| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0182/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/218 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,
улсын яллагч Ч.Батбаатар /тээврийн прокурорын газрын хяналтын прокурор/
хохирогч М.*******, түүний өмгөөлөгч С.Уламбаяр /ҮД:2917/
иргэний нэхэмжлэгч Т.*******
шүүгдэгч Б.******* нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 25 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 24030000000 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “******* ” ХХК-д даамал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 31 хороо, Монелийн 14 гудамж 6А тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
******* овогт *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь “... дүүргийн дүгээр хорооны нутаг, урд талын автобусны буудлын замд оны дугаар сарын -ны өдөр 08 цаг, 50 минутын орчимд " " маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино," 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна;" мөн дүрмийн .1 дэх хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.******* жолоочтой " -" маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг болон явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч М.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь “ дүүргийн дүгээр хорооны нутаг, урд талын автобусны буудлын замд оны дугаар сарын -ны өдөр 08 цаг, 50 минутын орчимд " " маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино," 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна;" мөн дүрмийн .1 дэх хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.******* жолоочтой " -" маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг болон явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч М.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Б.*******ын “... мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.*******гийн “...Ажил руугаа явах замдаа зам гарах үеэр нэгдүгээр эгнээний машин зогссон учраас хоёрдугаар эгнээний машин зогсчих байх гэж бодоод цаашаа явтал хоёрдугаар эгнээний машин өөр тийшээ дараад гарах гэтэл урдаас машин гараад ирсэн тэгээд газарт унасан. Одоо бариандаа явж байгаа. Шүүгдэгч Б.*******аас хохирол нийт 5,200,000 төгрөгийн эмчилгээний зардал авсан. Одоо 1,700,000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.*******ын “... оны дугаар сарын -ны өдөр осол болсон. Осол болсны дараа дугаар сарын 29-ны өдөр машинаа засварт өгөөд дугаар сарын 30-ны өдөр машинаа засвараас авсан. Даатгалын үнэлгээний төлбөр 332,000 төгрөгийг шүүгдэгч Б.******* төлсөн. Машин засварын газраас 5,200,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон. Б.*******аас гаргуулах хүсэлттэй байна. Даатгалын газартайгаа холбогдоход шүүхийн шийдвэр гарсан хойно даатгалаас төлөгдөнө гэсэн. Мөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн материал ирээгүй байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 24030000000 дугаартай хэргээс
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 3 тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4- тал/,
Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.*******гийн хохирогчоор өгсөн “...Тухайн осол гарсан өдөр буюу оны сарын -ны өдөр өглөө 08 цаг 40 минутын орчимд би гэрээсээ гараад уруудаад харалдаа замаар ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явган хүний гарцаар гарах гээд замын хажууд ирэхэд 1-р эгнээнд ирж байсан машин зам тавьж өгсөн тэгээд би явган хүний гарцаар гарах гээд замын зорчих хэсэг рүү ороод явж байхад 2-р эгнээгээр явж байсан приус маркийн машин миний дараад гарсан тэгтэл өөр нэг машин ирээд тэр машины ардаас мөргөөд хажуу тийшээ чиглэж ирээд намайг миний урд талаас машиныхаа урд хэсгээр мөргөсөн юм тэгээд би мөргүүлээд газарт унасан юм. Тэгээд би хөл өвдөөд босож чадахгүй болохоор нь хэсэг газарт хэвтсэн тэгээд түргэний машин ирээд намайг ГССҮТ-руу аваад явсан юм ГССҮТ-д очоод үзүүлэхэд дээд үүдэн 2 шүд хугарсан өвдөгний зургаа Мөнгөн гүүр эмнэлэг дээр очиж үзүүлээрэй гэсэн тэгээд үзүүлэхэд 2 хөлийн ясны завсар байдаг зөөлөн эд нь цүлхийсэн байна гэж хэлж байсан. Би эмнэлэгт хэвтээгүй. ГССҮТ, Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж зураг авхуулсан. Би явган хүний гарцаар гарч явсан юм. 1-р эгнээг өнгөрөөд 2-р эгнээ рүү орж байсан юм. Тухайн үед намайг маркийн машин мөргөсөн юм. Би 1-р эгнээний машиныг зогсоод зам тавьж өгөх үед нь замын явган хүний гарцаар гарч эхэлсэн юм. 2-р эгнээнд Приус маркийн машин ирж байхыг би харсан юм, 3-р эгнээнд ирж байсан машиныг бол би хараагүй. Би хөлөө эдгэх хүртэл эмчилгээний зардал болон, хугарсан шүдээ эмчлүүлж тэр зардлаа төлж байгаа бусад эмчилгээний зардлыг жолооч төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Т.*******ын “...Би оны сарын -ны өдөр 08 цаг 50 минутын үед prius маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хорооллын Өргөө кино театрын Номингоос хөдлөөд СХД-ийн нэг цэг рүү явж байх замд буюу гэмтлийн эмнэлгийн хойд талын замын харалдаа ирэх үед явган хүний гарц дээр дөхөж ирэхдээ би хурдаа сааруулсан тэгээд гарц дөнгөж өнгөрөх гэж байхад миний машины ардаас нэг машин мөргөсөн тэгээд би шууд тоормосоо гишгээд зогссон тэгээд машинаасаа буугаад ирэхэд машины баруун хойд талын гупер хагарсан, гэрэл хагарсан байсан тэгээд цаашаа очоод харахад нэг хүн газарт машины зам дээр хагас суугаа тохойгоороо зам дээр тулсан байдалтай байж байсан тэгээд би 103 дуудаад нөгөө жолооч 102-т дуудлага өгсөн юм. Нэг эмэгтэй хүн миний баруун гар талаас дөнгөж зам руу орж байсан тэрийг хараад би хурдаа хассан юм тэгтэл л ардаас нэг машин мөргөөд тэр зам руу орж байсан эмэгтэйг намайг мөргөсөн машин бас мөргөсөн байсан. Тэр мөргүүлсэн явган хүн явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан юм. Би машиныхаа хохирлыг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагч Д.ийн “...Би тухайн зам тээврийн осол болох үед юу болсныг мэдэхгүй байна. Би цуг яваагүй. Тухайн машин нь миний нэр дээр байдаг машин байгаа юм. Б. ******* нь манай ажилтан байгаа юм тэгээд ажлын хөлсөнд би тухайн машиныг авсан байсныг *******т цалингаасаа мөнгийг нь суутгаж авч байхаар тохироод зарсан байсан юм ер нь бол *******ын өөрийнх нь машин байгаа юм. Надад гомдол санал байхгүй. Машиндаа хохирлын үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч С.- “...БГД-ийн -р хороо урд автобусны буудал замд оны сарын -ны өдөр Toytoa маркийн YAA, маркийн 03 улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж улмаар Toytoa маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч М *******г мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.******* нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны дүгээр сарын 4-ний өдрийн 947 дугаартай “...М.*******гийн биед хоёр өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн хөндлөн урагдал, урд чагтан хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний үений vastus medialis нэртэй булчингийн хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, хоёр талын өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд зулгаралт, баруун дээд 1-р шүдний хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,
Мөнгөн гүүр эмнэлгийн сэргээн засах эмчийн үзлэг /анхан/ /хх-ийн 38-39 тал/,
Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны дүгээр сарын 8-ны өдрийн шинжээчийн 004498 дугаар дүгнэлт /хх-ийн 45-49 тал/,
Сүлд үнэлгээний “бэлэн мөнгөний орлогын баримт 332.000 төгрөг” /хх-ийн 51 тал/,
Сүлд Үнэлгээ автомашин техникийн үнэлгээний тайлан 5.0.000 төгрөг /хх-ийн 52-53 тал/
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлагч Г.Баяраагийн 2024 оны дүгээр сарын -ны өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 60-61 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.*******ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр буюу оны сарын -ны өдөр хувь хүнээс худалдан авсан өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа Эх нялхсын тэндээс Гурвалжингийн гүүрний урд талд очих гээд явж байх замд миний урд талд явж байсан маркийн машин эгнээ шилжээд ороод ирсэн тэр үед би тоормос гишгэсэн тэгэхэд машин зам дээр гулгаад зогсохгүй байсан тэгэхээр нь би баруун гар тал руугаа жолооны хүрдээ эргүүлээд тэр машины ард хэсгээс нь мөргөөд цааш машин яваад явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөсөн тэгээд машин зогсоод бууж ирэхэд мөргүүлсэн явган зорчигч зам дээр хэвтэж байсан тэгээд би цагдаа дуудаад нөгөө машины жолооч болохоор түргэн тусламж дуудсан. Би тухайн үед 30-40 орчим км цагийн хурдтай явж байсан байх. Би тухайн үед ганцаараа явж байсан. Үгүй би тухайн үед ямар ч анхаарал сарьнуулах үйлдэл хийсэн зүйл байхгүй. Би тухайн үед явган зорчигчийг зам хөндлөн гарч байхыг хараагүй. Машины ардаас гэнэт гараад ирсэн юм. Би анзаарч хараагүй тухайн үед ердийн хурдаар л явж байсан. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй В ангиллын үнэмлэхтэй. Би 2022 онд жолооны курс төгсөж жолооч болсон юм. Үгүй миний машинд хар хайрцаг байхгүй. Би эмчилгээний төлбөрүүдийг би өөрөө бүрэн төлөөд явж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 тал/,
Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 81 тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа “ corolla" маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д.” /хх-ийн 90 тал/,
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл “М.******* нийт 2.000 төгрөг” /хх-ийн 92 тал/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 93 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь “... дүүргийн дүгээр хорооны нутаг, урд талын автобусны буудлын замд оны дугаар сарын -ны өдөр 08 цаг, 50 минутын орчимд " " маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино," 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна;" мөн дүрмийн .1 дэх хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.******* жолоочтой " -" маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг болон явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч М.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 3 тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд болон жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4- тал/, хохирогч М.*******гийн мэдүүлэг /хх-ийн тал/, иргэний нэхэмжлэгч Т.*******ын мэдүүлэг /хх-ийн 19 тал/, иргэний хариуцагчийн мэдүүлэг /хх-ийн 22 тал/, иргэний нэхэмжлэгч С.- мэдүүлэг /хх-ийн 27 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны дүгээр сарын 4-ний өдрийн 947 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37 тал/, Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны дүгээр сарын 8-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-50 тал/, Сүлд үнэлгээний “бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 51 тал/, Сүлд Үнэлгээ автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 52-53 тал/ Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлагч Г.Баяраагийн 2024 оны дүгээр сарын -ны өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 60-61 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн байхыг шаардана.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн “... дүүргийн дүгээр хорооны нутаг, урд талын автобусны буудлын замд оны дугаар сарын -ны өдөр 08 цаг, 50 минутын орчимд " " маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино," 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна;" мөн дүрмийн .1 дэх хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.******* жолоочтой " -" маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг болон явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч М.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримт нотлогдон тогтоогдсон шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.******* нь эмчилгээний зардалд 5.200.000 /таван сая хоёр зуун мянга / төгрөг хүлээн авсан болохоо илэрхийлж бариа заслын төлбөрт төлөгдөөгүй үлдсэн 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг болон гэмт хэргийн улмаас түүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт .644.500 /арван хоёр сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж оролцов.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хохирол төлбөртэй холбоотой мэдүүлэгт дүгнэлт хийгээд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******аас хохирогч М.*******гийн эмчилгээний зардалд 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч М.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 7.150.000 төгрөг нийт 8.850.000 /найман сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.*******д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.******* нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эд хөрөнгийн хохиролд 5.0.000 /таван сая хоёр зуун гучин мянга / төгрөгийг нэхэмжилж оролцов.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь оны дугаар сарын -ны өдөр 08 цаг, 50 минутын орчимд " " маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.14, .1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.*******ын жолоодож явсан " -" маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 5.0.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 1-5 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул эд хөрөнгийн хохирол болох 5.0.000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.*******т олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөвт хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах зохицуулалтай байх тул хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт шүүхээс дүгнэлт хийж хохирогч М.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин үржүүлж 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянга / төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч М.*******гийн эмчилгээний зардалд 5.200.00 /таван сая хоёр зуун мянга / төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.000 /хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.*******т 322.000 /гурван зуун хорин хоёр мянга/ төгрөгийг эд хөрөнгийн үнэлгээний төлбөрт тус тус төлсөн болохыг дурдаж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг оны дугаар сарын -ны өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон гэмт хэрэг гарах цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгчдийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, хохирол төлбөр төлсөн зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 25 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шүүгдэгч Б.*******т оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******т шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлав.
Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 25 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 25 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.*******т шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******аас 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг хохирогч М.*******гийн эмчилгээний зардалд, 7.150.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогч М.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулж нийт 8.850.000 /найман сая найман зуун тавин мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.*******т учирсан эд хөрөнгийн хохиролд 5.0.000 /таван сая хоёр зуун гучин мянга / төгрөгийг тус тус гаргуулсугай.
6.Шүүгдэгч Б.******* нь хохирогч М.*******гийн эмчилгээний зардалд 5.200.00 /таван сая хоёр зуун мянга / төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.000 /хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.*******т 322.000 /гурван зуун хорин хоёр мянга / төгрөгийг эд хөрөнгийн үнэлгээний төлбөрт тус тус төлсөн болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ