Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0282/З |
Дугаар | 128/ШШ2022/0470 |
Огноо | 2022-06-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2022/0470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М******* с***********” ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Э.Э*********, Н.М********нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э**********, Ч.Ж***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*********, хариуцагч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Э*******, Н.М*********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж************ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалтанд 2021 онд хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт”-ын дагуу татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2321400993 тоот томилолтоор “М******* с***********” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийжээ.
2. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн НА-23210000051 тоот нөхөн ногдуулалтын актаар шалгалтаар илэрсэн 964,505,709.80 төгрөгийн зөрчилд 63,450,801.20 төгрөгийн нөхөн татвар, 25.835.835,46 төгрөгийн торгууль, 5,134,832.04 төгрөгийн алданги, нийт 94,421,468.70 төгрөгийн шийтгэл оногдуулжээ. /х.х-н 14-17/
3. Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /х.х-н 20-29/
4. Гомдол гаргагч “М******* с***********” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Э*******, Н.М******** нарын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн НА-23210000051 тоот нөхөн ногдуулалтын актын баримтаар нотлогдохгүй зардлыг зардалд бичсэн зөрчлийн 2017 оны 5,225,605,00 төгрөг, 2018 оны 1,092,320.00 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах гомдлын шаардлагыг шүүх хуралдаанд гаргажээ.
5. Гомдол гаргагч “М******* с***********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э****************, Ч.Ж******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б******* нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч нар тус компанийн 2017 оноос 2020 оны 4 дүгээр улирал хүртэлх албан татвар төлөлтийн байдалд шалгалт хийж 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-23210000051 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 94,421,468.70 төгрөгийн акт тогтоосныг доорх үндэслэлээр хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. үүнд: Нэг: Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, төлбөрийн тооцооны 1 болон 4-т “Э*** Ж****Ж*** Э***” ХХК-тай Хан төгөл хотхоны байрнуудад хуванцар цонх, хаалга үйлдвэрлэж, суурилуулах 1,512,800,000 төгрөгийн гэрээт ажлаас 2019-2020 онуудын аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 453,840,000 дутуу тайлагнасан гэж үзэн 14,522,880 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар 5,809,152 төгрөгийн торгууль, 829,982.59 төгрөгийн алданги. 45,384,000 төгрөгийн НӨАТ, 18,153,600 төгрөгийн торгууль, 3,206,379.6 төгрөгийн алданги ногдуулсан үндэслэлгүй. Учир нь: 1. Манай компани нь 2019 оны 07 сарын 21-ны өдөр “Э*** Ж****Ж*** Э***” ХХК-тай Хан хотхоны байрнуудад хуванцар цонх, хаалга үйлдвэрлэж, суурилуулах төгөл 1,512,800,000 /Нэг тэрбум таван зуун арван хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн гэрээ хийсэн. Цонх үйлдвэрлэж суурилуулах ажил нь өөрийн ажлын байранд цонхны рам, шилэн багцуудыг бэлдэж угсарч, дараа нь барилгын талбайд цонхыг суулгах ажил хийгддэг. 2019-2020 онуудад нийт үйлдвэрлэх цонхны рам, шилэн багцын 70 хувийг хийж гүйцэтгэн барилгын талбайд нийт цонхны 40 хувийг суулгасан байсан. Tyc гэрээний дагуу 2019 болон 2020 онуудад гэрээт ажлын 40 хувийг хийж гүйцэтгэж, 2019 ОНД 453,840,000 орлогыг, 2020 онд 152,180,000 /нэг зуун тавин хоёр сая нэг зуун наян мянга/ тус тус орлого хүлээн авч, ААНОАТ болон НӨАТ тайланд тайлагнаж, тус гэрээт ажилтай холбогдох 2019-2020 онд 523,044,287.32 төгрөгийн өртгийг хүлээн зөвшөөрч тайлагнасан. Энэ нь 2019 оны 03 сарын 22 өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан "12.1.2.ажлыг гүйцэтгэлийн хувиар, 12.1.3.үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрнө гэсэн хуулийн шаардлагыг хангаж байсан. Тус гэрээт ажил нь 2020 онд үргэлжилж 2021 оны 10-р сард гүйцэтгэж дуусч ажил хүлээлцсэн акт үйлдсэн болно. Гэрээний 4.10-т "Синг хаус-1, 3 болон твин загварын байрны цонхыг захиалагчаас хүссэн хугацаанд суурилуулж өгнө" гэсэн заалтын дагуу манай компани нь гэрээт ажлаа хугацаанд нь буюу 2021 онд хийж дуусгаж хүлээлгэж өгч 2021 оны санхүүгийн тайлан болон татварын тайландаа бүрэн тусгаж тайлагнасан болно. Гэтэл татварын улсын байцаагч нар 2021 оны татварын тайлан гаргах хугацааны дундуур 2021 оны 06 сарын 17-нд 453,840,000 төгрөгийн орлогын татвар. 453,840,000 төгрөгийн НӨАТ-ыг дутуу тайлагнасан гэж акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн 453,840,000 төгрөгийн орлогодоо 45,384,000 төгрөгийн НӨАТ, 16.153,600 төгрөгийн торгууль, 3,206,379,6 төгрөгийн алданги ногдуулсан нь хуулийн үндэслэлгүй байна. Энэ нь 2019 оны 12 сарын 26-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10-р зүйлийн 10.2 заалтыг зөрчин акт тогтоосон байна. Гэрээний 4.3.2-т "Гэрээт ажлын явц 50% гүйцэтгэл хийгдсэн үед бартерийн 2ш байр 707,360,000 /долоон зуун долоон сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий байршил тоом заасан 2ш байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гүйцэтгэгч болон гүйцэтгэгчийн заасан гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлнэ" гэсний дагуу 2021 оны 10-р сард бартерын 3 ширхэг байрыг хүлээн авсан болно. Энэ нь гэрээт ажлын явц 2020 онд 50 хувьд хүрээгүй болохын нотолгоо болно. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагын "13.1.1.тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх; 13.1.2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;", 13.1.4-д "...бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх" гэсэн шаардлага, мен хуулийн 10-р зүйлийн 10.2.Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бурд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль туруунд хийгдсэн өдрөөр тогтооно: 10.2.1.борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр; 10.2.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт, нэхэмжлэл үйлдсэн өдөр; 10.2.3.бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр" гэсэн заалтын дагуу “Э*** Ж****Ж*** Э***” ХХК-тай байгуулсан гэрээт ажилтай холбоотойгоор 2019 онд 453,840,000 төгрөг, 2020 онд 151,280,00 төгрөг, 2021 онд 907,680,000 төгрөгийн Дахин давтагдашгүй дугаар бүхий и-баримтыг үйлдэж, нийт 1,512,800,000 төгрөгийг Аж ахуй нэгжийн орлого болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бүрэн тайлагнасан тул орлого болон актаар ногдуулсан 453,840,000 төгрөг болон төсөвт төвлөрүүлэн төлсөн аж ахуй нэгжийн орлого болон нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого давхардаж байгаа тул актын дүнг хүчингүй болгох үндэслэлтэй.
Хоёр: Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, төлбөрийн тооцооны 2 болон 5-д 2017 онд 21,698,477 төгрөгийн, 2018 онд 13,740,735 төгрөгийн баримтаар нотлогдохгүй зардлаар татвар ногдох орлого бууруулсан гэж 3,543,921,2 төгрөгийн нөхөн татвар, 1,063,176.36 төгрөгийн торгууль, 708,784,24 төгрөгийн алданги ногдуулсанд: Гэвч уг зардлууд нь манай компанийн үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан бодит зардал бөгөөд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.3-т "зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;" Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд 13.5 "Анхан шатны баримтад үнийг үйлдсэн. зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хучин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна." гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа болно.
Гурав: Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, төлбөрийн тооцооны 3 болон 6-д 2017 онд 8,141,528.40 төгрөгийн, 2018 онд 13,244,696.40 төгрөгийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хугацаандаа төлөөгүй гэж 809,907,1 төгрөгийн ТОРГУУЛЬ, 389,685.61 төгрөгийн алданги ногдуулсанд: 1. Манай компани бусад татвараар 2017 онд 185,573,340.35 төгрөгийн 2018 онд 213,508,287.09 төгрөгийн илүү төлөлттэй байхад Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хугацаандаа төлөөгүй гэж торгууль, алданги ногдуулах үндэслэлгүй. 2. 2020 оны 12 сарын 25 -ны "Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн . 1дүгээр зүйлд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй гэсэн заалтыг зөрчиж 2021 оны 06 сарын 17-ны актаар торгууль, алданги ногдуулсан нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд татварын улсын байцаагч нарын НА-23210000051 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6. Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.М**************, Э.Э*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* нараас шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, ******* тоот регистрийн дугаартай “М******* с***********” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-с 2020 оны 12 дугаар сарын 31-ний хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн татварын хяналт шалгалт хийх, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2321400993 тоот томилолтын дагуу тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримт, банкин дах харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн Монгол улсын Татварын ерөнхий хууль болон татварын бусад хуулиуд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтэд татварын төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2021 оны 4 сарын 29-ний өдрөөс 2021 оны 6 сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд татварын улсын байцаагч Э.Э*******, Н.М************** нар хяналт шалгалт хийж 2021 оны 06 сарын 17-ны өдөр 23210000051 тоот нөхөн ногдуулалтын актаар нийт 964,505,436,80 төгрөгийн зорчилд 94,421,468.70 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. Улаанбаатар хот “М******* с***********” ХХК-иас ЗХАШШ-д ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэг. Татварын хяналт шалгалтаар илрүүлэн зорчил, толбор тооцооны 1 болон 4-тэй “Ж*** Ж*****Э****” ХХК-тай Хан төгөл хотхоны байрнуудад хуванцар цонх, хаалга үйлдвэрлэж, суурилуулах 1,512,800,000 төгрөгийн гэрээт ажлаас 2019-2020 онуудын ААНОАТ-ыг 453.840,000 төгрөг дутуу тайлагнасан гэж үзэн 14,522,880 төгрөгийн ААНОАТ, 5,809,152 төгрөгийн торгууль, 829.982.59 төгрөгийн алданги, 45,384,000 төгрөгийн НӨАТ, 18,153,000 төгрөгийн торгууль, 3,206,379,6 төгрөгийн алданги ногдуулсан нь үндэслэлгүй гэх талаар:
1. “М******* с***********” ХХК нь “Э*** Ж****Ж*** Э***” ХХК-тай байгуулсан гэрээний 4.3. "Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногт багтаан бартерийн байрыг харьяа ул хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт урьдчилсан тэмдэглэгээ хийлгэнэ. Үүнд шаардлагатай бичиг баримтыг захиалагч тал саадгүй гаргаж өгөх үүрэгтэй. Гэрээт ажлын явц 50 хувь гүйцэтгэл хийгдсэн үед бартерийн байрнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гүйцэтгэгч болон гүйцэтгэгчийн заасан гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлнэ" гэсэн заалт болон 2 компанийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэлийн акт № 20/01, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №20/02 тоот ажил гүйцэтгэлийн актаар баталгаажсаны дагуу уг ажлын гүйцэтгэлийг 73 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж 2020 онд 453,840,000.00 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ. 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ: 8 дугаар зүйл. Албан татвар ногдуулах. 8.1. Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна: 8.1.1. бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бурд; гэсэн заалтыг үндэслэн 45,384,000.00 төгрөгийн нөхөн татвар, 18,153,600.00 төгрөгийн торгууль, 3,206,379.60 төгрөгийн алданги нийт 66,743,979.60 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.
Хоёр. 2020 онд 453,840,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тайлагнасан, албан татвар ногдуулж төлөөгүй үйлдэл нь 2019 оны 03 сарын 22-ны өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого 7.1. энэ хуулийн 5.3-т асан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар Богдоно. 7.4. Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно: 7.4.1. уйл ажиллагааны орлого: 8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого. 8.1. Уйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно. 8.1.1. бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого; 12 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх. 12.1. Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө: 12.1.1. барааг илгээсэн, эсхүл ачуулснаар: 12.1.2. ажлыг гүйцэтгэлийн хувиар гэсэн заалтыг үндэслэн 14,522,880.00 төгрөгийн нөхөн татвар. 5,809,152.00 төгрөгийн торгууль, 829,982.59 төгрөгийн алданги нийт 21,162,014.59 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. Хоёр: Татварын хяналт шалгалтаар ирүүлсэн зорчил, төлбөрийн тооцооны 2 болон 2017 онд 21,698,477 төгрөгийн, 2018 онд 13,740,735 төгрөгийн баримтаар нотлогдох зардлаар татвар ногдуулах орлого бууруулсан гэж 3,543.921,2 төгрөгийн нөхөн татвар, S-A 1,063,176.36 төгрөгийн торгууль, 708,784.24 төгрөгийн алданги ногдуулсан гэх талаар: 2017 онд 21,698,477.00 төгрөгийн, 2018 онд 13,740,735.00 төгрөгийн анхан шатны баримтгүй “Камдер” ХХК-ийн Яармаг, Сонсголон дахь барилгын цонх суулгах ажилчдын хоол, барилгын материалын худалдан авалт, мөн Дархан логарифм сургуулийн шилэн багц ких томилолтын зардалд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл. 15.1 дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй 15.12 Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал гэсэн заалтыг үндэслэн хариуцлага тооцсон.
Гурав: Татварын хяналт шалгалтаар ирүүлсэн зөрчил, төлбөрийн тооцооны 3 болон 6-д 2017 онд 8,141,528.40 төгрөгийн, 2018 онд 13,244,696.40 төгрөгийн ААНОАТ-ыг хугацаандаа төлөөгүй гэж 809,907.10 төгрөгийн торгууль, 389,685.61 төгрөгийн алданги ногдуулсан гэх талаар: “М******* с***********” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 2018 оны 8,141,528.40 төгрөг, 2019 оны 13,244,696.40 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйл: Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам. 43.5 Татварын тайлан тушаах,төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйл. Албан татвар төлөх, тайлагнах 21.4. Албан татвар төлөгч...жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэсэн заалтыг зөрчсөн. Мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан "Татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай" хуулийн 1 дүгээр зүйл. 2020 оны оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй гэсэн заалтад дээрх 2018, 2019 онуудын хуулийн хугацаандаа төлөөгүй албан татварт ногдуулсан хугацааны алданги болон торгууль нь хамаарахгүй гэж үзэн хариуцлага тооцсон.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “М******* с***********” ХХК-ийн гомдолтой Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Э*******, Н.М************** нарт холбогдох гомдлоор үүссэн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн үндэслэлээр маргааныг шийдвэрлэв
2. Төлбөрийн тооцооны 1, 4 дэх хэсэгт заасан 2020 онд 453,840,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тайлагнасан, албан татвар ногдуулж төлөөгүй, уг орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчлийн тухайд:
3. “М******* с***********” ХХК нь “Э*** Ж****Ж*** Э***” ХХК-тай 2019 онд тус компанийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах аялал жуулчлалын цогцолборын хауснуудын хуванцар цонх, хаалгыг угсрах, суулгах ажлыг 1,512,800,000.00 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ.
4. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид шалгалтыг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримт, компанийн банкин дахь харилцах дансны хуулга дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн дээрх актыг ногдуулахдаа ажлын гүйцэтгэлийг 73 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж, акт ногдуулсан нь үндэслэлтэй байна.
5. Хариуцагч нар ийнхүү ажлын гүйцэтгэлийг тооцохдоо “М******* с***********” ХХК-иас гаргаж өгсөн 2 компанийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэлийн акт №20/01, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №20/02 тоот актыг үндэслэсэн байна. /х.х-н 110-111/
6. Гомдол гаргагчаас тухайн үед ажлын гүйцэтгэл 40 хувьтай байсан гэж тайлбарлаад тооцоо нийлсэн акт гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, түүнчлэн байцаагчийн гаргаж өгсөн баримт манай компанид эх хувиараа байхгүй, “Э*** Ж****Ж*** Э***” ХХК бартерын байраа шилжүүлээгүй учир гүйцэтгэл 73 хувьтай байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, дуусаагүй үйлдвэрлэл гэсэн дансанд байгаа зардлын тооцоогоор гүйцэтгэл харагдана гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй.
7. Учир нь “М******* с***********” ХХК болон “Э*** Ж****Ж*** Э***” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд төлбөрийн нөхцөлийг ажлын гүйцэтгэлтэй уялдуулан, нарийн тооцсон байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 хоногт багтаан төлбөрийн 30 хувь болох 453,840,000.00 төгрөгийг, дундын санхүүжилтийг бартерын нөхцөлөөр 2 ширхэг байрыг 707,360,000.00 төгрөгийг төлбөрийн 47 хувьд тооцож, гэрээт ажлын явц 50 хувь хийгдсэн үед өмчлөх эрхийн гэрчилгээг гүйцэтгэгч болон түүний заасан гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлэхээр, дундын санхүүжилт 10 хувь болох 151,280,000.00 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 5 хувь, барьцаа төлбөр 5 хувийг ажил дууссаны дараа шилжүүлэхээр тохиролцжээ. /х.х-н 33-38/
8. Гэрээний дээрх заалтуудаас үзвэл 2019 онд гэрээгээр хүлээсэн ажлыг хийж дуусгахаар заасан байх бөгөөд тооцоо нийлсэн акт нь 2020 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны ажлын гүйцэтгэлийг 2 удаа дүгнэжээ.
9. Татварын улсын байцаагч “М******* с***********” ХХК-иас шалгалтын явцад гаргаж өгсөн тооцоо нийлсэн актууд болон бодит байдалтай газар дээр нь шалгасны үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан байх бөгөөд тооцоо нийлсэн гэдгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул уг баримт эх хувиараа байхгүй нь хэргийг шийдвэрлэхэд болон зөрчлийн үйл баримтад дүгнэлт өгөхөд саад болохгүй юм.
10. Бартерын байраа шилжүүлээгүй гэсэн нь гэрээний талуудын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал байх бөгөөд байр шилжүүлээгүй нь ажлын гүйцэтгэлийг үгүйсгэх үндэслэл биш.
11.Мөн хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар нийт ажлын гүйцэтгэлийн 40 хувьд тооцогдох зардалд хүрэхгүй байх бөгөөд хүрсэн байсан ч энэ нь ажлын гүйцэтгэлийг дүгнэх үзүүлэлт гэж үзэхгүй.
12. Уг зөрчилд холбогдох хэсэг нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно.”, 7.4.Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:”, 7.4.1.үйл ажиллагааны орлого;”, 8 дугаар зүйлийн 8.1.Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:” 8.1.1.”бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;” Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:” 7.1.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;”, 8.1.Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна: 8.1.1.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд;” гэж заасан орлогод хамаарч байна.
13. Иймд “М******* с***********” ХХК Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2. “ажлыг гүйцэтгэлийн хувиар;” 12.1.3. “үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар;” гэж зааснаар 2020 оны оны орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнаагүй байна.
14. Дээрх нөхцөл байдлаас үзвэл татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд уг зөрчилд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
15. Нэхэмжлэгчээс дээрх зөрчилд холбогдох татварыг 2021 онд тайлагнаж, төлсөн тул давхар татвар төлөх гэж байна гэж тайлбарлаж байх бөгөөд Татварын ерөнхий хуульд зааснаар дараа онд төлсөн төлөлтийн асуудлыг татварын байгууллагатайгаа жич шийдвэрлэх боломжтой юм.
16. Төлбөрийн тооцооны 2, 5 дахь хэсэгт заасан 2017 онд 21,698,477.00 төгрөгийн 2018 онд 13,740,735.00 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийн тухайд:
17. Нэхэмжлэгчээс дээрх зөрчлөөс 2017 онд 5,225,605.00 төгрөгийн, 2018 онд 1,092,320.00 төгрөг, нийт 6,317,925.00 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 2017 онд 16,472,872.00 төгрөг, 2018 онд 12,648,415.00 төгрөгийн зөрчил баримттай тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
18. Хариуцагч гомдол гаргагчаас гаргаж өгсөн эдгээр баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14 дэх хэсэгт заасан "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримт буюу е-баримт биш тул баримттай гэж үзэхгүй гэж байгаа нь учир дутагдалтай байна.
19. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.”гэж зааснаар дээрх шаардлагыг хангасан баримтыг анхан шатны баримтаар хүлээн зөвшөөрөх хууль зүйн боломжтой юм.
20. Иймд анхан шатны баримтаар хэрэгт авагдсан кассын орлогын ордер, зарлагын баримт, е-баримт, тооцооны хуудас, шатахууны баримт, гэрээ зэрэг баримтуудыг үндэслэн 2017 оны 3,142,872 төгрөгийн зөрчилд хамаарах 314,287.2 төгрөгийн нөхөн татвар, 94,286.16 төгрөгийн торгууль, 62,857.44 төгрөгийн алданги, 2018 оны 3,377,165 төгрөгийн зөрчилд хамаарах 337,716.5 төгрөгийн нөхөн татвар, 101,314.95 төгрөгийн торгууль, 67,543.30 төгрөгийн алданги, нийт 6,317,925 төгрөгийн зөрчилд 631,793.00 төгрөгийн нөхөн татвар, 189,538.00 төгрөгийн торгууль, 126,359.00 төгрөгийн алданги, нийт 947,690.00 төгрөгийн төлбөрийн дүнг нийт төлбөрийн дүнгээс багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. /2017, 2018 оны кассын тайлан, цалин, НДШ-н-6-653/
21. Төлбөрийн тооцооны 2 болон 5 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 2018 онд 8,141,528.4 төгрөгийн, 2019 онд 13,244,696.40 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй зөрчлийн тухайд:
22. Гомдол гаргагч уг зөрчлийг 2017, 2018 онд илүү төлөлттэй байсаар байхад түүнээс суутган тооцоогүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор тайлагнах үүрэгтэй, хэрэв илүү төлөлттэй бол тайлагнасны дараа суутган тооцох хүсэлтээ харьяа татварын албандаа гаргах хуулийн зохицуулалттай.
23. Мөн гомдол гаргагчаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй.” гэж зааснаар алданги, торгуулиас чөлөөлөгдөх ёстой гэж маргаж байна.
24. Учир нь дээрх зөрчил нь 2017, 2018 онд гарсан зөрчил байх бөгөөд дээрх хуулийн хугацаанд хамаарахгүй байна.
25. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн НА-23210000051 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 6,317,925.00 төгрөгийн зөрчилд 631,793.00 төгрөгийн нөхөн татвар, 189,538.00 төгрөгийн торгууль, 126,359.00 төгрөгийн алданги, нийт 947,690.00 төгрөгийн төлбөрийг нийт төлбөрийн дүнгээс хасч, нийт 958,187,784.60 төгрөгийн зөрчилд 62,819,008.20 төгрөгийн нөхөн татвар, 25,646,297.46 төгрөгийн торгууль, 5,008,473.04 төгрөгийн алданги, нийт 93,473,778.7 төгрөгийг нэхэмжлэгч “М******* с***********” ХХК төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М******* с***********” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн НА-23210000051 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 6,317,925 төгрөгийн зөрчилд 631,793.00 төгрөгийн нөхөн татвар, 189,538.00 төгрөгийн торгууль, 126,359.00 төгрөгийн алданги, нийт 947,690.00 төгрөгийн төлбөрийг хасч, нийт 958,187,784.60 төгрөгийн зөрчилд 62,819,008.20 төгрөгийн нөхөн татвар, 25,646,297.46 төгрөгийн торгууль, 5,008,473.04 төгрөгийн алданги, нийт 93,473,778.7 төгрөгийн төлбөр төлүүлэхээр багасгаж шийдвэрлэсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ