Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

           Улсын яллагч П.*******,

           Шүүгдэгч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.чимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт, *******гийн , ******* овогт *******гийн нарт  холбогдох эрүүгийн 2433000150016 тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн 1982 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ******* аймаг ******* сум, .... баг ******* гэх газарт  оршин суух ******* овогт *******гийн , (РД:...........................)

2.Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...................” ХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр,  4 хүүхдийн хамт аймаг, сум, ....-р баг, , .....-р хороолол, ....-р байр, ..... тоотод оршин суух ******* овогт *******гийн , (РД:...............)

 

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч ******* нь аймгийн сумын ..... дүгээр баг “..................” гэх газарт 2024 оны 01 дүгээр 17-ний өдөр *******тэй бүлэглэн  Монгол орны хөхтөн амьтны Улаан дансанд болон Амьтны тухай хуульд “Нэн ховор” амьтны зэрэглэлд бүртгэгдсэн Нэн ховор амьтан  болох 1 тооны  Баданга Хүдэрийг /Moshus moshiferus/ тусгай зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэж 11.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

2.Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 1 дүгээр баг “............” гэх газарт 2024 оны 01 дүгээр 17-ний өдөр *******тай бүлэглэн  Монгол орны хөхтөн амьтны Улаан дансанд болон Амьтны тухай хуульд “Нэн ховор” амьтны зэрэглэлд бүртгэгдсэн Нэн ховор амьтан  болох 1 тооны  Баданга хүдрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 11.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 1 дүгээр баг “..................” гэх газарт 2024 оны 01 дүгээр 17-ний өдөр *******тэй бүлэглэн  Монгол орны хөхтөн амьтны Улаан дансанд болон Амьтны тухай хуульд “Нэн ховор” амьтны зэрэглэлд бүртгэгдсэн Нэн ховор амьтан  болох 1 тооны  Баданга Хүдэрийг /Moshus moshiferus/ тусгай зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт заасны дагуу /амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор амьтны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоосны дагуу 5.880.000x2=11.760.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 1 дүгээр баг “.................” гэх газарт 2024 оны 01 дүгээр 17-ний өдөр *******тай бүлэглэн  Монгол орны хөхтөн амьтны Улаан дансанд болон Амьтны тухай хуульд “Нэн ховор” амьтны зэрэглэлд бүртгэгдсэн Нэн ховор амьтан  болох 1 тооны  Баданга хүдрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр бэлтгэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт заасны дагуу /амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор амьтны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоосны дагуу 5.880.000x2=11.760.000 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар ан агнах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  болох нь шүүгдэгч нарийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 55-56-р хуудас),

2.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),

3.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 48-р хуудас),

4.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 50-р хуудас),

5.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 46-р хуудас),

6.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

7.Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 2-12-р хуудас),

8. “ сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч ийн 2024.01.29-ний өдрийн 01-29-02/279/01 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 63-64-р хуудас),

9.“...Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч ын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 591 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 104-106-р хуудас),

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай,  хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 11,700,000 төгрөг төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн, хохирол нөхөн төлөгдсөн байна. (1 дүгээр хх-ийн 96-р хуудас),

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр, Прокурорын санал болгож шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан 10,000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч, *******, ******* нарт тус тус   оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гол төмөр 9671 дугаартай буу 1 ширхэг, бууны сум 2 ширхэг, станц 2 ширхгийг тус тус улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Баданга хүдрийн сэгийг устгаж, дүрс бичлэгийн СД-1 ширхгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн , ******* овогт *******гийн ,  нарыг нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, түүхий эд бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000.000 (арван сая ) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000  ( арван сая ) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 02 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гол төмөр 9671 дугаартай буу 1 ширхэг, бууны сум 2 ширхэг, станц 2 ширхгийг тус тус хураан авч  улсын орлогод оруулж, дүрс бичлэгийн СД-1 ширхгийг хэрэгт хавсаргаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Баданга хүдрийн сэгийг устгасугай.

7.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

12.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА