Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/055

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайнбилэг, улсын яллагч Ж.Энхбат, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314002320012 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10- ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өтгөний гол" гэх газраас иргэн *******ын 3 тооны үхэр, тугалын хамт буюу олон тооны малыг хулгайлан авч иргэн *******д 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дах хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 21-29 дахь хуудас), гэрч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33, 39, 48-49 дах хуудас), *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь хуудас), гэрч Ж.******* мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дахь хуудас), гэрч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь хуудас), Энх нахиа ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 68 дахь хуудас), яллагдагч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76 дэх хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 78-80, 83-98 дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дах хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 21-29 дахь хуудас), гэрч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33, 39, 48-49 дах хуудас), *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь хуудас), гэрч Ж.******* мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дахь хуудас), гэрч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь хуудас), Энх нахиа ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 68 дахь хуудас), яллагдагч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76 дэх хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 78-80, 83-98 дэх хуудас) зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 03 сарын 05-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ГЭРЭЛМАА