Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч Г.Ганбагана,

шүүгдэгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2407000000059 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, , “” нд ажилтай, , , хамт ******* аймаг, , , гэх газар оршин суух бүртгэлтэй боловч , , тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ны нутаг дэвсгэрт “Түүхий эд авах цэг”-ийн ын байрнаас “I Phone 12 pro max” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.өд 1,690,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ны нутаг дэвсгэрт “Түүхий эд авах цэг”-ийн ын байрнаас “I Phone 12 pro max” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.өд 1,690,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би , тоотод хувиараа хоёрдогч түүхий эд бэлтгэн нийлүүлэх төв ажиллуулдаг юм. Би 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед миний зүс таних гэх хочтой залуу манай түүхий эдийн төв дээр ирээд байж байсан юм. Тэгээд манайд байж байгаад гараад явчхаад 20 цагийн орчимд буцаад манай ын байранд ороод ирсэн. Тэгэхдээ би нокиа загварын гар утсаа орхичихсон байна гэхээр нь үлдээсэн бол байгаа биз дээ гэсэн чинь авчихлаа гээд гараад явчихсан, би тухайн үед ажилтай байсан болохоор юм анзаараагүй, тэгээд утсаа хайсан чинь ын байрны ширээн дээр байсан миний гар утас алга болчихсон байхаар нь хайгаад олоогүй. гоос өөр хүн манай ын байраар орж гарсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

  • Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “В.******* нь тухайн үед манайд согтуу унтаж байгаад унтаад архи нь нэлээн гайгүй гарчихсан байдалтай байсан, бүрэн гараагүй л байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. В.******* миний гар утас гэдгийг мэддэг, мэдээд л авсан байх гэж бодож байна. Би утсаа цэнэглээд тавьчихсан байсан учраас 50 орчим хувийн цэнэгтэй байсан, миний гар утас цэнэгээ сайн барьдаг утас байгаа юм. Би гар утсаа алдсанаа мэдээд утас руугаа шууд залгасан, дуудаад байсан боловч авахгүй байсан, би утас руугаа шөнөжин залгасан боловч аваагүй. Би гар утсаа хүү Э.ын хамтаар Улаанбаатар хотод В.*******ын ажил дээр очиж В.*******аас асуухад эхэндээ гаргаж өгөхгүй байснаа цагдаад өгөхгүй гэж хэлсэн чинь орныхоо гудсан завсар сим картыг нь салгаад тавьчихсан байснаа гаргаж өгсөн юм. Эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 02 дугаар сарын 14-ний орой манай аав Г. над руу “аав нь гар утсаа хулгайд алдчихлаа, дуудаад авахгүй байна” гэж байсан, тэр өдөртөө би ажилтай байсан тул аавын дугаарын утас руу хэд хэд залгасан боловч дуудаад авахгүй, авснаа огт ярихгүй байгаад байсан. Ингээд би маргааш нь аав Г.тэй хамт аавын сэжиглээд байгаа гэх хүнийг хайгаад ажилладаг газар луу нь очиход В.******* ийн хажуугийн баригдаж буй барилгын хашаан дотор байрлах ажилчдын байранд байсан. Тэгэхээр нь би утас хаана байгаа юм бэ, эргүүлээд өгчихөө гэхэд би утсыг нь аваагүй гээд байсан тул би “Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан байгаа, та очоод мэдүүлэг өгчих” гээд хэлтэл “за за би авчихсан юмаа, цагдаа шүүх гээд яах юм бэ, би гаргаад өгье” гээд ын байр луугаа дагуулж ороод орныхоо ширдэг буюу бүтээлэг доогуур нуучихсан байснаа гаргаж өгсөн, мөн тухайн утасны сим картыг нь утаснаас нь гаргаад тусад нь тавьчихсан байсан юм. Тэгээд хамт Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн ийм л асуудал болсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

  • Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

 

  • “Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НД-24-29 дугаартай “...I Phone 12 pro max маркийн гар утас 1,675,000 төгрөг, кейс 15,000 төгрөг, нийт 1,690,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-23 дахь тал),

 

  • Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

  • Шүүгдэгч В.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт ирсэн. Тэр өдөр би Налайхад таньдаг айлууд олон байдаг учраас айл айлаар ороод цагаан сар тэмдэглээд нилээн согтчихсон, тэгээд би таньдаг учраас Г.ийн хоёрдогч түүхий эд авах цэг рүү очоод ын байранд нь ороод унтсан, би тэнд хааяа ажилд нь тусалдаг байсан учраас таньж мэддэг гээд очоод унтсан юм. Тэгээд хоёр цаг гаруй унтсаны дараа Г. намайг сэрээгээд одоо яв гээд сэрээхээр нь би сэрээд явсан, тэгээд гар утсаа үлдээснээ санаад эргэж гар утсаа авах гэж Г.өд хэлээд ын байрлуу нь орсон, ороод утсаа олоогүй гараад явсан, тэгэхдээ л Г.ийн гар утсыг нь аваад халаасандаа хийчихсэн бололтой юм билээ. Яг авсанаа бол санахгүй байгаа юм, тэгээд Улаанбаатар хотод орчихсон явж байхад цээжинд утас дуугарахаар нь гар утас авчихсан болохоо мэдсэн, гэхдээ Г.ийн утсыг авснаа бол мэдээгүй, тэгээд сим картыг нь дуугараад байхаар нь салгаад тавьчихсан юм. Ийм асуудал болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал) болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч В.******* нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч В.*******ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч В.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Г.Эрдэнэсүхийн хулгайд алдагдсан “I Phone 12 pro max” маркийн гар утсыг 1,690,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.*******аас “I Phone 12 pro max” маркийн гар утсыг хураан авч, хохирогч Г.өд биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч В.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******ыг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******т оногдуулсан 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч В.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ