| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0318/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/39 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/39
2024 01 24 2024/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Д
Хохирогч Х.Э
Хохирогчийн өмгөөлөгч Н.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 2325000000372 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Оын Б регистрийн дугаар /;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Оын Б нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн 1-16 дугаар байрны таксины буудал дээр хохирогч Х.Этай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж хохирогчийн эрүүл мэндэд “дотор, гадна түүшин ясны хугарал, дээд баруун нэгдүгээр, зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч О.Бын мэдүүлсэн: Тухйан өдөр Т баарнаас гарахдаа “ирээд авчих гэсэн. Тэгээд өөрийн машинаар 1-16-р байрны зогсоол дээр очсон. Э нь 3 найзын хамт гүйж ирсэн. Супер питийн Б гэж таних уу гээд дайрсан. Тг цохихоор нь салгахад намайг цохиж авсан. Тэгэхээр нь би зөрүүлж нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-хохирогч Х.Эы мэдүүлсэн: Би үнэн мэдүүлж байна. Тухайн үед 1-16-р байрны зогсоол дээр 4-үүлээ такси авах гээд зогсож байхад Т нь “энэ миний буудал” гэж хашгирч ирсэн. Бид маргаад салсан. Гэтэл 1 хар машин ирсэн. Миний таньдаг Б байсан тул гар бариад эргээд харахад намайг цохисон. 2 шүд тагнайдаа наалдаж цус асгарсан. Би Быг цохиогүй, Г цохисон. 2 шүд түүшин ястайгаа хугарсан. 5 цагийн хагалгаагаар миний ташааны яснаас авч буйланд суулгасан. 2 сарын дараа имплант хийсэн. Миний эрүүл мэнд нөхөн төлөгдөхгүй. 9,365,000 төгрөгний эмчилгээний зардал, 1,100,000 төгрөгний бусад зардал, нийт 10,501,000 төгрөгний зардал гарсан. Шүүгдэгч 1,700,000 төгрөг төлсөн. Одоо 8,801,000 төгрөг нэхэмжилнэ. Мөн сэтгэцийн эрүүл мэндээр хохирсон. Сэтгэл санааны асар их хохирол амслаа. Би дэлгүүр ажиллуулж гэр бүлээ тэжээдэг. Шууд бус хохирол маш их учирсан. Цаашид эрүүл мэнд асуудалтай болсон. Ходоод гэдэс өвддөг болсон, нийгмийн идэвхигүй болсон сэтгэцэд учирсан хохиролд 14,520,000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг ,
эрүүгийн 2325000000372 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан:
-хохирогч Х.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн... 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би шөнийн 00 цагийн үед Орхон а»маг Баян-Өндөр сум Зэст багт үйл ажиллагаа явуулах W баар руу найзууд болох Г. С, О нарын хамт орсон юм. Тэндээ байж байгаад шөнийн 01 цаг 30 минутын үед найзуудын хамт баарнаас гараад 1 дүгээр микрийн 16 дугаар байрны төв зам дагуух таксины буудал ороод тэндээсээ такси барих гээдзогсож байтал, танихгүй 3 залуу шууд бид нар дээр ирээд, нэг залуу нь энэ таксины буудал минийх гээд урдаас хэрүүл өдөж эхлсэн, тэгтэл манай Г гэх найз чиний таксины буудалд гэж юу байдаг юм гэж хэлтэл, Гтой уг 3 залуу хэрүүл маргаан хийгээд байхаар нь бид нар өмөөрөөд хоорондоо хэрэлдэж маргалдаад, ноцолдож байгаад танихгүй 3 залуу цаашаа яваад өгсөн. Тэгээд удалгүй хар Прадо 120 загварын машин унаад 6 болчихсон эргээд ирсэн. Тэгээд зүс таних нэг залуу байсан нэрийг нь мэдэхгүй юм яриад зогсож байгаад эргээд хартал намайг гараараа нэг удаа шүд хэсэг рүү цохисон, миний хамар амнаас цус гараад 2 шүд буйлны ястайгаа зулгараад чихэгдчихсэн байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод шууд яаралтай хагалгаанд орсон юм....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-8-р тал/
-гэрч Б.Сгийн мэдүүлсэн:... Найз Х.Э, О, Г нарын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “W" баарнаас 2023.07.09-өөс 10-нд шилжих шөнө 01 цагийн 30 минутын орчимд гаран Ззст багийн 1-16 дугаар байрны урд талын таксины зогсоолоос такси барих гээд зогсож байсан чинь танихгүй гурван залуу ирмэгцээ нэг залуу нь энэ миний буудал гэж өндөр дуугаар шалтгаангүй маргааныг үүсгэж бид нартай маргалдаж байгаад цааш алхан яваад өгсөн. Тэгээд хоёр гуравхан минутын дараа Прадо 120 маркийн тээврийн хэрэгсэлтэй зургуулаа /бүгд залуучууд/ болоод эргэж ирэхэд Х.Эы зүс мэддэг Б гэдэг залуу уг залуучуудтай явж байсан бөгөөд Х.Э Б хоёр харилцан хэвийн яриа өрнүүлээд зогссон. Энэ үед Х.Э эргээд харсан чинь О.Б гэдэг залуу ямар ч шалтгаангүй Х.Эы нүүр хэсэг рүү нэг удаа гараараа хүчтэй цохиход хамраас нь цус гаргаж 2 шүдийг нь тагнаатай нь наачихсан. Тэгээд бүгд хамтдаа Бүсийн оношлогоо эмчилгээний төвд очиж Х.Эы эмчид үзүүлсэн. О.Б бага зэргийн согтолттой байх шиг харагдсан. Анх маргаан хийсэн гурван залуугийн дунд байж байсан. Бид нартай маргалдах гэж л эргээд ирсэн гэж бодож байна. Бид нар уг залуучуудыг танихгүй, Х.Э цагдаад хандсан хойно л О.Бын нэрийг мэддэг болсон юм. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. Бид нар хэн нэгний биед халдаагүй...... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/
-гэрч Ж.Тгийн мэдүүлсэн:... Би Г.Г найзынхаа хамтаар 2023 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах 1-16 дугаар байрны урд талд байх таксины буудал дээр О.Быг хүлээгэзд зогсож байсан чинь цаад таипын сандал дээр дөрвөн залуучууд сууж байснаа нэг залуу босож ирмэгцээ надад хандаж “Супер питийн Б” гэж таних уу гээд томорсон маягтай хэлэхээр нь. би танихгүй шдээ гэсэн чинь чи намайг мэдэх үү гээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиход Г уг залууг татаж салгахад уг залуугийн хамт явж байсан О гэж зүс таних залуу чи ямар том юм бэ гээд эрүү хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд С гэдэг арван жилийн бага ангид нэг анги байсан залуу миний таньдаг залуу байна гээд О найзыгаа татаж аван салгасан. Энэ үед О.Б Тоёота Прадо 120 маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа ирж тээврийн хэрэгслээ тус таксины зогсоолд байрлуулсан. О.Б эрүүл байсан болохоор бид хоёрыг авах гэж байсан юм. Тэгээд Г.Г, О.Б бид гурав зогсож байсан чинь О, Э, нэг өндөр залуу гурав дахин бид нар луу дайрч харилцан барьцалдаж бужигнаж байхад би зугтаагаад “W” баарны чиглэлд явчихаад эргээд ирсэн чинь Эы амнаас цус гараад шүд нь хугарчихсан бид нарыг ална гэж орилон дайрахаар нь О.Б бид хоёр айгаад машины төв замыг гарч урд зүг рүү зугтааж байсан чинь Э араас орилж байхдаа О.Бын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын их гэрлийг гараараа 1 удаа цохисон, яг энэ үед зүс таних Т гэдэг залуу найз Бгийн хамтаар бид нарыг харчихаад салгах гээд ирсэн байсан болохоор яг юу болсонг сайн мэдэж байгаа. Тэгээд О.Б бид хоёр зугтааж байсан чинь анх муудалцсан дөрвөн залуу дөрвүүлээ бид хоёрыг хөөж ирэн барьж авахад Г, Т, Б нар нэг юм салгаад эргээд О.Бын машин дээр ирэхэд зүүн хойд талын их гэрэл цуурч хагарсан байсан. Э О.Бд цохиулсан уурандаа машиных нь гэрлийг гараараа цохиж хагалсан. Тэгээд Э гэдэг залууг эмнэлэг рүү авч явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн..... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/
-гэрч Г.Г мэдүүлсэн... Би өөрийн найз Ж.Тгийн хамтаар 2023 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Зэст багт байрлах “W” баар руу орон шөнийн 02 цагийн орчимд гарч ирэхэд Ж.Тгийн найз О.Б ирж авна гэсэн болохоор Зэст багийн 1-5 дугаар байрны таксины буудал дээр очиход сандал дээр зүс таньдаг О гэдэг залуугийн хамт гурван танихгүй залуучууд сууж байснаа Э гэдэг залуу бид хоёр дээр ирээд “Супер питийн Б” гэж таних уу гэхээр нь Ж.Т танихгүй ш дээ хөгшөөн гэсэн чинь ямар ч шалтгаангүй Х.Э Тгийн нүүрзн тус газарт нэг удаа цохихоор нь салгаад байж байсан чинь О гэдзг залуу ирмэгцзэ Тгийн эрүү хэсэг рүү нэг удаа цохиод байж байсан чинь О.Б өөрийнхөө 0000 улсын дугаартай Тоёота Прадо 120 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирж тус таксины зогсоолд машиныг байрлуулж машинаасаа буун бид хоёр дээр ирэхэд бид гурав луу нөгөө дөрвөн залуу дахин шалтгаангүй хэл амаар доромжилж дайрч эхэлсэн. Тэгсэн чинь Э нь О.Бын нүүрэн тус газарт нэг цохиход О.Б эргүүлээд түүний нүүр хэсэг рүү нэг удаа цохиход амнаас нь цус гарсан. Энэ үед Ж.Т “\/\/” баарны чиглэлд явчихаад эргээд ирж байсан, мөн зүс таних Т, Б гэдэг 2 залуу хүрээд ирсэн, дуудсан хүн байхгүй болохоор бид нарыг хараад ирсэн байх гэж бодож байна. Тэгсэн чинь Э ална гэж уурлахад О.Б, Ж.Т хоёр цааш зам хөндлөн гараад зугтаагаад явахаар нь би “\/\/” баарны чиглэлд явж байсан чинь Ж.Т, О.Б хоёр “\/\/” баарны урд талд ирж уулзахад нөгөө дөрвөн залуучууд бид нар дээр ирэхээр нь Т Б бид гурав салгаж ярилцаж эхэлсэн. Тэгээд шууд эмнэлэг рүү явж Эыг эмчид үзүүлсэн. Ж.Т хэн нэгний биед халдаагүй харин Э, өндөр залуу хоёр Ж.Тг цохисон.... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/
-гэрч Н.Тгийн мэдүүлсэн... Би найз Бгийн хамтаар түүний Тоёота Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр 2023 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын таксины зогсоол дээр найз О.Бын Тоёота Прадо 120 маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхаар нь харж таниад машиныг хажууд нь байрлуулаад Бгийн хамтаар машинаас буухад Б, Т хоёр замын эсрэг талд гарчихсан, харин Бын машины хажуу талд зүс мэдэх Г, Э, С, Отгоо, өндөр нэг залуу дөрвүүлээ зогсож байсан. Э нь согтуу амнаас нь цус гарчихсан, Б, Т хоёр луу хандаж ална аа гэж орилохдоо О.Бын Тоёота Прадо 120 маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын их гэрлийг гараараа нэг удаа цохихоор нь хөгшөөн машин тэрэг эвдэллээ болиорой гэж холдуулсан чинь машиных нь их гэрэл цуураад хагарчихсан байсан. Тэгээд нөгөө дөрвөн залуучууд Б, Т нарын араас хөөн очиж барьж аваад зодоон гаргах гээд байхаар нь Б, Г бид гурав салгаж хооронд нь ярилцуулж шууд эмнэлэг рүү явж Эыг эмчид үзүүлсэн. Намайг дуудсан хүн байхгүй, зүгээр явж байгаад найзын машин харагдсан болохоор уулзах гээд л машинаа хажууд нь зогсоосон юм, тэгсэн чинь харин хүмүүстэй маргалдсан байсан юм байна лээ. Эы амнаас нь цус гарч байхаар нь гэрэл тусгаад харсан чинь 2 шүд нь цааш чихэгдсэн байсан, яагаад шүд нь чихүүлсэн талаар шууд бол мэдээгүй, эмнэлэг дээр очсон хойно Б цохисон юм байна гэдгийг яриан дундаас нь мэдсэн. Т Б хоёрыг зүгээр байхад цохисон гэж ярьж байсан, өөр хэн нэгэн цохиулж зодуулсан талаар ямар нэгэн зүйл яриагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 612 дугаартай ... Х.Эы биед дотор гадна түүшин ясны хугарал, дээд баруун нэгдүгээр, зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна. Дотор гадна түүшин ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Дээд баруун нэгдүгээр, зүүн нэгдүгээр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд урууланд шарх зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..... гэсэн дүгнэлт /хх-ийн 25-28-р тал/
-хохирогч Х.Эы өвчтний амбулторын картны хуулбар / хх-ийн 29-32-р тал/
-шүүгдэгч О.Бын яллагдагчаар мэдүүлсэн... Намайг 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн шөнө 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн 1-16 дугаар байрны таксины буудал дээр хохирогч Х.Этай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд би найз Тг авах гээд Зэст багийн 1-16 дугаар байрны урд талд байрлах таксины зогсоол дээр явж очиход Т болон түүнийн нэг эрэгтэй найз нь 4 залуутай маргалдаад байж байхаар нь юу болсон талаар тодруулахад Тг 2 залуу зодсон гэж байсан. Тэгээд байж байсан чинь дахин 2 залуу Т рүү дайрч зодохоор нь дундуур нь орж салгасан чинь нэг өндөр залуу миний нүүр хэсэг рүү 1 удаа цохиж бужигнаад байж байсан чинь хажуу талаас нь Супер фитнессийн Б гэж мэдэх үү гээд нэг залуу миний нүүр хэсэг рүү 1 удаа цохихоор нь би зөрүүлээд 1 удаа нүүр хэсэг рүү нь цохисон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөерч байна, хохирлыг баримтын дагуу барагдуулах болно... гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/
- хохирогч Х.Эы өвчтний амбулторын картны хуулбар / хх-ийн 29-32-р тал/ “Эрдэнэ Дент” шүдний эмнэлэгт үзүүлсэн баримт, хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 63-71,98,-р тал/
-шүүгдэгчээс төлбөр төлсөн баримт/ хх-ийн 99-101 дэх тал/
-Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... магадлуулагч X. Э нь гэмтлийн дараах дарамтат эмгэг (Р43.1)-тэй байна. Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө авах, сэтгэцийн эмчид хандах шаардлагатай ба эмчилгээний үр дүнд сэтгэл зүйн байдал засрал сайжрал авах, эсвэл байнгын өөрчлөлт орж болно... гэх дүгнэлт /хх-ийн 111-р тал/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 335 дугаартай.... Х.Эы сэтгэцэд гэмтлийн дараах дарамтат эмгэгийн шинж илэрч байна. Х.Эы сэтгэцэд үүссэн гэмтлийн дараах дарамтат эмгэг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна... гэх дүгнэлт /хх-ийн 168-169-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн 1-16 дугаар байрны таксины буудал дээр найзуудаа авахаар өөрийн хувийн эзэмшлийн машинтай ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тэнд байсан Х.Этай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж биед нь дотор, гадна түүшин ясны хугарал, дээд баруун нэгдүгээр, зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч О.Бын үйлдлийн улмаас Х.Эы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Х.Эы... Тэгээд удалгүй хар Прадо 120 загварын машин унаад 6 хүн болчихсон эргээд ирсэн. Тэгээд зүс таних нэг залуу байсан нэрийг нь мэдэхгүй юм яриад зогсож байгаад эргээд хартал намайг гараараа нэг удаа шүд хэсэг рүү цохисон, миний хамар амнаас цус гараад 2 шүд буйлны ястайгаа зулгараад чихэгдчихсэн байсан....гэх мэдүүлэг, гэрч Б.Сгийн... Энэ үед Х.Э эргээд харсан чинь О.Б гэдэг залуу ямар ч шалтгаангүй Х.Эы нүүр хэсэг рүү нэг удаа гараараа хүчтэй цохиход хамраас нь цус гаргаж 2 шүдийг нь тагнайтай нь наачихсан. Тэгээд бүгд хамтдаа Бүсийн оношлогоо эмчилгээний төвд очиж Х.Эы эмчид үзүүлсэн... гэх мэдүүлэг, гэрч Ж.Тгийн:.. Тэгээд Г.Г, О.Б бид гурав зогсож байсан чинь О, Э, нэг өндөр залуу гурав дахин бид нар луу дайрч харилцан барьцалдаж бужигнаж байхад би зугтаагаад “W” баарны чиглэлд явчихаад эргээд ирсэн чинь Эы амнаас цус гараад шүд нь хугарчихсан бид нарыг ална гэж орилон дайрахаар нь... гэх мэдүүлэг, гэрч Г.Г:.. Тэгсэн чинь Э нь О.Бын нүүрэн тус газарт нэг цохиход О.Б эргүүлээд түүний нүүр хэсэг рүү нэг удаа цохиход амнаас нь цус гарсан... гэх мэдүүлэг, гэрч Н.Тгийн ... Эы амнаас нь цус гарч байхаар нь гэрэл тусгаад харсан чинь 2 шүд нь цааш чихэгдсэн байсан, яагаад шүд нь чихүүлсэн талаар шууд бол мэдээгүй, эмнэлэг дээр очсон хойно Б цохисон юм байна гэдгийг яриан дундаас нь мэдсэн... гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 612 дугаартай ... Х.Эы биед дотор гадна түүшин ясны хугарал, дээд баруун нэгдүгээр, зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна. Дотор гадна түүшин ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Дээд баруун нэгдүгээр, зүүн нэгдүгээр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд урууланд шарх зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэсэн дүгнэлт, Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн... магадлуулагч X.Э нь Гэмтлийн дараах дарамтат эмгэг (Р43.1)-тэй байна. Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө авах, сэтгэцийн эмчид хандах шаардлагатай ба эмчилгээний үр дүнд сэтгэл зүйн байдал засрал сайжрал авах, эсвэл байнгын өөрчлөлт орж болно... гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 335 дугаартай... Х.Эы сэтгэцэд гэмтлийн дараах дарамтат эмгэгийн шинж илэрч байна. Х.Эы сэтгэцэд үүссэн гэмтлийн дараах дарамтат эмгэг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч О.Бын, хохирогч Х.Эы нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”гэж,
2 дахь хэсэгт ”Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, үйлдлийнх нь улмаас хор уршиг учрахыг мэдсээр байж зориуд үйлдсэн шинжээрээ санаатай гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч нь санаатай үйлдлээр, Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулжээ.
Шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл нь шууд шалтгаан үр дагаварын холбоотой байдал эргэлзээгүй тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Иймд шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэл бий болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийн талаар шүүгчдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: О.Б нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн 1-16 дугаар байрны таксины буудал дээр хохирогч Х.Этай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж хохирогчийн эрүүл мэндэд “дотор, гадна түүшин ясны хугарал, дээд баруун нэгдүгээр, зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирол төлбөрийн тухайд, эмчилгээний зардал 8,801,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 3-р зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр 11,000,000 төгрөг гаргуулах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т: Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Харин хохирлын нэхэмжлэлийг хуулийн дагуу үнэлж шийднэ үү. Эмчилгээ, хагалгааны зардлыг төлнө. Сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тооцохдоо хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно уу гэж,
-хохирогчийн өмгөөлөгч Н.М: Шүүгдэгч гэм буруутай. Эмчилгээ, хагалгааны нийт зардал 10,501,000 төгрөг гарсан. Шүүгдэгчийн төлснийг хасаад одоо 8,181,000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг 3-р зэрэглэл гэж тогтоосон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нэхэмжилнэ гэж, хохирогч Б.Э: Би Эрдэнэтэд сургууль төгссөн. Эндээ ажиллаж амьдарч байгаа. Хүмүүс их танина. Тэр хэмжээгээр намайг ярьж, доог тохуу хийж байгаа. Миний эрүүл мэнд нөхөгдөхгүй гэж тус тус дүгнэлт гаргасан байна.
Шүүгдэгч О.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирогчийн эмчилгээний зардал төлбөрийг бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэж оногдуулав.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогчийн эм, эмчилгээний болон хагалгааны зардлаас төлөгдөөгүй 8,181,000 төгрөг, сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохиролд шүүх,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 335 дугаартай.... Х.Эы сэтгэцэд гэмтлийн дараах дарамтат эмгэгийн шинж илэрч байна. Х.Эы сэтгэцэд үүссэн гэмтлийн дараах дарамтат эмгэг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна... гэх дүгнэлтийг үндэслэн,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралт жишиг аргачлалын Гурав дахь хэсгийн 3.4-д” ...3-р зэрэглэл 9-15%...гэж тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно” гэж заасны дагуу, Хүснэгтийн Гуравдугаар зэрэглэлд заасан хэмжээний 15%иар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 1 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн 660,000 төгрөгөөр тооцож 9,900,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нийт 18,081,000 төгрөгийг шүүх хуралдааны завсарлага авч хохирогчид бүрэн төлж баримтыг хэрэгт хавсаргасан. Иймд шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж заалаа.
Хохирогчид учирсан сэтгэцийн эрүүл мэндийн хохирлыг 15%иар тооцохдоо, хохирогчийн нас залуу байдал, түүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирол нөхөн төлөгдөж эдгэрэх хугацаа зэргийг харгалзан үзсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд: Олны дунд биеэ авч явах, бусдыг болон өөрийгөө хүндэтгэх, хайрлах, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх тухайд төлөвшөөгүй зан төлөв шууд нөлөөлсөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Б овогт Оын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ