хогийг өргөж далайгаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал), ын гэрчээр өгсөн: “...би очоод юу болсон талаар асуухад нүүр нь цус болсон эрэгтэй энэ залуугийн ах нь намайг зодчихлоо гэхээр нь хартал манай цагдаа энгийн хар куртиктэй зогсож байсан би ыг танд хэн зодсон юм гэж асуухад манай ах гэрээсээ гарч явж байгаад энэ хүнтэй маргалдаад зодолдсон байна тэгээд ирээд салгаад байж байна гэсэн...амнаас нь цус гарсан эрэгтэй чи намайг цохисон, чи намайг цохисон” гээд ын ах руу дайраад байсан харин ах нь дуугүй байгаад байсан хажуугаас нь наад хүн чинь хөгжлийн бэрхшээлтэй юм ярьж чадахгүй гээд байж байсан тэр эрэгтэйгээс өөр хүнд ил харагдах гэмтэл шарх байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),  ын гэрчээр өгсөн: “...архи дарс уудаг хэсэг бүлэг хүмүүстэй байж байдаг иргэн байсан нэрийн санахгүй байна тэр иргэн намайг зодчихлоо гээд байсан харин хажууд нь хөгжлийн бэрхшээлтэй хэлгүй иргэний энгэр нь урагдчихсан хүзүү нь улайсан байсан тэгээд хэлгүй тэр хүн дохио зангаагаар энэ хүн өөрөө эхлээд намайг машиндаа байхад цохисон гээд байсан харин хажууд нь манай цагдаа энгийн хувцастай энэ хэлгүй ах манай хамаатны ах байгаа юмаа ах маань машинтай явж байхад нь энэ согтуу ах урдаас нь холдохгүй байхаар нь манай ах дуут дохио өгсөн чинь уурлаад цохисон гэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 968 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал),  Д.*******ийн яллагдагчаар өгсөн: “...манай сонсголтой охин тэр хүнд хандаж “манай аав сонсголын бэрхшээлтэй гэж хэлэх үед шууд миний хамар хэсэг рүү цохиод цус гаргасан. Тэр хүн миний охин руу юм хэлээд байх шиг байсан. Манай охинд юу гэж хэлснийг нь би мэдэхгүй байна... уг хүнийг цаашаа холд гээд түлхсэн тухайн хүн газар унасан. Газарт унасан том биетэй хүн рүү би очоод өөрийнхөө хамар руу заагаад байгаа юм гэж ойлгуулах гэхэд миний өөдөөс салаавч өгөхөөр нь тэр хүний нүүр, хамар орчимд нь нэг ураа өшиглөсөн. Би нэг л удаа өшиглөсөн ба намайг шууд тэнд байсан манай дүү болоод хамт байсан хүмүүс нь салгасан. зодоонд ороогүй салгаад явж байсан. Би хүнтэй бүлэглэж зодсон зүйл үгүй тэр хүний нүүр хамар хэсэг рүү нь би өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч (явган зорчигч) нь замын хөдөлгөөнд оролцож автомашин жолоодон оролцож байсан Д.*******ийн машины цонхыг гараараа цохиж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж хэрүүл маргаан өдүүлж, маргааны эхлэлийг тавьсан хохирогчийн дээрх зүй бус үйлдлээс шалтгаалан улмаар шүүгдэгч  Д.******* нь хөгжлийн бэрхшээлтэйн улмаас хохирогчтой үгээр харилцан ойлголцох боломжгүй нөхцөл байдалд хохирогчийг газарт унасан байхад нь нүүрэн тус газарт нь нэг удаа  өшиглөсөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос Д.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохирогч нь хэрэгт эмчилгээний 192.300 төгрөгийн баримтыг хавсаргуулсан бөгөөд шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж мэдэгдсэн байх ба шүүгдэгч Д.******* нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 192.300 төгрөгийн хохирлыг 2024 оны 2 дугаар сарын 19-нд нөхөн төлсөн талаарх баримт хавтаст хэргийн 184 дэх талд авагдсан байх тул шүүгдэгчийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн түүний хувийн байдал буюу гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг, хөгжлийн бэрхшээлтэй зэргийг харгалзаж үзнэ үү. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсний улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон тул миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ...ялаас чөлөөлж ...болно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч ын буруутай үйлдлийн улмаас түүний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсөн нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон бөгөөд уг үйлдлийн  улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч хувийн байдлын хувьд урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хөгжлийн бэрхшээлтэй хэлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага буюу ялаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Иймд Д.*******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөхөөр шүүх шийдвэрлэв.

Хэрэгт Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж байна.

Хэлмэрчийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах боловч нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Д.*******өөс 360.000 төгрөгийн зардлыг гаргуулж хэлмэрч Б.т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:  

1. ******* овогт *******гийн *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.   

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Д.*******өөс 360.000 төгрөг гаргуулж хэлмэрч Б.т олгож, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ