Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/199

 

НМОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил

Шүүгдэгч: Г.*******, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа

Хохирогч: Ц.*******, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ /ҮД:32/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 050438300 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "******* " ХК-д барилга хариуцсан ажилтан, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт дүүргийн дугаар хороо дугаар гудамж тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

******* овогт *******ын *******, /РД: МР93**************16/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.******* нь “...20 оны дүгээр сарын -ний өдрийн 22 цагийн орчимд Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "" худалдааны төвийн зүүн талд байрлах "******* " ХХК-ийн барилга угсралт хийж байгаа талбайд хохирогч Ц.*******ийг " ажил хийхгүй өөдөөс маргасан" гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт гараараа болон барилгын хамгаалалтын малгайгаар цохиж, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух уруул хамарт зулгаралт, нэг шүдний паалангийн эмтрэл гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.******* нь “...20 оны дүгээр сарын -ний өдрийн 22 цагийн орчимд Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "" худалдааны төвийн зүүн талд байрлах "******* " ХХК-ийн барилга угсралт хийж байгаа талбайд хохирогч Ц.*******ийг " ажил хийхгүй өөдөөс маргасан" гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт гараараа болон барилгын хамгаалалтын малгайгаар цохиж, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух уруул хамарт зулгаралт, нэг шүдний паалангийн эмтрэл гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн “... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******ийн өгсөн “...20 оны дүгээр сарын -ний өдрийн 22 цаг өнгөрч байсан. Өмнөх өдөр нь шөнийн 3 цаг хүртэл ажилласан байсан болохоор нэлээн ядарсан байсан. Тэр өдөр цалин дутуу орсон байсан өдөржин нөгөө талын инженертэй муудалцсан байсан нэлээн ууртай байсан. Тэгээд бетон цутгана гэхээр нь явах гээд үүдэнд байж байхад Г.******* орж ирж таараад үе үе цохиж аваад каскаараа нүдээд нар миний 2 талаас барьж авсан. ******* Г.Өлийбаярыг цохисон зүйл байхгүй. Алх барьсан гэж гэрч нар мэдүүлсэн байсан. Тийм юм ерөөсөө болоогүй. Манай эхнэр ажлын гадаа ирээд гараад ирээ гэхээр нь ажлаасаа буух гээд багажаа үүрсэн явж байсан чинь Г.******* орилоод гараад ирсэн. Намайг ч гэлтгүй бүгдийг хараагаад орилоод байсан. Өмнөх шөнө нь 3 хүртэл ажилласан болохоор одоо ажиллах боломжгүй байгаагаа хэлсэн. Бас цалин дутуу орсон талаар хэлсэн. Цалин мөнгөний асуудлаа дараа шийд гээд юу юугүй тийм асуудал болсон. Одоо шөнө унтаж чадахгүй байнгын толгой өвддөг зовуурьтай байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна. Г.*******ын хохиролд төлсөн гээд байгаа 200,000 төгрөг миний дансанд ороогүй. Шинэ жилийн өмнө цалин гэж 1 сая төгрөг орсон...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 050438300 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.*******ийн хохирогчоор өгсөн “...******* 20 оны дүгээр сарын -ний өдөр орой 22 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн дүгээр хороо, худалдааны төвийн зүүн талд байрлах ажлаасаа буух гээд хувцсаа сольчхоод багажаа үүрчхээд яг гарах гэж байтал ******* гэх манай ажлын даамал хийдэг залуу намайг хэн буу гэсэн юм пизда минь чамайг гээд миний нүүр хэсэгт гараараа цохиж эхэлсэн, тэгтэл тэнд байсан гээд бригадын дарга, гэх мужааны бригадын дарга хоёр нийлж байгаад миний хоёр талын гараас бариад ******* нь намайг өмсөж байсан каскараа маш олон удаа цохисон, тухайн үед гээд манай ажлын залуу харж байсан. Тэгээд намайг цохиж зодчихоод тэр гурав юу ч болоогүй юм шиг ажлаа үргэлжлүүлж хийгээд цаашаа явчихсан. Миний биед ******* нь хамгийн түрүүнд баруун гараараа байх миний нүүрний ам, шүд хэсэг рүү цохих шиг болсон, тэгээд л хоёр хажуу талаас , гэх хоёр залуу барьчхаад ******* нь миний толгой хэсэг рүү маш олон удаа цохиж, нүд хэсэгт бас цохисон. ******* тухайн үед ямар ч биеэ хамгаалах боломжгүй гар барьчихсан байсан ******* харилцан зодолдсон зүйл байхгүй. Миний толгой баруун дээд орой хэсгээрээ хагарсан, тэгээд толгой тэр чигтээ битүү хавдартай байна. Мөн зүүн талын нүд маань юм харахдаа муу байна. Өмнө нь нүдний хагалгаанд 2015 оны 05 дугаар сарын сүүлээр ухархайн яс гэмтчихээд хагалгаа хийлгэж байсан. Тэгээд өчигдөр зодуулах үедээ нүдэндээ дахин гэмтэл авсан байж болзошгүй байна. Бас миний дээд талын үүдэн шүд эмтэрч хугарсан. Тэгээд миний дотор муухайраад байгаа. Эмч 7 хоногийн хэвтрийн дэглэм сахиарай гэсэн. ******* шүүх эмнэлэгт үзүүлнэ. ******* гомдолтой байна. Намайг зодсон залуус өнөөдрийг хүртэл над руу холбогдож яаж байна ийж байна ч гэж асуугаагүй. Харин тэр компанийн ерөнхий захирал Өлзийжаргал гэх хүн байдаг. Намайг зодсон залуугийн төрсөн ах нь надад хэрэг болдог тэр орой намайг дагуулж яваад Гэмтлийн эмнэлэг явж үзүүлээд надад эмчилгээний зардал гээд 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.гийн гэрчээр өгсөн: “..., *******, , ******* бид нар тоур нэртэй барилга угсралтын компанид хамт ажилладаг. 20 оны дүгээр сарын -ний шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн дүгээр хороо Хар хорин хорооллын баригдаж байгаа барилга дээр цутгалт авч байсан бөгөөд ******* нь тухайн үед хэв харж галлагаа хариуцаж байсан , бид 3 барилга дээр цутгалт авч дуусаад ажилчид байрладаг чингэлэг дотор орж ирээд байж байсан чинь араас ******* орж ирээд удаагүй ******* орж ирээд бид нарт хандаж "баригдаж байгаа барилгын галлагаагаа хий" гэж хэлэх үед бид нар гарах гэж байсан чинь ******* *******т хандаж "би явлаа цалин дутуу тавсан байж" гэж хэлээд уурдах үед ******* уурлаж *******тэй зодоо хийх үед нь бид нар голоор нь орж салгасан. Энэ үед ******* нь өмссөн каскаа тайлж гартаа бариад гартаа барьсан каскаараа *******ийн толгой руу цохисон. Тэгээд салцгаасан. *******, ******* хоёрын дунд зодоон болсон. Хамт байсан , бид 3 салгасан. Тухайн үед ******* ******* хоёр хэрүүл маргаан хийж барилцаж авах үед ******* нь толгойдоо касктай байсан энэ үед ******* нь *******ын каск өмссөн толгой хэсэг рүү нь 3-с  4 удаа мөргөсөн бөгөөд бид нар салгах гэж голоор нь орох үед тэр 2 нэгнийхээ нүүр хэсэг рүү нь цохиод байсан. Салгаж байх үед ******* нь өмссөн каскаа тайлж гартаа бариад гартаа барьсан каскаараа *******ийн толгой руу цохисон. бид 2 *******ийн гарыг барьж өгөөд түүнийг ******* зодоосон гэдэг бол худлаа *******, ******* 2 зодолдох үед нь бид нар салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10- тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.гийн гэрчээр өгсөн: “..., , *******, ******* бид нар нь тоур нэртэй барилга угсралтын кампанид хамт ажилдаг юм аа. 20 оны дүгээр сарын -ны шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн дүгээр хороо Хар хорин хорооллын баригдаж байгаа барилга дээр цутгалт авч байсан бөгөөд ******* нь тухайн үед хэв харж галлагаа хариуцаж байсан. , бид 3 барилга дээр цутгалт авч дуусаад ажилчид байрладаг чингэлэг дотор орж ирээд байж байсан чинь араас ******* орж ирээд удаагүй барилгын даамал ******* араас нь орж ирсэн. ******* бид нарт хандаж "баригдаж байгаа барилгын галлагаагаа хий" гэж хэлэх үед хүмүүс гарахгүй дургүй суугаад байсан. Энэ үед ******* нь "цалин мөнгөө өгөхгүй байж зарлаа" гэсэн чинь ******* "чи тэгүүл ажлаас гар" гэж хэлээд барилцаж аваад нэгнээ түлхээд байсан. ******* нь *******тай барилцаж байж үе буланд шахагдаж газар унасан. Тэгээд бид нар тэр хоёрын  голоор орж салгасан салгаж байх хугацаанд тэр хоёр  нэгийгээ толгой, нүүр хэсэг рүү нь цохиод байсан *******, ******* хоёрын дунд хэрүүл маргаан болсон. *******д нар түүнийг бүлэглэж зодсон зүйл үгүй. Хохирогч худлаа хэлсэн байна тухайн үед түүний гараас бариад ******* нь зодсон зүйл үгүй. *******д нар тэр хоёрыг салгасан. Мөн маргаан гарсан чингэлэг дотор хяналтын камер байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн -14 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сүхтулгын гэрчээр өгсөн: “...20 оны дүгээр сарын -ний шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн дүгээр хороо, Хар хорин хорооллын баригдаж байгаа барилга дээр цутгалт авч байсан бөгөөд ******* нь тухайн үед хэв харж галлагаа хариуцаж байсан. , бид 3 барилга дээр цутгалт авч дуусаад ажилчид байрладаг чингэлэг дотор орж ирээд байж байсан чинь араас ******* орж ирээд сууж байтал гаднаас барилгын даамал ******* орж ирсэн. ******* бид нарт хандаж "гадаа хүмүүс ажиллаж байхад та нар яагаад энд амраад байдаг юм хийх ёстой ажлаа хийцгээ" гэж хэлэх үед бид нар юм дугараагүй. Энэ үед ******* зөндөө ажил хийлээ амармаар байна цалингаа гүйцэт өгчихөд яадаг юм" гэх үед ******* нэг нь *******ийг түлхэх үед тэр газар унаад бос ч ирээд *******ын нүүр хэсэг рүү нь цохисон чинь ******* *******ийг заамдаж аваад нүүр хэсэг рүү нь олон удаа цохисон энэ үед ******* нь *******ыг мөн адил цохисон. Тэр 2 хорондоо зодоон  хийж байхыг тэнд байсан хүмүүс хараад болиулсан. ******* нь тухайн чингэлгээс гараад явсан чинь түүний араас ******* нь алх бариад гарсан. Гарах даа *******ын тарихыг хага цохино гэж хэлж байсан. Хохирогч нь худлаа мэдүүлэг өгсөн байна. ******* болон хохирогч хоёрын дунд хэрүүл зодоон болсон тэнд байсан хүмүүс хараад сууж байсан тэр 2 зодолдох үед салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-******* тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 оны дүгээр сарын 27-ны өдрийн 14683 дугаартай шинжээчийн “....Ц.*******ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, уруул, хамарт зулгаралт, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 24.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн -24 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.*******ын яллагдагчаар өгсөн “...******* тоур нэртэй барилга угсралтын компанид 20 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Одоо барилга хариуцсан даамал гэсэн албан тушаал дээр ажил хийдэг бөгөөд. Миний үүрэг бол баригдаж байгаа барилгын карказ угсралтын ажлыг бүрэн хариуцаж өөрийн удирдлагад ажил хийдэг хүмүүст хийх ажлыг нь хуваарилж өгдөг. ******* гэх хүн нь 2021 оноос өнөөдрийг хүртэл манай байгууллагад мужаан хийж байгаа, , , , ******* бид нар нэг байгууллагад хамт ажилладаг бөгөөд би тэд нарыг хариуцсан албан тушаалтан байгаа юм аа. 20 оны дүгээр сарын -ний шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн дүгээр хороо Хар хор хорооллын баригдаж байгаа барилга дээр цутгалт авч байсан бөгөөд ******* тухайн үед хэв харж галлагаа хариуцаж байсан. , , нар цутгалт хийсэн бөгөөд тухайн өдрийн ажил дуусаад бүгд ажилчид байранд чингэлэг дотор орох үед нь араас нь орсон. Тухайн үед , , ******* нар байсан бөгөөд тэд нарт хандаж сая цутгасан бетоныг хатаахын тулд галлагааг хийх хэрэгтэй байна гарч галлагаагаа хий" гэсэн шаардлагаа тавьсан чинь тэд нар босож хувцсаа өмсөөд гарцгаах гэж байсан чинь ******* гарахгүй суугаад надад хандаж цалингаа цагт нь тавьж чадахгүй байж би гарахгүй" гэж хэлээд над руу уурлах үед би түүнд хандаж "цалингийн талыг нь хийгээд үлдэгдлийг хийгээгүй учир та уурлаад байгаа юм уу үлдэгдэл цалинг чинь удахгүй өгнө шүү дээ гэж хэлсэн чинь уурлаад хувцсаа өмсөөд явах гэхээр нь та ажлаа хий гээд түүнийг түлхэх үед тэр намайг барьж аваад миний нүүр хэсэг рүү гараараа цохих үед зөрүүлж цохисон тэгээд түүнтэй барилцаж аваад байж байсан чинь тэр миний толгойд өмссөн байсан каск руу 4-5 удаа мөргөсөн энэ үед түүний толгой хэсгээс цус гарсан байсан бөгөөд хамт байсан , , нар нь дундуур орж салгасан. Салах үедээ би өөрийн өмссөн байсан каскыг тайлаад нэг удаа түүний толгой хэсэг рүү нь гартаа барьсан каскаар цохисон. Түүнийг дахин зодож цохисон зүйл байхгүй. Хэрүүл маргаан ******* бид хоёрын дунд болсон. Хэрэг гарах үед байсан хүмүүс голоор орж салгасан. Тухайн хэрэгт оролцоогүй мөн би гартаа барьсан каскаар түүний толгой хэсэг цохисон. Надтай зуурч байх үе дээ ******* нь миний толгой руу 3-4 удаа мөргөсөн би тухайн үед каск өмссөн байсан учир каск руу мөргөөд түүний толгой хэсгээс нь цус гарсан..." гэх мэдүүлэг /36-38 тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 тал/,

Хохирогч Ц.*******ийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 57-69 тал/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 70 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ц.*******ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, уруул, хамарт зулгаралт, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь 20 оны дүгээр сарын 27-ны өдрийн 14683 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх -24 тал/, хохирогчийн мэдүүлэг /хх 7-8 тал/, гэрч Д.гийн мэдүүлэг /хх-ийн 10- тал/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх-ийн -14 тал/, гэрч Д.Сүхтулгын мэдүүлэг /хх-ийн 16-******* тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 оны дүгээр сарын 27-ны өдрийн 14683 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн -24 тал/, Хохирогч Ц.*******ийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 57-69 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 20 оны дүгээр сарын 27-ны өдрийн 14683 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 14683 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Г.*******ын “...20 оны дүгээр сарын -ний өдрийн 22 цагийн орчимд Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "" худалдааны төвийн зүүн талд байрлах "******* " ХХК-ийн барилга угсралт хийж байгаа талбайд хохирогч Ц.*******ийг " ажил хийхгүй өөдөөс маргасан" гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт гараараа болон барилгын хамгаалалтын малгайгаар цохиж, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух уруул хамарт зулгаралт, нэг шүдний паалангийн эмтрэл гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* нь өөрийн хууль бус үйлдэлд маргаагүй болохыг дурдаж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.******* нь ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин хөлсөнд .970.000 төгрөг, эмчилгээний зардалд 928.4******* төгрөг, сэтгэл санааны хохиролд 7.144.500 төгрөг нийт 20,042,9******* /хорин сая дөчин хоёр мянга есөн зуун арван долоо / төгрөгийн нэхэмжилснээс шүүх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 20,042,9******* /хорин сая дөчин хоёр мянга есөн зуун арван долоо / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас ,877,000 /арван нэгэн сая найман зуун далан долоо/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 1,644,500 /нэг сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалд 1,021,4******* /нэг сая хорин нэгэн мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг,  сэтгэл санааны хохиролд 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг нийт 6,521,4******* /зургаан сая таван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулж хохирогч Ц.*******д олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч Ц.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх боломжгүйг дурдаж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 20 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөвт  хөнгөн хохирлын улмаас хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах зохицуулалтай байх тул гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ийн  сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин үржүүлж 5.500.000 / таван сая таван зуун мянга / төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.******* нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн,  учирсан хохирлын улмаас түүний амьдралын чанар болон сэтгэл санаанд сөрөг үр дагавар үүссэн тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг  хүлээн зөвшөөрсөн /хх-70 тал/ байх тул дээрх аргачлалын дагуу хөнгөн хохирлын улмаас хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ц.*******ийн эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 100.000 төгрөг /хохирогчийн 5165322424 тоот дансны хуулга/, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө 500.000 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт нийт 600.000 / зургаан зуун мянга/ төлсөн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх 5.921.4******* төгрөгийн төлбөртэй гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэргийн дугаар талд авагдсан  200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн баримт нь хэргийн үйл баримтаас өмнөх цаг хугацаанд буюу 20 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн баримт байх тул уг мөнгийг эмчилгээний зардалд төлсөн төлбөр гэх шүүгдэгчийн тайлбарыг шүүх хүлээн аваагүй уг мөнгөн дүнг хохирол төлбөрт тооцоогүй болохыг дурдаж байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл  хохирогчид учирсан хохирол зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч түүний эрүүл мэндэд халдсан агуулга бүхий тайлбарыг гаргаж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх байр суурийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авах боломжгүйг тэмдэглэж байна.

Учир нь шүүгдэгч, хохирогч нар нь ажил үүргийн хамааралтай этгээдүүд байх ба шүүгдэгчийн хувьд түүний удирдлага дор ажилдаг хохирогчийг “ажил хийсэнгүй” гэх шалтгаанаар өөрийн өмсөж байсан хамгаалалтын малгайг тайлж уг малгайгаар хохирогчийн нүүр, толгой хэсэгт халдсан гэмт санаатай үйлдэлд шүүгдэгчийг зөвтгөх, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

  

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******ыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.*******т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 20,042,9******* /хорин сая дөчин хоёр мянга есөн зуун арван долоо / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас ,877,000 /арван нэгэн сая найман зуун далан долоо / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 1,644,500 /нэг сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуу / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалд 1,021,4******* /нэг сая хорин нэгэн мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг,  сэтгэл санааны хохиролд 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг нийт 6,521,4******* /зургаан сая таван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг  шүүгдэгч Г.*******аас гаргуулж хохирогч Ц.*******д олгосугай.

6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч Ц.*******д эмчилгээний зардалд 600.000 / зургаан зуун мянга/ төлсөн  болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ