Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/03584

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/03584

Улаанбаатар хот

 

 

 Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны зам 27 дугаар байр, 11 тоот хаягт оршин суух, Харчин ургийн овогтой Эрдэнэнийн Оюундэлгэр /РД:ЧЕ75100805/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны замын 435 хаягт байрлах, Наранбулаг трейд ХХК /РД:2745852/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 27А байр, 10-1 тоотод оршин суух, Гал монгол ургийн овогтой, /РЦэрэндоржийн Ёндонжамц /РД:ЧЖ70030836/ нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Оюундэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009 оны 09 дугээр сарын 16-ны өдөр Наранбулаг трейд ХХК-ийн захирал Ёндонжамцтай амаар тохиролцоод 7.500.000 төгрөгөөр 28 дугаар байранд гарааш худалдан авсан. Энэхүү гараашийг авахад бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд төлбөр төлсөн баримт байгаа болно. Миний бие нь худалдан авсан уг гараашийг 2009 оноос хойш эзэмшиж байгаа болно. Гараашийн ул хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг Наранбулаг трейд ХХК-иас миний нэр дээр шилжүүлж өгөхийг удаа дараа хүссэн боловч өнөөдрийг хүртэл хүрсэн болно. Иймд Наранбулаг трейд ХХК-д тус гараашийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Э.Оюундэлгэр миний нэр дээр гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Э.Оюундэлгэр нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, Жасрайн гудамж, 28-р байрны гараашийн зориулалттай зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205031617 дугаарт бүртгэлтэй, 400,0 м.кв талбайгаас 12.0 м.кв авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг тусд нь салгуулж, шилжүүлж авахыг шаардсан. Хариуцагч Наранбулаг трейд ХХК, Ц.Ёндонжамц нар нь нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Талууд "Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлэх" хугацааг эвлэрлийн гэрээ байгуулж, талууд эсхүл талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсоноос хойш 2 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцож, хариуцагч нар нь 2022 оны 12 сарын 17-ны өдөр гэхэд нэхэмжлэгчид харьяалагдах авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөх үүрэгтэй. Хариуцагч нар нь гэрээний 3 дахь хэсэгт заасан хугацаанд өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлж өгөөгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Э.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй, Наранбулаг трейд ХХК, Ц.Ёндонжамц нарт холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Э.Оюундэлгэр нь хариуцагч Наранбулаг трейд ХХК, Ц.Ёндонжамц нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Оюундэлгэрийн нэхэмжилсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, Жасрайн гудамж, 28-р байрны гараашийн зориулалттай зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205031617 дугаарт бүртгэлтэй, 400,0 м.кв талбайгаас 12.0 м.кв авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг тусд нь салгуулж, шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Наранбулаг трейд ХХК, Ц.Ёндонжамц нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2022 оны 12 сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэгчид харьяалагдах авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Э.Оюундэлгэрийн нэр дээр шилжүүлэх, дээрх хугацаанд өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Оюундэлгэрийн нэхэмжилсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, Жасрайн гудамж, 28-р байрны гараашийн зориулалттай зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205031617 дугаарт бүртгэлтэй, 400,0 м.кв талбайгаас 12.0 м.кв авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг тусд нь салгуулж, шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Наранбулаг трейд ХХК, Ц.Ёндонжамц нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2022 оны 12 сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэгчид харьяалагдах авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Э.Оюундэлгэрийн нэр дээр шилжүүлэх, дээрх хугацаанд өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Наранбулаг трейд ХХК, Ц.Ёндонжамц нараас 134,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Оюундэлгэрт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР