Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0090/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-******* даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт *******ын *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлээр ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******, *******, *******, *******, , , , , , нэр, , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******ын ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11. зүйлийн 1.1 д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь нь согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, тоот гэртээ, хамтран амьдрагч г 2023 оны 03 дугаар сард хардалтын улмаас зодож, үснээс зулгааж, чирж, өшиглөсөн, 2023 оны сард үснээс нь зулгааж, толгой руу нь цохисон, 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө үснээс нь зулгааж, хэл үгээр доромжилсон,

2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө дагавар хүү , хамтран амьдрагч нарыг зодож, гийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун мөр, зүүн бугалга, баруун мөрний ард, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 03-04/,

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан зах орж хүнс цуглуулж явж байгаад орой 20 цагийн орчим найз той таараад машинаар нь гэртээ хүргүүлсэн. Намайг гэрт ороход л нөхөр ******* над руу “юугаа хийгээд уддаг юм хурдан иргүй, пизда чинь” гэж хэлж загнасан. Би тухайн үед юм хэлэлгүй гэрт захаас авсан хүнсээ тавьчхаад найз г гэрээс гаргаж өгсөн юм. Намайг буцаад ороход ******* хурдан иргүй яасан юм, би гарах гээд байхад гээд хэрүүл өдөөд байсан. Би тухайн үед *******той хэрэлдэж маргалдалгүй чимээгүй л байсан ба хүүгийнхээ хамт авч ирсэн юмнуудаа цэгцлээд байж байсан. Тэгтэл ******* “пизда чинь хурдан иргүй би будаа агшаачхаад хүлээгээд байж байхад чинь” гэж уурлаад гэрт байдаг будаа агшаагчийг цохиж эвдчихээд гараад явсан. Тухайн үед ******* эрүүл, архи дарс уугаагүй зүгээр байсан. Ингэж гарч яваад 1 цаг орчмын дараа гэрт орж ирж ээждээ нүдний дусаалга өгч, хүүдээ бэлэг аваарай гээд банкны картаа өгчхөөд буцаад гарсан. Тухайн үед надад бол ямар нэгэн зүйл хандаж хэлээгүй. Ингээд би хүүхдээ усанд оруулчхаад гэрийн эд зүйлээ угаагаад байж байтал шөнө 02 цагийн орчимд байх гаднаас согтуу орж ирээд намайг мах татаад байж байхад “ямар их мах хэрэглэдэг юм, пизда минь, гичий минь, наад юмнуудаар чинь яадаг юм, чи наадхаа аваад зайл, хаана байна гишгээд дэвсээд хаячихъя” гээд захаас авч ирсэн хүнс хайгаад байсан. Мөн над руу сандал болон гэрт байсан түлээ модыг шидсэн. Тухайн үед сандал нь намайг оноогүй, шидсэн мод нь миний баруун хөлийн өвдөг дээр оносон. Би *******од ямар дэмий тэнээд явчихсан биш, захаас хүнс цуглуулж байгаад л ирлээ гэж олон тайлбарлаж хэлтэл миний үс толгойноос зулгааж байгаад миний толгойны зүүн дээд хэсэг рүү гараараа хэд, хэдэн удаа цохисон мөн баруун талын чих рүү хэд, хэдэн удаа гараараа цохиж зодсон. Би тухайн үед цохиж байхад гараараа хааж хамгаалсан. Мөн намайг цохиж зодож байхдаа хөлөөрөө миний баруун хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Мөн намайг зодож байхдаа миний өмд рүү гараа хийж миний бэлэг эрхтэн орчмоос гичий жингир чинь гэж хэлээд гараараа базаж зулгаасан би арай гэж *******ыг өөрөөсөө тавиулаад утсаа аваад ээж рүү ярьж намайг ирээд авчих гэж хэлсэн. Би ээж рүү 3 удаа залгаж байж ээж утсаа авсан. Би ээжтэйгээ ярихдаа “ээж намайг ирээд авчих” гэж орилсон, мөн намайг ирээд ахиад цохихоор нь би орилж хашгирсан. Ингээд байж байтал удалгүй ээж тэй хамт амьдардаг миний том хүү гаднаас ороод ирсэн. орж ирээд *******од хандаж “би ээж, дүү хоёроо авъя, та ахиж зодохгүй гэж хэлсэн биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл ******* манай хүү г “чи муу гөлөг зайл” гэж хэлээд заамдаж цохиж зодсон. Мөн зодож байхдаа ******* гэрийн бурхан дээр байдаг дотроо будаатай шилэн савыг аваад г цохино гээд гэрийн зуух тойруулаад хөөсөн зугтаж байхдаа халтираад унатал дээр нь гараад хоёр гараараа хэд, хэдэн удаа нүүр болон гэдэс хэвлий рүү нь цохиж зодсон ингээд зодуулж байгаад цээж рүүгээ цохиулсны улмаас болоод их эвгүй дугарахаар нь би хүүг минь алах нь гээд салгах гэд салахгүй, би дийлгүй байсан. Би *******ыг хүүг минь зодож байхад салгах гээд дийлгүй байсан ба нэг хүчтэй татах хооронд хүү Б. Баярмагнай өөрийнх нь дэргэд байсан ширээн дээрээс *******ын доор зодуулж байхдаа аваад толгой руу нь цохих шиг болсон, би яг сайн хараагүй. ******* ингэж цохиулсны улмаас толгойноос нь цус гарч элсэн. Мөн ингээд байж байтал ээж ороод ирсэн байсан ба гийн хоёр найз гаднаас орж ирээд г аваад гарсан. ******* манай хүү гийн дээр гараад зодож байхдаа хоолойг нь нэг гараараа нь заамдаж боож байгаад нөгөө гараараа зодсон. Миний хүү айж сандарч биеэ хамгаалсандаа л *******ыг аягаар цохисон. Хэрэв аягаар цохиогүй бол ******* дээрээс нь салахааргүй байсан. Мөн *******од миний хүү зодуулсны улмаас хамраас нь цус их гарч байсан. Миний хувьд *******той хамт амьдраад 11 жил болж байна ******* бид хоёр дундаасаа 10 настай г хүүтэй, уг хүү маань бид хоёртой хамт амьдардаг юм. Мөн *******ын эмээ хамт амьдардаг. Эмээ нь хараагүй хүний асаргаанд байдаг хүн байгаа юм. надтай хамт амьдардаггүй, эмээтэйгээ хамт амьдардаг юм. Уг нь бага байхдаа хамт амьдардаг байсан ******* г зодож цохисоор байгаад л тусдаа амьдрахаас өөр аргагүй болсон. *******ын хувьд намайг удаа дараа зодож байна. *******оо миний санаж байгаагаар 2023 оны 03 дугаар сарын энд ******* бид хоёр хуучинд Дарханд Манхан толгойд амьдардаг байхад мөн л намайг хардаж үс толгойноос зулгааж, чирч мөн хөлөөрөө өшиглөж зодож цохиж байсан. Би ингэж зодуулсны улмаас эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ аваагүй, тухайн үед гараад зугтаж байсан. Мөн намайг зодож байхад миний хажууд *******ын эмээ болон миний бага хүү байсан. Энэ асуудлын улмаас тухайн үед миний нүд хөхөрч байсан ба энэ талаар би ажлын газрын хамт үйлчлэгч хийдэг болон сувилагч нарт хэлж байсан. 2023 оны 0 сарын ээр яг өдрийг нь санахгүй байна, бид хоёр одоо амьдарч байгаа Дархан сум тоот хаягт байхад мөн хамаатны хүмүүс нь ир гэж байгаа гээд хоол хүнс бэлдэж байтал хэрүүл маргаан хийж зодож цохиж байсан. Тухайн үед эмээ болон хүү нар байсан ба намайг мөн л үсдэж, толгой руу хэд хэдэн удаа цохиж зодож байсан. Би ингэж цохиж зодуулсны улмаас баруун гарын булчин хэсэг хөхөрч хавдаж байсан. Би тухайн үед ингэж зодуулж цохиулсан талаар хэн нэгэнд хэлээгүй ээ. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би хамт ажилладаг үйлчлэгч Бибигулийн хамт хот руу явах гээд байж байсан ба би ажлынхаа хажуугаар ажилладаг гоо сайхны салон дээрээ орой 19 цагийн орчимд цэвэрлэгээ хийчхээд вагонд сууж Бибигүлийн хамт сургалтад суучхаад маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ирсэн. Намайг гэрт ирэд ******* “дарваасан хар гичий минь, юундаа уддаг юм” гэж уурласан. Би *******ыг байн байн залгаад байдаг учраас утсаа тухайн үед хамт явсан Бибигулийн хамаатныд орж хоносон учир унтраачихсан юм. ******* байн байн л залгаад, намайг хэл үгээр доромжлоод байсан юм. Ингээд тэр шөнө ******* намайг хэл үгээр доромжилж бас л үснээс зулгааж хэл үгээр доромжилж зодсон. Би ингэж зодуулсны улмаас миний баруун талын нүд хавдаж хөхөрсөн. Би ингэж зодуулсан талаараа Бибигүл болон сувилагч нарт хэлсэн, өөр хүнд хэлээгүй ээ. Мөн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч байгаагүй ээ. Надтай хамт ажилладаг эгч толгой барьдаг учир би зодуулж толгой доргих бүртээ л толгойгоо бариулдаг. Мөн 2019 онд би *******од хүү Б. Баярмагнайгийн хамт зодуулсны улмаас түр хамгаалах байранд байрлаж 20 хоног болж байсан, уг асуудлын улмаас ******* шүүхээр баривчлагдаж байсан. *******ын хувьд ер нь л байнга л намайг цохиж зоддог зоддоггүй юм аа гэд хэл үгээр доромжилдог” г мэдүүлэг /хавтаст хэргийн 10-14/,

Насанд хүрээгүй хохирогч н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...эмээгийн гар утас руу ээж утсаар залгаад тухайн үед эмээ ээжтэй чанга яригч дээр нь ярьсан. Ээж эмээтэй нь утсаар ярьж байхдаа “аллаа намайг ирж аваарай гээд” орилж хашгирч байгаа нь сонсогдсон. Би сонсоод цаана нь юу болж байгааг шууд л ойлгосон юм. Тэгээд би сонсонгуутаа л эмээгийнхээс гарч гүйгээд 18-ын буудал орж таксинд суугаад ээжийндээ очсон. Намайг гэрт ороход гэрийн хаалга цоожгүй байсан бөгөөд би хаалга нээгээд ороход ээж зодуулсан байдалтай зүүн талын шанаа хэсэг нь хөхөрч хавдсан, нүд нь бүлцийж уйлсан байдалтай үс нь арзайсан утсаа бариад зогсож байсан. ******* гэрт зуухны ард сандал дээр сууж байсан. Би гэртээ ороод ээж дүү хоёрыгоо аваад явъя гэж хэлсэн тэгтэл ******* өөдөөс “зайл шээс минь, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд босож ирээд намайг миний хувцасны энгэрээс гараараа заамдаж зуураад миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Би ингэж цохиулсны дараа *******ын нүүр рүү гараараа зөрүүлээд цохисон. Би *******ыг зөрүүлээд цохисны дараа намайг заамдаж гэрийн үүд хэсэг рүү түрж явсан мөн намайг ахиж нүүр рүү гараараа цохисон би цохиулсны улмаас болоод доошоо тонгойход миний өмсөж явсан куртикний малгайнаас гараараа зуурч намайг доош дарж тонгойлгосон. Би *******оос өмсөж явсан куртикээ тайлж салсан. Тэгтэл мөн намайг ахиж барьж аваад миний толгой болон шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Ингээд бид хоёр зууралдаж явж байгаад би яаж унаснаа санахгүй нэг мэдэд л газар дээшээ хараад уначихсан. ******* миний дээр суучихсан намайг дээрээс нэг гараараа багалзуурдаж боож байгаа, нөгөө гараараа толгой болон нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж байсан. Ингэж зодуулж байхдаа би “та миний ээжийг дахиж зодохгүй гэж амласан биз дээ” гэж асуусан. Тэгтэл “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Ингээд байж байтал ээж урдуур орж ирэн намайг *******оос салгах гэж оролдсон. Би босох гээд өндийтөл ******* намайг үснээс зуурч өөр рүүгээ татаад хоолой багалзуурдаж байсан. Энэ үед *******ын дуу наана цаана болж сонсогдоод байсан, би яаж салснаа санахгүй байна, босоод ирэд эмээ гэрт ороод ирчихсэн байсан. Би тухайн үед нэлээд сульдаж ядарсан байсан ба найз , нар орж ирээд намайг аваад явсан. Би *******од тэр шөнө зодуулаад гэртээ очиход бие салганаж байсан ба зүүн гарын тохой, баруун гарын эрхий хуруу тулсан, толгой хэсэг бүхэлдээ өвдөж байсан, мөн баруун шанаа хавдсан, духны зүүн дээд хэсэгт хавдсан, баруун тал нь мөн хавдсан, хоолой багалзуурдуулсны улмаас улайж урагдсан маягтай болсон байсан. Би тухайн үед хүзүүнийхээ зургийг ээжийн гар утсаар авсан одоо байгаа. Мөн зүүн талын хөмсөгний дээд хэсэгт хөхөрсөн юм уу улайсан байсан, шилэн хүзүү өвчтэй байсан юм.” г мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/,

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 17-19/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ******* болон нарыг танина. Уг хүмүүс нэр, нөхөр хүмүүс байгаа юм. нь надтай хамт “” өрхийн эмнэлэгт үйлчлэгчээр ажилладаг ба бид хоёр хамт ажиллаад 4 жил болж байгаа юм. Хамт ажиллаж элсэн цаг үеэсээ л нэг нэгнээ таньж мэддэг болсон. 2023 оны 11 дүгзэр сард бид хоёр Улаанбаатар хот руу хамт сургалтад яваад ирсэн. Ингэж ирсэн өдрийн дараа нь гийн гар хөл нь хөхөрчихсөн байдалтай ажил дээрээ ирж байсан бөгөөд надад хэлдээ манай хүн цохиод гэж хэлж бэйсан. бид хоёрыг Улаанбаатар хотод явж байхад л нөхөр нь байн, байн утсаар видео хийж залгаад л тарах болсон юм уу яг сургалтад сууж байгаа юм уу г зэргээр л шалгааж асуугаад л байсан. гийн нөхөр ******* ер нь л их дээрэнгүй харилцаатай хүн мөн миний мэдээр 2023 оны 08 дугаар сарын сүүлээр байх бид хоёр эмнэлгийн хашааны хаалга будаад байж байхад л мөн байн, байн утсаар нэр рүүгээ залгаад байсан ба би тухайн үед хажуугаас нь гар будагтай завгүй байна, яасан олон залгадаг юм гээд хэлэд өөдөөс чамд ямар хамаатай юм гээд хэрэлд янзтай хэлж байсан. Ингээд би тэр өдөр ажил тараад 19 цагийн орчимд ажлаасаа гараад явж байтал сургуулийн дэргэд ******* зам тосоод зогсож байсан бөгөөд надад тухайн үед хэлдээ “чи яагаад хүний хэрэгт ороод байгаа юм” гэж хэлж байсан. Би ч тухайн үед юм хэлэлгүй л яваад өгч байсан удаатай. Мөн би яг сар өдрийг нь санахгүй байна 2023 оны хавар байх гийн аль нүд гэдгийг санахгүй байна, нэг нүд нь хөхөрсөн ажил дээрээ ирж байсан бөгөөд нөхөр цохисон гэж хэлдэг. гийн хувьд удаа дараа л биеийн аль нэг хэсэгтээ цохиулж зодуулсан байдалтай ирж байсан. Асуухаар дандаа л нөхер цохиод гэж хэлдэг. Би яг сар өдрөөр нь хэлж мэдгүй байна. гийн хувьд ажил дээрээ байхад нь нөхөр нь ирж зодож цохиж байсан удаа байхгүй ээ. Мөн би *******ыг нэрээ зодож байхад нь нүдээр харж байгаагүй ээ. надад ярихдаа нөхөртөө зодуулаад хамгаалах байранд орж байсан талаараа ч мөн хэлж ярьж байсан” г мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр өдөр гэртээ зээ хүү болон түүний хоёр найз , нарын хамт унтах гээд байж байтал шөнө 02 цагийн орчимд миний гар утсанд охин гээс дуудлага ирсэн. Би утсаа аваад ярихад охин айж сандарсан байдалтай, ээжээ намайг ирээд аваач ээ гээд орилсон. Тэгээд тухайн үед би утсаа чанга яригч дээр нь тавьсан байсан учир зээ хүү сонсоод шууд л гараад гүйсэн. Би араас нь хувцсаа өмсөөд , нарын хамт 18 буудал орж таксинд суугаад охин гийн гэрт очсон. Намайг гэрт ороход н хамраас цус гарсан байдалтай байсан ба н дээр ******* гарчихсан гартаа шилэн савтай дотроо будаатай бурхан дээр байдаг юмыг барьчихсан цохих гээд байсан ба тухайн үед ээж нь салгах гээд татаж чангаагаад байж байсан. Би ч очихын завдалгүй юу болсныг сайн хараагүй, очих гэж байхад биеэ хамгаалж *******ын доор байхдаа гартаа нэг зүйл аваад л *******ыг цохиж өөрөөсөө холдуулах шиг болсон. ******* г доороо хийчхээд, нэг гараараа хоолойг нь заамдаж боогоод зодож байсан. *******ыг цохисны улмаас толгойноос нь цус гарч байсан. Ингээд би зээ хүү г хоёр найзаар нь авхуулаад гаргасан. Зодоон болж байхад хоёр найз нь гадаа зогсож байсан юм. ******* болон нар нь гэр бүлээ албан ёсоор батлуулж нэр нөхөр болоогүй байгаа. Тэгдээ дундаасаа 10 настай нэг хүүтэй *******ын хувьд байнга л миний охиныг зодож цохидог. *******оогоос хэдэн жилийн өмнө ******* мөн л цохиж зодоод хүүгийнхээ хамт хамгаалах байранд орж байсан. Энэ үеэс хойш би зээ хүүгээ өөр дээрээ авч асран хамгаалах болсон юм. *******оо миний санаж байгаагаар 2023 оны 0 сард гэж санаж байна. зодуулчихсан байдалтай нүд нүүр нь хавдаж хөхөрчихсөн байдалтай шөнө манай гэрт ирж байсан. Түүнээс өөр урд өмнө болон хойшид юу болсон талаар мэдгүй байна. Надаас байнга л нуучихдаг юм. 2023 оны 0 сард зодож цохисны дараа ******* манай гэрт г хайж ирээд хаалга эвдэж байсан. *******оо энэ асуудал шалгагдсаны дараа надад хэлдээ удаа дараа зоддог талаар хэлж ярьсан. Миний санаж байгаагаар 2023 оны 11 дүгээр сард Улаанбаатар яваад ирэд нь мөн зодож цохиж байсан гэж хэлж байсан. Би *******ыг охин г байнга зоддог талаар нь ер нь л мэднэ, одоогоос 3-4 жилийн өмнө манай охиныг зодож утсыг нь шидэж духанд нь гэмтэл учруулж байсан. Энэ асуудлын талаар гээд хүн мэдэж байгаа. Тухайн үед Е.Даваасүрэн надаас нуугаад миний танил г эмэгтэй мэдэж эмнэлэгт үзүүлсэн байсан. *******ын хувьд ер нь л их харгис хэрцгий зантай хүн байдаг юм.” г мэдүүлэг /хавтаст хэргийн 32/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 96 дугаартай “...гийн биед тархи доргилт, баруун мөр, зүүн бугалга, баруун мөрний ард, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон г хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” г шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 45-46-р хуудас/,

Хохирогч гийн зодуулсан үедээ гар утсаар авсан фото зураг /хавтаст хэргийн 56-58/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрл ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бжүүлдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч *******, хохирогч нар нь гэрлэлтийн баталгаагүй хэдий ч 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь нотлогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмц тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

 

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмц тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж хуульчилсан, байнга гэдэгт 3 түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгох тул шүүгдэгч *******ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж шүүх үзэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрл” нөхцөл бүрэн хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” г хүндрүүл шинжтэй үйлдсэн; гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11. зүйлийн 1.1 д хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол, иргэний нэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч гомдол санал, нэмжл зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэд хөнгөрүүл, хүндрүүл нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******од прокурортой тохиролцсон ял эрүүгийн харуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1.1 д хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт эдл ялын хугацааг 10 сарын хугацаагаар тогтоож, ял эдл бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш гарахгүй байхаар тогтоож, ялын зорилгыг хангах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газар, Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг “гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой” сургалтад 10 цагаас доошгүй хугацаагаар хамрагдах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг хэвээр үргэлжлүүлээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” г хүндрүүл нөхцөл байдалтай үйлдсэн; гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11. зүйлийн 1.1 д хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 11. зүйлийн 1.1 д хэсэгт зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1.1 д хэсэгт зааснаар оногдуулсан 08 /найман/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдл ялын хугацааг 10 /арван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 8 /найман/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг оршин суугаа хаяг буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дахь хэсэгт зааснаар *******од гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газар, Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг сургалтад 10-аас доошгүй цагаар хамрагдаж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглийг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтг газарт даалгасугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтг тухай хуулийн 16 зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс лэн тоолохыг шүүгдэгч *******од мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 д хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтг тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.    

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД