| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2020/01215/И |
| Дугаар | 135/ШШ2020/01107 |
| Огноо | 2020-11-03 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2020/01107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01215/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоотод оршин суух ... овгийн Г.А /РД:..., утас: .../ -ийн хүсэлттэй,
“нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах ” хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.А, прокурор Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
“... Г.А миний аав болох Б.Г нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938.10.24-ний өдрийн 35-р хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47-р зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. Улмаар энэ хэрэгт холбогдолгүй болохыг ДЯЯ-ны 1941.05.22-ны өдрийн 4-р тогтоолоор сулласан.
Би айлын 5 дахь хүүхэд 1965.01.21-ний өдөр төрсөн, манай аав 1929 Улаан үүдээс Хүдэрийн Оёлого гэдэг газар нүүж орж ирээд, 1937 онд манай аавын талын эрэгтэйчүүд улс төрийн зорилготой орж ирсэн гэж баривчлагдсан, 1941 онд сулласан гэсэн. 1943 онд ээжтэй суугаад, 1945 онд Том эгч С-г өргөж авсан, тэндээсээ 1950 онд Улаанбаатарт нүүж, 1951 онд С ах төрсөн, 1955 онд Х эгч, Д 1957 онд удаах эгч төрсөн, би 1965 онд төрсөн. 1966 онд ******* ******* суманд шилжиж ирээд, аав багшаар ажиллаж байгаад 1982 онд нас барсан, С 1981 онд, Х 2002 онд нас барсан, ах нэг эгчтэйгээ байдаг, манай дээд эгч саажилттай, шарын *******д амьдардаг. Би ах, эгч хоёроо төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. 1997 онд сая төгрөг өгснийг манай ээж амьд байхдаа авсан байдаг. Ээж хэвтэрт байхад нь хувааж авч байсан. Иймээс Г.А миний биед олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Овгийн хувьд зөрөөтэй зүйл гарч ирч байгаа харагддаг, хэлмэгдүүлдэг учир овгоо нууж хэлсэн зүйл байдаг, зөрөөг ноцтой гэж үзэхгүй байна, С, Ц гэдэг нь нэг хүн байх магадлалатай гэж бодож байна, өөр тийм нэртэй хүн байсан бол нотлох баримт гарч ирэхгүй байгаа тул 3 хүүхдэд нь 40 сая төгрөгийг хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.А нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Г.А нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн талаар Зууны мэдээ сонины 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №167 (6392) дугаарт нийтлүүлснээс хойш 30 хоногийн дараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд “нөхөх олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.
Мон******* улсын Иргэний хуулийн 62 , 64 дүгээр зүйлд зааснаар 2020.10.16 өдрийн 812 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр Г.А Г.С нь “... Төлөөлүүлэгч энэхүү итгэмжлэлийн дагуу өв залгамжлагчаар тогтоолгох шаардлага бүхий Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүх шатны шүүхэд намайг бүрэн төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, эвлэрэх, хэргийн материалтай танилцах, хуулбарлаж авах, хүсэлт, тайлбар, гомдол гаргах, хууль эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд оролцох, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гардан авах, давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, ИХШХШТХуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож” нотариатчаар гэрчлүүлэн ирүүлжээ. /хэргийн 2 дугаар хуудас/
Нөхөх олговор гаргуулах тухай хүсэлтэд хавсарган ирүүлсэн нотлох баримтыг шүүх дараах байдлаар үнэлэв.
Тагнуулын Ерөнхий архивын Тусгай архиваас Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст 2020.07.07-ны өдрийн 08/3039 дугаар Б.Г тухай тоотод “Б.Г нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 9 дүгээр багийн харьяат, ард, хар, буриад, нас 20 /1938 оны байдлаар/. Ам бүл 3 /нэр дурдаагүй/. Хөрөнгө: үхэр 2, байшин 1. Мон******* бичиг муу мэднэ. Цэрэгт яваагүй. Гавьяа шагналгүй. Ял шийтгэлгүй. Барихгдахын өмнө Ерөөгийн Балжир хэмээх газар сууж байсан. Б.Г-ыг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэжээ. Хэргийг хянааад ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72-ны 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон суллажээ.” гэжээ. /хэргийн 16 дугаар хуудас/
Үндэсний төв архивын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03-2/2830 тоот лавлагаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 7 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 81 дүгээр хуудсанд: Ө.Б эрэгтэй, 48 настай, эхнэр Ө.Р 46 настай, хүү Ө.Г 15 настай, хүү Ө.Б 11 настай гэжээ. /хэргийн 9 дүгээр хуудас/
Үндэсний төв архивын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03-2/2831 тоот лавлагаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 7 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 110 дугаар хуудсанд: Б.Г эрэгтэй, 26 настай, Ө.Б эрэгтэй, 59 настай, Ө.Р эмэгтэй, 57 настай, Г.Ц эмэгтэй, 10 сартай, С.Г эрэгтэй, 35 настай, Т.Ж эрэгтэй, 42 настай гэжээ. /хэргийн 8 дугаар хуудас/
Үндэсний төв архивын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03-2/2832 тоот лавлагаанд Улаанбаатар хотын Зүүнсэлбэгийн хорооны 2 дугаар хорины 1956 оны 02 сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 104 дүгээр хуудсанд: Б.Г эрэгтэй, 39 настай, эхнэр Н.Э 34 настай, эх С.Р 70 настай, охин Г.С 11 настай, хүү Г.С 4 настай, охин Г.Х 1 настай гэжээ. /хэргийн 7 дугаар хуудас/
Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 017/002505 тоот төрсний бүртгэлийн лавлагаанд Г.А Б.Г, Н.Э нарын гэр бүлд 1965 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн гэжээ. /хэргийн 10 дугаар хуудас/
Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 017/002501 тоот төрсний бүртгэлийн лавлагаанд Г.Д Б.Г, Н.Э нарын гэр бүлд 1957 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн гэжээ. /хэргийн 11 дугаар хуудас/
Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 017/002503 тоот нас барсны бүртгэлийн лавлагаанд Г.Х 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 0/100000176 тоот лавлагаанд Б.Г 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 017/002504 тоот лавалагаанд Н.Э 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 017/002502 тоот лавалагаанд Г.С 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус нас барсныг нас барсны бүртгэлд бүртгэсэн гэжээ. /хэргийн 12-15 дугаар хуудас/
Г.А, Г.С, Г.Д нар 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлэн, ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72-ын 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон суллагдсан Б.Г-ын төрсөн хүүхдүүд болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Б.Г 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлэн, ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72-ын 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон суллагдсан буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Мон******* Улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна. /хэргийн 16 дугаар хуудас/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй.
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлөхөөр хуульчилжээ.
Г.А нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан нөхөх олговор болон 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу гэр, орон сууц болон түүнтэй адилтгах мөнгөн хөрөнгө аваагүй байна. /хэргийн 30 дугаар хуудас/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн хүүхэд болох Г.Х 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, Г.С 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус нас барсан нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нөхөх олговорыг адил хэмжээгээр тэгш хувааж авах нэхэмжлэх эрхтэй өөр этгээд үгүй энэ талаар шүүх хуралдаанд гаргасан прокурорын тайлбар үндэслэлтэй байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар нөхөх олговор авах эрхтэй этгээд болох Г.А, Г.С, Г.Д “нөхөх олговорыг ямар ч маргаангүйгээр тохиролцон хувааж авахаар” тохиролцон, хэлцэлийг нотариатчаар гэрчлүүлжээ. /хэргийн 3 дугаар хуудас/
Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2. улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгоно гэснээр Г.А, Г.С, Г.Д нарт 40,000,000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан олгох нь зүйтэй байна.
Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ