Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

ын яллагч: М.Эрдэнэзаяа

шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуан шүүх хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2305028342212 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, газар тариалангийн компанид захирлын туслах ажилтай гэх, ам бүл, ******* дүүргийн 7 дугаар хороо******* байрны 1 тоотод оршин суух хаягтай, аас авсан гавьяа шагналгүй, урьд

            -******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан,

            ******* овогтой *******ын ******* /РД: УЮ89**************16/      

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Б.******* нь “... оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ ” интернэт тоглоомын газарт иргэн Т.г “манай эгч ын д , визийг би хурдан гаргуулаад өгье” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.271.000 төгрөгийг банкны *******05004308 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь “... оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ ” интернэт тоглоомын газарт иргэн Т.г “манай эгч ын д , визийг би хурдан гаргуулаад өгье” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.271.000 төгрөгийг банкны *******05004308 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн “...гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305028342212 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Солонгын хохирогчоор өгсөн “...Би оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс " " гэх пс тоглоомын газар анх ажилд орж байсан. Тэгээд ******* гэх хүнийг таньдаг болсон. Тэгээд анх манай ажлын залуу болох ******* нь оны 4 дүгээр сарын 17-нд надаас цалингаа буухаар өгий гэж хэлээд 350.000 төгрөг авсан найз нь одоо мөнгөгүй байгаа учраас гэж хэлээд авсан. Дараа нь оны 04 дүгээр сарын 19-нд намайг солонгос гэж ярьж байхыг сонсчхоод манай эгч солонгосын д найз нь хэлээд өгч болно би гаргуулаад өгий найздаа 2.250.000 өгчих энэ мөнгөний 250.000 нь банкны баталгаа баталгаат орчуулгын мөнгө гэж авдаг гэж байна шүү гэж хэлсэн. Тэрнээс хойш надаас үлдсэн 1.021.000 төгрөгийг оны 06 сарын 26 хүртэл бага багаар цувуулж авсан, найз нь цалин буухаар өгий гэж хэлээд л 50.000, *******.000 гэх мэтээр тамхи авна гээд 5.000 төгрөг хүртэл зээлж байсан. Хүүхдэдээ хүртэл мөнгө өгнө гэж хэлээд ойр зуурын юманд бас хэрэглэнэ гээд бага багаар зээлдэг байсан. Би Хаан банкны , мөн гэх Хас банкны данснаас мөнгөө шилжүүлдэг байсан. Миний шилжүүлдэг байсан данс банкны *******05004308 гэх эзэмшигчтэй данс байсан. Надаас хоолны мөнгө, тамхины мөнгө, хүүхэд өвдчихлөө, гэх мэтээр авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн *******-17 тал/,

Хохирогч Т.Солонгын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19-27 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.ын гэрчээр өгсөн “...Бид хоёр төрсөн ах дүү нар юм. Эцэг ондоо, эх нэгтэй юм. Багаасаа бид хоёр нэг гэрт өссөн. ******* багадаа төлөв даруу, бусадтай нийтэч хүүхэд байсан. Ер нь бусдад тусархуу, бусадтай хэвийн сайхан харьцдаг хүн. Бусдад хатуу ширүүн үг хэлээд байдаггүй хүн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.*******ийн яллагдагчаар өгсөн “Би тухайн үедээ Солонго гэх цуг хүнээс ын виз гаргаж өгнө гэж хэлээд 2,250,000 төгрөг авч байсан. Гэхдээ тэр мөнгийг би ын виз гаргаж өгөхөд ашиглаагүй Солонго гэх хүнд худлаа ярьж авсан нь үнэн. Үлдсэн 746,500 төгрөгийг нь би бага багаар зээлж авсан. Хэзээ хэзээ авсан гэдгээ би одоо сайн санахгүй байна. Нийт 2,996,500 төгрөгийг би Солонго гэх хүнээс авсан нь үнэн болно. Би өнгөрсөн хугацаанд Солонгод учруан хохирлоо барагдуулах гээд мөнгөгүй байсан учир ажил хийж байх хугацаандаа хохирлыг нь барагдуулна гэж Солонгод санал тавьж байсан. Гэхдээ Солонго гэх хүний нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн гаргаж өгсөн хохирол төлбөр болох 3.271.000 төгрөгийг төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт ын яллагчаас шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.с “манай эгч ын д найз нь хэлээд өгч болно, би гаргуулаад өгье “ гэж .04.17-ны өдрөөс оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 3.155.000  төгрөгийг шилжүүлэн авсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хохирогч Т.Солонгын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр эгч ын д найз нь хэлээд өгч болно, би гаргуулаад өгье гээд .04.17-нд *******05004308 тоот дансанд 150.000 төгрөг, .04.17-нд *******05004308 тоот дансанд 200.000 төгрөг, .04.19-нд *******05004308 тоот дансанд 2.250.000 төгрөг, .04.29-нд *******05004308 тоот дансанд 300.000 төгрөг, .05.12-нд *******05004308 тоот дансанд 20.000 төгрөг, .05.17-нд *******05004308 тоот дансанд 50.000 төгрөг, .03.31-нд *******05004308 тоот дансанд 20.000 төгрөг, .05.31-нд *******05004308 тоот дансанд 30.000 төгрөг, .06.12-нд *******05004308 тоот дансанд 50.000 төгрөг, .06.12-нд *******05004308 тоот дансанд 20.000 төгрөг, .06.26-нд *******05004308 тоот дансанд 65.000 төгрөг,” нийт 3.155.000  төгрөгийг хохирогч Т.с шилжүүлэн авч авсан үйлдэл нь Залилах” гэмт хэргийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх  шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд

 

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас  хохирогчид  учирсан хохиролд хохирогч Т.Солонгод 3.271.000 /гурван сая хоёр зуун далан нэгэн мянга / төгрөгийг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүхээс, шүүгдэгчийн эрүүл мэндийн нөхцөл байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.*******ийг 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.*******д оногдуан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч Т.Солонгод гэмт хэргийн хохирол болох 3.271.000 /гурван сая хоёр зуун далан нэгэн мянга / төгрөг төлсөн  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, ын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, ын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ