Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/197

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго

Шүүгдэгч: З.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 205018970042 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , эх, ахын хамт амьдардаг,  ******* бааранд хамгаалагч ажилтай, ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******-- тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* (РД: УИ98*******2*******0),

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч .******* нь “...202 оны 4 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, ******* бааранд иргэн О.г "хүмүүстэй маргалдсан" гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2-р шүдний эмтрэл, зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, бугалгад цус хуралт, баруун бугалга, зүүн сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар

       ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э. нь “...202 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 05 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгт “хаалга савлаа” гэх шалтгааны улмаас хохирогч С.тай маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.*******ийн өгсөн “... гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 205018970042 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн ******* тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.гийн хохирогчоор өгсөн “...202 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг болж байхад хамт ажилладаг , , нарын хамт ******* бааранд орж, шөнө 4 цаг болж байхад тухайн баарны 2 давхарт үл таних хүнтэй маргалдаж, тухайн залуугаар би толгойныхоо дагз хэсэг рүү цохиулж ухаан алдаж, Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Толгойны дагз хэсэгт 4 оёдол тавьсан, мөн үүдэн 2 шүдний яс хугарсан, нуруугаар хатгуулж их зовиуртай, зүүн өвдөг гишгэхээр өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал, 20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.ын гэрчээр өгсөн: “...202 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* бааранд нарын хамт орсон. Бид тухайн баарны 2 давхарт ширээ аваад ууж байсан. Гэтэл доод заалны хэсэгт таньдаг хүн таарсан болохоор тухайн хүнтэй юм ярьж байх үед манай найз нь хамгаалагчид нь үсдүүлээд гарж байсныг хараад би ардаас гарсан. Би араас нь гарахад нь дээд давхарт хүмүүстэй мууталцаад тухайн баарны хамгаалч нарт үсдүүлж чирүүлж ******* баарнаас гарсан гэж яриад байсан. Би очиж болиулах гэж оролдсон боловч эрэгтэй хүмүүс байсан болохоор салгаж чадаагүй. Тухайн баарны гадаа хамгаалагчид нь г өшиглөж цохиод байсан бөгөөд гийн 2 нүд нь хавдсан байсан Тухайн баарны хамгаалагч нь ганцаараа зодож байсан бөгөөд өөр хүнтэй зодолдоогүй. Гэтэл нь тухайн хамгаалагчид цохиулсанаас болж баарны гадаа байсан ширээг мөргөсөн бөгөөд нь ухаан алдсан. ухаан алдсаны дараа баарны хамгаалагч цусыг нь тогтоох гээд арчаад байсан. өөр хүнтэй мууталцаж зодолдоогүй тухайн баарны хамгаалагчид зодуулсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 тал /,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.ын гэрчээр өгсөн: “...202 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* бааранд ажил дээрээ байж байхад 2 цагийн үед 2 эрэгтэй 2 эмэгтэй хүн орж ирсэн. Тэгээд тухайн хүмүүс хажуу ширээнийхээ хүмүүстэй маргалдаад зөрж өнгөрч байгаа хүмүүстэй сөргөөцөлдөөд байсан, манай хамгаалагч нар болиулсан. Манай хамгаалагч г үүд хэсэг рүү аваад явсан. Тэгээд тэр 2 маргалдаад, цохиод байсан, хамгаалагч ******* нь гэх залууг нэг удаа цохих үед тухайн залуу ширээ мөргөөд уначихсан. Тэгээд бид нар түргэн дуудаад тэр гэх залууг түргэний эмчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 0-1 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 574 дугаартай шинжээчийн “...О.гийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2-р шүдний эмтрэл, зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, бугалгад цус хуралт, баруун бугалга, зүүн сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 4-44 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.*******ийн яллагдагчаар өгсөн “...202 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр би ажилдаа 21 цагийн үед очоод ажлаа хийж байсан тэгээд 04 дүгээр сарын 28-аас 29-ний өдрийг шилжих шөнө 0 цагийн үед 2 давхарт зэргэлдээ ширээний хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод байгаа талаар манай зөөгч хэлсэн. Тэгээд очоод тухайн залуучуудыг салгаад би хохирогч гэх залууг өргөөд 2 давхрын шатаар буулгах гэж байхад намайг цохисон. Тэгэхээр нь би цааш нь түлхээд гийн найзад нь аваад гар гээд хэлсэн чинь наадах чинь хамгаалагч байна чи андуураад байна гээд хэлж байсан. Тэгээд доошоо бууж байсан чинь тухайн гэх залуу хамт явж байсан найзуудадтайгаа баарны 1 давхарт орилоод зөөгч нартай маргалдаад хаалга цохиод байсан тэгэхээр нь боль гээд хэлсэн чинь намайг цохихоор нь хамт явж байсан хоёр эмэгтэй найзад нь аваад яв гээд хэлсэн. Тэгээд тухайн гэх залуу нь надтай хамт байсан хамгаалагч залууг цохиод байсан би чи яваа гэж хэлээд түлхчихээд эргээд алхаж байсан миний араас толгой хэсэг рүү цохихоор нь би г эргэж хараад нэг удаа цохьсон чинь ширээ мөргөөд уначихсан. Тэгээд ухаан алдаад уначихаар нь манай ажилчид түргэн дуудчихсан байсан түргэн ирээд тухайн залууг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 тал/

З.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 71-84 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч З.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч З.******* нь хохирогч О.гийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2-р шүдний эмтрэл, зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, бугалгад цус хуралт, баруун бугалга, зүүн сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь 202 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 574 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 4-44 тал/, хохирогчийн мэдүүлэг /хх 17-20 тал/, гэрч Д.ын мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/, гэрч А.ын мэдүүлэг /хх-ийн 0-1 тал/, шүүгдэгчийн мэдүүлэг /хх-ийн 66 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 202 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 574 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 574 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч .******* нь “...202 оны 4 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, ******* бааранд иргэн О.г "хүмүүстэй маргалдсан" гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2-р шүдний эмтрэл, зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, бугалгад цус хуралт, баруун бугалга, зүүн сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч О. нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч З.******* нь  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч З.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч З.*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч З.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 / долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 / долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 0 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.*******т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10-д заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.*******ийг  700 /долоон  зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон  зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

. Шүүгдэгч З.*******т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 0 /гуч/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг  даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол З.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ