| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0074/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/101 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:*******66/202*******/007*******/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******т холбогдох 2*******180000000*******3 дугаартай эрүүгийн хэргийг 202******* оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,*******995 оны*******1 дүгээр сарын*******3-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Вертекс Майнинг Партнер” ХХК-д механикч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б. нь 2023 оны*******2 дугаар сарын 2*******-ний өдөр Дархан-Уул аймаг, Хонгор сумын******* дүгээр баг, Цайдмын хөндий гэх газарт ******* улсын дугаартай Тоёота Сай-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн*******2.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,*******2.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагч *******, ******* нарыг мөргөж, *******ын эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол, *******н эрүүл мэндэд баруун, зүүн өвдөгний үений чагтан холбоосны урагдал, өвдөгний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
2023 оны*******2 дугаар сарын 2*******-ний өдөр Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,
2023 оны*******2 дугаар сарын 2*******-ний өдөр Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-13/,
Хохирогч *******н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны*******2 дугаар сарын 23-ны өдрөөс 2*******-нд шилжих шөнө 2******* цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Өглөө 07 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Хонгор сумын******* дүгээр баг, Цайдам гэх газарт ослын дуудлага, мэдээлэл ирсэн очоод******* номерын үүрэг гүйцэтгэсэн энэ нь шатаж байгаа тээврийн хэрэгсэлд хамгийн түрүүнд очиж гал унтраах алба хаагч гэсэн үг. Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд явж байсан тээврийн хэрэгсэл шатаж байсан. Ачаа нь баруун тал руугаа унаж шатаж байсан болохоор зүүн талаас нь түлшний банк задарсан байсан тэр хэсэгт гал унтрааж байхад гэнэт их чимээ гарсан юм дэлбэрсэн байх гэж бодсон хэсэг хугацаанд би ухаан алдсан. Би барилддаг тамирчин хүн болохоор хөлөө сайн үзүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн**************-15/,
“Намайг үзүүлсэн жолооч нь эмчилгээ үйлчилгээ хийлгэх гэж байна гэхэд мөнгийг төлдөг байсан. Улаанбаатар яваад ирэх зардлыг мөн төлсөн. Би бөхийн спортоор хичээллэдэг одоо нэг хөлд хагалгаа хийгээд үүнээс 3 сарын дараа нөгөө хөлд хагалгаа хийх ёстой гэж эмнэлгийн байгууллагаас хэлсэн. Тухайн хагалгаа нь нэг удаа хийхэд 8,000,000 төгрөг нийгмийн даатгал төлдөг бол 2,500,000-3,000,000 төгрөг гэж байсан. Гэхдээ хагалгаатай холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Одоо хөлийн хагалгаандаа орох хүсэлтэй байна. Осолд орсноос хойш ажлаа хийгээгүй акт бичүүлж авсан байдалтай байна . Гал унтрааж байсан тул утаажилт ихтэй байсан ба би галын бүсэд ажиллаж байсан тул юу ч харахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,
Иргэний нэхэмжпэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны*******2 дугаар сарын 23-ны өдрөөс 2*******-нд шилжих шөнө 2******* цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Өглөө 07 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Хонгор сумын******* дүгээр баг, Цайдам гэх газарт ослын дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагаар очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд явж байсан тээврийн хэрэгсэл шатаж байсан. Ачаа нь баруун тал руугаа унаж шатаж байсан болохоор зүүн талаас нь түлшний банк задарсан байсан тэр хэсэгт гал унтрааж байсан. Гал унтрааж саарал утаан дунд байхад гэнэт тээврийн хэрэгсэл орж ирээд баруун талаас намайг мөргөсөн. Барагцаагаар 2-3 алхам шидэгдсэн. Нэг мэдэхэд үл таних залуу салаан захирагч дэслэгч Х.Энхбаяр нар намайг өргөж галын машинд хэвтүүлсэн. Би биеэ сайн үзүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн*******6-17/,
“...одоо би Улаанбаатар хот руу явж нуруу хөл, толгойн зураг авхуулах хэрэгтэй, мөнгөгүй байгаа шалтгаанаас үүдэн одоо болтол Улаанбаатар хот руу яваагүй байна зураг авхуулахтай холбоотой баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 202******* оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн*******8/26, 27 дугаартай албан бичгүүд /хавтаст хэргийн 28-29/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тус гомдол мэдээлэлд 2023 оны*******2 дугаар сарын 2*******-ний өдөр 830,0 /зоо нурууны ба аарцгийн няцрал/оношоор Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 30,000 төгрөгийн төлбөр гарсан байна. Харин Чинбатын -д 2023 оны*******2 дугаар сарын 2*******-ний өдөр 506.0 /тархи доргих/ оношоор Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас нийт*******,15*******,000 төгрөгийн төлбөр гарсан байна. Уг төлбөрийг Төрийн сан дахь*******00900020080 дугаарын дансанд гүйлгээний утга дээр хохирсон хүний овог, нэр, регистрийн дугаарыг бичиж төвлөрүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3*******/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдмын хөндий гэх газарт 7 цагийн орчимд машин шатаж байна гэх дуудлага мэдээллийн дагуу 2 гал командын машинаар явж үүрэг гүйцэтгэсэн. Хэрэг учрал болж байсан газарт ирэхэд машин бүхэлдээ шатаж байсан тул галын дөлийг дарж галыг унтраах арга хэмжээ аваад гал унтраах бодис цацахад үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон. Ингээд удалгүй уур агаар тархаад уур дунд цайвар өнгөтэй тээврийн хэрэгсэл болон нарыг мөргөсөн ба тэр хоёр хоёулаа замын голд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн **************/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ингээд 7 цаг өнгөрч байхад автомашины зам дээр машин шатаж байсан байдалтай байхаар нь 20 орчим минут тээврийн хэрэгслээ зогсоогоод нөхцөл байдлыг харж байгаад ямар нэгэн хориглосон тэмдэггүй, үзэгдэх орчин хэвийн байхаар нь машинтайгаа удаанаар урагш явсан. Ингээд шатаж байсан машин руу дөхөж очиход машинаас дахин гал гарсан ба үзэгдэх орчин хязгаарлагдмал юу ч харагдахгүй болсон тул тоормос гишгэсэн замын нөхцөл байдал халтиргаатай мөстсөн байдалтай байсан. тоормос гишгээд зогсоход онцгой байдлын 2 алба хаагчийг шүргэсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******6/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...намайг очиход жижигхэн улаан өнгийн 2 ширхэг ослын гурвалжин байсан ба хэргийн газрын үзлэг хийхийн өмнө онцгой байдлын алба хаагч нар хураагаад явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202******* оны******* дүгээр сарын 08-ны өдрийн*******00 дугаартай “...*******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 5*******-55/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202******* оны******* дүгээр сарын*******1-ний өдрийн 99 дугаартай “...*******н биед баруун, зүүн өвдөгний үений чагтан холбоосны урагдал, өвдөгний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийгудаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-62/,
2023 оны*******2 дугаар сарын 2*******-ний өдрийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 63/,
202******* оны******* дүгээр сарын 02-ны өдрийн*******15 дугаартай шинжээч С.Саруулболдын “...Хэргийн газрын үзлэг нөхцөлөөс харахад Баянжаргал овогтой ) нь ******* улсын дугаартай Т/За1 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Чинбат овогтой () нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Эрдэнэчимэг овогтой () нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь Баянжаргал овогтой () нь ******* улсын дугаартай Т/Sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн*******2.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,*******2.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийг зөрчсөн байна... “ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69/,
202******* оны******* дүгээр сарын*******2-ны өдрийн 0******* дугаартай “...Тоормосны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тоормос нь ММЗ- *******598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормос нь тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамааралтай юм. Тоуо!а 5а1 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны ММЗ-*******598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжпэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн кабин доторх камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бүтэн байдлаас нөлөөлөөгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 7*******/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Б. нь замын хөдөлгөөнд оролцохдоо хайхрамж болгоомжгүйгээр албан үүргээ гүйцэтгэж байсан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагч *******, ******* нарыг мөргөж, *******ын эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол, *******н эрүүл мэндэд баруун, зүүн өвдөгний үений чагтан холбоосны урагдал, өвдөгний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн******* дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд:
Иргэний нэхэмжлэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч *******: “...шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг тооцдог гэж хэлсэн, шүүгдэгч надад учирсан бодит хохирол, эмчилгээний зардал, цалингийн зөрүү мөнгийг гаргаад өгөх юм бол сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй” гэв.
Шүүгдэгч Б.: “... 5,300,000 төгрөг өгье, ... 202******* оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,300,000 төгрөгийг 202******* оны 0******* сарын 0*******-ний өдрийн дотор төлж барагдуулах болно” гэжээ.
Хохирогч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүүгдэгч уг шаардлагын хэмжээнд буюу 5,300,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч эвлэрсэн, ял эрүүгийн хариуцлагын хуралдааны өмнө завсарлага авч 2,000,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Мөн хавтаст хэрэгт Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 202******* оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн*******8/27,*******8/26 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 28-29/, иргэний нэхэмжпэгч “Тус хэргийн хохирогч *******, ******* нарт Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт*******,18*******,000 төгрөгийн төлбөрийг Төрийн сан дахь*******00900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 3*******/ авагдсан байна.
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хэрэгт хохирогч *******, иргэний нэхэмжлэгчээр ******* нар тогтоогдож, хохирогч Их мээрэн овогт Эрдэнэ-Очирын /РД://-д эмчилгээний төлбөр 30,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Түвд овогт Чинбатын /РД:/-д эмчилгээний төлбөр*******,15*******,000 төгрөг нийт*******,18*******,000 төгрөгийн төлбөр Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн, Иргэний хуулийн 513 дугаар зүйлд зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй тул шүүгдэгч Б.аас*******,18*******,000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн*******00900020080 дугаарын дансанд оруулахаар шийдвэрлэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.ын үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.***** автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Б.т *******50 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т оногдуулсан *******50,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр*******50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
*******. Шүүгдэгч Б.аас Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 505 дугаар зүйлийн 505.1, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 3,300,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын*******2 дугаар багийн 22 дугаар байр, 8 тоотод оршин суух хаягтай, Ихмээрэн овогтой Эрдэнэ-Очирын /РД: *, утас:/-д,
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар*******,18*******,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын*******0 дугаар баг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс /РД:6263305, утас: 70377505/-ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн *****дугаарын дансанд тус тус олгосугай.
5. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч цагдан хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн*******.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш************** хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД