| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/03903/И |
| Дугаар | 102/ШШ2021/00212 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2021/00212
| 2021 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2021/00212 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 35 дугаар байр, 90 тоотод оршин суух, Монгол ургийн овогтой **************-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, Банк,******* холбогдох,
Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15252355/03 дугаартай Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч*******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнх-Оргилын Цолмон миний бие 2010 оны 03 сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 604 дүгээр шийдвэрээр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоот 2 өрөө орон сууцыг охин Б.Учирал, хүү Ирмүүнбилэг нарын хамт өмчлөн авахаар болсон. Энэхүү шийдвэр гарснаас хойш 4 жилийн дараа буюу 2014 оны 05 сарын 26-ны өдөр 3010/Б шийдвэр гарч Б.Бадамбулагаас 62 сая төгрөг гаргуулахаар болсон байдаг. Энэ шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрээр бид гуравт олгосон өмчийг дуудлага худалдаанд оруулсан байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх үед Б.Бадамбулаг гэр бүл цуцалж үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээ өгч тайлбар гаргасан байна. Гэтэл төлбөр барагдуулах ажлын алба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр охин хүү бид 3-т олгосон хөрөнгийг бидний оролцоогүйгээр дуудлага худалдаанд оруулсан тухай мэдээллийг төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 05 сарын 08-ны өдрийн Битүүмжилсэн хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолыг мэдсэн. Иймд******* хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15252355/03 дугаартай Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус албанд холбогдуулж*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3010/Б дугаар шийдвэрээр Батсүхийн Бадамбулагаас 62,229,380 төгрөг гаргуулах уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд Б.Бадамбулагийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байр 90 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгч******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулж 2019 онд шүүхэд нэхэмжлэл гарсан бөгөөд гурван шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй тул*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангахгүй орхисон. Иймд*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч Банк,******* холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15252355/03 дугаартай Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүний тайлбартаа ...Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 604 дугаар шийдвэрээр Б.Бадамбулаг,******* нарын гэрлэлтийг цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Эрхийн улсын Ү-2205013112 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 35 дугаар байрны 90 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг*******, охин Б.Учрал, хүү Б.Ирмүүнбилэг нарт үлдээхээр шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч*******, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь төлбөр төлөгч Б.Бадамбулагаас төлбөр авагч Анод банк ХК-ийн эрх хүлээн авагчид төлөх төлбөрийн үүргийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулан төлбөрт шилжүүлж өгөхөөр битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол гаргасан нь хууль бус болно. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа ...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3010/Б дугаар шийдвэрээр хариуцагч Б.Бадамбулагаас 62,229,380 төгрөг гаргуулан Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, Баянгол дүүрэг 17 дугаар хороо 35 дугаар байр 90 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 171/01 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Б.Бадамбулагийн хөрөнгийг битүүмжилж, албадан дуудлага худалдаа явуулахаар үнэлгээ тогтоож, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа зарлагдсан боловч тухайн хөрөнгө худалдан борлогдоогүй. Барьцааны зүйлийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгосон. Төлбөр авагч зөрүү мөнгийг төлж, төлбөртөө авахаар шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дууссан тул битүүмжилсэн, хураасан хөрөнгийг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэжээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3010/Б дугаар шийдвэрээр хариуцагч Б.Бадамбулагаас 62,229,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Анод банк ХК дахь*******ны эрх хүлээн авагчид олгож, Баянгол дүүрэг 17 дугаар хороо 35 дугаар байр 90 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийг хариуцагч Б.Бадамбулаг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын*******, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15252355/03 дугаартай Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолоор ...төлбөр төлөгч Б.Бадамбулагийн төлбөрт Эрхийн улсын Ү-2205013112 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 35 дугаар байрны 90 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 171/01 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15252355/1 дугаар тогтоолыг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 11 дүгээр тал/
Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2020/006002 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Бадамбулагийн буюу нэг хүний өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн, шүүхийн шийдвэрт заагдсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаа явуулахаар үнэлгээ тогтоож, улмаар анхны болон хоёр дахь дуудлага худалдаа зарлагдсан боловч тухайн хөрөнгө худалдан борлогдоогүйгээс барьцааны зүйлийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгосон, төлбөр авагч зөрүү мөнгийг төлж, төлбөртөө авахаар шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргасан нь хэргийн баримтад авагдсан байна. ...Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 604 дүгээр шийдвэрээр Б.Бадамбулаг,******* нарын гэрлэлтийг цуцлуулж, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 35 дугаар байрны 90 тоот, 2 өрөө орон сууцыг******* болон охин Б.Учрал, хүү Б.Ирмүүнбилэг нарт үлдээхээр шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа боловч уг шийдвэр гарахаас өмнө Б.Бадамбулаг Анод банк ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед орон сууц Б.Бадамбулагийн өмчлөлд дангаар байсан учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийг үндэслэн төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч Б.Бадамбулагийг оролцуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байна. гэж дүгнэн нэхэмжлэгч*******гоос хариуцагч*******,******* холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3010/Б дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дууссан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссантай холбоотойгоор битүүмжилсэн, хураасан тогтоолоо хүчингүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Банк,******* холбогдох 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15252355/03 дугаартай Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүх шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч Банк,******* холбогдох 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15252355/03 дугаартай Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР