Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-, Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-, Шүүгдэгч У.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт У-ы Б-д холбогдох эрүүгийн 2413000000017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19........ оны ...... дугаар сарын ..........-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ....... дүгээр багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш овогт У-ы Б-, регистрийн дугаар: БЮ................ Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөрт шилжих шөнийн 23 цаг 50 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд хууль сахиулагчийг буюу Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч, цагдаагийн ахлагч цолтой Б.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний эрүүл мэндэд нурууны баруун талд зулгарсан, зүүн мөр, баруун мөрөнд шаргал туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий гэмтлийн зэрэгт хамаахгүй хохирол учруулан хууль сахиулагчийг эсэргүүцэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт: п 1. Улсын яллагч Я.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв. 2. Шүүгдэгч У.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв. 3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000000017 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас: 4. Б.М-аас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, 5. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-05 дахь тал/, 6. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгооны хуулбар /хавтаст хэргийн 07 дахь тал/, 7. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, 8. Хохирогч Б.М-ы А........ дугаартай үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 22 дахь тал/, 9. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 27 дахь тал/, 10. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, 11. Хохирогч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, 12. Хохирогч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/, 13. Гэрч Е.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, 14. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, 15. Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн үнэлгээ /хавтаст хэргийн 50 дахь тал/, 16. Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БӨА-23-0299 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 53-57 дахь тал/, 17. Яллагдагч У.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/ зэргийг, 18. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас: “Депозит дансны хуулга, х.Е-ийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, багын Засаг даргын тодорхойлолт, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар” зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 19. Шүүгдэгч У.Б-оос хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал. 20.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна. 21. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч У.Б-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ. Хэргийн үйл баримт: 22. Шүүгдэгч У.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөрт шилжих шөнийн 23 цаг 50 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд хууль сахиулагчийг буюу Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч, цагдаагийн ахлагч цолтой Б.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний эрүүл мэндэд нурууны баруун талд зулгарсан, зүүн мөр, баруун мөрөнд шаргал туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий гэмтлийн зэрэгт хамаахгүй хохирол учруулан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 23. Б.М-аас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, 24. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-05 дахь тал/, 25. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгооны хуулбар /хавтаст хэргийн 07 дахь тал/, 26. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, 27. Хохирогч Б.М-ы А17674 дугаартай үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 22 дахь тал/, 28. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 27 дахь тал/, 29. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, 30. Хохирогч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагаас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. 2023 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 23 цаг 50 минутын үед хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Х.Д- нь У-ы Б-ыг саатуулахаар болсон учраас түүний биед үзлэг хийж, эд зүйлийг нь хураан авч тэмдэглэл үйлдэж байхад У.Б- над руу салаавч гаргаж би гараад явна, чамайг ална гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би түүний биед үзлэг хийх хэрэгтэй байна гэхэд чамаар үзлэг хийлгэхгүй гэвэл та саатуулах өрөөнд ор гээд түүний баруун гараас нь бариад саатуулах өрөө рүү дагуулаад явах гэж байхад тэрээр миний гарыг цохиж салгаад гараа атгаж байгаад миний уруул тус газарт нэг удаа, эрүүнд нэг удаа цохисон. Тэгээд миний фудболкны энгэрээс заамдаж авсан, тухайн үед миний фудболкны зах хэсгээр урагдсан ба эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа Е.Е- ирж бид хоёрыг салгаж, У.Б-ыг гавлаж саатуулах байранд оруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, 31. Хохирогч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Албаны поло цамц буюу фудболкыг үнэлгээнд тусгагдсан дүнгээр нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/, 32. Гэрч Е.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ““...миний бие Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өглөөний 08 цагаас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 08 цаг хүртэл 24 цагийн хугацаанд Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байна. Тухайн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 23 цаг 50 минутын үед эргүүлийн цагдаа Ж.Д- нь саатуулах байранд оруулах гэсэн юм гэхээр нь саатуулах тогтоолгүй бол оруулахгүй гэхэд тэрээр согтолтын зэргийг нь шалгачхаад аваад явчихна гэхээр нь хаалга онгойлгож оруулаад хөндлөнгийн 2 гэрчийг дуудаж өгсөн. Тэгээд согтолтын зэргийг шалгаад тэмдэглэлийг нь а/ч Ж.Досымбек бичиж байхад хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Х.Д- орж ирээд би саатуулах тогтоол аваад ирье гээд буцаагаад гараад явсан. Хэсгийн байцаагч Х.Д-ийг ирэх хооронд У.Б- нь эрүүлжүүлэх байрны эмч Б.М-ыг хэл амаар доромжилж пизда чамайг би эртнээс мэднэ, чамайг Казахстанд очвол ална, чи иргэдийн буянаар энд сууж байгаа шүү, чамайг ажилгүй болгоно гэж хэлээд сууж байсан сандлаасаа босоод эмчийн өрөө рүү ороод би эхнэр зодоогүй намайг явуулчих гэж хэлсэн тухайн үед нь би очоод түүнийг өрөөнөөс гар гэж шаардлага тавихад тэрээр үгэнд орохгүй болохоор нь түүний гараас нь татаж эмчийн өрөөнөөс гаргасан. Тухайн үед Б.М- эмч хэсгийн байцаагч Х.Д- рүү утсаар залгаж саатуулах тогтоол гарсан эсэхийг тодруулахад эмчийн үзлэг хийгээд саатуулах байранд оруулж байгаарай гэж хэллээ гээд Б.М- эмч өрөөнөөс гарч ирээд эмчийн үзлэг хийх гээд У.Б-ын овог нэрийг асуухад нэрээ хэлэхгүй байсан. Тэгээд өмнө нь баривчлах байранд ирж байсан учраас мэдээлэл нь байгаа учраас тэрний дагуу овог нэрийг нь бичсэн тэр үед ч Б.М- эмчтэй хэрэлдсэн ба эмч түүнийг биед байгаа эд зүйлсээ ширээн дээр гаргаж тавь чиний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл чинь камерын бичлэгт бичигдэж байгаа гэж иргэн У.Б-д сануулсан. Би түүний гадна куртикийг тайлуулаад биед нь үзлэг хийх гэж байхад халаасанд байсан гар утсаа өөрөө гаргаад эмч суугаад даралтаа үзүүл гэхэд тэрээр би чамд үзүүлэхгүй гэсэн тэгээд эмч босож ирээд түүнийг саатуулах байр руу дагуулж явах гэхэд тэрээр Б.М-ы уруул болон эрүүнд нь гараараа цохиж тэр хоёр хоорондоо зууралдаж У.Б- нь Б.М-ы фудволкноос нь заамдаж байгаад урсан тэр үед нь би түүний ардаас нь тэврээд 2 гарыг нь барьж аваад Б.М- эмч хоёр хөндлөнгийн гэрчээр түүний хоёр гарыг бариулаад ард нь гавлаад хувцас тайлах өрөөнд оруулаад хувцсыг нь тайлуулаад 00 оруулаад түүнийг саатуулах байранд оруулсан. Түүний уруулын гадна талд зулгарсан, мөн дээд уруулын дотор талын арьс зулгарсан, өмсөж байсан фудболкны зах урд хэсгээр урагдсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, 33. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай “Б.М-ы биед нурууны баруун талд зулгарсан, зүүн мөр, баруун мөрөнд шаргал туяатай цус хуралттай гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо, ...хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд /хохирлууд/, ... шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, 34. Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн үнэлгээ /хавтаст хэргийн 50 дахь тал/, 35. Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БӨА-23-0299 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 53-57 дахь тал/, 36. Яллагдагч У.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Эрх зүйн дүгнэлт. 37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” гэж заасан. 38. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан байна. 39. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийн хувьд гэмт этгээд нь хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсаныг хамруулан ойлгох ба тухайн хэргийн хувьд хууль сахиулагч Б.М-ы хууль ёсны шаардлага тавихад шүүгдэгч У.Б- нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт бүрэн тогтоогджээ. 40. Шүүгдэгч У.Б-ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 41. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 42. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч У.Б-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. 43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ. 44. Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БӨА-23-0299 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 53-57 дахь тал/-ээр цагдаагийн албан хаагчийн зуны богино ханцуйтай футболкны үнийг 35.000 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгч У.Б-оос 35.000 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д олгох нь зүйтэй байна. Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 45. Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч У.Б-ын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөрт үйлдсэн гэмт үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн нотлох баримт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан 3300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Шүүхээс 1 жилийн хугацаагаа тэнсэн хянан харгалзсан хугацаа нь дуусгавар болоогүй байгаа. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулах асуудал өнөөдрийн шүүх хуралдаанд яригдана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж зааснаар 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд өмнөх үйлдэлд нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Дээрх хуулийн зүйл заалтыг үндэслэл болгож нэмж нэгтгэн нийтдээ 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувийн байдал гэхээсээ илүүтэйгээр ар гэрийн байдлыг харгалзан улсын яллагчийн зүгээс торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг, 46. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас: “Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 3 бага насны хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, 3 сартай хүүхдээ байнга эмчид үзүүлдэг. Энэхүү гэмт хэрэгт холбогдсоны дараа архи уугаагүй. Эхнэрийнхээ үгээс гарахгүй гэж байна. 2-3 сарын хугацаанд цаг агаарын нөхцөл байдал хүнд болохоор байна. Улсын яллагчийн санал болгосон торгох ялыг дэмжиж байна. Энэхүү торгох ялыг шүүгдэгч биелүүлэх боломжтой. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг гаргаж тус тус эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно. 47. Шүүгдэгч У.Б- нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 48. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ. 49. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ. 50. Шүүгдэгч У.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 51. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг журамлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв. 52. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700.000 төгрөгөөр торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 5700.000 төгрөгөөр тогтоов. 53. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан 5700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5700.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй. 54. Шүүгдэгч У.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна. 55. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн футболк 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. 56. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 47 Шүүгдэгч У.Б-д 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд авсан “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах хэсгийг хүчингүй болгож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв. шүүгдэгч У.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Ш овогт У-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 5700 /таван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан 5700 /таван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 7. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай. 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Б-ос 35.000 /гучин таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.М-д олгосугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн футболк 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай. 10. Шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах хэсгийг хүчингүй болгож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэсгийг хэвээр үлдээсүгэй. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК