Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/00697

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/00697

Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн О.А.... 16 нас суралцаж байвал 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн О.Ү...., 2014 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн О.И....., 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн О.А....нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доот түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байвал 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.О..... нь тэтгэлэг гаргуулан тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан Э.О..... 500 000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3.Ч.Б.... нь Э.О.... хүүхдүүдтэйгээ сард 2-4 удаа тогтмол хугацаанд уулзаж байхыг зөвшөөрсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ч.Б..... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Э.О.... 70 200 төгрөгийг гаргуулан Ч.Б......, улсын төсвийн орлогоос 70 200 төгрөгийг гаргуулан Э.О..... тус тус олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ДОРЖНАМЖИН