Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагч  Ц.Батбямба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн О.Уранчимэгт холбогдох эрүүгийн 201719000084 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтаар Бага хангай дүүргийн 1 дүгээр хороо, Алтгана 1-7 тоотод  оршин суух хаягтай ч одоогоор Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байр  3 дугаар орц,  5 давхар , 38 тоотод оршин суух  Юүндэн хүлэгч овгийн Очирпүрэвийн Уранчимэг РД /НЗ:95030105/

 

Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурьдагдсанаар /

Шүүгдэгч О.Уранчимэг нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн Хоолтын 1 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух Ч.Мөнхдурсгалын гэрээс 8,3 граммын жинтэй хуримын монетон бөгж хулгайлан Ч.Мөнхдурсгалд 849 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Уранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 05-ны би Мөнхдурсгал ахын гэрт нь үлдсэн.Гэрийг нь цэвэрлэж  байгаад авдар дээр байсан монетон бөгжийг нь аваад тэр өдрөө хот орж их дэлгүүрийн хажууд байдаг ломбарданд 350 000 төгрөгөөр тавьсан. Би тэр бөгжийг мөнгөний хэрэгцээ гарсан болохоор л ломбарданд тавьчхаад буцаагаад аваад өгчхөнө өө гэж бодож авсан. Тэрнээс биш бөгжийг нь хулгайлъя гэж бодоогүй. Би бөгжийг нь буцаагаад өгчихсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ч.Мөнхдурсгалын  мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 12 д дугаар сарын 05-ны өдөр манай гэрээс миний хуримын бөгж алга болсон. Өмнөх өдөр нь Уранчимэг манайд ирсэн юм. Бөгж алга болдог өглөө Уранчимэг хот явна гэж яриагүй. Манай гэрт хоёр хүүхэдтэй маань үлдсэн. Эхнэр ажилдаа явчихсан байсан. Гэтэл 14 цагийн үед Уранчимэг надруу яриад хот явах ажил гарчихлаа орой хүрээд ирнэ гэхээр нь би ажил дээр хүрээд унаанд суулгаад өгье гэсэн. Уранчимэг над дээр ирээд юу ч болоогүй юм шиг цаг гаран надтай юм ярьж байгаад машинд суугаад явсан. Уранчимэгийг яваад удаагүй байхад эхнэрлүүгээ   залгаад ээмэг бөгжөө үзээрэй гэж хэлсэн. Өмнөх өдөр нь манай эгч Мөнхзаяа надруу утасдаад Уранчимэг танайд очсон мэдээтэй байгаарай бөгжийг чинь аваад явчих вий гэж сануулж байсан юм. Тэгтэл эхнэр надруу удалгүй утасдаж бөгж алга болчихсон байна гэж хэлсэн. Би тэр дор нь Уранчимэгрүү залгатал утас нь нэг бол холбогдохгүй болчихоод нэг бол утсаа авахгүй мессеж бичээд одоо очлоо очиж явна гэж худлаа хэлээд байсан. Сүүлдээ аргаа бараад цагдаад хандсан. Миний бөгжийг Уранчимэг хотод ломбарданд тавьчихсан байсан. Уранчимэг өмнө нь 4-5 хүний алтан бөгжийг аваад алга болгож байсан. Одоо манай ах дүүс энэ хүнд итгэхээ больсон. Уранчимэгээс бөгжөө буцааж авсан болохоор надад нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/

Хохирогч Ч.Мөнхдурсгал шүүхэд гаргасан хүсэлтэндээ: О.Уранчимэг бол миний эгчийн төрсөн охин нь. Дандаа худлаа ярьж хүний ээмэг бөгж хулгайлан ломбарданд тавьж мэргэшсэн хүн. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй ч энэ хүнийг албадан ажил хийлгээр ялаар шийтгэж засарч хүмүүжих боломж олгож өгнө үү гэв.

Гэрч Ц.Баяртуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Бөгж алга болох үеэр хотоос нөхөр Ч.Мөнхдурсгалын эгчийнх нь охин Уранчимэг гэдэг хүүхэн 12 дугаар сарын 02-ны өдөр манайд ирж хэд хоноод 05-ны өдөр хот явсан юм. Ингэж явахдаа нөхөр бид хоёрт урьдчилж хэлэлгүй бид хоёрыг ажилдаа явсан хойгуур гэнэт яваад өгсөн. Манай нөхөр Уранчимэгийг хот явсан өдрийн 14 цагийн орчимд надруу яриад Уранчимэг “яагаад гэнэт явах болчихов оо? чи очоод юмаа шалга” гэхээр  нь очиж авдар саваа шалгасан. Тэгтэл авдар дотор байсан хар өнгийн дугуй хайрцаг дотроос Мөнхдурсгалын монетон бөгж алга болчихсон байсан. Хулгайд алдсан бөгж 8,3 граммын жинтэй монетон бөгж байсан. Тэгээд Уранчимэгийг цагдаад өгсөн. Уранчимэг цагдаад манай нөхрийн бөгжийг өгсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18 хуудас/

О.Уранчимэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 30 хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хулгайлагдсан байсан бөгжний гэрэл  зургийн үзүүлэлтүүд хх-ийн 33-37 хуудас/

Бөгж хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 38 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.Уранчимэг нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн Хоолтын 1 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух Ч.Мөнхдурсгалын гэрээс 8,3 граммын жинтэй хуримын монетон бөгж хулгайлан Ч.Мөнхдурсгалд 849 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ч.Мөнхдурсгал, гэрч Ц.Баяртуяа нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Уранчимэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон  тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Аймгийн Прокурорын газраас О.Уранчимэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд хууль заасан ял  шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

О.Уранчимэг нь өөрийн хулгайлсан 8,3 граммын жинтэй монетон бөгжийг хохирогч Ч.Мөнхдурсгалд буцаан өгсөн, хохирогч Ч.Мөнхдурсгал нь нэхэмжлэх зүйлгүй  гэж байгаа тул шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч О.Уранчимэг нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4,  298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Юүндэн хүлэгч овгийн Очирпүрэвийн Уранчимэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2.   Шүүгдэгч О.Уранчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 110 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан О.Уранчимэг нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг  мэдэгдсүгэй.

 

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Уранчимэг нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй,  болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Уранчимэгт урд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Уранчимэгт авсан  оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.МӨНХТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Юүндэн хүлэгч овгийн Очирпүрэвийн Уранчимэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн О.Уранчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэхь хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.  Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Уранчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. О.Уранчимэгт урд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Уранчимэгт авсан  оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.МӨНХТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  ШҮҮГЧ                             Ж.МӨНХТУЯА