Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/134

 

 

 

 

 

 

    2024          02            21                                      2024/ШЦТ/134

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ  хөтлөн, 

улсын яллагч Ц.Ганцэцэг /тээврийн прокурорын газрын хяналтын прокурор/ 

шүүгдэгч П.******* нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 24000000033 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт ******* дүүргийн 13 дугаар хороо, ******* байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

******* овогт *******ын ******* /РД:УУ8*******17*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.******* нь “...2023 оны ******* дугаар сарын -ны өдөр 10 цаг минутын орчимд, Баянгол дүүргийн дүгээр хороо, // дэлгүүрийн урд замд, - маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас, явган хүний зохицуулдаггүй гарц  дээр явган зорчигч болох 33 настай, эмэгтэй, Р.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.******* нь “...2023 оны ******* дугаар сарын -ны өдөр 10 цаг минутын орчимд, Баянгол дүүргийн дүгээр хороо, // дэлгүүрийн урд замд, - маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр явган зорчигч болох 33 настай, эмэгтэй, Р.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.*******ын “... гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 24000000033 дугаартай хэргээс

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, 

102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 3 тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Р.ын өгсөн “...2023 оны ******* дугаар сарын -ны өдрийн 10 цаг 35 минутын орчимд ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүг рүү чиглэж явсан. Тухайн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан. явган хүний гарцаар явж байтал мөргөсөн. Тухайн үед би гарцаар ганцаараа гарч байсан. үүн хөлийн түнхний хэсгийн дээд талын сүүж сэтэрсэн гэсэн. Толгой өвдөж байгаа. Нуруу өвдөөд байгаа. Өөрийн дүү болох Р. намайг асарч байгаа. Дүүгийнхээ цалин хөлс орлогыг нэхэмжилж байна. Эмчилгээний төлбөр мөн нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагч Б.ын “...миний автомашинд гэмтэл учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн -33 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 883 дугаартай “...Р.ын биед зүүн сүүжний тогооны арын ирмэгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 тал/,

Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-59 тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.ын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 62 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.*******ын яллагдагчаар өгсөн “...2023 оны ******* дугаар сарын -ны өдрийн 10 цаг минутын орчимд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тал руу чиглэлтэй гэр рүү явж байсан. хорооллын дэлгүүрийн урд явган хүний гарц дээр тухайн осол болсон. Би 1 дүгээр эгнээнд зогсож байгаад зүүн эргээд хойд тал руу толинд хараад урагшаа харахад явган хүний гарцаар хүмүүс бөөнөөрөө гараад дуусаж байсан. Тэгээд би дахин толинд хараад 2 дугаар эгнээ рүү шилжиж ороод гарц нэвтэрсэн. Тэгсэн анзаараагүй байтал урдуур хүн гараад ирсэн. Тэр хүнийг хараад би торомз гишгэсэн боловч гулгаад мөргөчихсөн. Тэр хүн газар унаагүй. Гуя хэсгээр мөргөөд зогссон. Хэсэг балмагдаад тэгээд буугаад тэр хүнийг аваад машин руу оруулж суулгаад гэмтлийн эмнэлэгт хүргэж үзүүлсэн. Хохирогчийн эмнэлгийн эм тариа, хоол цай гээд 360,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо мөн адил эмчилгээний зардал өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Санхүү бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт “... овогтой (РД: ПП90*******0408) Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 533,000 /таван зуун гучин гурван мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд 2024 оны 01 сарын 19-нд төлсөн нь үнэн болно...” /хх-ийн 94 тал/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл хохирогч Р.аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 97-107 тал/

Шүүгдэгч П.*******ын хохиролд 4.200.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн  1 тал/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 17 тал/

Шүүгдэгч П.*******ын хувийн мэдээлэлтэй холбоотой баримтууд  /хх-ийн 72-82 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.******* нь “...2023 оны ******* дугаар сарын -ны өдөр 10 цаг минутын орчимд, Баянгол дүүргийн дүгээр хороо, // дэлгүүрийн урд замд, - маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр явган зорчигч болох 33 настай, эмэгтэй, Р.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 3 тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 тал/, хохирогч Р.ын мэдүүлэг /хх-ийн 16 тал/, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 883 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 тал/, Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-59 тал/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлагч цолтой Э.ын 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 62 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.

 

Иймд, шүүгдэгч П.*******ын  “2023 оны ******* дугаар сарын -ны өдөр 10 цаг минутын орчимд, Баянгол дүүргийн дүгээр хороо, // дэлгүүрийн урд замд, - маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр явган зорчигч болох 33 настай, эмэгтэй, Р.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд баримтаар 378.836 төгрөг, хохирогчийн зээлийн төлбөр болон ажилгүй байсан хугацааны цалин гэж 4.200.000 төгрөг нийт 4.578.836 /дөрвөн сая таван зуун далан найман мянга найман зуун гучин зургаа/-н төгрөгийг төлсөн байна.

 

Хохирогч П.ын зүгээс эмчилгээний зардалд төлсөн гэж 286.087 /хоёр зуун наян зургаан мянга наян долоо/ төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн байх ба үүнийг шүүх нотлох баримтаар тооцож хохирогчийн зүгээс гаргасан энэ зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

 

Харин,  хохирогч Р. нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон зээлийн төлбөрт нийт 2.745.649 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүх, хохирогчийн дээрх хохирол төлбөртэй баримтыг хүлээн авч нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгчийн тооцоо гаргах боломжгүй тохиолдолд иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хуульчилсан байна.

 

 Шүүх, шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан хохирогч Р.ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон зээлийн төлбөрт гаргасан нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг дүгнэхэд түүний энэ нэхэмжлэлийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримтын бүрдүүлбэр хангагдаагүй байна гэж дүгнээд, хохирогчийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.******* нь хохирогчид 4.200.000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс, зээлийн төлбөр гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчээс хохирогчид төлсөн энэ төлбөрийг гэмт хэргийн улмаас хохирогчид бий болсон ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон зээлийн төлбөрт бий болсон гэм хор гэж дүгнэх боломжгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөвт  хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах зохицуулалтай байх тул гэмт хэргийн улмаас хохирогч Р.ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин үржүүлж 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянга / төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хохирогч Р. нь гэмт хэргийн улмаас эмчилгээний  зардалд  гэж 286.087 төгрөгийн баримтыг мөрдөн шалгаж ажиллагааны шатанд өөрийн зүгээс гаргаж өгсөн байх тул шүүгдэгч П.*******ын хохирогчид төлсөн 4.200.000 төгрөгөөс энэ  зардлыг хасаж тооцох нь зүйтэй байна.

 

 Шүүх, хохирогч Р.ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин үржүүлж 7.150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн тул эмчилгээний зардалд төлсөн 286.087 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчид төлсөн 4.200.000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 3.913.913 төгрөгийг хохирогч Р.ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт төлсөн төлбөр гэж дүгнэлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч П.*******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3.913.913 төгрөгийг төлсөн гэж шүүх дүгнэсэн тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт төлбөл зохих 7.150.000 төгрөгөөс үлдэгдэл 3.236.087  төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид төлөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 533.000 төгрөг төлсөн болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч П.*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2023 оны ******* дугаар сарын -ны өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон гэмт хэрэг гарах цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэж шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгчдийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, хохирол төлбөр төлсөн зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож 700 / долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун  мянга/ төгрөгөөр торгох ял шүүгдэгч П.*******т оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч П.*******т шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

 

5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1,  511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******аас хохирогч Р.ын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 7.150.000 төгрөг, эмчилгээний зардалд 664.923 төгрөг гаргуулж хохирогчид олгосугай.

 

6.Шүүгдэгч П.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 664.923 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 533.000 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3.913.913 төгрөг төлсөн болохыг дурдаад шүүгдэгч П.*******аас үлдэгдэл 3.236.087 төгрөгийг гаргуулж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт олгосугай.

 

7.Хохирогч Р. нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан бусад гэм хор, ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол П.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ