Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар  2024/ШЦТ/196

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн, 

улсын яллагч П.Итгэл /тээврийн прокурорын газрын хяналтын прокурор/ 

            шүүгдэгч М.******* нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ы *******од холбогдох 240060079 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо ******* ******* ******* гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ы ******* /РД: УО0427**************/

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.******* нь “...Баянгол дүүрэг ******* дугаар хороо ны зам, төвийн баруун урд талд 20******* оны дугаар сарын -ны орой 21 цаг 17 минутын орчимд маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. .3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох apra хэмжээ авна", 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.г мөргөж эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.******* нь Баянгол дүүрэг ******* дугаар хороо ны зам, төвийн баруун урд талд 20******* оны дугаар сарын -ны орой 21 цаг 17 минутын орчимд маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. .3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох apra хэмжээ авна", 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.г мөргөж эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.*******ын “... гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 240060079 дугаартай хэргээс

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/, 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5- тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.гийн өгсөн “...20******* оны дугаар сарын -ны орой 20 цагийн орчимд ертөнцийн зүгээр баруун талаас гэрээсээ гараад автобусны буудал руу алхаж байхад явган хүний гарцаар буюу зураас нь бүдэг байсан учраас гарцаар гарч байна  гэж бодсон. Тэгээд эхний 2 автомашин зам тавьж өгөн. Дараагийн машин хурдтай орж ирээд тэгээд би юу ч санахгүй байна. ******* талын шилбэ яс хугарсан. Уруулд оёдол тавьсан. Толгой байнга өвдөж байна. Хоёр гар шалбарсан, нуруу бас өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.ын иргэний хариуцагчаар өгсөн: “...Анх дугаар арын 27-ны 21 цагийн орчимд өөрөө над руу залгасан. Би хүн шүргэчихсэн. Та хурдан хүрээд ирээч ээ гэсэн. Урд гэрэл хагарсан. Урд хамар хонхойсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ “ - тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.” гэх лавлагаа /хх-ийн 27 тал/,

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл “...1.2.000 төгрөг...” /хх-ийн 30 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Сувд-Эрдэний иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.*******ын яллагдагчаар өгсөн: “...20******* оны дугаар сарын 27-ны 21 цагийн орчимд гэгээ тасарсан бүрэнхий болсон байсан, ажлаасаа нүүрс ачаад айлд хүргэж өгөх гээд ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг рүү явж байсан. тэгээд араандаа хийгээд хаазаа гишгээд доошоо шааригдаж байсан чинь өөдөөс хүн гүйж гарч ирсэн. Сандраад тоормос гишгээд байтал гулсаад мөргөсөн. Тэгээд машинаа зогсооход тухайн хүн газарт унасан. Гарч ирээд 1 руу залгаж тусламж дуудсан. Мөн 102 руу залгаж цагдаа дуудсан. 1 үзээд тухайн үед гэмтэл байхгүй зөөлөн эд гэмтсэн гэсэн. Тэндээсээ хөдлөөд такси бариад ГССҮТ орсон. Машин миний ээж ын эзэмшлийн машин болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 40, 99 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 815 дугаартай  “...Ц.гийн биед баруун шаант, тахилзуур ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,

Авто тээврийн үндэсний төв “ТӨҮГ” шинжээчийн “...1. Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд. Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд хол, ойрын гэрлийн тусгал, зогсоолын тоормос, дуут дохио, дугуйн хээний гүн зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин урд копут баруун урд хэсэгтээ их хэмжээгээр хуниралдаж хонхойсон, баруун гар талын гэрлийн бүрхүүл хагарсан, баруун хойд тоормосны гэрлийн бүрхүүл хагарсан, зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. 2.Уг авто тээврийн хэрэгслийн урд копут баруун урд хэсэгтээ их хэмжээгээр хуниралдаж хонхойсон, баруун гар талын гэрлийн бүрхүүл хагарсан, баруун хойд тоормосны гэрлийн бүрхүүл хагарсан, зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. 3. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй байна. Уг авто тээврийн хэрэгслийн урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагааг тоормосны шалгагч төхөөрөмжөөр шалгаж үзэхэд хэвийн ажиллаж байна. 5. Уг авто тээврийн хэрэгсэл нь 2022 оны 10 сарын 5 нд монгол улсын гаалиар орж ирээд 2022 онд техникийн хяналтын үзлэгт ороогүй байна. Мөн 20******* оны 10 сарын 16-д техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. 6. Уг автотээврийн хэрэгсэл нь 20******* оны 10 сарын 16 нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусах болоогүй байна. 7.Асуултанд дурьдагаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно....” дүгнэлт /хх-ийн 51-57 тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.ын 20******* оны 02 дугаар сарын 5-ны өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 60 тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72  тал/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 75 тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 тал/,

Хохирогч Ц.гийн “...Хохиролд 4.800.000 төгрөг авсан тул цаашид хохирол нэхэмжлэхгүй...” гэх тайлбар /хх-ийн 100 тал, 1 тал/,

Иргэний хариуцагч Ц.ын Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-104/

Хаан банкны шилжүүлгийн баримт “Эрүүл мэндийн даатгалын санд 1.2.000 төгрөг төлсөн” /хх-ийн 114/ зэрэг болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн  байхыг шаардана.

Шүүгдэгч М.******* нь “...Баянгол дүүрэг ******* дугаар хороо ны зам, төвийн баруун урд талд 20******* оны дугаар сарын -ны орой 21 цаг 17 минутын орчимд маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. .3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох apra хэмжээ авна", 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.г мөргөж эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн ба түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул  шүүгдэгч М.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн талаарх шүүхийн дүгнэлт:

Хохирогч Ц. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг хүлээн авсан, цаашид хохирол нэхэмжлэхгүй гэх тайлбарыг гаргасан, шүүгдэгч М.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 1.2.000 /нэг сая хоёр зуун хорин таван мянга / төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч М.*******од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид 4.800.000 төгрөг төлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 113 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч М.*******од танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд М.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх  90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт  даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******ыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.*******од шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 4.800.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 1.2.000 төгрөгийг  тус тус төлсөн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ