Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

 

 

 

 

 

  2024   01        17                                2024/ШЦТ/85  

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч: Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Н.Э-д холбогдох эрүүгийн “2309000002865” дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн он, сар, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн ** дүүргийн ** дугаар хороо ** дугаар байр  *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 450,000 төгрөгөөр торгох ялаар, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 705 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан М овогт Н.Э /РД:**********/,

Холбогдсон хэргийн талаар.   

Шүүгдэгч Н.Э  нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 19-ний 01 цагийн орчим такси үйлчилгээнд явж байх үедээ уг таксигаар үйлчлүүлж байсан иргэн Ц.О-н  гээгдүүлсэн Самсунг A33 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч завшин бусдад 525,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 10 дугаар сарын 19-ний 01 цагийн орчим такси үйлчилгээнд явж байх үедээ уг таксигаар үйлчлуулж байсан иргэн Ц.О-н  гээгдүүлсэн Самсунг A33 загварын гар утсыг ашиглан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт интернэт банкны данс руу нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Б.Э-н ***** дугаарын данс руу 400,000 төгрөг, өөрийн Хаан банк дахь ****  дугаарын данс руу 200,000 төгрөг тус тус шилжүүлж нийт 600,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э  нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 19-ний 01 цагийн орчим такси үйлчилгээнд явж байх үедээ уг таксигаар үйлчлүүлж байсан иргэн Ц.О-н гээгдүүлсэн Samsung A33 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч завшин бусдад 525,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 10 дугаар сарын 19-ний 01 цагийн орчим такси үйлчилгээнд явж байх үедээ уг таксигаар үйлчлуулж байсан иргэн Ц.О-н  гээгдүүлсэн Samsung A33 загварын гар утсыг ашиглан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт интернэт банкны данс руу нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Б.Э-н ******** дугаарын данс руу 400,000 төгрөг, өөрийн Хаан банк дахь ****** дугаарын данс руу 200,000 төгрөг тус тус шилжүүлж нийт 600,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Ц.О-н  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

Гэрч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

Хохирогч Ц.О-н  гээгдүүлсэн Samsung A33 загварын гар утсыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ, зуучлалын "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30 дугаар тал),

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (хавтаст хэргийн 34-40 дүгээр тал),

Хаан банкны харилцагч Ц.О-н  ****** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 61 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Н.Э нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирол хор уршгийн хувьд:

Хохирогч Ц.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нийт 1.125.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь 1.125.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ба 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Н.Э /РД:*******/бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ТҮВШИНТӨГС