Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2021/02681

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2021/02681

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:... нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...,

Хариуцагч:...д холбогдох

8 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., өмгөөлөгч ..., хариуцагч ..., өмгөөлөгч ..., хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов. 

                                     ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн нэрийн ... нэртэй савласан цэвэр усыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ... ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх ... гэж эмэгтэй манай байгууллага дээр ирж уулзан /манай байгууллагын нягтлан бодогч ...гийн найз гэж холбогдож ирсэн/ манай компани Таван толгойн уурхайд катерингийн үйлчилгээг эрхэлдэг.Бид танай ...ыг сайн гэж сонсоод ...тай яриад ирлээ гээд, танай ...ны 0,33 савлагаатай усыг 1 сард 10000 ширхэгийг Өмнөговь аймаг руу авмаар байна. Манайх сард 1-2 удаа Өмнөговь аймаг руу өөрийн унаагаар тээвэр хийдэг.Танайхан манай машинд хүргээд өгөхөд болно.Гол нь танай ус жаахан үнэтэй байна хямдруулж өгөөч гэж гуйсан. /үйлдвэрийн үнэ 0,33 савлагдсан ус 1ш-700т/.Бид мөн Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын үйлчилгээг түрээсээр эрхэлдэг. Тендерт нь орж авдаг.Хэрэв танайхан үнээ хямдруулбал 9 дүгээр сараас сургуулийн үйл ажиллагаа эхлэхээр сургуулиудын цайны газарт тавьж зарна.Өмнөговь аймаг руу авах усны төлбөр тооцооны хувьд Таван толгойн уурхай сарын бүрийн 20-25-нд тооцоогоо хийдэг.Тэгэхээр танай мөнгийг cap дуусахаас өмнө шилжүүлж байя, үнээ л жаахан хямдруулаад өгчих гэж гуйсан.Бидний зүгээс ... ХХК-ийн захирал гэх ...гийн тавьсан саналыг ярилцаж тооцоо хийж үзээд хамгийн багадаа 0.33 савласан ... бүтээгдэхүүнийхээ 1 ширхэгийн үнийг 500 төгрөг байх боломжтой юм байна гээд үнийн саналыг танилцуулж ... ХХК зөвшөөрсний үндсэн дээр 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэрээ хийсэн.Гэрээ байгуулснаас хойш 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1000 ш-500 000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2000ш-1 000 000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2000ш-1 000 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4000ш-2 000 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 4000ш-2 000 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 4000ш-2 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 400ш-200 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2000ш-1 000 000 төгрөг, нийт 9 700 000 төгрөгийн ус авсан.Энэ тооцооноос 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг байгууллагын данс руу шилжүүлсэн.Одоогоор 8 200 000 төгрөгийн өртэй, энэ хугацаанд ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ...д удаа дараалан танайх сард 10000 ширхэг ус авна гэсэн яасан бэ гэж ярихаар удахгүй авна, Таван толгой энэ сард зогсож байгаа, манай машинд багтахгүй байна гэх зэргээр тайлбар өгч байсан.Мөн тооцоогоо шилжүүлэх талаар ярихаар Монгол улсын Засгийн газар төсвийн тодотгол хийгээд Таван толгой дансыг түр хаагаад гүйлгээ хийгдэхгүй байгаа, ахлах нягтлан бодогч нь амралтаа авсан байна, тооцооны нягтлан бодогчид ажил явдал гарсан гэх зэргээр шалтаг тоочиж байсан.Сүүлдээ утсаа авахаа болсон. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ... ХХК-ийн захирал ... байна гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй ... дугаараас залгасан.Танай байгууллагатай тооцоогоо нийлэх гэсэн юм очиж уулзъя гэхээр нь цагаа товлоод уулзах гэтэл ирээгүй.Эргэж залгаад яасан бэ гэхээр гүйцэтгэх захирал ... шилжүүлээгүй юу, хэлсэн байгаа, удахгүй шилжүүлнэ гэж хэлдэг.Сүүлдээ би танай мөнгийг шилжүүлээрэй гээд ...д өгсөн.... танай мөнгийг шилжүүлэлгүй өөрийн хувьдаа завшсан байна....тай учраа ол гэж хэлсэн....тай ярихаар Худалдаа хөгжлийн банкнаас манай байгууллага зээл авах гэж байгаа, удахгүй бүтнэ, түр хүлээж байгаарай гэж хэлдэг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай зээл бараг бүтэж байна.Танайд Худалдаа хөгжлийн банкны данс байгаа юу гэхээр нь байгууллагын захирлын Худалдаа хөгжлийн банк дахь хувийн дансыг өгсөн боловч шилжүүлээгүй....д танай захиралтай ярьсан чамд манай мөнгийг шилжүүлээрэй гээд өгсөн.Чамтай учраа ол гэж байна гэхээр манай захирал бид хоёрын хооронд нэг тооцоо байгаа тэрийгээ л хэлж байгаа юм байхдаа гэж хэлсэн.Би захиралтайгаа яриад удахгүй захиралтайгаа уулзах гэж байна, өнөөдөр захирал ирж амжсангүй гэх зэрэг шалтаг тоочсоор тэрнээс хойш утсаа авахаа больсон.2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гүйцэтгэх захирал ...гийн ... хаягаар манай байгууллага мэдэгдэл явуулсан.Мэдэгдэл явуулсан тухайгаа захирал М.... болон гүйцэтгэх захирал ... нарт хэлэхээр залгасан боловч утсаа аваагүй тул мессеж бичсэн, захирал ... мэйл хүлээж авсан тухай мессеж хариу бичсэн.Манай байгууллага 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 1/72 ... албан бичгээр ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ... гэгч эмэгтэй манай байгууллагыг залилан мэхэлж 8 200 000 төгрөгийн хохирол учруулсан талаар гомдол гаргасан. Уг гомдлыг хүлээн авч ахлах мөрдөгч цагдаагийн ахмад ... томилогдож ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ...г дуудаж байцаалт авсан бөгөөд тухайн эмэгтэй ...... ХХК-д 8 200 000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн, уг мөнгийг 2020 оны 10 дугаар сард багтааж ... ХХК-ны дансанд шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулна гэж байцаалт өгсөн байсан. Гэвч ... ХХК-аас манай байгууллагын дансанд өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр орж ирээгүй тул танай байгууллагад нэхэмжлэл гаргаж байна.Иймд ... ХХК-аас 8 200 000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... нь ... ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж ирээд 1 ширхэг усыг 500 төгрөгөөр авахаар 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан, ... ХХК-аас манайд 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 500 000 төгрөг шилжүүлсэн.Манайх эдний хүсэлтийн дагуу заасан газарт нь өөрөө тээвэрлэж бараагаа хүргэж өгч байсан, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн тээвэрлэлтээр 9 700 000 төгрөгийн бүтээгдэхүүн авснаас үлдэгдэл 8 200 000 төгрөгийг ... ХХК-аас нэхэмжилж байна....гаас татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... нь ... ХХК-ийн захирлыг төлөөлж гэрээ хийнэ гэсэн байдаг. ... ХХК-тай гэрээ байгуулсан, эхний төлбөр ... ХХК-аас орж ирсэн тул дараагийн нийлүүлэлтийг хийсэн байгаа.Иймд ... ХХК-аас 8 200 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ...гаас татгалзаж байна. М.... имэйлийг хүлээн авсан гэсэн хариу ирүүлсэн, би аваагүй гэж хэлээгүй.... М....тэй ярихад мөнгийг төлнө гэж л хэлдэг, 9 сарын 14-ний өдөр танайхтай тооцоо нийлэх гэсэн юм гэсэн байдаг, 6 сараас хойш төлбөр хийгдээгүй тул шүүхэд хандсан гэв.

Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа:Би ... ХХК-ийн нэхэмжилсэн цэвэр усны төлбөр болох 8 200 000 төгрөгийг хариуцахаас татгалзаж байна.Би ... ХХК-ийг төлөөлж уг цэвэр усны нийлүүлэлт, худалдан авалтын гэрээг хийсэн бөгөөд тус компани Өмнөговь аймгийн Гашуун Сухайтад авто тээврийн жолооч нарын хоол катерингийн үйлчилгээнд бүх ус хэрэглэгдсэн болно. Би ... ХХК-тай ажилтны холбоотой бөгөөд тус компанийн хувь болон банк, санхүү дансны гарын үсгийн эрхгүй учир төлбөрт орж ирсэн мөнгийг захиран зарцуулах эрх надад байгаагүй учир нэхэмжлэлийг хариуцах боломжгүй байна. Иймд ... ХХК нь ... ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй байна гэжээ.

Хариуцагч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... ХХК-ийн ерөнхий захирал М.... нь намайг хамтарч ажиллая гэж амаар тохирсон, би нийгмийн даатгал төлөхөөс татгалзсан, жолооч нарт өдөр бүр цэвэр ус нийлүүлэх шаардлагатай гэж Гашуун Сухайт авто зам ХХК-тай гэрээ хийнэ гэхэд нь би ... ХХК-тай холбогдож гэрээ хийж, зуучилж өгсөн.... ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татваргүй, цэвэр ус 1 ширхэг нь 500 төгрөгөөр авахаар М.... зөвшөөрсөн, ... ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 500 000 төгрөгийг ... ХХК-д шилжүүлсэн, надад гүйлгээ хийх эрх байхгүй, М.... мөнгийг шилжүүлсэн.... ХХК-ийн жолооч зөөдөг байсан, энэ усыг ... ХХК нь Гашуун Сухайтын үйл ажиллагаандаа хэрэглэсэн тул 8 200 000 төгрөгийг ... ХХК төлөх ёстой, нийт авах усны тоог М.... надад хэлдэг, ... ХХК-ийн жолоочийн гэрээс барааг ачиж явдаг байсан гэв.

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:... ХХК-д ... нь гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байгаагүй, манай компанийг хуулийн дагуу төлөөлөх эрхтэй этгээд биш.... гэгч нь захирал М....тэй найз нөхөд мэт ажлын байраар орж гарч яваад компанийн нэр, тамга тэмдэг хууль бусаар ашиглаж компанид хохирол учруулсан, мөн М....гээс мөнгө залилсан асуудлаар манай компанийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.Тиймээс манай компани ... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч компаниас ус аваагүй гэжээ.

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... ... ХХК-ийг төлөөлж 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар ... ХХК-ийг төлөөлөх эрхгүй байна.Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг ... ХХК хариуцахгүй, ... манай компанийн ажилтан биш.М.... нь ... гэдэг найзаараа дамжуулж ...тай танилцсан байдаг.Тендер авч өгнө гэж М....гээс удаа дараа мөнгө авсан байдаг.Өмнө нь мөнгө авсан, тэр өрөндөө найзынхаа компаниас хямд ус аваад өгье гэж хэлсэн, ус өгсөн гэж ярьдаг.Гэрээ байгуулсныг мэдээгүй, ... компанийн захирал манайхтай холбогдож, шүүхэд хамтран хариуцагчаар оролцоход мэдсэн. Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа, тиймээс ...гийн үйлдлийг шалгуулж байгаа дууссаны дараа тодорхой болно.Манайх гэрээний нэг тал биш учраас хариуцах үндэслэлгүй.Манайх ус авсан эхний төлбөрийг шилжүүлсэн, үлдэгдэл нь М...., ... нарын хоорондын өр төлбөр байгаа, манайд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.Мөн ... манай компанийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж компанийн нэр, тамга тэмдэг хууль бусаар ашиглаж бусдад хохирол учруулсан хууль бус үйлдлийг Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл тогтоогдож байна.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ дэмжиж байна гэв.

Гэрч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би ... ХХК-д 2016 оноос эхлэн жолоочоор ажиллаж байна.... ХХК-аас усыг би хааяа үйлдвэр дээрээс нь очиж авч байсан, заримдаа манай гэрт авчирч өгдөг байсан, ..., М.... дарга нар ус очиж байгаа шүү гэж утсаар надад хэлдэг байсан, эдгээр усыг бусад хүнсний бараатай хамт би ачаад Гашуун Сухайтад аваачиж өгдөг, усыг Гашуун Сухайт руу ач гэж М.... захирал хэлдэг байсан, төлбөр тооцоог би мэдэхгүй, Гашуун Сухайтад ... ХХК-ийн цайны газар байдаг, усыг тэр цайны газрын ажилчдын кемп рүү зөөдөг байсан гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч ... ХХК, ... нараас 8 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариуцагч ...гаас татгалзаж, 8 200 000 төгрөгийг ... ХХК-аас гаргуулна гэж шаардаж байна.

... ХХК нь ... ХХК-ийн захирал гэх ...тай 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бараа нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд ... ХХК нь ... нэртэй, 0,33 литрийн савлагаатай, цэвэр усыг нэг ширхэгийг нь 500 төгрөгөөр, 1 жилийн хугацаанд захиалагч ... ХХК-д нийлүүлэх, ... ХХК нь усны үнийг сар бүрийн ажлын сүүлийн нэхэмжлэхэд заасан дүнгээр төлөхөөр тохирсон байна.

Гэвч тухайн үед ... нь ... ХХК-ийг төлөөлж ... ХХК-тай хэлцэл хийх эрхгүй байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү гэрээний дагуу ... ХХК-д үүрэг үүсэхгүй байна.

Гэхдээ ...гийн нэхэмжлэгч байгууллагатай хийсэн тохиролцооны дагуу ... ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 8 удаагийн тээвэрлэлтээр 9 700 000 төгрөгийн үнэ бүхий цэвэр усыг ... ХХК-ийн жолооч И.Ганзоригийн гэрт хүргэж өгдөг байсан, жолооч ... нь энэхүү цэвэр усыг тээвэрлэж ... ХХК-ийн Гашуун Сухайт дахь цайны газарт газарт хүргэж өгдөг байсан тухай үйл баримтаар ... ХХК нь нэхэмжлэгч байгууллагаас цэвэр ус авч өөрийнхөө байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

Мөн ... ХХК нь дээрх барааны эхний төлбөр 1 500 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ... ХХК-д шилжүүлсэн атлаа одоо барааны үлдэгдэл төлбөрийг зөвшөөрөхгүй гэх ... ХХК-ийн татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч ... ... ХХК-ийн захирал ажилтай иргэн М.... нарын хоорондын өр төлбөрийн тооцоог ... ХХК-аас авсан цэвэр усны төлбөрийн дүнгээр тооцож хаах тухай баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хариуцагч байгууллагын энэхүү тайлбар нь үндэслэлгүй байна.

Энэхүү тайлбараар ... ХХК нь ... ХХК-аас цэвэр ус авсан болохыг давхар нотолж байх бөгөөд ... ХХК-ийг хэрэглэсэн цэвэр усны үлдэгдэл үнэ 8 200 000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Тэрээр нэхэмжлэгч байгууллага нь цэвэр усыг ... ХХК-ийн заасан газарт нь өөрөө тээвэрлэн хүргэж өгдөг байсан гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж маргахгүй байна.

Мөн хариуцагч ... нь ... ХХК-ийн нэр, тамга тэмдэг хууль бусаар ашиглаж бусдад хохирол учруулсан үйлдлийг Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч ... ХХК нь шүүх хуралдаан дээр хариуцагч ...гаас татгалзсан тул нэхэмжлэгч байгууллагын татгалзлыг баталж, ...д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ... ХХК-аас 8 200 000 /найман сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХХК-ийн татгалзлыг баталж, ...д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-аас 146 150 /нэг зуун дөчин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН