Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00498

 

 

 

 

 

    2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00498

   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, тээвэрчид гудамж, 61 байр 40 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 3 хороо, 54 байр, 13 тоотод оршин сууж байгаа гэх, рд:шу90022586, Өвгөд овогт Пүрэвжавын Солонгын нэхэмжлэлтэй,

 

            хариуцагч: Баянгол дүүрэг, 1 хороо, 61 байр, 40 тоотод оршин суудаг гэх, рд:мэ89112416, Боржигон овогт Баярхүүгийн Энхтүвшинд холбогдох

 

  гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Энхтүвшин нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... миний бие 2013 оны 5 сард Б.Энхтүвшинтэй танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Э.Энгүүн 2014 оны 7 сарын 30-ны өдөр төрсөн. Бид 2 сүүлийн жилүүдэд таарамж муутай гэр бүлийн маргаан ихтэй байснаас тусдаа амьдраад 2 жил болж байна. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авахаар шүүхэд хандаж байна..... гэв.

Хариуцагч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Эвлэрэх талаар хэдэн хэдэн удаа ярилцан хамт байж үзсэн боловч амжилт гаргаагүй. Хүүхдийн дэргэд байнгын хэрүүл маргаантай байх нь хүүхдийн хүмүүжил сэтгэл санаанд муугаар нөлөөлж болзошгүй байсан тул ярилцаад тусдаа болсон. Хүүтэйгээ байнга уулзаж холбоотой байдаг... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.                                        

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Солонго хариуцагч Б.Энхтүвшинд холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Солонго, хариуцагч Б.Энхтүвшин нар 2013 оны 5 сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2017 оны 9 сарын 12-ны өдөр бүртгүүлж хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2014 оны 7 сарын 30-ны өдөр хүү Э.Энгүүн төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4, 7 дугаар тал/

Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2019 оноос эхлэн одоо хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зохигчид хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хүү Э.Энгүүн талуудыг тусдаа байсан үеэс эхлэн өнөөдрийг хүртэл эхийн асрамжид байгаа, 7 нас хүрээгүй, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Э.Энгүүнийг эх Д.Солонгын асрамжид үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Нэхэмжлэгч хөдөө орон нутагт байгаа, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                                                                                       

 ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Өвгөд овогт Пүрэвжавын Солонго, Боржигон овогт Баярхүүгийн Энхтүвшин нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 7 сарын 30-ны өдөр төрсөн хүү Э.Энгүүнийг эх П.Солонгын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ