Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/146

 

                  

 

20           02          26                                       20/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч: Н.Энхтөр

иргэний нэхэмжлэгч:Ц.******* /онлайнаар/

хохирогч: Б.*******, түүний өмгөөлөгч С.Болорчулуун

шүүгдэгч: Л.*******, түүний өмгөөлөгч С.Энхбат

гэрч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасан гэмт хэрэгт холбогдуулан  ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* ******* овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 230500010910 дугаартай хэргийг 20 оны 01 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл , аав, ээж, дүүгийн хамт Баянгол дүүргийн дугаар хороо, - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* ******* овогт *******гийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.******* нь “ оны дүгээр сарын -ны өдөр хохирогч Б.*******г Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ийн д хэвтэж байхад нь түүний эзэмшлийн дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ны тоот хаягт байрлах , талбайтай хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, улмаар 50, 50 хувиар хувааж авна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн 879,8,809 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг оны дүгээр сарын -ны өдөр 150,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хохирогч Б.*******д 150,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭМ БУРУУГИЙН ТАЛААР

            Хэргийн үйл баримтыг тогтоож, нотлох баримтыг үнэлсэн шүүхийн дүгнэлт:

             Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.******* нь “ оны дүгээр сарын -ны өдөр хохирогч Б.*******г Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ийн д хэвтэж байхад нь түүний эзэмшлийн дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ны тоот хаягт байрлах , талбайтай хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, улмаар 50, 50 хувиар хувааж авна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн 879,8,809 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг оны дүгээр сарын -ны өдөр 150,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хохирогч Б.*******д 150,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн “...Тухайн барилгыг би өөрийн хүч хөдөлмөрөөрөө БНСУ-аас хөрөнгө оруулалт татан өрх толгойлсон эмэгтэйчүүд болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг дэмжих ажил явуулах зорилгоор барьсан. Тухайн барилга баригдсанаас хойш үл хөрөнгийн гэрчилгээ банкны барьцаанд байгаа учраас хөрөнгө оруулалт татсан солонгос талдаа би асуудалд орсон байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгийг барьсан гэдгээ баталж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ харуулна уу гэхээр надад батлах баримт байхгүй. оо зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа. Цэцэрлэгийн зөвшөөрөл авах гэхээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шаардлагатай байгаа зэргээр би зорилтот бүлгийн хүүхдүүддээ зориулсан үйл ажиллагаа явуулж чадахгүй зогсонги байдалд орсон байгаа. Тухайн үед жирэмсэн эмнэлэгт байхад Л.******* надад бичиг авчирч өгсөн нь үнэн. Тэр үед төрөх дөхсөн савны амсар 2 хуруу нээгдсэн байсан анхны төрөлт болохоор маш их сандарсан байдалтай байсан. Л.*******ийн авчирч өгсөн бичгийг уншиж танилцаагүй гарын үсгээ зурсан. Хөрөнгө оруулалт татсан Солонгос талдаа их хэмжээний өрөнд орох эрсдэлтэй луйварчин болсон юм шиг нөхцөл байдалд байна. Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авахаас надад өөр хохирол байхгүй. Хэрвээ би гэрчилгээтэй бол миний ажил хэвийн явагдана. Энэ хэрэг гарснаас хойш огт цалин аваагүй ажиллаж байгаа. Гарын үсэг зурахаас өмнө Л.*******ийн эхнэр надруу утсаар яриад Л.******* очиж байгаа талаар хэлж зээлээ судлуулах гэж байна гарын үсэг зураад өгөөрэй гэж ярьсан. Л.******* нялхасын эмнэлэгийн эргэлтийн хаалганы цонхон дээр нотариат гээд нэг ахтай хамт ирсэн байсан. Би төрөхөөсөө өмнө, итгэмжлэл хийхгүй өөрийн биеэр банкин дээр очиж гарын үсэг зурна шүү гэж тодорхой хэлж байсан. Намайг эмнэлэгт хэвтэх өдөр зээл судлуулах гэж хэлснээс өнөөдөр зээл гарна гэж хэлээгүй. Барьцааны гэрээ гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ийн “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч: “...Барьцаалуулагч зөвхөн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд зээлийн гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай. Итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалуулагчийг төлөөлж байгаа нь иргэний хуульд зааснаар бүрэн төлөөлж байгаа учир зээлийн гэрээ байгуулахад барьцаалуулагч биечлэн байх шаардлагагүй. Зээлийн гэрээнд зөвхөн зээлийн гэрээний талууд л гарын үсэг зурна...” гэв.

Эрүүгийн 230500010910 хэргээс шинжлэн судалсан:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1хх-ийн 7 тал/,

            Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-9 тал/,

            Л.*******ийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 8-1 тал/,

            Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын тогтоол /1хх-ийн тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.*******гийн хохирогчоор өгсөн “...Миний нэр дээр миний өмчлөлийн дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өмчлөх гэрчилгээ байдаг. Тэр дээрээ би нөхрийн хамт 2020 оны 0 дүгээр сараас эхлэн 2 давхарм2 амины орон сууц барьж эхэлсэн. Тэгээд оны 01 сард ашиглалтад оруулсан боловч үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь гараагүй. Яагаад гэвэл санхүүжилт байхгүй болохоор дотор засал нь дутуу байсан. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр миний багын найз надтай шангрилла дотор кофе шопод уулзаад, чи үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг гаргуулж авсан уу? гаргуулж аваагүй бол манай нөхөр болох ******* бид хоёрт таньж мэддэг хүн байгаа, *******ийн ах нь улс төрийн холбоотой хүн байдаг гэж хэлж байсан. Тухай үед ийм л яриа болоод өнгөрсөн. Тэрнээс хойш нь байнга над руу утсаар залгах болон мессенжерээр холбогдон бие нь яаж байна гэх зэргээр асууж ярьдаг байсан. Сүүлд буюу оны 03 дугаар сард хамтраад бизнес хиймээр байна бид хоёр олон төрлийн салбарт ажилладаг болохоор санхүүжилт хэрэгтэй байна гэж ярьсан. Тухайн үед намайг удаа дараа үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавиад өгөөч гэж шаардаад байсан. оны 3 дугаар сард манай ажил дээр тэр хоёр ирээд танай үл хөдлөх хөрөнгийг чинь тавиад мөнгийг нь тэнцүү хуваая, чи хэрэгтэй мөнгөө ав гэхээр нь би бодож үзээд боломжийн санагдаад зөвшөөрсөн. Яагаад гэвэл нөхөр нийгмийн даатгал төлдөггүй, би зээлийн эргэн төлөлт хийх, орлого нотолж чадахгүй, жирэмсэн амралттай байсан болохоор. Тэр орой ******* нь санаа зоволтгүй манай эгч ажилладаг байсан болохоор танил тал ихтэй гэж хэлсэн. Үл хөдлөх гэрчилгээгээ гаргачих юм бол банкны асуудалд санаа зоволтгүй гэсэн яриа болоод дууссан. Удалгүй би өөрөө гэрчилгээгээ хууль журмын дагуу гаргуулж авсан. оны дүгээр сарын 8-ны өдөр намайг эрүүл ийн дээр эмчлүүлж байхад оройн 21 цагийн үед эмнэлгийн эргэлтийн цонхон дээр ******* нотариат гэх хүнтэй ирсэн. Тэгээд энэ бичиг баримт дээр гарын үсгээ зураад өгчих би өгч зээл судлуулах гэсэн юм, хариу нь ирэх долоо хоногт гарах байх гэж хэлээд зуруулаад явсан. Тэрнээс хойш ******* холбоо тасарсан. нь хааяа ярьж холбогдоод бид хоёр салсан. *******ийг хаана байгааг мэдэхгүй байна гэх болсон. оны дүгээр сарын 8-ны өдөр буюу эмнэлэг дээр ирж гарын үсэг зуруулж авсан оройноос ******* холбогдохгүй болсон. Тэгэхээр нь би оны дүгээр сарын 28-ны өдөр өөрөө Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах банкны жаргалант салбарт очиж гэрчилгээгээ авах гэж очоод зээл гараад ******* авсан талаар мэдсэн. Надад 150.000.000 төгрөгийн хохирол учраад байна яагаад гэвэл ******* миний нэрийн өмнөөс зээл авч миний эд хөрөнгийг барьцаалсан. Анх ярихдаа авсан зээлээ хувааж авна гэж ярьж байсан боловч надад нэг ч төгрөг өгөөгүй. Мөн банкнаас зээл авсан талаар надад мэдэгдээгүй, тэй зээл авсан мөнгөөрөө бизнес хийгээгүй өөрөө тоглоод үрсэн байсан. Энэ хоёр анхнаасаа намайг хуурч төөрөгдөлд оруулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-38 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.ийн гэрчээр өгсөн “...Миний нөхөр ******* бид хоёр *******тай гэр бүлийн найзууд бөгөөд хороондоо мөнгө төгрөг зээлж өгч аваад явдаг байсан. оны 02 дугаар сарын эхээр ******* анх санаачлаад танай найз *******д мөнгө хэрэгтэй байгаа юм байна бид хоёрт бас мөнгө хэрэгтэй тийм болохоор ******* болон нөхөртэй нь хамт очиж ярилцъя гэж хэлээд *******гийн ажил дээр очиж уулзсан. ******* нь тухайн үед дүүрэг цайз захын тэнд байрлах " " ХХК-ийн 2 давхар цагаан өнгийн барилга бариулаад дууссан байсан. Ажил дээр нь уулзаад ярилцахад ******* яаж мөнгө олох уу, зээл яаж авах боломж байгаа талаар асууж ярилцсан, манай нөхөр ******* бид хоёр урд хэд хэдэн удаа зээл авч байсан болохоор банкны зээлийн талаарх мэдээлэл илүү байсан. Тухайн үед *******гийн барилгын үл хөдлөхийн гэрчилгээ нь гараагүй байсан. Манай гэр бүлийн зүгээс хэд хэдэн удаагийн зээл авч байсан мөн онлайн дэлгүүр ажиллуулж бизнес хийдэг байсан болохоор *******гийн үл хөдлөх хөрөнгийг тавьж авсан мөнгөө тэнцүү 50/50 хувь хувааж авах талаар тохироод оны 3 дугаар сарын сүүлээр *******гийн үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан бичиг баримтаа *******ид өгч зээлээ хөөцөлдүүлэхээр болсон. Тэрнээс хойш ******* над руу залгаад ******* утсаа авахгүй байна утас нь холбогдохгүй байна яасан юу болж байгаа талаар надаас асуудаг байсан. ******* болохоор надад хөөцөлдөж байгаа дараалал ихтэй байна, банкин дээр очсон байгаа гэж хэлдэг байсан. ******* сүүлдээ гэрчилгээгээ авмаар байна ******* таг болчихлоо гэх зэргээр ярьж эхэлсэн. Тэр хугацаанд ******* өглөө гараад шөнө орж ирдэг байсан. Би *******оос нөгөө зээл нь юу болж байгаа вэ? ******* зээлээ бас чамайг асуугаад байна гэхээр би өөрөө холбогдоод ярина одоо удахгүй байх гэдэг байсан. ******* оны 0 дүгээр сүүлээр өөрөө дээр очиж зээл гарсан талаар мэдээд над руу залгаж хэлсэн. Зээл гарсан байна юу болоод байгаа юм бэ? гэж асуухаар нь ******* руу залгаж ярихад утсаа авахгүй байж байснаа ажлын чинь гадаа байна гараад ир гэсэн. Уулзаад намайг юу болоод байгаа талаар асуухад ******* дуугарахгүй хэсэг байж байгаад би үнэнээ хэлье би 150.000.000 сая төгрөгийн зээлийг авсан харин би БЕТ гэдэг гар утсаараа спортын тоглолтууд дээр бооцоо тавиад алдчихлаа, гэхдээ би зохицуулна гэж хэлсэн. Тэгээд ******* *******тай уулзахаар болоод наана нь надад үг зааж өгсөн Уурхай дээр нэг ахтайгаа хамтарч хөрөнгө оруулалт хийгээд хүнээс мөнгө зээлсэн байсан, тэр хүн таараад хүчээр бараг булаагаад авчихсан гэж хэлсэн. Тэгээд би *******ийн зааж өгсөн үгийг *******д хэлж худлаа ярьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 6-7 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.*******ын гэрчээр өгсөн “...2021 оны 12 дугаар сараас эхлэн манай эхнэр лүү хамтарч зээл авмаар байна, хамт бизнес хийе гэж асуудаг байсан. оны 03 дугаар сарын сүүлээр , ******* нар манай ажил дээр ирээд надад таньдаг хүмүүс байгаа, болохоор санаа зоволтгүй бид бие биеэ мэдэх хүмүүс итгээд барьцаа хөрөнгөө тавиад өгөөч гэж хэлэхээр нь судлуулж үзье хэдэн төгрөгийн зээл гарахаар байгааг эхлээд мэдэх хэрэгтэй байна, харин наана нь итгэмжлэх хийж өгөхгүй гэж хэлсэн тэгээд тэр хоёр нэг хэсэг чимээгүй болсон. Тэгээд оны 0 дүгээр -ны өглөө эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтсэн орой нь би хоол өгөх гээд эмнэлэг явж байхад эхнэр залгаад орой ******* ирж гарын үсэг зуруулах гэж байгаа гэнэ чи хурдан ирээрэй гэсэн. Намайг очиход ******* манай эхнэрээр гарын үсэг зуруулаад гарч байхад би таараад юун дээр гарын зурсныг нь нягталж харж чадаагүй гадаа зургийг нь дарж аваад явуулсан. Утсаараа авсан зургийг би мартсан байж байгаад цагдаад хандахаас өмнө санаад харсан. *******ийг зээл авсан гэдгийг оны 0 дүгээр сарын 20-нд хаан банкны жаргалант салбар дээр эхнэр хүүхэдтэйгээ очиж мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 55-56 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.ийн гэрчээр өгсөн “...Би оны 0 дүгээр сарын -ны өдөр манай ажил Техник импорт ХХК-ийн 105 тоот өрөөнд байрладаг ба би тэнд 13 дахь жилдээ нотариат хийж байгаа. Манай ажил дээр ******* гэх залуу ирж уулзаад би хаан банкнаас зээл авах барьцааны гэрээ хийсэн, гэрээнд гарын үсэг зурах хүн нь эмнэлэгт хэвтэж байгаа таныг боломжтой гэвэл орой ирж авч яваад эмнэлэг орж гарын үсэг зуруулах гэсэн юм гэж хэлж байсан. Би ЭХЭМҮТ-дээр ажлын цаг тарснаас хойш цагийн орчим очиж гарын үсэг зуруулах гэж өөрийн бүртгэлийн дэвтрийг авч эмнэлэг дээр очиход хоёр эрэгтэй, нэг эмэгтэй байсан би эргэлтийн цонхон дээр гарч ирсэн эмэгтэйгээс иргэний үнэмлэхийг нь авч үзэн регистр болон овог нэрийг нь өөрөөр нь хэлүүлэн тулгаж нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулсан.  Тэр залуу намайг ганцаараа ирж машинаар авч явсан. Нэг эмэгтэйгээр нь зуруулсан...”  гэх мэдүүлэг /1хх-ийн 59-60 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 82- тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.*******ийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед хамтран амьдардаг байсан ийн найз ******* болон түний нөхөр бүтэн нэрийг нь мэдэхгүй Аараа нартай уулзаад үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьчих тэгээд хамтран 150.000.000 төгрөгийн зээл аваад тэнцүү хувааж аваад хувь хувийн бизнест зарцуулъя гэж тохирсон. Тэгээд *******г ЭХЭМҮТ-д эмчлүүлж байхад нь нотариат тай хамт очиж зээлийн гэрээ болон барьцаанд бүртгэх гэрээг танилцуулан гарын үзэг зуруулсан. Гарын үсэг зурахдаа ******* нөхрийн хамтаар уншиж танилцаад гарын үсэг зурсан. Тэгээд би Хан-уул дүүрэгт байдаг банкны Жаргалант тооцооны дээр очиж оны 0 дүгээр сарын -ны өдөр 150.000.000 төгрөгийн зээлийг авч, *******д өгөлгүй зээл авсан оройдоо гэртээ очоод нийт 18.000.000 төгрөгийг 1xbet бооцоо тавьдаг тоглоом утсаараа тоглож алдсан. 0.000 юаньтай харьцах хэмжээний мөнгийг мөнгөөр бодоход 0.000 юань, тухайн үеийн ханшаар 20.000.000 төгрөг болсон. Дараа нь 160.000 юань 80.000.000 төгрөгөөр бодож, 60.000 юань тоглоомын админд шилжүүлж авахад мөнгөөр 30.000.000 төгрөг болж байсан. Сүүлийн гүйлгээ .000.000 төгрөг болсон. Би д нэг ч төгрөг өгөөгүй. Би зээл авснаасаа нэг ч төгрөг төлөөгүй байгаа.  " " ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлж хийх гэж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90 тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 9 тал/,

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэл “шүүгдэгчийн хувийн мэдээлэл ” /1хх-ийн 98-10 тал/,

Улсын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “6735752 нэгж талбарын дугаартай талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-220012287 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов.  ” /1хх-ийн 13 тал/

Улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Нийслэлийн дүүргийн -р хороо, цайз тоот хаягт байршилтай талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2201236” дугаарт бүртгэж гэрчилгээ олгов.” /1хх-ийн 1 тал/

Л.*******ид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /1хх-ийн 155-156 тал/

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх-ийн -205 тал/

Эд хөрөнгийн үнэлгээний зардалд төлсөн баримт /1хх-3 тал/

банкны №ЗГ/76719 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлт, хүү алдангийн талаарх мэдээлэл /2хх-ийн 28- тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.гийн гэрчээр өгсөн: “Зээлийн гэрээний үнийн дүнгээс шалтгаалж нэмэлт материал бүрдүүлнэ гэсэн зүйл байхгүй харин бизнесийн цар хүрээнээс хамаарч зээл судлагдах үед нэмэлт материал шаардаж болно. Гол нь бизнес нотлох бичиг баримтууд болон барьцаа хөрөнгийн шаардлага хангасан байх шаардлагатай. Зээлийн хэмжээ өндөр тул тооцооны шийдэх эрх байхгүй салбарын зээлийн хороогоор оруулж шийдвэрлүүлсэн.Зээл авсан цагаас эргэн төлөлт нэг ч удаа хийгээгүй...”  гэх мэдүүлэг /2хх-ийн 2-3 тал/,

Итгэмжлэл /2хх-ийн 57 тал/,

Барьцааны гэрээ /2хх-ийн 58-60 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.*******ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...уг хэрэг нь хүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бус барьцаанд бүртгэгдсэн нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 68-69 тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 7-75тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс цагаатгах байр суурьтай, хохирогч болон түүний өмгөөлөгч гэмт хэргийн улмаас бий болсон хохирлыг арилгуулах байр суурьтайгаар тус тус  оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтад шүүх дүгнэлт хийхэд хохирогч Б.******* нь шүүгдэгч Л.*******ийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Т.ийн багийн найз бөгөөд хохирогч жирэмсэн, зээл авах боломжгүй нийгмийн даатгал төлдөггүй нөхцөл байдлыг шүүгдэгч Л.******* далимдуулж хохирогчийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавиад   зээл гарвал мөнгийг нь хувааж авах саналыг хохирогчид тавьж  улмаар итгүүлэн зээл авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн хохирогчоор гарын үсэг зуруулж 150.000.000 төгрөгийн зээлийг банкнаас  авч уг авсан мөнгөөрөө буюу 128.000.000 төгрөгөөр  мөн өдөр мөрийтэй тоглож алдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.*******ийн өгсөн “....*******гийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж 150.000.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Т.ийн мэдүүлэг, Б.*******ын мэдүүлэг, Н.ийн мэдүүлэг, шүүгдэгч Л.******* нь банктай хийсэн зээлийн гэрээ /1хх-ийн 1-1 тал/, Л.*******ийн эзэмшлийн банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 8-1 тал/, "Ашид Билгүүн" ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-23- 7051 дугаартай "...зах зээлийн нийт үнэ цэнэ 879,9,809 төгрөг..." гэх үнэлгээний тайлан, /1хх-ийн -205 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* нь хохирогчийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж мөн өдөр 150,000,000 төгрөгийн зээл авсан талаар маргаагүй ба түүний өмгөөлөгчөөс дээрх үйл баримт нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулагдсан иргэний эрх зүйн харилцаа тул гэмт хэргийн шинжийг агуулахгүй гэх байр суурьтайгаар мэтгэлцэж оролцсон ба дээрх үйл баримт нь Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж буй эсэхэд шүүх дараах дүгнэлтийг хийсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийн субьектив талын шинж нь  гэм буруутай этгээд нь хохирогчийн эд зүйлийг буцааж өгөхгүй байх гэсэн  шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийн эрхэнд гэмт хэргийн тодорхойлох хэсэгт заасан аргаар халдсан гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрхийлэгдэнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай холбон  дүгнэхэд хохирогчийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж банкнаас авсан мөнгийг хохирогчид өгөхгүйгээр мөрийтэй тоглох гэсэн,    хохирогчийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж мөрийтэй тоглохдоо хохирол хор уршиг үүсэхийг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан, хор уршгийг хүсч учруулсан шүүгдэгчийн гэмт санааг хохирогчийн “зээл судлуулах” гэсэн ойлголтоор үйлдсэн итгэмжлэл, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан зэргээр  үгүйсгэж талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй юм.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “зээл аваад бизнес эрхлэх гэсэн юм” гэх тайлбар түүний банкнаас авсан мөнгийг хэрхэн зарцуулсан нөхцөл байдлаар үгүйсгэгдсэн ба шүүгдэгч анхнаасаа мөрийтэй тоглоом тоглох санхүүгийн эх үүсвэрийг хохирогчийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж бий болгохоор шунахайн сэдлээр гэмт үйлдлийг төлөвлөж, гүйцэтгэсэн гэж шүүх  дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээрх  үйлдэл нь хохирогчид хор хохирол учрахыг урьдаас мэдэж хүсч үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл юм.

Тодруулбал,  шүүгдэгч Л.******* нь шунахайн сэдлээр, зээл гарвал хувааж авна гэж  хохирогчийг хуурч, зээл судлуулна гэж зохиомол байдал бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж  түүний үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн зээлийг Банкнаас  авч мөн  өдрөө мөрийтэй тоглож хохирогчид хохирол учруулсан  энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг бүрэн  хангасан байх тул шүүгдэгч Л.*******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ.

Шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.*******г зээл гарвал хувааж авна гэж  хуурч, зээл судлуулна гэж зохиомол байдал бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж  түүний үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн зээл авсан гэмт үйлдлийн хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .1-т заасан их хэмжээний хохирол мөн байх тул прокуророос шүүгдэгч Л.*******ийг “Залилах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу их хэмжээний хохирол учруулсан гэх  шинжээр нь зүйлчилсэн нь хуульд нийцсэн гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан  залилах гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж  үйлдсэн гэм буруутайд   тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд

Шүүгдэгч Л.*******ийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******д 150.000.000 / нэг зуун тавин сая/ төгрөгийн бодит  хохирол учирсан байх тул энэ нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Л.*******ийн эзэмшлийн банкны дугаартай дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.*******оос 150.000.000 / нэг зуун тавин сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгох нь зүйтэй байна.

Шүүх, хохирогчийн эд хөрөнгийн эрхэд халдсан шүүгдэгчийн хууль бус үйлдэлд болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд хохиролд дүгнэлт хийсэн бөгөөд энэ хууль бус үйлдлийн улмаас зээлдэгч Банканд үүссэн үр дагаварт тус шүүх дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дүүргийн дүгээр хороо - тоот хаягт байрлах Г-220012287 улсын бүртгэлийн дугаартай 700 мкв Y-2201236 дугаартай мкв хувийн орон сууцанд хөрөнгийн үнэлгээг  хийсэн талаарх баримт /1хх-3 тал/ хэрэгт авагдсан байна.

Иймд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт олгож шийдвэрлэлээ.

ХОЁР:ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР

Шүүгдэгч Л.*******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул шүүгдэгч Л.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Л.*******ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт үйлдлийн арга, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хугацаанд хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал зэрэгт  дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч  Л.*******ид  3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.*******ид оногдуулсан хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.*******ид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс, шүүгдэгч  Л.*******ид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

дүүргийн дүгээр хороо - тоот хаягт байрлах Г-220012287 улсын бүртгэлийн дугаартай 700 мкв Y-2201236 дугаартай мкв хувийн орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын шийдвэрийг хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусмагц хүчингүй болгох нь хэргийн нөхцөл байдалд нийцнэ гэж шүүхээс дүгнэлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан  залилах гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж  үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч  Л.*******ийг 3 /гурав/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.*******ид оногдуулсан хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

. Шүүгдэгч Л.*******ид авсан Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. дүүргийн дүгээр хороо - тоот хаягт байрлах Г-220012287 улсын бүртгэлийн дугаартай 700 мкв Y-2201236 дугаартай мкв хувийн орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын шийдвэрийг хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусмагц хүчингүй болгосугай.

6. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******оос гэмт хэргийн бодит хохиролд 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг гаргуулж  хохирогч Б.*******д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт олгосугай.

8. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ