| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0141/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/18 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Хохирогч: Т.Г ,
Шүүгдэгч: Г.Г , түүний өмгөөлөгч М.Дамбийням
Шүүгдэгч: А.Б , түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн А-н Б , Ө овгийн Г-н Г нарт холбогдох 2326001530145 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг А0301 дугаартай улсын чанартай авто зам дээр ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т заасан "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж эсхүл дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу зогсоно”, мөн дүрмийн 14.8-т заасан “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: и/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт”, мөн дүрмийн 18.4-т заасан Харанхуй үед гэрэлтүүлэггүй замын хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй, байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4. 9.5 дахь заалтын дагуу анхааруулах дохиог хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж, тухайн замын зорчих хэсгийн эсрэг урсгалд буюу бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж тээврийн хэрэгслийг байрлуулсны улмаас замын зорчих хэсгийн эсрэг урсгалд зорчиж явсан ***** улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэл нь ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөж, хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд “баруун 1,2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, хүзүү, цээж, аюулхайд цус хуралт, духанд зулгаралт, сорви” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан,
Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг А0301 дугаартай улсын чанартай авто зам дээр ******улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд, мөн дүрмийн 9.4-т заасан “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрлээ асааснаас үл хамааран хэрэглэнэ: б/ түр зогсох газар зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд” гэсэн заалтуудыг зөрчиж, техникийн эвдрэл гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийж, тээврийн хэрэгслийг байрлуулахдаа ослын дохионы гэрлийг асаагаагүй, ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүйн улмаас тухайн замын зорчих хэсгээр зорчиж явсан ***** улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэл нь тухайн зам дээр зогсож байсан ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөж, хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд “баруун 1,2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, хүзүү, цээж, аюулхайд цус хуралт, духанд зулгаралт, сорви” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:.. Тухайн өдөр би Хово маркийн автомашиныг холбож өгөх гээд зогссон. Би зогсохдоо урсгал сөрж зогссон. Зогсохдоо оврын гэрэл аваарын дохиогоо бүгдийг нь асаасан байсан. Мөн зам дээр тэмдэг, тэмдэглэгээг тавьсан байсан. Тухайн үед анхааруулах дохиогоо асаасан байсан. Зөвхөн оврын болон подворын гэрэл асаалттай байсан. Тэнд зогсоод багцаагаар 20 орчим минут болж байсан. Машин холбож асаагаад хөдлөх гэж байхад ирж мөргөсөн. Зогсож байхад хажуугаар өөр машинууд өнгөрсөн. Г-г ирж мөргөх үед эсрэг урсгалаас машингүй байсан. Зогссон машины ард талд анхааруулах тэмдэг тавьсан байсан. Г-г өөдөөс ирж байгааг харсан. Г нь өмнө тавьсан анхааруулах тэмдгийг тойролгүй бараг шүргээд гарсан. Ямар ч зогсох хөдөлгөөн хийгээгүй. Хово машиныг асааж байхад жолооны хүрдэн дээр Б ийн таньдаг хүн сууж байсан. Би сайн танихгүй. Хово маркийн машиныг холбож асааж байхад гэрэл нь асаагүй байсан. Тэр машиныг хариуцсан хүн нь Б гэх хүн байсан. Миний хажуугаар машин хангалттай зөрж, зорчих хэмжээтэй байсан. Би аваар, оврын гэрлээ асаасан байсан. Машины эзэн Б , машин асаасан болон янзалсан хүн, Б ийн эхнэр нь байсан. Бид нарыг машин асааж байх хооронд Б ийн эхнэр нь цаанаас ирж байгаа машинд анхааруулах дохио өгч зогсож байсан гэв.
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:.. Энэ хэрэг болох үед би байхгүй байсан. Тухайн машиныг барьж яваад машин нь эвдэрсэн учраас орхиж явсан. Машиныг орхиж явснаас хойш 2 хоногийн дараа хэрэг болсон байсан. Би тухайн машиныг барьж явахдаа машины эзэн болох Б той хамт явж байсан. Тухайн үед 20 литрийн шар сав, маслоны сав зэргийг машины ард анхааруулж тавиад машиныг нь эзэнд нь хүлээлгэж өгөөд явсан. Ослын гэрлийг би асаачихаад явсан. Би хэрэг болохоос 2 хоногийн өмнө машин барьж явсан. Тухайн үед аккумлятор суугаагүй байсан учраас ослын гэрэл асаалттай орхисон. Тухайн машины мотор нь эвдэрсэн байсан. Тухайн үед намайг машин барьж явахад ослын тэмдэг нь байхгүй байсан. Тэгээд шар сав, маслоны сав хоёроор зайтай тэмдэг тавиад явсан. Тэгээд маргааш нь Б ийн эхнэр нь хүнээс ослын тэмдэг авч ирээд тавьсан гэв.
Хохирогч Т.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:.. 04 дүгээр сарын 06-ны үдээс хойш тэр хавьд мал хариулаад байдаг зүс таних хүн ирээд 10,000 төгрөг хэрэг байна. Та туслах арга байна уу гэж хэлсэн. Тэгээд 1 шил архи барьж ирсэн байхаар нь тэрийг нь хувааж уусан. Тэгээд би Тарагт сум руу таньдаг хүнээс асууж өгье гэж хэлээд Тарагт сум руу очоод нөгөө хүнээсээ асуухад цалин мөнгө буугаагүй. Одоогоор мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд буцаж ирэхэд та намайг аймаг руу хүргээд өгөөч. Би хүнээс мөнгө авах ёстой юм гэхээр нь тэр хүнтэй цуг аймаг руу явсан. Тэгээд хамт явж байгаад засмал руу ороод цагаан шугам даваад зогссон машины баруун гар талаар нь явах гэж байсан чинь замын Ө ховилтой хэсэг байхаар нь дараад нөгөө талаар нь гарах гэж байгаад багталгүй мөргөсөн. Би үнэлгээгээр тогтоосон машины үнэ болон сэтгэц, эрүүл мэндийн хохирлоо нэхэмжилнэ. Би өмнө нь Б д хэлээд эмчилгээндээ ярьж хөөрч байгаад 200,000 төгрөг авсан. Сүүлд нь дээрийн шүүх хурал хойшилсон өдөр надад 2,500,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг би өөр хүнээс зээлсэн байсан учраас тэрийг нь өгсөн. Би ханийнхаа тэтгэврийг он дуустал зээлээд эмчилгээндээ бас зарцуулсан. Ямартай ч Тарагт сум руу очоод хүнтэй уулзаж мөнгө асуугаад, эргэж ирж гэрээ түгжээд шороон замаар 20км орчим явж засмал руу нийлсэн. Тэр хооронд тэр хүнтэй яриа хөөрөө үүсгээд нэлээд ярьж явсан. Би 0.5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан учраас бага хэмжээний согтолттой байсан нь үнэн. Намайг аваарт орчихоод гэрт байж байхад барагшун гээд хайрцагтай эм 30,000 төгрөгтэй цуг өгсөн. Намайг шарлага, эмчилгээ хийлгэхдээ таксидаарай гээд мөнгө өгсөн. Засмал руу нийлээд явж байхад нэг портер, жижиг цагаан тэрэг зөрсөн. Портер нь адуу аччихсан байсан. Цагаан шугам давж, гэрлээ тусгасан байснаас болж энэ осол болсон гэж бодож байна. Миний өөдөөс гэрэл гялбасан. Хохирол төлбөрт 4800000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа, мөн сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилнэ гэв.
Хохирогч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын хиймэл нуурын сахиул ажилтай. Тэр үед ажил дээрээ байж байхад нэрийг нь мэдэхгүй, зүс таних нэг залуу мотоцикльтой хүрээд ирсэн. Ирэхдээ надад нэг 0,5 литрийн шилтэй Хараа нэртэй архи бариад ирсэн. Тэр архийг бид хоёр хувааж уусан. Тэгээд надаас ахаа 10,000 төгрөг хэрэгтэй байна гээд гуйсан. Надад байхгүй байсан болохоор Тарагт сумын төв ороод таньдаг хүнээс мөнгө асуухад байхгүй гэсэн. Тэгээд аймаг ороод хүнээс мөнгө авна, намайг хүргээд өгөөч гээд гуйсан. Би өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөхдөө 18 цагийн үед аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгээд хариад гэрээ түгжээд явсан. Засмал зам руу нийлээд баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан чинь баруун гуанзангийн баруун талд миний өмнөөс тод гэрэл тусаад. Би явж байхад зам дээс нэг том машин зогсож байсан бөгөөд замын голын цагаан зураас дээр зогссон байсан. Тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийн баруун талаар зөрөх гэсэн чинь зам ховилтой байсан болохоор зүүн талаар нь зөрөх гээд урдуур нь дарж гарах гэж байгаад жолооч талын урд хэсгээр тухайн том машины жолооч талын урд хэсгийг мөргөөд тас гээд дуу гараад явчихсан би ухаан алдсан байсан. Сэрэх үед эмнэлэгт сэрсэн. Би тухайн үед 50 км орчим цагийн хурдтай явж байсан. Тухайн осол болох үед нэрийг нь сайн мэдэхгүй байна. Надтай хамт Тарагт сумаас хамт явсан 40 орчим настай залуу байсан. Тэр залуу жолоочийн эсрэг талд сууж явсан. Би хаана байдаг хэн гэдгийг нь мэдэхгүй харвал танина. Зам тээврийн ослын улмаас миний баруун талын 1-5 дугаар хавирга хугарсан, тархи доргилттой, толгой хагарсан, цээжинд цус хуралт, хүзүүнд хөших зэрэг гэмтлүүд шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтэл тогтоогдсон. ***** улсын дугаартай автомашины жолооч талын урд хэсэг бүхэлдээ гэмтсэн. Эд зүйлийн үнэлгээ хийлгээгүй байгаа. Би осол болохоос 3 цагийн өмнө 0,5 литрийн шилтэй Хараа нэртэй архи хоёул хувааж уусан байсан. Тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч Ц.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Г гэх жолоочийн хамт 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгаас ******улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайгаас нүүрс ачаад аймаг руу явж байсан чинь машины мотор эвдрээд зогссон. Тухайн үед шөнө байсан. Г маргааш ажилтай гээд явсан. Тэгээд би машин дээрээ ганцаараа үлдсэн. Маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Мөнхжаргал гэх хүнээр машинаа засуулсан. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр машин засаад асаах гэсэн чинь аккумлятор нь суучихсан байсан. Баянтээгийн уурхайгаас нүүрс ачаад явж байсан Б гэх жолоочийг гуйгаад аккумлятор холбоод машин асааж байсан чинь нэг машин ирээд Б ын машиныг мөргөсөн. ******улсын дугаартай Хово маркийн машин нь манай эхнэрийн төрсөн дүү Т.Б- н нэр дээр байдаг машин байгаа юм. Тухайн үед Г машиныг жолоодож явсан. Г-г уурхайгаас нүүрс ачаад авчраад өгөөч гэж гуйгаад 150,000 төгрөгийн хөлсөөр авч явсан. Баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан. Нүүрс ачсан чиргүүлтэй. Чиргүүлдээ бас нүүрс ачсан байсан. Замын урд хэсэгт замаа гүйцэд чөлөөлж зогсож чадаагүй. Тал нь зам дээр тал нь хөвөөн дээр зогсож байсан. Замдаа явж байгаад машин унтарсан. Замын урд хөвөө хэсэг рүү шахаад тавьсан байсан. Тухайн осол болох үед С , У , Б , манай эхнэр Д нар байсан. Г осол болох үед тухайн газар байгаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө машин эвдрээд унтарсанаас хойш аймаг руу явсан байсан. Дахиж ирээгүй. Машиныг албан ёсоор надад хүлээлгэж өгөөгүй. Харин Г-н эхнэр эмнэлэгт байна гээд яараад явсан. Би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож чадахгүй учраас Г-г гуйж явсан байсан. Би өөрөө арын чиргүүлийн ард маслоны саваар ослын тэмдэг тавьсан. Маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай эхнэр Д М гэх жолоочоос ослын зогсолтын тэмдгийг нь авч ирж тавьсан байсан. Тухайн тэмдэг салхитайд хийсэх гээд байхаар нь би маслоны саванд шороо хийгээд чиргүүлийн араас 40-50 метр зайтай тавьсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 195-197 хуудас/,
Гэрч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манай машин баруун гуанзны цаана эвдрээд 2 хонож байсан. Тэгээд машинаа янзлах гээд асааж чадахгүй хоёр хоносон. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр Б намайг машины сэлбэг аваад ир гээд 17 цагийн үед очсон. Асаах гэсэн боловч асахгүй байсан. Асааж чадахгүй байсаар байгаад бүрэнхий болж байсан. Аккумлятор нь суучихсан машин нь асахгүй байсан болохоор зам дээр нүүрс ачаад явж байсан нэг жолоочоос гуйгаад тухайн машины аккумляторыг холбож асаагаад өгөөч гэсэн чинь тухайн машины аккумляторыг салгаж болохгүй байсан тул машиныг баруун гуанз дээр эргүүлж харуулаад хажуугаар нь зэрэгцүүлж зогсоогоод хоёр машиныг хооронд нь холбож асаахаар зогссон. Би тухайн үед өөрийн Хово машины ард машин ирээд мөргөчихөж магадгүй гэж болгоомжлоод зохицуулагч хийж байсан. Манайх машины ард зам дээр машины ослын тэмдэг, чулуу, маслын сав тавьчихсан байсан. Тэгээд удалгүй манай машин асаад хоёр машин асаалттай байсан чинь баруунаас зүүн чиглэлд нэг тод гэрэлтэй машин хоёр тийш дайвалзаад хурдтай ирж байсан. Би тухайн үед тэр машиныг дохисон боловч зогсохгүй байхаар нь би өөрөө замаас гарч зайлсан чинь удалгүй тас гээд явчихсан. Юу болов гээд яваад очсон чинь нөгөө ирж байсан цагаан өнгийн жижиг машин холбож асааж өгч байсан машины урдаас мөргөсөн байсан. Тэгээд удалгүй араас нь нэг бараа түгээдэг бүхээгтэй машин ирээд энэ цагаан машин замаас гараад машины урдуур ороод урсгал сөрөөд хүн явуулдаггүй ингэж нэг зогсох гэж гээд тухайн жолооч хэлж байсан. Тухайн үед цагаан машин дотор хоёр хүн байсан. Жолоочийн хажууд сууж явсан нэг хүн хоёр ах нь ямар ч гомдолгүй гээд байсан. Жолооч бол тухайн үед ямар нэгэн юм хэлээгүй шоконд орсон байдалтай байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд хэмжилт хийсэн. Тухайн машин нь миний төрсөн дүү Т.Б- н нэр дээр байдаг. Манай дүүгийн машин байгаа юм. Манай нөхөр Б тухайн машиныг унаж чаддаггүй юм. Г-г уурхайгаас нүүрс ачаад авчираад өгөөч гээд тухайн үед 150,000 төгрөгийн хөлсөөр авч явсан. Тухайн машиныг Г гэх залуу жолоодож яваад 2023 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгээс нүүрс ачаад манай нөхөр Б ийн хамт Өвөрхангай аймаг руу ирж яваад Өвөрхангай аймгийн баруун талд байдаг баруун гуанзнаас холгүй машин нь эвдэрсэн байсан. Би Б Г хоёрт хоол аваад хүргэж өгөөд буцаад ирсэн. Тэр хоёр машинаа янзлана гээд үлдсэн. Баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан. Нүүрс ачсан чиргүүлтэй, чиргүүлдээ бас нүүрс авчсан байсан. Тэгээд замын урд хэсэгт замаа гүйцэд чөлөөлж зогсож чадаагүй тал нь зам дээр тал нь хөвөөн дээр зогсож байсан. Тухайн осол болох үед М , манай нөхөр Б С гэх хүнээр уг тээврийн хэрэгслийг жолоодуулах гээд гуйгаад ирсэн байсан. Машин холбож асааж өгч байсан жолооч ганцаараа байсан. Г осол болох үед тухайн газар байхгүй байсан. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны аймаг руу явсан байсан. Дахиж ирээгүй. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр асахгүй болохоор нь машин олж ирээд чирээд холдуулах гээд ирсэн чинь чирэх машин нь чиргүүл, толгой нь нүүрстэй болохоор араас ирээд орчихно гээд хаширлаад чирч өгөөгүй. Г тухайн автомашиныг жолоодож яваад зогссон газраас хөдөлгөөгүй. Эвдэрсэн байсан болохоор асааж чадаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 200-202 хуудас/,
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн томилгоот зохицуулагчаар 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн орой 21 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгаас баруун тийш явдаг улсын чанартай авто зам дээр 2 машин мөргөлдсөн байна гэх дуудлага ирсэн. Тус дуудлагын дагуу очиж шалгахад замын зорчих хэсгийн урд талд Хово маркийн авто машин баруунаас зүүн чиглэлд харсан байдалтай зогсож, түүний хажууд зүүнээс баруун чиглэлтэй урсгал сөрж зогссон ****** улсын дугаартай Фав маркийн тээврийн хэрэгслийг Ниссан санни маркийн тээврийн хэрэгсэл баруунаас зүүн чиглэлд явж байгаад мөргөсөн байдалтай байсан. Ослын газарт очих үед ямар нэгэн ослын зогсолтын тэмдэг байгаагүй. Замын хөвөөн дээр зогсож байсан. Хово маркийн тээврийн хэрэгслийн ард талд машинууд зүүнээс баруун чиглэлд тулаад зогсчихсон байхаар нь тухайн авто машинуудыг хойш нь ухрааж хэргийн газрын үзлэгийг хийсэн. Би тэр машины жолооч нь хэн гэх хүн байсан талаар мэдэхгүй байна. Урсгал сөрж зогссон гэх ****** улсын дугаартай авто машины жолооч нь Б , ***** улсын дугаартай авто машины жолооч нь Г гэх хүмүүс байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 198-199 хуудас/,
2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн техникийн шинжээч Б.Раднаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Надад 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Дэлгэрбаяраас ирүүлсэн тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр №33 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг хэргийн материалтай танилцаж гаргаж өгсөн. Хэргийн материалд ослын газрын бүдүүвч зураг болон ослын газрын гэрэл зургуудыг үндэслэж ******улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч /тогтоолд жолоочийн нэр байгаагүй зохицуулагчаас лавлаж асуухад тодорхойгүй гэж хэлсэн/ ослын зогсолтын тэмдэг тавигдаагүй байсан нь тухайн дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргасан. Би тухайн тээврийн хэрэгслийн жолооч хэн гэх ямар хүн байгааг нь мэдэхгүй учир ******улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч гэж дүгнэлт гаргасан. Осол болох үед жолооч нь байгаагүй ч эвдрэл болоод зам дээр зогсох үед ослын зогсолтын тэмдгийг нэн даруй байрлуулах ёстой гэсэн мэдүүлэг /хх-ийн 191 хуудас/,
Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Надад 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.М-н ирүүлсэн тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр №204 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг гаргахад бичвэрийн алдаа байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 205 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, М.Одгэрэлийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 204 дугаартай:... Т.Г-ын биед баруун 1,2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, хүзүү, цээж, аюулхайд цус хуралт, духанд зулгаралт, сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, Э.Хүрэлсүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 531 дугаартай:... Т.Г-ын биед баруун 1,2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, хүзүү, цээж, аюулхайд цус хуралт, духанд зулгаралт, сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээч эмч Б.Сэргэлэн, Ц.Оюун-Эрдэнэ, О.Болороо нарын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1100 дугаартай:... Т.Г-ын биед баруун 1,2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, хүзүү, цээж, аюулхайд цус хуралт, духанд зулгаралт, сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 4-8 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ы өдрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн:... Т.Г нь сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлийг тогтоов гэсэн маягт /2-р хх-ийн 16 хуудас/,
Боловсрол, Шинжлэх ухааны Яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Раднаагийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан №33 дугаартай:... Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн. ***** улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Г нь:
а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Б нь:
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4-д заасан Харанхуй үед гэрэлтүүлэггүй замын хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй, байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4. 9.5 заалтын дагуу анхааруулах дохиог хэрэглэнэ гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
******улсын дугаартай "Хово" маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасан Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ:
б/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-д Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд ослын дохионы гэрлээ асааснаас үл хамааран хэрэглэнэ:
в/ түр зогсох газар зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт /1хх-ийн 22-23 хуудас/,
Боловсрол, Шинжлэх ухааны Яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Раднаагийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан №39 дугаартай:...
1. Урьд гарсан №33 дугаартай дүгнэлт нь ******улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3. Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ:
в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг хөвөөн дээр зогсоосон тохиолдолд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4. Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрлээ асааснаас үл хамааран) хэрэглэнэ,
б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна. Эдгээр дүрмийн заалтуудыг зөрчиж харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын болон ослын дохионы гэрэл асахгүй үед ослын зогсолтын тэмдгээ нэн даруй тавиагүй нь араас ирсэн жолооч саадыг харалгүй ирж мөргөж зам тээврийн осол болох нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж гаргасан болно. Энэ нь хэргийн газрын бүдүүвч зураг болон хэргийн материалд хавсрагдсан гэрэл зурагт ослын зогсолтын тэмдэг тавигдаагүй байсныг үндэслэж гаргасан дүгнэлт болно.
Г.Г нь нэмэлт мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ уг автомашин нь миний эзэмшлийн биш хөлсөөр барьж байсан. Эвдрээд зогсох үед ослын зогсолтын тэмдэг байгаагүй бусад эд зүйл тавьж маргааш нь хүнээс тэмдэг гуйж тавиулсан гэх зэрэг мэдүүлсэн нь дүрмийн бус тайлбар байна. Нэгэнт л харилцан тохиролцоод автомашин жолоодсон бол:
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг хүлээх ёстой. /4 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн жагсаалтын 6.15-д: Автобус, троллейбус, суудлын буюу ачааны автомашин, дугуйт тракторт эмийн сан, ослын зогсолтын тэмдэг, хол, ойрын болон оврын гэрлийн нөөц чийдэн байхгүй бол ашиглахыг хориглоно гэж заасан. Эзэмшигчээс автомашин хүлээж авахдаа тэмдэг байгаа эсэхийг шалгах , байхгүй бол шаардаж авах, олж өгөхгүй бол ажилд гарахгүй байх эрх нь байсан. Иймд Г.Г нь осол болох үед байгаагүй ч гэсэн эвдрэл болоод зогсох үедээ ослын зогсолтын тэмдгийг дээрх дүрмийн /9.4/ заалтын дагуу нэн даруй байрлуулсан байх ёстой. Иймд осол болох үед байсан байгаагүйн нь дүгнэлт гаргахад нөлөөлөхгүй. Урьд гарсан №-33 дугаартай дүгнэлтэнд ******улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн нэр тодорхойгүй байсан бол энэ удаад тодорхой /Г.Г / болсон. Энэ нь зам тээврийн осол болоход нөлөөгүй /хх-ийн 208-209 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Ц.Оюундарийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/9 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 61-66 хуудас/,
Шүүгдэгч А.Б ын хувийн байдалтай холбоотой баримт буюу 23620101000737 дугаартай төрөл садангийн лавлагаа /хх-ийн 51 хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 52 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52 хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 хуудас/,
Шүүгдэгч Г.Г ын хувийн байдалтай холбоотой баримт буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 355 тоот тодорхойлолт /хх-ийн 93 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 94 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2326001530145 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 70-72 хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2326001530145 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 80-82 хуудас/,
2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 60, 61 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолууд /2хх-ийн 18-20, 22-24 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... Шүүгдэгч А.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг А0301 дугаартай улсын чанартай авто зам дээр ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т заасан "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж. эсхүл дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу зогсоно”, мөн дүрмийн 14.8-т заасан “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: и/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт”, мөн дүрмийн 18.4-т заасан Харанхуй үед гэрэлтүүлэггүй замын хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй, байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4. 9.5 дахь заалтын дагуу анхааруулах дохиог хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж, тухайн замын зорчих хэсгийн эсрэг урсгалд буюу бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж тээврийн хэрэгслийг байрлуулсны улмаас замын зорчих хэсгийн эсрэг урсгалд зорчиж явсан ***** улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэл нь ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөж, ***** улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд “баруун 1,2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, хүзүү, цээж, аюулхайд цус хуралт, духанд зулгаралт, сорви” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан,
шүүгдэгч Г.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг А0301 дугаартай улсын чанартай авто зам дээр ******улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд, мөн дүрмийн 9.4-т заасан “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрлээ асааснаас үл хамааран хэрэглэнэ: б/ түр зогсох газар зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд” гэсэн заалтуудыг зөрчиж, техникийн эвдрэл гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийж, тээврийн хэрэгслийг байрлуулахдаа ослын дохионы гэрлийг асаагаагүй, ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүйн улмаас тухайн замын зорчих хэсгээр зорчиж явсан ***** улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэл нь тухайн зам дээр зогсож байсан ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөж, хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд “баруун 1,2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, хүзүү, цээж, аюулхайд цус хуралт, духанд зулгаралт, сорви” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгчийн нарын гэм бурууг нотолсон байдлын тухайд шүүгдэгч А.Б , Г.Г нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Т.Г-ын мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1100 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаартай техникийн шинжээчийн 33 дугаартай дүгнэлт, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохоос гадна шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээг хуульчлан өгсөн. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилж өгсөн. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа тул тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Мөн хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд шүүгдэгч А.Б , Г.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч А.Б , Г.Г нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол төлбөрийн асуудал шийдвэрлэх ёстой. Хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Энэ талаар Т.Г-ын зүгээс баримтаар гаргаж өгсөн нотлох баримт байхгүй, шүүгдэгч нарын зүгээс 2,700,000 төгрөгийн хохирол төлсөн байна. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хохирогч Т.Г-ын зүгээс эмчилгээний зардалд нийт 4,800,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хавтаст хэргийн хүрээнд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаас тогтоосон. Энэ тогтоосон хэмжээгээр хохирогчид хор уршгийг гаргаж өгнө үү гэсэн саналтай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Б ын өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал гэж заасан байгаа. Хэзээ хаана хэн гэмт хэргийг үйлдсэн бэ? гэм буруугийн ямар хэлбэртэй юм бэ? хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шинж чанарын хэмжээ, 1.6 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлөөс хэн гэм буруутай вэ гэдгийг тогтоох ёстой. Тэгэхээр Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14 дэх хэсэгт зайлшгүй зогсолт гэж байгаа. Зайлшгүй зогсолт гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг ойлгоно гэж заасан. Мөн дүрмийн 1.2.26 дахь хэсэгт саадыг тойрч гарах гэсэн нэр томьёо дээр саадыг тойрон гарах гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг саад тойрох гэж тодорхойлсон. А.Б Г.Г нарын хувьд машин нь эвдэрсэн учраас зайлшгүй зогсолт хийсэн. А.Б ын тухайн эвдэрсэн техник хэрэгсэлд туслаач, холбож асааж өгөөч гэж гуйх үед нь зөвшөөрч тухайн тээврийн хэрэгслийг нь асааж өгсөн. Энэ үйлдэл нь хэдийгээр хууль зөрчсөн гэж үзэж байгаа боловч Монголчуудын ёс заншлын хэм хэмжээгээр бие биедээ туслахыг багаас нь сургадаг. Тэгэхээр энэ үйлдлийг буруутгах аргагүй. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй гэж заасан. Гэтэл хохирогч нь ямар дүрэм зөрчсөн бэ? гэхээд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт жолоочид дараахь зүйлийг хориглоно гэж заасан. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй бол, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ядарч, мансуурсан үед тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон. Гэтэл замын хөдөлгөөнд зорчихыг хориглосон хүн замын хөдөлгөөнд оролцоод осол бий болгосон. Яагаад хориглоод байгаа вэ? гэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөний дүрмийг мэдэхгүй учраас хориглож байгаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн самбаачлах хурдаа алдаж анхаарал төвлөрөл нь сарнидаг учраас Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол хийнэ гээд замын хөдөлгөөний дүрмээр хориглосон. Гэтэл замын хөдөлгөөнд оролцсон. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт жолооч дараах үүргийг хүлээнэ гэж заасан. 3.4.б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэж үүрэг болгож өгсөн. Энэ зам тээврийн ослын хувьд осол үүсэх болсон шалтгаан нөхцөлийн тухайд замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон 3.43 хувийн буюу хүнд зэргийн согтолттой, дээр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хамгаалах бүс зүүгээгүй замын хөдөлгөөнд оролцсон учраас хажууд нь хангалттай зөрж гарах зай байхад тэр зайгаар зөрч гарахгүй чигээрээ 50-60км/ц хурдтай мөргөсөн. Энэ хэрэг дээр А.Б ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэж энэ осол гарсан гэж үзэх логик шалтгаангүй нөхцөл байдал хэргийн материалд авсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13-т жолооч гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасан хүнийг ойлгоно гэж заасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолооч гэнэ гэж заасан. Тэгэхээр яах аргагүй хохирогч Т.Г нь хуульд зааснаар жолооч гэсэн нэр томьёогоор явна. Тийм учраас хуульд заасан энэ үүргийг дагаж явах ёстой. Энэ осол нь хохирогчийн хууль зөрчсөн үйлдлээс шууд шалтгаалж гэмт хэрэг үйлдэгджээ гэж үзэх боломжтой байна. Техникийн шинжээчийн дүгнэлт дээр А.Б ыг зөндөө олон дүрэм зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Гэтэл энэ дүгнэлт юун дээр үндэслэж гарсан бэ? гэхээр тодорхой хэмжээгээр Замын хөдөлгөөний дүрмийг баримталсан. Цагаан зураас давж зогссон, зам чөлөөлөөгүй байна гэсэн. Нөгөө талаараа оврын гэрэл асаагаагүй, анхааруулах дохио хэрэглээгүй гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Учир нь шинжээч 3.43 хувийн согтолттой хохирогчийн мэдүүлэгт үндэслэж холын гэрэл асаасан, оврын гэрэл, анхааруулах дохио хэрэглээгүй гэж гаргасан гэж үзэж байна. Юун дээр үндэслэж гаргасан гэдгээ огт бичээгүй, хохирогчийн мэдүүлэгт л үндэслэж гаргасан. Гэтэл хажууд нь 2 машины жолооч, гэрчүүд нь эв эрүүл хүмүүс байгаад байна. Тэд нарын мэдүүлгийг ерөөсөө үндэслэж шинжээчийн дүгнэлт гараагүй. Мөн энэ хэрэг дээр хэргийн газрын үзлэг хийхдээ дутуу хийсэн. Энэ дээр 40-50 метрийн зайд анхааруулах дохио тавина гэж Замын хөдөлгөөний дүрэмд заасан. Мөн гэрчүүд 40-50 метрийн зайд маслоны сав, шар сав тавьсан, дараагаар нь хүнээс гуйж анхааруулах тэмдэг авч ирж тавьсан гэсэн мэдүүлгүүд байсаар байтал хэргийн газрын үзлэгт энэ талаар дурдаагүй, хэргийн газрын зургийг бэхжүүлэхдээ хэрэг болсон гэх газраас 40-50 метрийн зайг ерөөсөө тусгаагүй. Тэгэхээр анхааруулах дохио тавьсан эсэхийг хэргийн газрын үзлэгээр дутуу хийсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр анхааруулах тэмдэг тавьсан, дохиогоо өгсөн гэдгийг хэлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Тэгэхээр А.Б ын үйлдлийг энэ заалтад хамаарч байна гэж ойлгож байна. А.Б зам дээр зам хааж машинаа тавьсан ч гэсэн эсрэг урсгал нь чөлөөтэй байсан. Зам хааж тавьсан машиныг ирсэн машин болгон мөргөх ёсгүй. А.Б ын машин зогсож байсан. Гэтэл хөдөлгөөнд оролцож байгаа бусад машинууд зайлшгүй зогсолт хийсэн тэр саадыг тойрон гарах талаар хуулийн зохицуулалт байсаар байтал тойрч гаралгүй очиж мөргөсөн үйлдэл нь А.Б ын үйлдэлд ерөөсөө буруугүй гэж үзэж байгаа. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болоогүй. Г.Г ын хувьд ч гэсэн 2 хоног машинаа зам чөлөөлөхгүй зогсоочихоод байна. Тэр 2 хоногт үнэхээр гэмт хэрэг үйлдэгдэх шууд шалтгаан нөхцөл болсон бол 2 хоногт тэр хавиар өчнөөн олон машин явахад тэр олон машинаас ядаж нэг нь ирж мөргөх ёстой биз дээ. Тэгэхэд ерөөсөө мөргөөгүй, хажуугаар нь том зай байсан учраас тэр хэсгээр тойрч гараад явж байсан. Зам дээр саад байлаа гээд тэрийг заавал очиж мөргөх ёс байхгүй. Хохирогч Т.Г самбаачлахгүй, согтуу, дүрмээ мэдэхгүй байсан учраас л очиж мөргөсөн. Анхааруулах тэмдгийг нь ч харахгүй, хажуугаар нь өчнөөн том зай байсаар байтал тэрийг очиж мөргөсөн. Гэмт хэрэг шууд үйлдэгдэхэд бодит хор уршгийг А.Б учруулаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлүүдээр А.Б д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Нотлох баримтууд нь ч гэсэн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлийг бүгд дэмжиж нотолж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Г ын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар Г.Г болон өмгөөлөгч миний зүгээс техникийн шинжээч Раднаагийн 33 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй учраас дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулъя гэж хүсэлт гаргаж уг хүсэлтийг шүүгч захирамжаараа хангаж шийдвэрлэсэн байдаг. Улмаар шүүх хуралдаан хойшилсон. Шүүх хуралдаан хойшилсон хугацаанд мөрдөгч шинжээч томилох тогтоол гаргасан боловч дахин шинжээч биш нэмэлт шинжээч томилж өмнө нь дүгнэлт гаргасан Раднаагаар тухайн дүгнэлтийг давтан гаргуулсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 28.2-т дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно гэж заасан. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хохирогч Т.Г-ын мэдүүлэгт баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байхад өмнөөс тод гэрэл туссан байсан. Тэгтэл зам дээр том машин зогссон байсан. Тэгэхээр нь тухайн машиныг зөрөх гээд зүүн талыг нь урд хэсгээрээ мөргөсөн гэж мэдүүлдэг. Сая шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч зам дээр тэмдэг байхгүй байсан гэж мэдүүлдэг. Гэтэл эсрэгээрээ гэрэлд гялбаад юу ч харахгүй байсан. Тэгээд замын хөвөө рүү шахаад ороод ирсэн байсан. Гялбаанд орсон гэж мэдүүлдэг. Нөгөө талаас гялбаанд ороогүй юм шиг замын тэмдэглэгээ байхгүй байсан гэж хоёр зөрөөтэй мэдүүлэг өгөөд байгаа. Г.Г нь тухайн машиныг эвдрэхэд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эзэмшигч, өмчлөгч Б ид хүлээлгэж өгөөд Б ийн эхнэр Г.Г ыг аваад аймаг руу явсан байдаг. Тухайн машиныг хүлээлгэж өгснөөс хойш 2 хоногийн дараа уг осол гарсан. Өөрөөр хэлбэл тухайн 2 хоногт өмчлөгч Б нь хүмүүс авч ирж тухайн машиныг засах гээд засварын ажил хийгдээд тухайн хэрэг болсон гэх газарт 2 хоносон байдаг. Тухайн хэрэг болсон гэх өдөр Г.Г хэргийн газарт огт байхгүй байсан нөхцөл байдал тогтоогддог. Г.Г нь 2 хоногийн өмнө машин эвдрээд явах боломжгүй болох үед замын хөвөө рүү боломжит хэсгээр нь шахаж тавиад ослын гэрлээ асаагаад, ослын тэмдэг байхгүй байсан учир маслоны савыг ашиглаж машины чиргүүлээс хойш 50 метрийн зайд байрлуулсан талаар мэдүүлдэг. Мөн тухайн үед А.Б тухайн машины аккумлятор нь суусан байсан учраас холбож өгөхөөр ирдэг. Үүнээс үзэхэд аккумлятор нь сууснаас болж аваарын гэрэл нь унтарсан, эсхүл бүдгэрсэн байхыг үгүйсгэхгүй. Ослын тэмдгийн тухайд шүүгдэгч Г.Г , А.Б нар ослын тэмдэг байрлуулсан талаар мэдүүлдэг. Мөн гэрчүүд Д гэх хүн баруун гуанзнаас М гэх жолоочоос ослын тэмдгийг гуйж авч ирж тавьсан гэдгийг мэдүүлдэг. Тухайн осол болоход Хово маркийн автомашины зам дээр байсан нөхцөл байдал нөлөөлсөн байж болох ч уг осол гарах болсон гэх өдөр тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч Б ид байсан. Цаашлаад Б оос өөр жолоочид шилжсэн. Тухайн жолооч нь уг машиныг А.Балжинямын машинтай холбоод үрүүл дээр нь сууж асааж байгаа нөхцөл байдал тогтоогддог. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд шинжээчийн дүгнэлтээр хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн нийт 4 заалтыг зөрчсөн байдаг. 3.43 хувийн согтолттой буюу хүнд хэлбэрийн согтолттой явж байсан. Осол гарах үед хохирогч нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээрийг чиглэж явж байдаг. Тухайн осол гараагүй байсан бол тухайн хүнд хэлбэрийн согтолттойгоор олон мянган хүн оршин суудаг аймгийн төв рүү яваад байгаа нөхцөл нь өөрийн амь нас болон бусад олон хүний амь насанд хохирол учруулж болохуйц нөхцөл байдалтай байсан гэдгийг харуулж байна. Энэ хэрэг дээр хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн гэх үндэслэл тогтоогдож байгаа. Учир нь тухайн ослын тэмдэг байсан эсэхийг шалгаагүй. Мөн гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэгт 100 орчим метрийн зайд ослын тэмдгийг байрлуулсан гэсэн мэдүүлэг байтал зөвхөн машины ойр орчим, машинууд, замын хөвөө хэсгийг шалгасан. Тухайн тэмдэг байрлуулсан гэх газарт тэмдэг байрлуулаагүй гэх нөхцөл байдлыг шалгаж тогтоосон зүйл байдаггүй. Иймд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч үндэслэл бүхий эргэлзээ байна. Ийм тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримталж Г.Г нь уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдоогүй. Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Г.Г од холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогч Т.Г нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... Би хүндэвтэр гэсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Гол нь би энэ хүмүүсийг хүн чанартай байгаач л гэж хэлж байгаа юм гэсэн.
Шүүгдэгч А.Б нь гэм буруугийнхаа талаар “Саналгүй” гэсэн.
Шүүгдэгч Г.Г нь гэм буруугийнхаа талаар “Саналгүй” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б , Г.Г нарын холбогдсон хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримт болон үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэлээ.
Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Боловсрол, Шинжлэх ухааны Яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Раднаагийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан №33 дугаартай дүгнэлтэнд:... ******улсын дугаартай "Хово" маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасан Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

в/ түр зогсох газар зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна гэж байгаа боловч
Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:... Би ****** улсын дугаартай Пав маркийн тээврийн хэрэгсэлтэй Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайгаас Өвөрхангай аймаг руу нүүрс ачаад явж байсан чинь орой Өвөрхангай аймгийн баруун талд байх Баруун гуанзны цаана замын хажууд нүүрс ачсан том машин аккумлятор нь суучихсан холбоод асаагаад өгөөч гэсэн. Би хажуугаар нь ороод холбох гэсэн хүрэхгүй байсан болохоор тухайн машины урд нь гараад зам дээр эргэж хажуугаар нь ороод зогсоод холбож асаасан. Тэгээд тухайн машиныг асаачихаад машиндаа орж суугаад хөдлөх гэж байсан чинь баруунаас зүүн чиглэлтэй нэг жижиг тэрэг гэнэт урдаас ороод ирсэн. Тэгээд миний жолоочийн эсрэг талын урд хэсэг рүү мөргөөд зогссон. Адилхан тээврийн жолооч болохоор тусалсан. Машин нь эвдрээд хоёр хоног тэнд зогслоо гэж байсан. Би подворын гэрлээ асаасан, мөн аваарын гэрлээ асаасан байсан. Тухайн үед урсгал сөрж зогссоноо хүлээн зөвшөөрч байна,
Шүүгдэгч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Тухайн өдөр би Хово маркийн автомашиныг холбож өгөх гээд зогссон. Би зогсохдоо урсгал сөрж зогссон. Зогсохдоо оврын гэрэл аваарын дохиогоо бүгдийг нь асаасан байсан,
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:... Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байсан чинь Б гэх хүн залгаад намайг машин бариад нүүрсэнд яваад өгөөч гэхээр нь 2023 онь 04 дүгээр сарын 04-ний өглөө Б ийн хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхай ороод чиргүүлтэй Хово маркийн тээврийн хэрэгсэлд нүүрс ачуулаад орой 17 цагийн үед Өвөрхангай аймаг руу хөдөлсөн. Явж байгаад аймгийн төв рүү ойртож яваад миний барж явсан машин гэнэт унтарсан. Асаах гэсэн боловч асахгүй байсан. Тэгээд замын хажуу талын хөвөө хэсэг рүү шахаж тавьсан. Бид хоёр ослын тэмдэг байхгүй байсан болохоор машинд байсан масслын 2 ширхэг таван литрийн сав, нэг ширхэг 20 литрийн савнуудыг чулуугаар түшүүлээд зам дээр анхааруулга хийсэн. Тэгээд Б тухайн машин дээр үлдээд Б ийн эхнэр Д намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд гэртээ хариад хоносон маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай эхнэр Долгор Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд хамт явсан. Би Улаанбаатар хотод 10 гаран хоноод ирсэн. Тэр үед болсон асуудлыг би сайн мэдэхгүй байна,
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Энэ хэрэг болох үед би байхгүй байсан. Тухайн машиныг барьж яваад машин нь эвдэрсэн учраас орхиж явсан. Машиныг орхиж явснаас хойш 2 хоногийн дараа хэрэг болсон байсан. Би тухайн машиныг барьж явахдаа машины эзэн болох Б той хамт явж байсан. Тухайн үед 20 литрийн шар сав, маслоны сав зэргийг машины ард анхааруулж тавиад машиныг нь эзэнд нь хүлээлгэж өгөөд явсан,
Гэрч Ц.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... Би Г гэх жолоочийн хамт 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгаас ******улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайгаас нүүрс ачаад аймаг руу явж байсан чинь машины мотор эвдрээд зогссон. Г маргааш ажилтай гээд явсан. Тухайн осол болох үед С , У , Б , манай эхнэр Д нар байсан. Г осол болох үед тухайн газар байгаагүй. Би өөрөө арын чиргүүлийн ард маслоны саваар ослын тэмдэг тавьсан. Маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай эхнэр Д М гэх жолоочоос ослын зогсолтын тэмдгийг нь авч ирж тавьсан байсан. Тухайн тэмдэг салхитайд хийсэх гээд байхаар нь би маслоны саванд шороо хийгээд чиргүүлийн араас 40-50 метр зайтай тавьсан байсан,
Гэрч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... Манай машин баруун гуанзны цаана эвдрээд 2 хонож байсан. Тэгээд машинаа янзлах гээд асааж чадахгүй хоёр хоносон. Тухайн үед Г жолоодож явсан. Манай нөхөр Б тухайн машиныг унаж чаддаггүй юм. Г-г уурхайгаас нүүрс ачаад авчираад өгөөч гээд тухайн үед 150,000 төгрөгийн хөлсөөр авч явсан. Тухайн осол болох үед М , манай нөхөр Б С гэх хүнээр уг тээврийн хэрэгслийг жолоодуулах гээд гуйгаад ирсэн байсан. Би тухайн үед өөрийн Хово машины ард машин ирээд мөргөчихөж магадгүй гэж болгоомжлоод зохицуулагч хийж байсан. Манайх машины ард зам дээр машины ослын тэмдэг, чулуу, маслын сав тавьчихсан байсан. Г осол болох үед тухайн газар байхгүй байсан. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны аймаг руу явсан байсан. Дахиж ирээгүй. Г тухайн автомашиныг жолоодож яваад зогссон газраас хөдөлгөөгүй гэж тус тус мэдүүлсэн.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг А0301 дугаартай улсын чанартай авто зам дээр ******улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад уг машин эвдэрсэн тул машиныг Ц.Б ид хүлээлгэн өгч явсан. Үүнээс хойш 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр буюу 2 хоногийн дараа уг осол гарсан. Осол гарснаас хойш буюу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, техникийн шинжээч Б.Раднаагийн хэргийн материал, ослын газрын бүдүүвч зураг болон ослын газрын гэрэл зургуудыг үндэслэж гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан №33 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан №39 дүгнэлтүүд, гэрч Ц.Б , Т.Д , Г.М , шүүгдэгч А.Б , Г.Г нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Г ыг уг гэмт хэргийг буюу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг А0301 дугаартай улсын чанартай авто зам дээр ******улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд, мөн дүрмийн 9.4-т заасан “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрлээ асааснаас үл хамааран хэрэглэнэ: в/ түр зогсох газар зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд” гэсэн заалтуудыг зөрчиж, техникийн эвдрэл гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийж, тээврийн хэрэгслийг байрлуулахдаа ослын дохионы гэрлийг асаагаагүй, ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүйн улмаас тухайн замын зорчих хэсгээр зорчиж явсан ***** улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэл нь тухайн зам дээр зогсож байсан ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөж, хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд “баруун 1,2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, хүзүү, цээж, аюулхайд цус хуралт, духанд зулгаралт, сорви” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нь эргэлзээтэй.
Уг гэмт хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Г.Г ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хангалттай, хүрэлцэхүйц, хөдөлбөргүй нотлоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.
Иймд Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Г-н Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч А.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг А0301 дугаартай улсын чанартай авто зам дээр ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т заасан "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж. эсхүл дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу зогсоно”, мөн дүрмийн 14.8-т заасан “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: и/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт”, мөн дүрмийн 18.4-т заасан Харанхуй үед гэрэлтүүлэггүй замын хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй, байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4. 9.5 дахь заалтын дагуу анхааруулах дохиог хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж, тухайн замын зорчих хэсгийн эсрэг урсгалд буюу бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж тээврийн хэрэгслийг байрлуулсны улмаас замын зорчих хэсгийн эсрэг урсгалд зорчиж явсан ***** улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэл нь ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөж, хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд “баруун 1,2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, хүзүү, цээж, аюулхайд цус хуралт, духанд зулгаралт, сорви” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг А0301 дугаартай улсын чанартай авто зам дээр ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т заасан "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж. эсхүл дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу зогсоно”, мөн дүрмийн 14.8-т заасан “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: и/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт”, мөн дүрмийн 18.4-т заасан Харанхуй үед гэрэлтүүлэггүй замын хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй, байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4. 9.5 дахь заалтын дагуу анхааруулах дохиог хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж, тухайн замын зорчих хэсгийн эсрэг урсгалд буюу бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж тээврийн хэрэгслийг байрлуулсны улмаас замын зорчих хэсгийн эсрэг урсгалд зорчиж явсан ***** улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэл нь ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөж, хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд “баруун 1,2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, хүзүү, цээж, аюулхайд цус хуралт, духанд зулгаралт, сорви” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Г-ын “2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр засмал зам руу нийлээд баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан чинь баруун гуанзангийн баруун талд миний өмнөөс тод гэрэл тусаад. Би явж байхад зам дээр нэг том машин зогсож байсан бөгөөд замын голын цагаан зураас дээр зогссон байсан. Тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийн баруун талаар нь зөрөх гээд урдуур нь дарж гарах гэж байгаад жолооч талын урд хэсгээр тухайн том машины жолооч талын урд хэсгийг мөргөөд тас гээд дуу гараад явчихсан. Зам тээврийн ослын улмаас миний баруун талын 1-5 дугаар хавирга хугарсан, тархи доргилттой, толгой хагарсан, цээжинд цус хуралт, хүзүүнд хөших зэрэг гэмтлүүд шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтэл тогтоогдсон. ***** улсын дугаартай автомашины жолооч талын урд хэсэг бүхэлдээ гэмтсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/, гэрч Ц.Б ийн би Г гэх жолоочийн хамт 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгаас ******улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайгаас нүүрс ачаад аймаг руу явж байсан чинь машины мотор эвдрээд зогссон. Г маргааш ажилтай гээд явсан. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр машин засаад асаах гэсэн чинь аккумлятор нь суучихсан байсан. Баянтээгийн уурхайгаас нүүрс ачаад явж байсан Б гэх жолоочийг гуйгаад аккумлятор холбоод машин асааж байсан чинь нэг машин ирээд Б ын машиныг мөргөсөн. Тухайн осол болох үед С , У , Б , манай эхнэр Д нар байсан. Г осол болох үед тухайн газар байгаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө машин эвдрээд унтарснаас хойш аймаг руу явсан байсан. Дахиж ирээгүй. Би өөрөө арын чиргүүлийн ард маслоны саваар ослын тэмдэг тавьсан. Маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай эхнэр Д М гэх жолоочоос ослын зогсолтын тэмдгийг нь авч ирж тавьсан байсан. Тухайн тэмдэг салхитайд хийсэх гээд байхаар нь би маслоны саванд шороо хийгээд чиргүүлийн араас 40-50 метр зайтай тавьсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 195-197 хуудас/, гэрч Т.Д-н 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр Ц.Б намайг машины сэлбэг аваад ир гээд 17 цагийн үед очсон. Аккумлятор нь суучихсан машин нь асахгүй байсан болохоор зам дээр нүүрс ачаад явж байсан нэг жолоочоос гуйгаад тухайн машины аккумляторыг холбож асаагаад өгөөч гэсэн. Тухайн машиныг баруун гуанз дээр эргүүлж харуулаад хажуугаар нь зэрэгцүүлж зогсоогоод хоёр машиныг хооронд нь холбож асаахаар зогссон. Би тухайн үед өөрийн Хово машины ард машин ирээд мөргөчихөж магадгүй гэж болгоомжлоод зохицуулагч хийж байсан. Манайх машины ард зам дээр машины ослын тэмдэг, чулуу, маслын сав тавьчихсан байсан. Удалгүй манай машин асаад хоёр машин асаалттай байсан чинь баруунаас зүүн чиглэлд нэг тод гэрэлтэй машин хоёр тийш дайвалзаад хурдтай ирсэн. Би тухайн үед тэр машиныг дохисон боловч зогсохгүй байхаар нь би өөрөө замаас гарч зайлсан чинь удалгүй тас гээд явчихсан. Юу болов гээд яваад очсон чинь нөгөө ирж байсан цагаан өнгийн жижиг машин холбож асааж өгч байсан машины урдаас мөргөсөн байсан. Удалгүй цагдаа ирээд хэмжилт хийсэн. Би Б Г хоёрт хоол аваад хүргэж өгөөд буцаад ирсэн. Тухайн осол болох үед М , манай нөхөр Б С нар байсан. Г осол болох үед тухайн газар байхгүй байсан. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны аймаг руу явсан байсан. Дахиж ирээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 200-202 хуудас/, гэрч Г.М-н 2023 оны 04 дүгээр сарын 06-ны орой 21 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгаас баруун тийш явдаг улсын чанартай авто зам дээр 2 машин мөргөлдсөн байна гэх дуудлага ирсэн. Тус дуудлагын дагуу очиж шалгахад замын зорчих хэсгийн урд талд Хово маркийн авто машин баруунаас зүүн чиглэлд харсан байдалтай зогсож, түүний хажууд зүүнээс баруун чиглэлтэй урсгал сөрж зогссон ****** улсын дугаартай Фав маркийн тээврийн хэрэгслийг Ниссан санни маркийн тээврийн хэрэгсэл баруунаас зүүн чиглэлд явж байгаад мөргөсөн байдалтай байсан. Ослын газарт очих үед ямар нэгэн ослын зогсолтын тэмдэг байгаагүй. Замын хөвөөн дээр зогсож байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 198-199 хуудас/, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн техникийн шинжээч Б.Раднаагийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Дэлгэрбаяраас ирүүлсэн тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр №33 дугаартай дүгнэлт гаргасан. Хэргийн материалд ослын газрын бүдүүвч зураг болон ослын газрын гэрэл зургуудыг үндэслэж ******улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч ослын зогсолтын тэмдэг тавигдаагүй байсан нь тухайн дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 191 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, Э.Хүрэлсүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 531 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэн, Ц.Оюун-Эрдэнэ, О.Болороо нарын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1100 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 4-8 хуудас/, Боловсрол, Шинжлэх ухааны Яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Раднаагийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан №33 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 22-23 хуудас/, Боловсрол, Шинжлэх ухааны Яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Раднаагийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан №39 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/9 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч А.Б , Г.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч А.Б ын өмгөөлөгч Б.Хандмаа нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлүүдээр А.Б д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Г , гэрч Ц.Б , Т.Д , Г.М нарын мэдүүлгүүд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн техникийн шинжээч Б.Раднаагийн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 531 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээч эмч Б.Сэргэлэн, Ц.Оюун-Эрдэнэ, О.Болороо нарын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1100 дугаартай шинжээчийн дүгнэлт, Боловсрол, Шинжлэх ухааны Яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Раднаагийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан №33 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Боловсрол, Шинжлэх ухааны Яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Раднаагийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан №39 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/9 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Г.Г , А.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон дээр дурдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Шүүгдэгч Г.Г ын өмгөөлөгч М.Дамбийням нь техникийн шинжээч Раднаагийн 33 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй учраас дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтээ 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан гэсэн.
Шүүх 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/479 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У овгийн А-н Б , Ө овгийн Г-н Г нарт холбогдох 2326001530145 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид заасан ажиллагааг явуулахыг Өвөрхангай аймгийн прокурорт даалгаж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгч Г.Г ын өмгөөлөгч М.Дамбийнямын дээрх дүгнэлт үндэслэлгүй байна.
Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Н.Г , гэрч Ц.Б , Г.М , Т.Д , техникийн шинжээч Б.Раднаа, шинжээч эмч Э.Хүрэлсүх нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1100 дугаартай шинжээчийн дүгнэлт, Боловсрол, Шинжлэх ухааны Яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Раднаагийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан №33 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/9 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.Б ыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг А0301 дугаартай улсын чанартай авто зам дээр ****** улсын дугаартай “Фав” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т заасан “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу зогсоно”, мөн дүрмийн 14.8-т заасан “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: и/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт”, мөн дүрмийн 18.4-т заасан Харанхуй үед гэрэлтүүлэггүй замын хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй, байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4. 9.5 дахь заалтын дагуу анхааруулах дохиог хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж, тухайн замын зорчих хэсгийн эсрэг урсгалд буюу бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж тээврийн хэрэгслийг байрлуулсны улмаас замын зорчих хэсгийн эсрэг урсгалд зорчиж явсан ***** улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэл нь ****** улсын дугаартай “Фав маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөж, хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд “баруун 1,2,3,4,5-р хавиргануудын хугарал, тарх. доргилт, хүзүү, цээж, аюулхайд цус хуралт, духанд зулгаралт, сорви” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч У овгийн А-н Б ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Хохирогч Т.Г хохиролд 4800000 төгрөгийг, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилжээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шүүх үнэлэхэд 945000 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангасан.
Мөн хохирогч Т.Г-ын ***** лсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэлд 1755000 төгрөгийн хохирол учирсан болох нь Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Ц.Оюундарийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/9 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлангаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б аас 2700000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Г , шүүгдэгч А.Б нарын мэдүүлгээр хохирогч Т.Г д шүүгдэгч А.Б нь 2700000 төгрөгийн хохирол төлсөн болох нь тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч А.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Т.Г нь нийт 4800000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. 2100000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Т.Г-ын 2100000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно”,
Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “Сэтгэцийн шинжилгээг энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох тохиолдолд хийнэ” ,
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр (цаашид "хүснэгт" гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ:
2.1.5-д “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)”
2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэснээс үзэхэд шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг л мөрдөгч танилцуулахаар,
3-т “Шинжилгээ хийх сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид тавигдах шаардлагыг “Хүний их эмчээр дээд боловсролын бакалаврын зэргээр төгсөж, эмчийн мэргэжлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан сэтгэцийн эмч; дээд боловсролын бакалаврын зэргээр төгсөж, мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан клиник сэтгэл зүйч шинжилгээг хийхээр, мөн шинжээч нь энэ журмын 2.7-д заасан аргачлалын дагуу хувь хүний сэтгэл зүйн онцлогийг оношлон тодорхойлох, үнэлгээ хийх, үр дүнг зөв тайлбарлах, тохирох арга зүйг сонгон хэрэглэх чадвартай байна” гэж журамласан.
Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөгчийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-аар хохирогч Н.Гантулгын сэтгэцэд учирсан хор уршгийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон ЙД64101915 регистрийн дугаартай Төмөрсүхийн Гантулгын сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлийг тогтоов” гэсэн тэмдэглэл авагдсан.
Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно”, 2.10-т “Энэ журмын 2.1.1.-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж хуульчилсан. Хууль журамд заасан үндэслэл журмын дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлээгүй байх тул үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Г-ын нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон 2100000 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа, сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг шүүгдэгч А.Б аас нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч А.Б , Г.Г нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч А.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч Г.Г ын үйлдсэн гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй байна. Шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Дээрх гэмт эрүүгийн хариуцлагын саналыг гаргахдаа шүүгдэгч А.Б ын жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, 27 настай буюу хөдөлмөрийн настай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн. Мөн хохирол төлбөрт 2,700,000 төгрөгийг хохирогчид төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.Г-ын биед хүндэвтэр хохирол учирсан. Хохирол хор уршигтай холбоотой асуудлаар түүний зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй, шүүхээс түүнийг хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Б ын өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Улсын яллагчийн торгох саналыг дэмжиж байна. Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн шууд шалтгаант холбоо нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх нөхцөл байсаар байтал хохирогч ч гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг тодорхой хэмжээгээр зөрчсөн. А.Б ын тухайд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учраас хамгийн багаар буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Г ын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах дүгнэлт байхгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогч Т.Г нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Тайлбаргүй гэсэн.
Шүүгдэгч А.Б нь шүүх хуралдаанд гаргасан эцсийн үгэндээ:.. Саналгүй гэсэн.
Шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдаанд гаргасан эцсийн үгэндээ:.. Саналгүй гэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Б ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлоо нөхөн төлсөн болон уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”,
Мөн хуулийн 6 дугаар зүйлд “Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч А.Б ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У овгийн А-н Б ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч А.Б , Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Б нь хохирогч Т.Г д автомашины үнэлгээгээр тогтоогдсон үнэ 1755000 төгрөг, эмчилгээний зардал 945000 төгрөг, нийт 2700000 төгрөгийг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Г-ын нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон 2100000 төгрөг, уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлээ шүүгдэгч А.Б аас нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Г-н Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч У овгийн А-н Б ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У овгийн А-н Б ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Б , Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Б нь хохирогч Т.Г д нийт 2700000 төгрөгийг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Г-ын нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон 2100000 төгрөг, уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлээ шүүгдэгч А.Б аас нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Хохирогч: Т.Г ,
Шүүгдэгч: Г.Г , түүний өмгөөлөгч М.Дамбийням
Шүүгдэгч: А.Б , түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн А-н Б , Ө овгийн Г-н Г нарт холбогдох 2326001530145 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Мөн хохирогч Т.Г-ын ***** улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэлд 1755000 төгрөгийн хохирол учирсан болох нь Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Ц.Оюундарийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/9 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлангаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б аас 2700000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.