Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хүрэлийн Загдсүрэнд холбогдох эрүүгийн 201719000067 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Мунан  овогт Хүрэлийн Загдсүрэн РД /НР:79010673/

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Х.Загдсүрэн нь Төв аймгийн Өндөрширээт сумын 2 дугаар багийн Хавтгай гэх газарт 2016 оны 12 дугаар сарын 29-ний 22-23 цагийн орчимд иргэн Энхтүвшин овогтой Баяртогтохын “танай хотонд 500 тооны мал хүрэхгүй, харин манай хотноос өглөө бүр 2500 тооны мал бэлчдэг” гэж хэлсэнд нь уурласан хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Э.Баяртогтохын нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Загдсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой манай гэрт Мижээ ах, Жаргал

эгч, манай эхнэр Хажидсүрэн, Баяртогтох бид тав архи хувааж уугаад ирсэн хүмүүс явцгааж Баяртогтох үлдсэн. Би Баяртогтоход “одоо орой болсон байна.Чи гэрлүүгээ яв, мал ахуй чинь хэцүүдлээ” гэж хэлэхэд хариуд нь “танай хотонд 500 тооны мал хүрэхгүй, харин манай хотноос өглөө бүр 2500 тооны мал бэлчдэг” гэж хэлээд агсам тавьсан. Би уурлаж хоёулаа гэрээс гарч учраа ольёо гэж хэлээд гэрийн үүдэнд бид хоёр барьцалдаж аваад Баяртогтох намайг заамдаад авахаар нь би гарыг нь тавиулах гээд гар руу нь цохиод автал Баяртогтох арагшаа унахдаа манай гэрийн довжооноос их эвгүй унасан юм. Газар унаад надруу чулуу шидсэн. Би шидсэн чулууг нь аваад толгой руу нь нэг удаа цохисон. Баяртогтох надад миний хөл хугарчихсан юм шиг байна гэхээр нь би айгаад гэртээ орж эхнэртээ хэлээд тэгээд Баяртогтохыг Жаргалмаа эгч, манай эхнэр хоёр өргөөд Пүрэвдаваагаар машинаа бариулаад сумын эмнэлэгт хүргэсэн. Би Баяртогтохын эмчилгээний зардалд 500 000 төгрөгийг өгсөн. Би Баяртогтохын хөлрүү өшиглөж цохисон зүйл байхгүй. Одоо хохирогч  надад санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гээд бид хоёр эвлэрсэн байх тул хэргийг маань хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэв.

 

Хохирогч Э.Баяртогтохын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой Загдсүрэнгийн гэрт Мижээ ах, Жаргал эгч, Хажидсүрэн бид тав архи хувааж уугаад Загдсүрэнтэй муудалцсан. Гэхдээ би юунаас болж муудалцсанаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Загдсүрэн бид хоёр заамдалцаад зогсож байсан. Загдсүрэн миний гарлуу цохисон.Тэгээд би газар унаад босож ирж чадахгүй байсан. Загдсүрэн миний цээжин дээр суугаад намайг цохиод байсан. Бас газраас чулуу аваад миний толгой руу цохисон. Намайг босож чадахгүй байна гэхэд худлаа маяглаад бай гэж хэлсэн.Дараа нь намайг намайг эмнэлэг хүргэсэн. Миний хөл Загдсүрэнгийн үүдний довжооноос унахдаа эвгүй гишгэснээс болж хугарсан байх гэж бодож байна. Миний эмчилгээний зардалд Загдсүрэн 500 000 төгрөг өгсөн. Одоо надад 1000 000 төгрөг өгчихвөл надад санал гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/

 

Хохирогч Э.Баяртогтох шүүхэд ирүүлсэн тодорхойлолтондоо: Миний бие Х.Загдсүрэнгээс эмчилгээнийхээ зардлыг бүрэн гаргуулж авсан. Одоо бидний дунд ямар  нэгэн маргаан гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

 

Гэрч Л.Мижиддоржийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-нд байх өдрийг нь сайн санахгүй байна. Манай эхнэр бид хоёр Загдсүрэнгийнд очиж хоол цай идэж уугаад байж байтал гаднаас Э.Баяртогтох орж ирээд бид тавуул нийлээд архи ууж сууж байгаад би явсан. Гэртээ очоод удаагүй байтал гадаа эмэгтэй хүн дуудаад байх шиг байхаар нь манай эхнэр гарч яваад машинаа асаагаад яваад өгсөн. Үүрээр ирэхдээ Баяртогтохын хөл нь хугарсан байна. Баярдавааг гуйгаад сумын эмнэлэгт хүргэж өгөөд ирлээ  гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/

 

Гэрч Ж.Хажидсүрэнгийн хэрэг  бүртгэлтэнд өгсөн: Манай гэрт бид хэд архи уугаад сууж байхад Э.Баяртогтох баярхаад байсан. Тэгээд манай нөхөр Загдсүрэн Баяртогтох хоёр муудалцсан. Нөхөр маань гаднаас орж ирэхдээ Баяртогтох үүдний довжооноос унаад хөлөө эвгүй болгочихлоо гэж хэлэхээр нь гараад харахад Баяртогтох гэрийн урд хэвтчихсэн миний хөл хугарчихлаа түргэн дууд гэж хэлээрэй гэхээр нь сумын эмнэлэг хүргэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/

 

Гэрч Д.Жаргалмаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Намайг гэртээ унтах гэж байхад Загдсүрэнгийн эхнэр Хажидсүрэн ирээд Баяртогтох хэвтээд босохгүй байна гэхээр нь би тэр газар нь явж очиход Баяртогтох хэвчтихсэн миний хөл хугарчихлаа гэж байсан. Тэгээд Баяртогтох өөрөө өндийгөөд машинд орж суугаад сумын эмнэлэг орсон гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/

 

Гэрч Ж.Пүрэвдаваагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Э.Баяртогтох Загдсүрэнгийн үүдэнд хөлөө хугалсан байна гээд надаар машин бариулаад сумын эмнэлэг хүргэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/

 

Гэрч Ц.Өлзиймаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Баяртогтох ах эмнэлэгт хүргэгдэж ирсэн.  Намайг биеийг нь үзэхэд духны зүүн дээд хэсэгт цохиулж зүсэгдсэн шархтай, зүүн хөл нь хугарсан, амнаас нь архи үнэртэж байсан. Би духанд нь 4 оёдол хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/

 

Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №57 тоот:

 

Э.Баяртогтохын биед зүүн шилбэний хугарал, дух, шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

 

Зүүн шилбэний хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, дух шилбэний шарх нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 31 хуудас/

 

Шинжээч эмч Э.Эрхэмбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Э.Баяртогтохын биед учирсан зүүн шилбэний хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд уг гэмтэл нь хохирогч Э.Баяртогтох өөрөө унахад үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/

 

Х.Загдсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Загдсүрэн нь Төв аймгийн Өндөрширээт сумын 2 дугаар багийн Хавтгай гэх газарт 2016 оны 12 дугаар сарын 29-ний 22-23 цагийн орчимд иргэн Энхтүвшин овогтой Баяртогтохын “танай хотонд 500 тооны мал хүрэхгүй, харин манай хотноос өглөө бүр 2500 тооны мал бэлчдэг” гэж хэлсэнд нь уурласан хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Э.Баяртогтохын нүүрэн тус газар нь чулуугаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Х.Загдсүрэнгийн хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас Х.Загдсүрэнд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Баяртогтох нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ нь шүүгдэгч Х.Загдсүрэнгээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, сайн дураар эвлэрсэн гэж байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч Х.Загдсүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Загдсүрэнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”, “учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан”, “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн” гэх үндэслэлүүдээр шүүгдэгч Х.Загдсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Х.Загдсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мунан овгийн Хүрэлийн Загдсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Х.Загдсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэхь хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Загдсүрэн нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Загдсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Загдсүрэнд авсан  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.МӨНХТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №27 тоот:

1.О.Мөнхтэмүүжингийн биед тархи доргилт,хамар, зүүн нүдний дээд доод зовхи, баруун чамархайд цус  хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 19 хуудас/,

 

А.Балжиннямын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Балжинням нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын  төвд насанд хүрээгүй О.Мөнхтэмүүжинтэй  “тасгаа цэвэрлэсэнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн нүдрүү нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч А.Балжиннямын..... О.Мөнхтэмүүжинг “босож тасгаа цэвэрлэ” гэсэн чинь О.Мөнхтэмүүжин “цэвэрлэж чадахгүй” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би баруун  гараараа түүний зүүн нүдрүү нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн  хуудас/, насанд хүрээгүй хохирогч О.Мөнхтэмүүжингийн Балжинням ах “босож тасгаа цэвэрлэ” гэсэн....тэгээд араас Балжинням ах гарч ирээд миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэгийн: миний хүү О.Мөнхтэмүүжин залгаад ээжээ намайг Балжинням ах зодчихлоо гэж  хэлэхээр нь шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/, шүүх эмнэлэгийн шинжээчийн: О.Мөнхтэмүүжингийн биед тархи доргилт,хамар, зүүн нүдний дээд доод зовхи, баруун чамархайд цус  хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт/ хх-ийн 19 хуудас/ зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас А.Балжинямд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Хохирлын талаар:

 

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ нь шүүгдэгч А.Балжинямаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, сайн дураар эвлэрсэн гэж байгаа тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч А.Балжинням нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Балжинямын холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч,  шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”, “учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан”, “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн” гэх үндэслэлүүдээр шүүгдэгч А.Балжиннямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч А.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Хөх нохой овгийн Ариунпүрэвийн Балжиннямыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн  А.Балжиннямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэхь хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Балжинням нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Балжиннямд авсан оршин суугаа  газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Балжиннямд  авсан оршин суугаа  газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг  арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.МӨНХТУЯА