Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/158

 

 

 

 

 

 

  2024            02             26                                           2024/ШЦТ/158       

                        

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн ****************** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Сүрмандах, шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч В.Батдулам, хохирогч *****, ***** нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   **********

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***** нь үргэлжилсэн үйлдлээр :  

1.1. хохирогч *****д “зээл хаагаад өгөөч, би зээлээ дараад буцааж төлье” гэж хуурч, буцаан төлөх санаа зорилгогүйгээр, “машинаа гаргачхаад ирье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч *****ос 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*****” хотхоны ***** тоотод байхдаа 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

1.2. хохирогч *****т “зээл хаагаад өгөөч, би зээлээ дараад буцааж төлье” гэж хуурч, “зээлийн апплейкшн болохгүй байна, гэртээ ороод зөөврийн компьютероо аваад гараад ирье, тэгээд танд барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиад мөнгийг чинь гаргаж өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж буцаан төлөх санаа зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ***** тоотоос зугтаж түүний 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн орчимд шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

1.3. хохирогч ***** руу “зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу ***** дугаараас холбогдож “зээлээ хаачхаад буцааж төлөх”-өөр тохиролцож, зээл хаах санаа зорилгогүйгээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “гарчхаад ирье” гэж хуурч, хохирогч *****аас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ***** тоотод байхдаа 3 удаагийн гүйлгээгээр үргэлжилсэн үйлдлээр 1.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

1.4. хохирогч *****д “*****” гэх нэртэй фейсбүүк  хаягаас холбогдож “зээл чөлөөлөх үү, хадгаламжаас мөнгө авах гэсэн юм 1.000.000 төгрөг хийгээд илүү мөнгө орж ирэхээр буцааж төлөх”-өөр тохиролцож, хадгаламжаасаа мөнгө авах санаа зорилгогүй зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “эгчээсээ утас аваад ирье” гэж хуурч, хохирогч *****гаас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*****” хотхоны ***** дугаар байрны гадаа байхдаа 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

1.5. хохирогч *****тэй  “*****” гэх нэртэй фейсбүүк хаягаар харилцаж 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк чатаар аппликейшний зээлээ дараад буцааж зээл аваад мөнгийг нь 20-30 минутын дараа төлөхөөр тохиролцож”, Зээлийн аппликейшнээс зээл авах санаа зорилгогүй зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлсэн мөнгөө буцаан төлөх санаа зорилгогүйгээр 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаарын данс руу 545.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.6. хохирогч *****д “*****” гэх нэртэй фейсбүүк хаягаар харилцаж, Зээлийн аппликейшнээс зээл авах санаа зорилгогүй зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлсэн мөнгөө буцаан төлөх санаа зорилгогүйгээр, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвгэр “Шинэ яармаг” хорооллын СU нэртэй сүлжээ дэлгүүр дотроос 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

1.7. хохирогч *****т 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро төвийн замын урд байрлах автобусны буудлын орчим иргэн *****оос 2.000.000 төгрөгийг “аппликейшний зээл хаагаад буцаагаад аваад өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч өөрийн Хаан банкны ***** тоот дансаар авч залилсан,

1.8. хохирогч *****д 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 71-29 тоотод хохирогч *****д “зээл хаагаад өгөөч, би зээлээ дараад буцааж төлөхөөр” тохиролцож буцаан төлөх санаа зорилгогүйгээр, тамхи татчихаад ирье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны ***** тоот дансаар 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.9. хохирогч *****т 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим иргэн *****т “зээл хаагаад өгөөч, би зээлээ дараад буцааж төлөхөөр” тохиролцож буцаан төлөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны ***** тоот дансаар 3.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан буюу нийт 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 15.245.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                      

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч *****ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“Би хэргийн материалтай бүрэн танилцсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.  Ар гэрийнхнээсээ тусламж аваад хохирогч нарын төлбөрийг богино хугацаанд төлнө. Интернэт тоглоомд донтоод дахин, дахин гэмт хэрэгт холбогдож, ийм байдалд хүрсэн. Би “зээл чөлөөлнө” гэж хэлж хохирогч нараас мөнгө авдаг байсан. Цаашид ийм зүйл дахиж гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч ***** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Өмнө нь “зээл чөлөөлөөд өгөөч” гэж 2-3 удаа чөлөөлүүлж байсан. 2.500.000 төгрөгийг 20 минутын зайтай, 1.000.000, 1.500.000 төгрөг авсан. Аппиликешны  зээлээ хаагаад, буцаагаад зээл аваад төлнө гэж хэлж байсан. Урьд нь 2 удаа энэ маягаар зээл чөлөөлж өгсөн. Одоо 2.500.000 төгрөгөө авах хүсэлтэй байна. Хохирлоо барагдуулсан тохиолдолд гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч *****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Хохирлоо барагдуулмаар байна. Надад 3.000.000 төгрөгөөс болж маш их хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн *********  дугаартай хэргээс:

 

Нэг. Хохирогч ***** залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

1.1. Хохирогч *****ос цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл, (хэргийн 1-р хавтас 12 дахь тал),

 

1.2. *****ын Хаан банкны ***** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга баримтууд (хэргийн 1-р хавтас 13, 14-25 дахь тал),

 

1.3. Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүрэг 24-р хороо ***** хотхон *****-р байр ***** хаягт нөхрийн хамтаар оршин суудаг. Би хувиараа Хан-Уул дүүрэг 5-н богдын ард байрлах хувь хүнээс хашаа түрээслэн хувираа машин зарж борлуулдаг юм. Тэгээд би 2023 оны 05 дугаар сарын эхээр ***** гэх залуутай ажлын шугамаар танилцсан. Тэгээд надаас “Апплекшний зээл хаагаад өгөөч, тэгэх юм бол би зээлээ дараад таны мөнгийг буцаагаад өгье” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би 2023 оны 05 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүрэг 24-р хороо ***** хотхон *****-р байр ***** гэртээ *****ыг дуудаад зээлийг нь хаах гээд *****ын Хаан банкны ***** тоот дансны дугаар луу 1.500.000 төгрөг,  дараа нь 1.000.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг шилжүүлсэн.

Тэгтэл түүнийг байж байхад утас нь дугараад, тэгээд “машин гаръя гэнэ, машинаа гаргаад ирье” гээд гарсан. Тэгэхэд нь би сэжиглээд араас нь гартал байхгүй байсан ба нөхөр бид хоёр хайгаад олоогүй. Хайж хайж байхгүй болохоор нь гэртээ орж ирэхэд үүдний тавиур хэсэгт байсан цүнхний цахилгаан онгорхой байсан. Тэгээд би цүнхээ онгойлгож үзтэл миний Айфоне 14 про макс загварын гар утас байхгүй байсан. Тэгээд би ***** гэх залуугийн “*****” гэх фейсбүүк хаягаар нь чат бичихэд “цагдаад битгий хандаач, би мөнгийг чинь өгнө” гэх зэргээр мессеж бичээд, *****ын ***** гэсэн дугаар луу нь залгахад утас дуудаад, авахгүй байгаа. Тухайн утсыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Тэди төвөөс 3.800.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Би өөрийн төрсөн хүү болох Мөнгөнхуягт төрсөн өдрөөр нь бэлэглэх гэж байсан юм. Шинээрээ миний цүнхэнд хайрцагтайгаа байсан юм. Айфоне 14 про макс загварын ногоон өнгийн утас байсан. Би имей дугаарыг нь худалдаж авсан лангууны хүнээс асууж өгнө. Би гар утсаа 3.800.000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 27-28 дахь тал),

 

1.4. Хохирогч ***** Хаан банкны ***** дугаарын дансны хуулга хэргийн 1 дүгээр хавтас 72-73 дахь тал),

 

Хоёр. Хохирогч *****ыг залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

2.1. Хохирогч *****ын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл (хэргийн 1-р хавтас 82 дахь тал),

 

2.2.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****ын хохирогчоор өгсөн:

“Би 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк хаягаар автомашины зарын групп дээр “мөнгө бэлэн машин худалдаж авна” гэсэн зар байршуулж өөрийн 91920901 гэсэн дугаарыг бичиж үлдээсэн. Тэгээд надтай 2023 оны 06 дугаар сарын 08-ны 17 цагийн орчим ***** гэсэн дугаараас нэг хүн залгаад “ах та надад зээлийн аппликейшний зээл хаагаад өгөөч, би хажуугаас чинь холдохгүйгээр зээлээ хаачхаад буцаагаад танд мөнгийг чинь өгье” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би итгээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын хажууд, зам дээр миний машин дотор уулзсан. Тэгээд надад Ленд.мн гэсэн зээлийн аппликейшний эрх харуулсан. Тэгээд би өөрийн Хаан банкны ***** тоот данснаас ***** ***** гэсэн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2-оос 3 цаг гаран хүлээсэн. Тэгсэн “зээлийн аппликейшн болохгүй байна, би гэртээ очоод нөүтбүүкээ ломбардад тавиад таны мөнгийг гаргаж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө өгсөн хүнээ дагаад гэр лүү нь цуг явсан. Гэр нь Хан-Уул дүүргийн Яармаг гэсэн газар байдаг гэсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн Яармагийн гэр хорооллын гудамж руу ороод ***** гэсэн тоот хашааны өмнө зогссон. Тэгээд нөгөө ***** гэх залуу “би ороод нөүтбүүкээ аваад ирье” гээд хашаа руу ороод хашаа даваад зугтаасан. Тэгэхээр нь би араас нь хөөж очоод машиндаа суулгаад Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс дээр ирээд цагдаад хандсан.

***** нь миний мөнгийг “One xbet” мөрийтэй тоглоомоор тоглосон байсан. Тухайн “One xbet”-ийн агентаас үлдэгдэл мөнгө 385.000 төгрөг байсныг нь Хаан банкны ***** тоот данснаас өөрийн Хаан банкны ***** тоот данс руу хүлээн авсан.” гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 85 дахь тал),

 

2.3. Хохирогч *****ын интернэт банкны зарлагын гүйлгээний хуулга (хэргийн 1-р хавтас 106-107 дахь тал),

 

2.4. Гэрч ***** Хаан банкны ***** тоот дансны хуулга (хэргийн 1 дүгээр хавтас 110-120 дахь тал),

 

Гурав. Хохирогч *****ыг залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

3.1. Хохирогч *****аас гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл  (хэргийн 1-р хавтас 125-126 дахь тал),

 

3.2.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****ын хохирогчоор өгсөн:

“... 2023 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед миний ***** дугаарын утас руу ***** утасны дугаараас залгаад “Ленд.мн зээлийн апплкейшний зээлийг чөлөөлж өгөх үү” гэж хэлэхэд би “чөлөөлж өгнө, зээл чөлөөлөхдөө 5 саяас дээш чөлөөлнө” гэж хэлэхэд тухайн залуу “би орон сууцны зээлд хамрагдах гэж байгаа юм, та туслаад тухайн зээлээс чөлөөлөөд өгөөч” гэхээр нь би ***** тоот гэртээ дуудсан. Тэгээд удалгүй надтай утсаар ярьсан залуу гэрт хүрээд ирсэн.

Тэгээд 650.000 төгрөгийн зээлийг надаар чөлөөлүүлж авсан. Тэгээд тухайн өдөр яваад өгсөн. Тэгээд тухайн залуу манай нөхөр рүү яриад зээл чөлөөлүүлэхээр ярьсан гэсэн. Тэгээд манай гэрт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед тухайн залуу хүрээд ирсэн. Тэгээд надаас “Соно” гэсэн апплкейшний зээл хаана гээд миний Хаан банкны ***** дугаарын данснаас Хаан банкны ***** дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удаагүй “зээл төлөх гэсэн хүрэхгүй байна” гээд 200.000 төгрөг нэмээд авсан.

Гучин минутын дараа “Симпел апплкейшны зээл хаана” гээд мөн дансаар 1.000.000 төгрөг авсан. Тэгээд манай гэрт сууж байгаад буцаагаад 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд манай гутлын тавиурын үүдэнд утсаа цэнэглэж байгаад надаас “эгчээ орц руу гараад ирье” гэж хэлэхэд “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу буцаж орж ирээгүй. Тэгээд ***** гэсэн дугаар луу залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд над руу ***** гэсэн дугаараас “би гэртээ ирчихлээ нөүтбүүкээ ломбардад тавиад мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Би өөрийн Хаан банкны ***** тоот данснаас Хаан банкны ***** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 2.200.000 төгрөг шилжүүлсэн. Буцааж 1.000.000 төгрөгийг нь авсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 129 дэх тал),

 

3.3. Хохирогч *****ын Хаан банкны ***** тоот дансны хуулга (хэргийн 1-р хавтас 149-150 дахь тал),

 

Дөрөв. Хохирогч *****г залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд

4.1. Хохирогч *****гаа Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл (хэргийн 1-р хавтас 155-156 дахь тал),

 

4.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****гийн хохирогчоор өгсөн:

“Би 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо ***** тоот гэртээ байхдаа фейсбүүк хаягт “зээлээс чөлөөлнө” гэж өөрийн ***** дугаартай зар байршуулсан. Тэгээд зарын дагуу ***** гэсэн фейсбүүк хаягаас “зээл чөлөөлөх үү” гэсэн чат мессеж ирсэн. Тэгээд тухайн залуутай Хан-Уул дүүрэг Зайсангийн Юби таун гэх газар уулзаж 2-3 удаа мөнгө өгч авсан.

Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүрэг Зайсангийн Юби таун гэх газар уулзсан. Тэгээд тухайн залуу надаас “1.000.000 төгрөг авах хэрэгтэй байна, би  өөрийн хадгаламжаас мөнгө авах гэсэн юм 1.000.000 төгрөг хийхээр 1.000.000 төгрөгөөс илүү мөнгө орж ирдэг, тийм болохоор чиний 1.000.000 төгрөгийг шууд өгөх боломжтой” гэсэн. Өмнө нь асуудалгүй мөнгөө өгч, авч  байсан болохоор итгэл төрөөд би өөрийн Хаан банкны ***** тоот данснаас Хаан банкны ***** тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн.

Тэгээд тухайн залуу Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо ***** ***** дугаар байрны гадаа очоод мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд ***** хотхон руу очсон. Тэгээд байрны гадаа буугаад тамхи татаад зогсож байснаа “эгчээс утас аваад ирье” гэж хэлээд гүйгээд явчихсан. Тэгээд мөнгөө өгөөгүй өнөөдрийг хүргэсэн. Би 1.000.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан.” гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 159 дэх тал),

 

4.3. Хохирогч *****гийн Хаан банкны *****  дугаарын данснаас Хаан банкны ***** тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт (хэргийн 1-р хавтас 178 дахь тал),

 

Тав. Хохирогч *****ийг залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд

 

5.1. Хохирогч *****өөс Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл (хэргийн 1-р хавтас 199 дэх тал),

 

5.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн ***** нэртэй бааранд ***** гэх нэртэй залуутай танилцсан. Тэгээд тухайн залуутай фейсбүүк чатаар харилцаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк чатаар “аппликейшний зээлээ дараад тэгээд буцаагаад зээл аваад мөнгийг чинь аваад өгье”  гээд гуйгаад байсан.

Тэгэхээр нь би “яг хэзээ мөнгийг минь өгөх юм бэ” гэж хэлэхэд “удахгүй 20-30 минутын дараа буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тэгэхэд нь би итгээд *****ын Хаан банкны ***** дугаарын данс руу өөрийн Голомт банкны ***** тоот данснаас 545.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл худлаа ярьж “мөнгөө өгнө” гэж хэлээд одоог хүртэл өгөхгүй байгаа юм. Би *****ыг одоо харвал танина.

*****ын утасны дугаар нь ***** гэсэн дугаартай. Мөн фейсбүүк хаяг нь ***** гэсэн нүдний шилтэй мотоциклтой зурагтай хаяг байсан. Гэрийн хаягийг нь мэдэхгүй.  өөр зүйл мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 206 дахь тал),

 

5.3. Хохирогч *****ийн Голомт банкны ***** дугаарын дансны хуулга (хэргийн 1 дүгээр хавтас 203 дахь тал),

 

5.4. Шүүгдэгч *****ын Хаан банкны ***** тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга (хэргийн 1-р хавтас 201-202 дахь тал),

 

Зургаа. Хохирогч ***** залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд

 

6.1. Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл өгсөн лавлагаа, тэмдэглэл  (хэргийн 1-р хавтас 229 дэх тал),

 

6.2. *****ын Хаан банкны ***** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга баримт (хэргийн 1-р хавтас 230-231 дэх тал),

 

6.3.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***** хохирогчоор өгсөн:

“Би өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байх үедээ өөрийн ***** нэртэй фейсбүүк хаягаас “зээл чөлөөлнө” гэж зар тавьсан. Тэгтэл зарын дагуу 19 цаг 22 минутад ***** дугаараас нэг эрэгтэй хүн залгаж “банкны аппликейшний зээлээ чөлөөлүүлнэ 2.000.000 төгрөг хэрэгтэй байна, одоо уулзъя” гэж хэлэхээр би “гадуур явж байна”  гэхэд “танайх хаана вэ, би яваад очъё” гэхээр би гэрийн хаягаа зааж өгсөн.

Тэгээд 21 цагийн үед гэрийн гадаа ирээд миний утасны цэнэг дуусах гээд байна та миний ***** дугаартай данс руу шилжүүлчих гэж хэлэхээр би шилжүүлсэн. Түүний дараа бид Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Шинэ яармаг хорооллын СU нэртэй сүлжээ дэлгүүрт орж, тухайн залуу цэнэглэгч аваад утсаа цэнэглээд “зээлээ хаагаад, зээл аваад мөнгийг чинь гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд удалгүй тухайн залуу утсаа цэнэглэж үлдээгээд арын хаалгаар нь гараад зугтаагаад яваад өгсөн.

Би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэрийн гадаа Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо, ***** дугаар байрны гадна байхдаа өөрийн Хаан банкны ***** дугаарын данстай интернэт банк ашиглан Идэр ***** гэсэн Хаан банкны ***** дугаарын данс руу нэг удаагийн гүйлгээгээр 2.000.000 төгрөгийг  “tulgaa” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн юм. Тухайн залуу 20-25 орчим насны, 165 см орчим өндөртэй, баруун гар талын шуун дээрээ шивээстэй залуу байсан. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 234 дэх тал),

 

Долоо. Хохирогч *****ыг залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

7.1. Хохирогч *****ын Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл (хэргийн 2-р хавтас 10 дахь тал),

 

7.2. Хохирогч *****ын Хаан банкны дансны хуулга, уг дансны хуулга баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 14-15, 16 дахь тал),

 

7.3. *****ын Хаан банк дахь ***** дугаарын дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 20-21 дэх тал), 

 

7.4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 17-19 дэх тал),

 

7.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****ын хохирогчоор өгсөн мэдүүлэг:

“...Би 2023 оны 07 сарын 20-ны өдөр 15 цагийн үед гадуур ажил хөөцөлдөөд явж байтал ***** гэсэн дугаараас залгаад “зээл чөлөөлж байгаа юу, Соно болон Хаан банкны кредит карт чөлөөлөх гэсэн юм, 2.000.000 төгрөгийн зээл байгаа” гэж хэлсэн. Тэгээд намайг хаана явж байгааг асууж байгаад дундаа уулзахаар тохирсон. Ингээд Саппорогийн автобусны буудлын урд талын буудал дээр 17 цаг 10 минутын орчимд уулзаад, тухайн хүний Хаан банкны ***** дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд намайг “түр хүлээж байгаарай, Соно, Хаан банкны аппликейшн зээлээ төлөөд, эрхээ сэргээгээд буцаагаад өгье” гэж хэлсэн.

 Би тухайн залуутай хамт 19 цаг өнгөртөл хамт миний машинд байсан. Тэгснээ надад “Яармаг ороод ахынхаа гэрээс юм аваад ломбардад тавьж байгаад таны мөнгийг гаргаад өгье, зээлийн хүсэлт удаж ирээд байна” гэхээр нь би Яармагт байх ахынх нь гэр лүү явсан.

Машинаас буугаад зааж өгсөн айлынх нь хашаа руу ороод байж байтал тухайн залуу хашаа даваад зугтсан би хашааны аль хэсгээр давж зугтсан эсэхийг мэдэхгүй байна. 165-160 см орчим өндөртэй, дугуй шар царайтай, шингэхэн хөмсөгтэй, халимаг, шар өнгийн үстэй, 2000-1999 оны болов уу гэмээр залуу байсан. Бараан өнгийн хувцастай, цэнхэр жинсэн өмд, кэт өмссөн залуу байсан. Тэр залууг харвал шууд танина. ***** гэх хүний Хаан банкны ***** дансанд мөнгө шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 26-27 дахь тал),

 

Найм. Хохирогч ***** залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

8.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 50-51 дэх тал),

 

8.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***** хохирогчоор өгсөн:

“...2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр найз ***** руу ***** дугаараас залгаад “Зээл чөлөөлүүлье” гэж хэлэхэд нь “над руу холбогдоорой” гэж хэлээд миний дугаарыг өгсөн байсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр над руу залгаад “зээл чөлөөлүүлэх гэсэн юм” гэхээр нь “орой болсон байна, маргааш холбогдъё” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр над руу залгахаар нь 16 дугаар хороололд байрлах гэртээ түүнийг дуудсан.

Тэгээд 11 цагийн орчим манай гэрт ирээд, надтай уулзаад 2.000.000 төгрөгийн зээл байгаа гэхээр нь би өөрийн эзэмшлийн 5028867465 дугаартай данснаас ***** дугаартай Хаан банкны ***** гэгчийн данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд “зээлээ хаачих” гэхэд “1 цаг орчим болох юм байна” гэхээр нь би хүлээгээд сууж байсан.

Тэгтэл гарч “тамхи татчихаад ороод ирье” гэж хэлээд өөрийнхөө авч явж байсан цүнх, хувцас, гар утсаа үлдээгээд гарч яваад буцаж ирээгүй. Уг нь миний найз ***** зээл чөлөөлдөг ба “зээл чөлөөлж өгнө” гээд зар тавиад хүмүүсийн зээлийг чөлөөлж өгөх байдлаар хувиараа ажил хийдэг. Тухайн үед ***** нь эмнэлэгт хэвтэж байсан учраас намайг уулзчих гэж гуйсан. Тэгэхээр нь би өөрийнхөө мөнгөнөөс түүний зээлийг чөлөөлөхөөр өгчихсөн юм. Зээлийг нь 2.000.000 төгрөгөөр чөлөөлөөд тухайн өдөртөө 2.100.000 төгрөг болгоод буцаагаад өгье гэж анх тохирсон байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 56 дахь тал),

 

8.3. Хохирогч ***** Хаан банкны ******** тоот дансны хуулга (хэргийн 2 дугаар хавтас 52 дахь тал),

 

Ес. Хохирогч *****ийг залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

9.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 110 дахь тал),

 

9.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****ийн хохирогчоор өгсөн:

“...Би хувиараа зээл чөлөөлж төлбөр авдаг үйлчилгээ үзүүлдэг ажлыг сүүлийн нэг жилийн хугацаанд хийж байна. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн фейсбүүк хаяг дээр “”зээл чөлөөлнө гэсэн зар тавихад уг зарын дагуу ***** гэх дугаараас залгаад нэг залуу ирээд өөрийгөө ***** гэж танилцуулаад ***** дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлж зээлээ чөлөөлүүлсэн.

Маргааш нь буюу 06 дугаар сарын 29-ний өдөр мөн урьд өдрийн ирсэн ***** гэх залуу ***** гэх найзтайгаа хамт ирээд 1.500.000 төгрөгийн зээл чөлөөлүүлсэн. Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дахин ирээд “ахаа ахиад мөнгөний хэрэг гарчихлаа 1.000.000 төгрөг хийгээд өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би ***** гэх залуутай уулзаад 1.000.000 төгрөг ***** гэх данс руу нь хийсэн. Тэгэхэд ***** нь дахиад “би хадгаламж барьцаалсан зээлтэй юм байна, ахиад 1.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би ахиж 1.000.000 төгрөг мөн данс руу нь хийсэн юм. Ахин 1.000.000 төгрөг хийхгүй бол миний зээл олгогдохгүй байна гэхээр нь би ахиад 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг хийсэн.

Тэгээд бид 2 автобусны буудал дээр байж байхад ***** гэх залуу “миний утасны цэнэг дуусах гээд байна, хоёулаа хойд талын CU орж утсаа цэнэглэж байгаад таны мөнгийг гаргаж өгье” гэсэн. Тэгээд бид хоёр хамтдаа CU орсон. Тэр залуу “банкны сүлжээ болохгүй байна” гээд намайг хүлээлгээд байсан. Бид хоёр ширээний хоёр талд сууж байгаад ***** гэх залуу эхлээд 00 орсон. Дараа нь “ахаа миний гар утсыг харж байгаарай” гэж хэлсэн. Би гар утас руу нь харсан чинь тэр залуу шууд гараад зугтаасан. Би араас нь гүйж гараад хайгаад олоогүй. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 115-116 дахь тал),

 

9.3. *****ын Хаан банк дахь ***** дугаартай дансны 2023 оны 06 сарын 28-ны өдрөөс 2023 оны 07 сарын 01-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга баримт (хэргийн 2-р хавтас 129-130 дахь тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***** гэрчээр өгсөн :

“...Би “1xbet” спорт бооцооны сайтын агент ажил хийдэг. Би тухайн агентыг 2022 оны 07 дугаар сараас эхлэн “1xbet” сайтад агентаар бүртгүүлэн ажиллаж байна.  Монголд “1xbet” сайтын агент 130 орчим байгаа. Хаан банкны ***** тоот дансны хэрэглэгч нь 2023 оны 02 дугаар сараас эхлэн олон удаагийн цэнэглэлт хийсэн байна. Тухайн Хаан банкны ***** тоот дансны хэрэглэгч нь “*****” гэсэн фейсбүүк хагтай. Тухайн хаягаас байнгын цэнэглэлт хийсэн байна. 2023 оны 05 дугаар сарын 30-ны орой 22 цаг 02 минутад “*****” гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгч 1.500.000 төгрөгийн цэнэглэлт, 23 цаг 28 минутад 1.000.000 төгрөгийн цэнэглэлтийг Хаан банкны ***** тоот данснаас хийсэн байна.

... 2023 оны 06 дугаар сарын 07-ны орой 21 цаг 17 минутад “*****” гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгч 650.000 төгрөгийн цэнэглэлт, Хаан банкны ***** тоот данснаас хийсэн байна. Өөр гүйлгээ хийгдээгүй байна.

“*****” гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгч 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 18 цаг 21 минутад 27.000 төгрөгийн цэнэглэлт, 22 цаг 13 минутад 1.000.000 төгрөгийн цэнэглэлт Хаан банкны ***** тоот данснаас хийсэн байна. Өөр гүйлгээ хийгдээгүй байна. ***** гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгч 2023 оны 06 сарын 06-ны шөнийн 03 цаг 24 минутад Хаан банкны ***** тоот ***** гэсэн данс руу таталт хийсэн байна. Өөр гүйлгээ хийгдээгүй байна.

“... 2023 оны 05 дугаар сарын 26-ны шөнийн 03 цаг 21 минутад ***** гэсэн фейсбүүк хагтай хэрэглэгч 1.462.000 төгрөгийн таталт, 03 цаг 25 минутад 700.000 төгрөгийн ний цэнэглэлт, 22 цаг 30 минутад 1.000.000 төгрөгийн цэнэглэлт, 23 цаг 10 минутад 1.658.000 төгрөгийн таталт, 23 цаг 34 минутад 500.000 төгрөгийн цэнэглэлт Хаан банкны ***** тоот данснаас хийсэн байна..” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 30, 90, 134, 164 дэх талууд),

 

11. Эрүүгийн хэргийг нэгтгэсэн прокурорын тогтоол баримтууд (хэргийн 1-р хавтас, 78-79, 122-123, 152-153,  195-196, 224-225 дахь тал, хэргийн 2-р хавтас 01, 47-48, 103-104 тал)

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Хан-Уул, Баянзүрх, Баянгол  дүүргийн прокурорын тогтоолуудтай  танилцсан. Хүлээн зөвшөөрч байна.

Эрүүгийн ****** дугаартай хэрэгт *****той 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр уулзаад “миний зээлийг чөлөөлөөд өгөөч, зээлээ төлөөд буцаагаад аваад танд өгье” гэж хэлээд 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлж залилсан.

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүк ухаж байгаад “”өндөр хүүтэй мөнгө зээлнэ гэсэн постын дагуу ***** гэх хүнтэй холбогдож “зээлээ хаагаад, буцаагаад авч өгье” гэж хэлээд өөрийн Хаан банкны ***** дугаартай данс руу 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр урьд өмнө бааранд танилцсан ***** гэх хүнтэй фейсбүүкээр холбогдож “зээлээ хаах гэсэн юм 545.000 төгрөг зээлээч, би зээлээ хаагаад буцаагаад аваад өгье” гэж хэлээд өөрийн Хаан банкны ***** дугаартай дансаар 545,000 төгрөг шилжүүлэн авч залилсан.

Эрүүгийн ******дугаартай хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 26-ны фейсбүүк ухаж байгаад “хүүтэй мөнгө зээлнэ” гэсэн групп-д ороход “зээл чөлөөлнө” гэсэн пост байхаар нь холбогдож ***** гэх хүнээс “зээл хаагаад өгөөч, зээлээ хаачаад буцаагаад өгье” гэж хэлээд 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан.

Эрүүгийн ********** дугаартай хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк ухаж байгаад “”Хүүтэй мөнгө зээлнэ гэсэн групп-д ороход “хүүтэй мөнгө зээлнэ, зээл чөлөөлж өгнө” гэсэн пост байхаар нь холбогдож *****аас өөрийн Хаан банкны ***** дугаартай данс руу 650.000 төгрөг шилжүүлэн аваад тухайн мөнгөөр нь 1ХВЕТ цахим бооцооны сайтад бооцоо тавиад,  нэг сая орчим гаргаж хожоод 700.000 төгрөгийг *****ын данс руу шилжүүлсэн.

Маргааш нь дахин холбогдож 2.200.000 төгрөг өөрийн данс руу шилжүүлэн авч Рокег гэсэн нэртэй цахим покер тоглоод хожихгүй 1.100.000 төгрөг алдахаар нь тоглохоо болиод ***** руу 1.100.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн.

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зүс таних ***** гэх хүнтэй холбогдож байгаад 10 дугаар хорооллын МТ шатахуун түгээх станц дээр уулзаад “мөнгө зээлээч би 1ХВЕТ тоглоод, мөнгө хожоод буцаагаад хүүтэй нь  өгье” гэж хэлэхэд ***** зөвшөөрч, миний Хаан банкны ***** дугаартай данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн мөнгийг 1ХВЕТ агентын данс руу шилжүүлж Counter Strike 2 тоглоомын ESL тэмцээний Vitaliti Cloud ninr гэх хоёр багийн тоглолтод Cloud nine баг дээр нь 900.000 төгрөгийн бооцоо тавиад алдсан. Үлдсэн 100.000 төгрөгийг өөр багт тавиад 385.000 төгрөг болгож авсан. Тэгээд *****т буцааж мөнгийг нь гаргаж өгч чадахгүй болоод тухайн байдлыг нууж, мөнгө буцааж олох боломжгүй болчихлоо гэж хэлэхэд ломбардад тавих юм байвал тавь гэж хэлээд байхаар нь манай гэрт очъё нотебүүкээ ломбардад тавиад мөнгийг чинь олж өгье гэж хэлсэн. Тэгээд 385.000 төгрөгийг *****ын данс руу шилжүүлсэн.

Эрүүгийн ********* дугаартай хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк ухаж байгаад “хүүтэй мөнгө зээлнэ, зээл чөлөөлж өгнө” гэсэн пост байхаар нь холбогдоход ****** гэсэн дугаар руу залгачих гэж хэлэхээр нь би тухайн дугаар руу залгахад эмэгтэй хүн авсан ба орой болсон байна маргааш хүрч ирээд зээлээ чөлөөлүүлээрэй гэж хэлсэн тэгээд маргааш нь тухайн хүнтэй холбогдож байгаа газар нь очиж уулзаж 2.000.000 төгрөгийг өөрийн хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан.

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк ухаж байхад хүүтэй мөнгө зээлнэ гэсэн зар явж байхаар нь холбогдож Саппорогийн автобусны буудал дээр ***** гэх хүнтэй уулзаж “зээлээ хаагаад буцаагаад аваад өгье” гэж хэлээд 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан.

Би дээрх хүмүүсээс авсан мөнгөнүүдээ 1ХВЕТ, Рокеггг нэртэй цахим тоглоомд бооцоо тавиад мөнгөө алдахаар нь тухайн хүмүүсээс зээлсэн мөнгөө буцааж өгч чадахгүй болохоор дахин холбоо барихгүй зугтаасан юм. Тухайн үед аппликейшны зээлүүд байсан одоо зээл байхгүй. Би хялбар аргаар мөнгө олох гээд дээрх хүмүүсээс мөнгө авсан юм Би ууг нь 1ХВЕТ, Рокег цахим тоглоомын сайтуудад бооцоо тавиад мөнгө хождог байсан юм.

1ХВЕТ, Рокег цахим тоглоомд мөнгө тавьж хожоод, тухайн хүмүүсээс авсан мөнгөө төлчихнө гэж бодоод мөнгө зээлж авсан юм. Даанч бооцоонд тавьсан мөнгөө алдаад дээрх хүмүүсийн мөнгийг өгч чадахгүй ийм байдалд хүрсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарынхаа хохирлыг барагдуулахаа илэрхийлж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 41-42 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай  холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 1-р хавтас 45, 2-р хавтас 44, 126 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1204 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 1-р хавтас 49-54 дэх тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоол, иргэний оршин суугаа хаягийн талаарх Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын гаргасан тодорхойлолт баримт (хэргийн 1-р хавтас 55 дахь тал), гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа (хэргийн 1-р хавтас 57 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хэргийн 1-р хавтас 58 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *****ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой  байна.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ***** нь нийт 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “зээл олгоно, зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу өөрийн ***** дугаар утсаар болон “*****” гэсэн фейсбүүк цахим хаягаар холбоо тогтоон “орон сууцны зээлд хамрагдах гэсэн юм, хадгаламжаас зээл авах гэсэн юм, зээл хаагаад өгөөч, би зээлээ хаагаад дахин зээл аваад таны мөнгийг төлнө, ломбардад эд зүйл тавиад мөнгийг нь гаргаад өгье” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 

-  2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, төмөр замын ойролцоох гэрийнх гадаа хохирогч *****өөс 545.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаарын дансаар, 

- 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*****” хотхоны ***** тоотод хохирогч *****ос 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** тоот дансаар,  

- 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*****” хотхоны ***** дугаар байрны орчимд хохирогч *****гаас 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** дугаарын дансаар, 

- 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын орчимд хохирогч *****аас 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** тоот дансаар,  

- 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20:00 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ***** тоотод байхдаа хохирогч *****аас 3 удаагийн гүйлгээгээр 1.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** дугаарын дансаар,  

- 2023 оны 06 дугаар сарын 28-аас 30-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим хохирогч *****тоос 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** тоот дансаар,

- 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Саппоро төвийн замын урд байрлах автобусны буудлын орчимд хохирогч *****оос 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** тоот дансаар,

- 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 71-29 тоотод хохирогч *****ас 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** тоот дансаар,

- 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвгэр “Шинэ яармаг” хорооллын СU нэртэй сүлжээ дэлгүүр дотор байхдаа хохирогч *****ас 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** дугаарын дансаар  тус тус өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар 1ХВЕТ, Рокег зэрэг цахим тоглоомын сайтуудад бооцоо тавьж тоглон захиран зарцуулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч *****ын “зээл олгоно, зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу өөрийн ***** дугаар утсаар болон “*****” гэсэн фейсбүүк цахим хаягаар холбоо тогтоон “орон сууцны зээлд хамрагдах гэсэн юм, хадгаламжаас зээл авах гэсэн юм, зээл хаагаад өгөөч, би зээлээ хаагаад дахин зээл аваад таны мөнгийг төлнө, ломбардад эд зүйл тавиад мөнгийг нь гаргаад өгье” гэх зэргээр нэр бүхий дээрх 9 хохирогч иргэдээс нийт 15.245.000 /арван таван сая хоёр зуун дөчин таван мянга/ төгрөгийг өөрийн банк дахь харилцах дансаар дамжуулан авч, өөрийн зугаа цэнгэлд буюу цахим тоглоом тоглож захиран зарцуулсан шууд санаатай, шунахай зорилго бүхий гэмт үйлдэл хуурч, ... эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ..., бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх ба прокуророос шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлснийг буруутгах дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Өөрөөр хэлбэл прокуророос: “...шүүгдэгч нь тодорхой цаг хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр, “зээл хаалгах” нэрээр нэр бүхий 9 хохирогч иргэдээс залилан авсан нийт 15.245.000 төгрөгийг өөрийн болон гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий бусад хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх үүсвэр болгоогүй, ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болгох зэргээр тогтвортой ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн эрх зүйн дүгнэлт хийж, *****ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн прокуророос шүүгдэгч *****ад холбогдох хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамласан нь үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бөгөөд үргэлжилсэн үйлдэл нь субъект нэг зорилгод хүрэхийн тулд төсөөтэй буюу нэг төрлийн үйлдлүүдийг тасралтгүй хэрэгжүүлсэн нэгдмэл хор уршиг бүхий нэг гэмт хэрэг байна. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч *****ыг “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хэргийн шүүгдэгч ***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.   

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл ч*****ын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж хуульчилсан.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас нэр бүхий 9 хохирогч иргэдэд:

1.хохирогч *****д 2.500.000 төгрөгийн,

2. хохирогч *****т 1.000.000 төгрөгийн,

3. хохирогч *****т 1.200.000 төгрөгийн,

4. хохирогч *****д 1.000.000 төгрөгийн,

5. хохирогч *****өд 545.000 төгрөгийн,

6. хохирогч *****д 2,000,000 төгрөгийн,

7. хохирогч *****т 2.000.000 төгрөгийн,

8. хохирогч *****д 2.000.000 төгрөгийн,

9. хохирогч *****т 3.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан буюу нийт бусдад 15.245.000 /арван таван сая хоёр зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч ***** нь дээрх хохирлоос шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *****т 1.200.000 төгрөг, хохирогч *****д 2.000.000 төгрөг, хохирогч *****т 2.000.000 төгрөг, хохирогч *****д 2.000.000 төгрөг, нийт 7.585.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан талаар нэр бүхий хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоо бэлнээр хүлээн авсан, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдэгдсэнийг шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан баримттай байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч *****аас нийт 7.660.000 /долоон сая зургаан зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч *****д 2.500.000 төгрөг, хохирогч *****т *****.000 төгрөг, хохирогч *****д 1.000.000 төгрөг, хохирогч *****өд 545.000 төгрөг, хохирогч *****т 3.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг шүүх хуралдаан завсарлуулсан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүгдэгч нь нөхөн төлж барагдуулсан болох нь тэдгээр хохирогч иргэдийн “хохирлын мөнгийг бэлнээр хүлээн авсан, цаашид гаргах гомдол саналгүй” талаарх  тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, хохирогч *****, ***** нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тус тус нотлогдсон байна. (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан)

 

Иймд гэмт хэргийн улмаас нэр бүхий 9 хохирогч иргэдэд учруулсан хохирлыг  шүүгдэгч ***** нь нөхөн төлсөн, энэ хэрэгт өөр бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч ***** нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг биеэр эдэлж 2023 оны 02 сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлснийг биеэр эдэлж, 2023 оны 05 сарын 01-ны өдрийн Хан-Уул дүүргийн Шийдвэр гүйцэтгэх албаны 23/31 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар тус тус хэргийн 1-р хавтас  45 дахь тал, 2-р хавтас 44, 126 дахь талд  тус тус авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн баримттай байна.

 

“Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгч *****ын урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч ***** нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзсэн ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж ч*****, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор *****ад  550 /таван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.     

         

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. *****ыг үргэлжилсэн үйлдлээр, Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч“ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *****ад 550 /таван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар  ***** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нэр бүхий хохирогч нарт учруулсан нийт 15.245.000 /арван таван сая хоёр зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч ***** нь нөхөн төлсөн болохыг тэмдэглэж, тэдгээр хохирогчид нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Энэ хэрэгт хэрэгт ***** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *****ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.БАЗАРХАНД