Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/167

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны т*******дэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

            улсын яллагч Г.Билгүүн

   шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД:0518/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан г*******т хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2302006960434 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* хотхон дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1446 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2-1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр 1 жил тэнсэж хянан харгалзсан, 

******* овогт *******гийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.******* нь “... оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “” зочид буудлын тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан...” г*******т хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Г*******т хэрэг үйлдсэн г******* буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.******* нь “... оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “” зочид буудлын тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2302006960434 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх 1-4 дэх тал/,

Г*******т хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан т*******дэглэл /хх 7 дахь тал/,

Нэгжлэг хийсэн т*******дэглэл /хх 9-15 дахь тал/,

Хүний биед үзлэг хийсэн тухай т*******дэглэл /хх 16-21 дэх тал/,

Хэргийн газрын үзлэгээр хураагдсан А.*******ын гар утсанд үзлэг хийсэн тухай т*******дэглэл /хх 23-24 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийсэн тухай т*******дэглэл /хх 28-31 дэх тал/,

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4924 дугаар шинжээчийн дүгнэлт “...А.******* .10.12" гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "А.******* .10.12" гэж хаягласан шээснээс MDMA, метамфетамин /Methamphetamine/ илрэв. MDMA нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын нэгдүгээр жагсаалтад, метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” /хх 34-36 дахь тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 4923 дугаар шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн "Г-178 А.*******ын өөр дотор халааснаас цагаа өнгийн нунтаг зүйл бэлгэвчний хайрцагтай" гэж хаягласан зиплок гялгар уутанд 1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, 3 гэх дугаарласан "Г-178 А.*******ын хар өнгийн савхан хүр*******ний дотор халааснаас" гэж хаягласан зиплок гялгар уутанд хажуу хэсэгтээ цоолсон шил, саарал өнгийн жин мэт зүйл, 4 гэж дугаарласан "Г-178 А.*******ын биеэс" гэж хаягласан зиплок уутанд хар, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон енгийн гуурс мэт зүйлтэй шил нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан зиплок гялгар ууттай хажуу хэсэгтээ цоолсон шил, 4 гэж дугаарласан зиплок ууттай хар, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн гуурс мэт зүйлтэй шил тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Саарал өнгийн жин мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад багтдаг болно. 3.4. 1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,6762 грамм, цэвэр жин нь 1,3088 грамм болов 2 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,5777 грамм, цэвэр жин нь 0,1717 грамм болов...” /хх 40-44 дэх тал/

 

Шүүх сэтгэц *******гэг судлалын дүгнэлт “...А.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.******* нь мансууруулах сэтгэцэд идэвхт ******* бодисын хамааралтай /донтой/ гэх шинж т*******дэг илрээгүй байна. А.******* нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. А.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /хх 48-49 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.ийн гэрчээр өгсөн “...Миний нөхөр А.******* нь ******* оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод *******гийн отгон хүү болж төрсөн, дээрээ 2 ахтай. 20 онд аав нь нас барсан одоо ээж нь байдаг. ******* нь багадаа Цайз 16-д өсөж торнисон. *******ыг аль 10 жил төгссөнийг нь мэдэхгүй байна. Ямартай ч их сургуулийг 2011 онд Эм ******* мэргэжлээр төгссөн. 2017 оноос 2022 оныг хүртэл ******* дүүргийн нэгдсэн *******нэлэгт ******* *******ээр ажиллаж байгаад 2022 оны 01 сараас 06 сарыг хүртэл Халдвар судлалд ажиллаж байгаад 2022 оны 06 сараас хойш одоог хүртэл ажилгүй байгаа. ******* бид хоёр 2017 онд анх танилцаж байсан. 2018 онд анхны охиноо түрүүлээд, 2020 онд хүү төрүүлж Баянжаргал бид хоёр хүү, охинтой болсон. *******ын зан байдлын хувьд уурлахаараа огцом ууртай тэрнээс бусдаараа гайгүй. Сэтгэн бодох чадварын хувьд хэвийн. Архаг хууч өвчингүй. Миний мэдэхийн тамхи татдаг, хаяа архи уудаг муу зуршилтай. Чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг. Спортод их сонирхолтой. Эрүүл мэндийн газрын тэргүүний ажилтан болж байсан...” гэх мэдүүлэг /хх 52-54 дэх тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.*******ын яллагдагчаар өгсөн “... оны 10-р сарын 10 наас 11-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 16-р хороо зочид буудлын тоот өрөөг ганцаараа авч гарсан. Ингээд тухайн буудалд байж байгаад үүрээр 06 цагийн орчимд гарч модны хоёрын гранд хил зочид буудлын орчимд байрны хашааны ёроолоос тамхины хайрцагтай 4 грам мөс хаяулж авсан. Хэн хүнтэй харилцсан талаараа мэдэхгүй байна. Ингээд 4 грам мөс аваад буудалд орж өөрөө ганцаараа хэрэглээд үлдсэнийг нь сая нэгжлэгийн үеэр сайн дураараа гаргаж өгсөн. Би 2022 оны намар анх би мөс хэргэлж үзсэн ба түүнээс хойш хааяа олдохоор нь хэргэлдэг болсон. Урд өмнө энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан асуудал байхгүй. Гранд Хилл зочид буудлын хажууд тамхины хайрцагт хийлгэж хаяулж авсан. Тухайн үед мөнгийг нь яах вэ? Гэхэд дараа холбогдоно гэж хэлээд дахин холбогдоогүй. Г*******шиж байна...” гэх мэдүүлэг /хх 57-58, 84-85 дахь тал/,

 

Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай т*******дэглэл /хх 89-112 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах х******* х*******жээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийг*******д хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, ******* бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг г*******т хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт *******, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт *******, бэлдмэл, бодисыг гагцхүү *******чийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх *******, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч А.*******д холбогдох хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс”, гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “” зочид буудлын тоотод хар өнгийн савхин куртикний дотор халаасанд хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон  мансууруулах ******* сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан г*******т хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах *******, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалах” г*******т хэргийг үйлдсэн г******* буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь г*******т хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг т*******дэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт

Шүүхээс шүүгдэгч А.*******ыг г*******т хэрэг үйлдсэн г******* буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн г*******т хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр х*******жээ, г******* буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болохыг дурдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн г*******т хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр х*******жээ, г******* буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх, шударга ёсны зарчимд нийцүүлэн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүгдэгч А.Баярбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  2 /хоёр/ жилийн  хорих ялыг сонгож оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу  шүүгдэгч А.*******ын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 8 /найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын саналдаа шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргасан ба өмгөөлөгчийн энэ санал шүүгдэгч А.*******ын үйлдсэн г*******т хэргийн шинж, нийгмийн аюул, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн болохыг т*******дэглэж байна.

            Хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай т*******цэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, холбогдох газруудад хүргүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

            Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга х*******жээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс”, гэх нэршилтэй мансууруулах ******* сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан г*******т хэргийг үйлдсэн г******* буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А.*******д 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******д оногдуулсан хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай т*******цэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан "1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай, гялгар ууттай жин нь 1.6762 грамм, цэвэр жин нь 1.3088 грамм, цагаан енгийн нунтаг, мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан зиплок гялгар ууттай, гялгар ууттай жин нь 0 5777 грамм, цэвэр жин нь 0.1717 грамм, цагаан өнгийн нунтаг, мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан зиплок гялгар ууттай, хажуу хэсэгтээ цоолсон шил, саарал өнгийн жин мэт зүйл, 4 гэж дугаарласан зиплок ууттай, хар, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн гуурс мэт зүйлтэй шил зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устаж, устгасан баримтын жагсаалтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга х*******жээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ