Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/66

 
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-, Шүүгдэгч Б.М-Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-гийн М-Э-д холбогдох эрүүгийн 2413000000111 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19..... оны ........ дугаар сарын .........-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин. цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт цэвэрлэгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн ......... сумын ............. дүгээр багийн ........... дугаар гудамжны ......... тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 903 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Б-гийн М-Э, регистрийн дугаар: ВЮ.............; Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М-Э- нь 2023 оны 11 дугаар сарын 06-ны өдөр “Баян-Өлгий аймгийн хамгийн том зарын групп” гэх нэртэй фейсбүүк хаягт “Боодлын өвс зарна 4,500 төгрөг” гэх утга агуулгатай зарлалыг байршуулж, улмаар тухайн зарлалын дагуу холбогдсон хохирогч З.Х-д “өвс худалдан борлуулна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч өвсний урьдчилгаа гэж 240,000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн ................ тоот дансаар дамжуулж шилжүүлэн авч, хохирогчид 240,000 төгрөгийн хохирол, мөн өдөр “Баян-Өлгий аймгийн хамгийн том зарын групп” гэх нэртэй фейсбүүк хаягт өөрийн “Ваазка Ваазка” гэх фейсбүүк хаягнаас “Боодлын өвс зарна 4,500 төгрөг” гэх утга агуулгатай зарлалыг байршуулж, улмаар тухайн зарлалын дагуу холбогдсон хохирогч Т.Н-, О.Б- нарт “өвс худалдан борлуулна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулан хуурч өвсний урьдчилгаа гэж хохирогч Т.Н-аас 220,000 төгрөгийг, хохирогч О.Б-ээс 230,000 төгрөгийг тус тус өөрийнхөө эзэмшлийн ................ тоот дансаар дамжуулж шилжүүлэн авч, хохирогч Т.Н-аас 220,000 төгрөгийн хохирол, хохирогч О.Б-т 230,000 төгрөгийн хохирол тус тус учруулан залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэм буруугийн талаар: 1. Прокурор Д.А- шүүх хуралдаанд: “...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Бусдад төлөх төлбөргүй.” гэв. 2. Шүүгдэгч Б.М-Э- шүүх хуралдаанд: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв. 3. Шүүгдэгч Б.М-Э- нь 2023 оны 11 дугаар сарын 06-ны өдөр “Баян-Өлгий аймгийн хамгийн том зарын групп” гэх нэртэй фейсбүүк хаягт “Боодлын өвс зарна 4,500 төгрөг” гэх утга агуулгатай зарлалыг байршуулж, улмаар тухайн зарлалын дагуу холбогдсон хохирогч З.Х-д “өвс худалдан борлуулна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч өвсний урьдчилгаа гэж 240,000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн ................ тоот дансаар дамжуулж шилжүүлэн авч, хохирогчид 240,000 төгрөгийн хохирол, мөн өдөр “Баян-Өлгий аймгийн хамгийн том зарын групп” гэх нэртэй фейсбүүк хаягт өөрийн “Ваазка Ваазка” гэх фейсбүүк хаягнаас “Боодлын өвс зарна 4,500 төгрөг” гэх утга агуулгатай зарлалыг байршуулж, улмаар тухайн зарлалын дагуу холбогдсон хохирогч Т.Н-, О.Б- нарт “өвс худалдан борлуулна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулан хуурч өвсний урьдчилгаа гэж хохирогч Т.Н-аас 220,000 төгрөгийг, хохирогч О.Б-ээс 230,000 төгрөгийг тус тус өөрийнхөө эзэмшлийн ................ тоот дансаар дамжуулж шилжүүлэн авч, хохирогч Т.Н-аас 220,000 төгрөгийн хохирол, хохирогч О.Б-т 230,000 төгрөгийн хохирол тус тус учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/, хохирогч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, ХААН банканд байрших хохирогч Т.Н-ын эзэмшлийн ........... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 24 дэх тал/, хохирогч Т.Н-аас гаргаж өгсөн баримт /хавтаст хэргийн 25 дахь тал/, ХААН банканд байрших хохирогч О.Б-ийн эзэмшлийн 5186231417 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 31 дэх тал/, ХААН банканд байрших яллагдагч Б.М-Э-ийн эзэмшлийн ................ тоот дансны хуулга /хавтаст хэргийн 36 дахь тал/, “Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4/9966 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/, хохирогч З.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/, хохирогч З.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/, ХААН банканд байрших хохирогч З.Х-ы эзэмшлийн 5180875004 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 83 дахь тал/, яллагдагч Б.М-Э-ий хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгүүд /хавтаст хэргийн 97-101 дэх тал/, яллагдагч Б.М-Э-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 112 дахь тал/, хохирогч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дахь тал/, хохирогч З.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 6. Шүүгдэгч Б.М-Э- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 7. Энэ хэргийн улмаас хохирогч З.Х-, Т.Н-, О.Б- нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: 8. Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.М-Э-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 9. Иймд шүүгдэгч Б.М-Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 10. Шүүгдэгч Б.М-Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газарт “Газар шороо”-ны ажил хийлгэхээр тогтоов. 11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоох нь зүйтэй. 12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй байна. 13. Шүүгдэгч Б.М-Э-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 14. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М-Э- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 15. Шүүгдэгч Б.М-Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б овогт Б-гийн М-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Э-ийг 280 /хоёр зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Б.М-Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газарт “Газар шороо”-ны ажил хийлгэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 6. Шүүгдэгч Б.М-Э-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 7. Шүүгдэгч Б.М-Э- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай. 8. Шүүгдэгч Б.М-Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК