| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0100/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/109 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0100/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, *******, *******, *******, , , , , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй цэнгээний газарт үйлчлүүлж байсан иргэн ын халааснаас Huawei 61 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 480,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн үед найз тай хамт тэдний гэрт очиж нэг шил Агар нэртэй 0.75 литрийн архи хувааж уугаад 15 цагийн үед манай найз намайг Дархан сум , байрны гадаа хүргэж өгөөд явахаар нь би гэртээ оролгүй буцаж гараад Арбатын гудамж ороод нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд согтчихсон байсан, нэг мэдсэн чинь бааранд миний гар утас байхгүй болчихсон байсан гар утсаа хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,
Гэрчын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...16 цаг өнгөрч байхад манай бааранд ажилладаг байсан гэх ******* хамтран амьдрагч , гээд *******н хамт гаднаас орж ирээд нэг шил 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи, хоёр ус авсан. ...40-45 орчим насны эрэгтэй согтуу орж ирээд ******* эгч , нарын ширээн дээр суусан. Тэгээд байж байгаад нөгөө ах гар утсаа алдчихлаа гээд хэлсэн, тэгтэл ******* эгч хамтран амьдрагч нар гараад явчихсан. эгч үлдчихсэн байсан. Цагдаа дуудаад камер шүүтэл ******* эгч нөгөө гаднаас орж ирсэн согтуу ахын халаасыг уудлаад гар утсыг нь аваад гутал руугаа хийж байгаа дүрс бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед өөрийн зээ хүүхдийн шинжилгээний хариуг авах гээд эмнэлэг явж байтал манай найз ******* гар утсаар залгаад уулзмаар байна гэхээр нь шинжилгээний хариугаа авчхаад гар утас руу нь залгатал Дархан сум т үйл ажиллагаа явуулдаг бааранд хүрээд ир гээд дуудахаар нь яваад очтол манай найз ******* хамтран амьдрагч гэдэг залуугийн хамт ирсэн. Бид гурав Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай нэг шил архи аваад хамт уусан. Би нэлээд согтчихсон байсан нэг мэдсэн чинь цагдаа ирчихсэн камер шүүгээд надаас ******* хаана байна гэж асуусан, “мэдэхгүй, сая энд байсан” гээд хайтал хамтран амьдрагч гийн хамт алга болчихсон байсан. Цагдаа камер шүүгээд харуултал манай найз ******* нэг танихгүй залуугийн гар утсыг нь аваад гутал руугаа хийж байгаа дүрс бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,
Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би хяналтын камерын дүрс бичлэгийг үзлээ. Тухайн камерын бичлэгт , би, ******* болон үл таних нэг эрэгтэй хүн байна. Өөрсдийгөө биеийн хэлэмж, өмссөн хувцсаар нь таньж байна. , ******* бид гурав 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад ууж байхад үл таних эрэгтэй хүн орж ирээд хамт суусан. Тухайн хүнийг би танихгүй, бааранд танихгүй хүмүүс танилцаад нэг ширээнд суух боломжтой байдаг. Хяналтын камерын бичлэгээс харахад ******* нь үл таних эрэгтэй хүний халаасыг ухаж үзээд байх шиг харагдаж байна. Би тухайн үед их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул яг юу болсон талаар тодорхой санахгүй байна. Миний санаж байгаагаар ******* бид хоёр баарнаас гараад тасарчихсан байсан тул орцонд хоносон гэж бодож байна, ямар орцонд хоносноо одоо мэдэхгүй, тааралдсан орцондоо хоночихдог юм. Ер нь ******* нь надад ямар нэгэн эд зүйл авсан талаараа хэлээгүй ээ. Түүний юу авсныг хэрвээ ямар нэгэн эд зүйл авсан бол яасан талаар нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,
Дархан сум т үйл ажиллагаа явуулдаг баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 480,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26 /,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч нь шунахайн сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД