Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/57 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2024/0051/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Б.Нарангэрэл

Иргэдийн төлөөлөгч                                     Ч.Доржханд

Хохирогч                                                       Д.Г

Хохирогчийн өмгөөлөгч                               Б.Төгсбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Л.Наранчимэг

Шүүгдэгч                                      Г.О нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Батсүрэнгээр хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-д холбогдох 2439000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.О-ийг архидан согтуурсан үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 18-19 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг .................... тоодод байрлах өөрийнхөө гэрт "******* гэрт орж агсан тавихыг хориглосон" гэх шалтгааны улмаас хохирогч Д.Г той маргалдаж, улмаар зэвсэг ашиглан цээжний зүүн хажуу хэсэгт нь хутгалж түүний эрүүл мэндэд хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, бага аарцагт цусан хураа, дэлүү, сэмжний зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед хохирогч нь “Эмчилгээний зардалд 3.854.000 төгрөг, цаашид гарах эмчилгээнд 2.000.000 төгрөг, 8.177.648 төгрөгийн зээл, олох байсан орлого 17.140.000 төгрөг нэхэмжилж байна, шинээр  3.379.690 төгрөгийн үнийн дүн бүхий баримт гаргаж өгч нэхэмжилж байна, эмчилгээний зардалд 1.125.000 төгрөг авсан” гэжээ.

Шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эмчилгээний зардалд 1.125.000 төгрөг төлсөн “ гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Г ийн өгсөн: ...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 2-7а тоот хашаанд байх гэрээсээ гараад "Эвт" худалдааны төв дээр барааны лангуун дээрээ сууж байхад зүс таних ******* эгч баяр тэмдэглэж байна Саран хотхоны зүүн талын барилгын хашааны сахиул айлд байна хүрээд ир гэж дуудсан. Би уг айлд явж очиход ******* эгч, түүний нөхөр *******, ******* гэх хүн нөхрийн хамт байсан. Тэнд бид тав 2.5 литрийн том пиво хувааж ууж дуусгаад би *******, ******* нарын хамт *******ын гэр болох *******гийн 4-16 тоот хашаанд очиж гэрт нь бид гурав 500 граммын "AGAR" нэртэй архи ууж дуусгаад өдөр 13 цагийн орчим *******, ******* хоёр О-д  нүүрс хүргэж өгье гээд бид гурав О  гэх айлын гэр рүү явсан. О  гэх айл ******* ............... тоот хашаанд байдаг бөгөөд О  гэх айлын гэрт бид гурав ороход О  гэх хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу, дундуур хэмжээтэй архитай гал түлээд сууж байсан. *******, ******* бид гурав О ийн гэрт очихдоо 750 граммын "Agar" нэртэй архитай очсон бөгөөд О ийн гэрт бид дөрөв мах чанаж идэнгээ О ийн гаргасан задалсан дундуур хэмжээтэй архи, мөн авч очсон "Адаг" нэртэй архиа хувааж ууцгаасан. Ингэж сууж байгаад *******, ******* нар унтаад өгсөн. Би О ийн гэрээс гараад *******.......... тоот хашааны эзэн болох ******* гэх айлын гэрээр орчхоод эргээд О ийн гэрт ороход О  ******* хашаанд орсон цагаас хойш манай гэрт тог тавиулаагүй, гэрт нь ороод утсаа цэнэглэх гэхээр цэнэглүүлдэггүй гэрт орно гээд байхаар нь би хэрэггүй гээд хорьсон чинь О  гэх хүн миний зүүн суганы доод хэсэгт нэг юмаар хатгасан. Би О ийг гартаа хутга барьсан байсныг мэдээгүй бөгөөд намайг ямар хутгаар хутгалсныг хараагүй. О  миний хувцаснаас чангаагаад зууралдаад байхаар нь би хувцсаа тайлахад миний зүүн суганы доод хэсгээс цус гарч байсан. Үүний дараа О  дахин хүрэн бариултай хутга барьчхаад хашааныхаа ******* гэх айлын гэрт орно гээд байхад нь би ******* эгчийг сэрээд О ийн гараас нь хүрэн өнгийн модон бариултай хутгыг булааж авсан... Миний зүүн суганы доод хэсгээс цус ихээр гараад ухаан балартаад байхаар нь би О ийн гэрээс гараад гэрт ороод тэндээс нэг хүнээр гэртээ хүргүүлсэн. Тэгээд цаашаа эхнэр хэзээ ирсэн, хэзээ яаж эмнэлэг явсан талаар санахгүй байна. Би эмнэлэгт нийт 9 хоног хэвтсэн. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд орсон. О  надад ор хоногийн болон эмчилгээндээ хэрэглээрэй гээд миний Хаан банкны 5959293046 тоот дансанд 400.000 төгрөг, мөн бэлнээр миний эхнэр Ундаръяагийн дансанд 120.000 төгрөг өгсөн... Намайг хутгалсны дараа О  хүрэн өнгийн бариултай хутга барьчхаад ******* гэрт орно гэхээр нь хориглоод өөрийгөө хамгаалах үүднээс түүний толгойн баруун хэсэгт 2-3 удаа гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

Гэрч өгсөн: ...2024 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цаг 30 минутад гэртээ очиход нөхөр Г гэртээ ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай би хүнд хутгалуулчихлаа гээд зүүн хажуу хэсгээ баруун гараараа дараад сууж байсан. Г хөх өнгийн цамц, хөх өнгийн куртиктэйгээ сууж байсан. Нөхрийн өмсөж гарсан цэнхэр өнгийн жилетка, ханцуйтай  ногоон өнгийн нимгэн цамц байхгүй байсан. Тэгээд би шууд 93351735 дугаартай утсаар түргэн болон цагдаа дуудлага өгсөн. Нөхөр Г-с  юу болсон талаар асуухад *******.......... тоот буюу ******* хашаанд буусан айлын хүнд хутгалуулсан би нэрийг нь мэдэхгүй байна зүүн талын гэрт гэж хэлсэн. Эмнэлгийн түргэн ирээд нөхөр Г-гийг аваад явсан. Би Цэндцэрэн гэх цагдаагийн хамт *******.......... тоот хашаанд байх зүүн талын гэрт ороход гэрт гэрийн эзэн О  гэх хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байж байсан. Уг гэрт нөхөр Г-ийн  өмсөж гэрээсээ гарсан цэнхэр өнгийн жилетка гэрийн баруун урд, ханцуйтай  ногоон өнгийн нимгэн цамц гэрийн зүүн урд хэсэгт шалан дээр байж байсан. Ханцуйтай  ногоон өнгийн нимгэн цамц цус болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу/

Гэрч өгсөн: ...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******.......... тоот хашаанд миний дүүгийн эхнэрийн аавынх буюу манай худ ******* ахын гэрт байж байхад орой 18 цаг 40 минутын орчим ******* ахын гэрт танихгүй ах орж ирсэн. Орж ирээд зүүн орон дээр сууж байгаад ах нь хүнд хутгалуулчхаад байна гэж хэлээд угаалтуурын хажууд очоод зүүн хажуу суганыхаа доод хэсгээ угаагаад байхаар нь очиж харахад зүүн хажуу талаас нь цус гараад байхаар нь би оо-н цаасаар арчиж өгсөн. Танихгүй ах намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь Цацалтын 2-07 тоотод хүргэж өгөөд ******* ахын гэрт эргэж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/

Гэрч Б.******* өгсөн: ...2024 оны 01 дүгээр сарын 02-ны 18 цагийн үед гэртээ байж байхад Г архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу орж ирээд би хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Эхнэр болон манай гэрт байсан хоёр Г-ийн  зүүн талын хажуу хэсгээс гарсан цусыг нь цэвэрлэж өгсөн. Г гэртээ харьяа гээд дүү ээр гэртээ хүргүүлсэн. Г-ийн  гэр манай хойд эгнээд буюу ******* 2-07 тоот хашаанд байдаг. Г надад танай хөрш Мөнхөө намайг ийм болгосон гэж хэлсэн. Манай хашаанд Мөнхөө буюу О  2023 оны 09 дүгээр сард буусан юм. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр О ийн гэрт хүн маргаж муудсан дуу чимээ надад сонсогдоогүй. Би сонсгол муутай...гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуу/

Гэрч Б.*******ын өгсөн: ...Эхнэр, Г бид гурав миний Приус-11 маркийн машинд жоохон нүүрс ачаад О-д  өгөх гээд О ийн гэр болох *******.......... тоот хашаанд очсон. Бид гурвыг очиход О  гэртээ согтуу ганцаараа байсан. Бид гурвыг очиход О  750 граммын хэмжээтэй "AGAR" нэртэй архи гаргаад хувааж уугаад чанасан мах идсэн. Тэгж сууж байгаад би унтчихсан байсан. Намайг унтаж байхад эхнэр ******* сэрээгээд О , Г хоёр муудаад байна гэртээ харьяа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуу/

Гэрч Г.*******гийн өгсөн: ...нөхөр, Г бид гурав манай Приус-11 маркийн машинд жоохон нүүрс ачаад О ийнд өгөхөөр гэрт нь очсон. *******.......... тоот хашаанд О ийнх 2023 оны 09 дүгээр сард буусан юм. Бид гурвыг очиход О  гэртээ нэлээн согтуу ганцаараа байсан. О  750 граммын хэмжээтэй "AGAR" нэртэй архи гаргаад бид нар чанасан мах идэнгээ архи уусан. Манай нөхөр согтоод газраар унтчихсан. Би ч их согтсон бөгөөд Г.О , Д.Г  маргалдаад ноцолдоод зодолдоод байсан. Г хувцсаа тайлчихсан цээж нүцгэн байсан бөгөөд цээж хэсэг нь цус болчихсон байсан. Энэ үед О  модон бариултай хутга гартаа барьчихсан байхаар нь би хутгыг нь булааж аваад гадаа гараад гэрийнх нь хойд талд шидчихсэн. Тэгээд нөхөр *******ыг сэрээгээд аваад машинаа унаад гэртээ харьсан. О , Г хоёр үлдсэн. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна...Миний согтолт их байсан болохоор юунаас болж маргалдсан талаар нь мэдээгүй. Г.О , Д.Г  хоёр маргалдаж муудаад гэр дотор ноцолдоод байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт:

1.2. Д.Г ийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, бага аарцагт цусан хураа, дэлүү, сэмжний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-ийн 68-70 хуу/

Шинжээч эмч Ц.Тунгалагтамирын өгсөн: ...Д.Г ийн цээжний зүүн хажуу хэсэгт ил шарх үүссэн, уг шархыг хагалгаа хийж нээж үзэхэд шарх хэвлий хэсэг рүү нэвтэрч дэлүү, сэмжийг гэмтээсэн байсан гэж Нэгдсэн эмнэлгийн өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байсан...Д.Г ийн хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх нь дэлүү сэмжийг гэмтээснээс дотуур цус алдаж бага аарцгийн хөндийн цусан хурааг үүсгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 89-99 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 32 дугаартай дүгнэлт:

1.2. Г.О ийн биед баруун чамархай, баруун хацар, зүүн чих, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-ийн 77-78 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 018 дугаартай дүгнэлт:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жилетка болон бараан ногоон өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон футболканд илэрсэн 1,8 см хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдсэн шинэ уранхай байна.

3. Уг гэмтлийг бор өнгийн модон бариултай хутга үүсгэх боломжгүй. Харин хар өнгийн хутганы хэлбэрт оруулж тохируулсан төмөр үүсгэх боломжтой. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй /хх-ийн 86-87 хуу/

Г.О ийн яллагдагчаар өгсөн: ...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө ******* сумын 4 дүгээр баг *******.......... тоот хашаанд байх өөрийн гэртээ ганцаараа байж байхад *******, ******* нар хамт орж ирээд гарсан. Энэ өдөр орой 17 цагийн үед мөн гэртээ ганцаараа байж байхад *******, ******* нар зүс таних Г-ийн  хамт 750 граммын хэмжээтэй ногоон цаасан хаягтай архитай ирсэн. Тухайн үед би бага зэрэг согтуу байсан бөгөөд ******* өлсөөд байна сайхан хоол идье гэхэд нь би хонины мах чанасан бөгөөд Г манай гэрээс эргээд гараад явсан. *******, ******* бид гурав үлдээд авчирсан архинаас нь тус бүр 2 удаа хундагаар уучхаад байж байхад Г эргээд манай гэрт орж ирэхээр нь би чи чинь явлаа гэсэн яасан гэж хэлсэн чинь Г эргээд орж ирэхээр яадаг юм пизда минь гэж хэлсэн. Би хариуд нь чи айлд орж ирчхээд яагаад хүнийг пизда минь гэж хэлж байгаа юм гэсэн чинь Г намайг дарж байгаад бахиар толгой хэсэг рүү минь цохиж зодож байгаад эргэсэн. Би Г-ийн  араас нь чи арай даварч байгаа юм биш үү гэж хэлэхэд Г эргээд над руу ирэхээр нь би дахиж намайг зодох нь гэж бодоод гартаа барьж байсан үзүүртэй төмрөөр Г-ийн  зүүн хажуу хэсэгт нь нэг удаа хатгачихсан юм. Тэгээд Ганзориг, манай гэрт хувцсаа тайлаад гэрээс гараад явсан...*******, ******* нар зүс таних Г нар ирэхээс өмнө хүргэн байсан. Билгээ гэх залуутай 500 граммын хэмжээтэй архины талын уугаад талын Билгээ аваад явсан байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 111 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 хуу/

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 хуу/

Хохирогч Д.Г ийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 146-162 хуу/

Г.О ийн иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 115 хуу/

Г.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130 хуу/

Хохирогчоос мөрдөн байцаалтын үед яллагдагчаас 31.171.648 төгрөг нэхэмжилж, уг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ХААН банк болон нарын хооронд 24 сарын хугацаатай байгуулсан 8.500.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн зээлийн гэрээ”-ний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ХААН банк болон нарын хооронд 24 сарын хугацаатай байгуулсан 8.500.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Барьцааны гэрээ”-ний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хэрэглээний зээл ХХК болон нарын хооронд 30 сарын хугацаатай байгуулсан 2.483.500 төгрөгийн үнийн дүн бүхий “ Санхүү түрээсийн /лизинг/ гэрээ”-ний хуулбар, Вишнфанд ББСБ болон , Н.Мөнхдэлгэр нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 18 сарын хугацаатай байгуулсан 2.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий Зээлийн гэрээ”-ний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, Зүүн бүсийн худалдааны төв ХХК болон нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12 сарын хугацаатай байгуулсан /сарын төлөлт 270.000 төгрөг/ “Түрээсийн гэрээ”ний хуулбар, /хх-ийн 167-170, 179-199 хуу/

 Хохирогчоос шүүх хуралдааны үед гаргаж өгч, эмчилгээний зардалд тооцоож нэхэмжилсэн нийт 3.379.690 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд /хуу-ийн 230-232 хуу /

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 202-203 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.О-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.О нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 18-19 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 01-09 тоодод байх гэртээ  хохирогч Д.Г той согтуугаар маргалдаж, хутга хэлбэрт оруулж зассан ир, үзүүр бүхий төмрөөр түүний цээжний зүүн хажуу хэсэгт нь хутгалж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, бага аарцагт цусан хураа, дэлүү, сэмжний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ  нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Г ийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Г.О ийн үйлдлийн улмаас хохирогч Д.Г ийн эрүүл мэндэд учирсан хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, бага аарцагт цусан хураа, дэлүү, сэмжний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн  үйлдэл нь  хүний  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулах гэмт  хэргийн шинжийг хангаж  байна гэж  үзлээ.  

Шүүгдэгч Г.О нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ  нийт урт 14 см хэмжээтэй  хутганы хэлбэрт оруулж зассан ир, үзүүр бүхий төмөр ашигласан болох нь түүний мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. гэж тайлбарласан байна.

Үүнээс үзэхэд шүүгдэгч Г.О нь хохирогч Д.Г ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийг зэвсэг ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг үйлдлийг нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу зэвсэг  хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.О-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ..

Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны үед шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлтийг уншиж  танилцуулсан атлаа дүгнэлтээ бичгээр гаргахдаа “гэм буруутай ч харилцан муудалцсаны улмаас өөрийн биеийг хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч, шүүгдэгч нар нь согтуугаар хоорондоо маргалдаж зодолдсон талаар гэрч Г.******* мэдүүлэг өгсөн, хохирогч нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө хутгалуулахын өмнө шүүгдэгчтэй маргалдаж толгойд нь цохисон гэж мэдүүлэг өгсөн, шүүгдэгчийн биед тогтоогдсон баруун чамархай, баруун хацар, зүүн чих, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч нь “хохирогчид толгойдоо цохиулснаас хойш хэсэг хугацааны дараа дахин маргалдаж хохирогч өөр рүү нь ойртох үед дахин зодох нь гэж бодсоны улмаас хутгалсан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нөхцөл байдлыг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй  байна.

Учир нь хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү чиглэсэн хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд  иргэдийн төлөөлөгчийн гаргасан “шүүгдэгч нь аргагүй хамгаалалт хийсэн” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан,  цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй  нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч нь мөрдөн байцаалтын үед эмчилгээний зардал болон зээлийн төлөлт, олох байсан орлого, цаашид гарах эмчилгээний зардал зэрэгт тооцож нийт 31.171.648 төгрөг, шүүх хуралдааны үед нийт 3.379.690 төгрөгийн үнийн дүн бүхий эмчилгээ болон бусад зардалд зарцуулсан гэх баримтууд гарган өгч нийт 34.551.338 төгрөг нэхэмжилсэн байна.

 Үүнээс мөрдөн байцаалтын үед нэхэмжилсэн 31.171.648 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээнүүд нь цаг хугацааны хувьд хэрэг болохоос өмнө гэх хүний авсан зээл байх бөгөөд тухайн гэмт хэрэгт хамааралгүй, шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Г ийн биед учирсан гэмтэл нь “цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” талаар дурдсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тухай баримт байхгүй, гэмтлийн улмаас олох ёстой байсан ашиг, орлогоо алдсан гэх боловч энэ талаар нотлох баримтгүй /цалин хөлсийг тодорхойлсон баримтгүй, эрхэлж байсан ажил тодорхойгүй гэх мэт/ эмчилгээтэй холбоотой баримт гаргаагүй байна.

Шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн 3.379.690 үнийн дүн бүхий нотлох баримтуудыг шинжлэн судлахад 1.583.000 төгрөгийн үнийн дүн бүхий мэс заслын төлбөр төлсөн баримт байх ба үүний 300.000 төгрөгийг хохирогч Д.Г  төлж, үлдэх 1.283.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас төлсөн баримт байна. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгээс 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Г.О өөс 1.362.150 төгрөг /мэс заслын төлбөрт тооцон нэхэмжилж хохирогч Д.Г т өгсөн гэх/ нэхэмжилсэн баримт байх бөгөөд үлдэх баримтууд нь 434.540 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд байна.

Эдгээрээс үзэхэд хохирогчийн мэс заслын төлбөрт 1.583.000 төгрөгийн зардал гарсны 1.283.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас, 300.000 төгрөгийг хохирогч Д.Г  төлсөн байхад аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэс заслын төлбөрт тооцож Г.О өөс 1.362.150 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, уг баримтуудын үнийн дүн 220.850 төгрөгөөр зөрүүтэй,  шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна. Харин  нь үлдэх 434.540 төгрөгийн баримтуудаас 59.610 төгрөгийн баримт нь эмчилгээтэй холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй, бусад баримтууд нь цаг хугацааны хувьд болон зориулалт нь тухайн эрүүгийн хэрэгт хамааралгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд хохирогчоос нэхэмжилсэн нийт 34.551.338 төгрөгийн нэхэмжлэлээс мэс заслын төлбөрт өөрөөсөө төлсөн 300.000 төгрөг болон эмчилгээтэй холбоотой зардалд зарцуулсан 59.610 төгрөг нийт 359.610 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид төлүүлэх, үлдэх 34.191.728 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хангахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үед хохирогчид эмчилгээний зардалд тооцож 1.125.000 төгрөг төлсөн, хохирогч нь уг мөнгийг авсан талаараа мэдүүлэг өгсөн байх тул нотлох баримтаар тогтоогдож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 359.610 /гурван зуун тавин есөн мянга зургаан зуун арав/ төгрөгийн төлбөрийг төлөгдсөн гэж үзэн шүүгдэгч Г.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.

 Хохирогч болон түүний өмгөөлөгч нь шүүхээс хангаагүй орхисон 34.191.728 төгрөгийн нэхэмжлэлийн талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

   Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.О-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хорих ялын доод хэмжээ 5 жилийн хорих ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүй 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт тус тус гаргасан.

Шүүгдэгч Г.О-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийг хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  14 см урттай хутганы хэлбэрт оруулж зассан хар өнгийн төмөр 1 ширхгийг устгаж, шүүх уралдааны үед хохирогч буцаан авах хүсэлт гаргасан тул зүүн хажуу хэсэгтээ 1,5 см хэмжээтэй зүсэгдсэн цэнхэр өнгийн хантааз, зүүн хажуу хэсэгтээ 1,5 см хэмжээтэй зүсэгдсэн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон бараан ногоон өнгийн урт ханцуйтай цамцыг  хохирогчид буцаан олгож, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар  шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.О ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.О-ийг 4 /дөрөв/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.О-д  оногдуулсан 4 / дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хохирогч Д.Г ийн цаашид гарах эмчилгээний зардал, зээл төлөлт, олох ёстой байсан ашиг орлого, эмчилгээний зардал зэрэгт тооцож нэхэмжилсэн нийт 34.551.338 төгрөгийн нэхэмжлэлээс 34.191.728 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч болон түүний өмгөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийг хүчин төгөлдөр болмогц  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  14 см урттай хутганы хэлбэрт оруулж зассан, хар өнгийн төмөр 1 ширхгийг устгаж, зүүн хажуу хэсэгтээ 1,5 см хэмжээтэй зүсэгдсэн цэнхэр өнгийн хантааз, зүүн хажуу хэсэгтээ 1,5 см хэмжээтэй зүсэгдсэн, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон бараан ногоон өнгийн урт ханцуйтай цамцыг  хохирогчид буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Г.О-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ

                            ШҮҮГЧИД                                    Б.УУГАНБАЯР

                                                                             Э.ХОСБАЯР