Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/149

 

 

 

 

 

 

    2024        02         07                              2024/ШЦТ/149               

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч: Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овгийн Ц.Н, /РД:****** /холбогдох эрүүгийн 2409000000040 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянаад

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дугаар сарын 13-ны өдөр ***  төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “** ” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б  овгийн Ц.Н, /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Н  нь 2023 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Онэртэй зочид буудалд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Б-той маргалдаж улмаар биед нь халдаж зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Н  нь 2023 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ** нэртэй зочид буудалд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Б-тэй  маргалдаж улмаар биед нь халдаж зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би О гэх найтайгаа ** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэртэй паб-д 1 шил Соёрхол нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи уучхаад тэндээс гараад *** нэртэй зочид буудал руу ** бид хоёр хоёулхнаа яваад гаднаас 0.5 литрийн хэмжээтэй ** нэртэй архи авч орсон. Тэгээд буудлын өрөөн дотор бид хоёр архиа уугаад сууж байгаад ** болон **  таараад тэд нарын өрөө рүү ороход тэд нар гурвуулаа байсан. Тэгээд тэдний өрөөнд ороод нойл руу нь ортол миний араас толгой руу туг гээд шилээр цохичих шиг болсон бөгөөд би газарт унахад миний толгой руу 1 удаа ингэх болоогүй шүү гээд хөлөөрөө нуур рүү /зүүн нүд хэсэг рүү/ дэвссэн. Тэгэхээр нь би эр хүн шиг хоёулаа үзье, би чамайг өөр шигээ адилхан болгоё гэтэл тэр залуу яах юм бэ хөгшөөн гээд надаас уучлал гуйж байсан. Тэгээд цагдаа хүрээд ирсэн ба цагдаагийн хажууд би тэр залууг 1 удаа толгойгоороо толгой руу нь мөргөсөн...О, Х хоёртой явж байсан үл таних залуу намайг цохиж зодсон, О, Х хоёр харин намайг цохиж зодсон зүйл байхгүй, хажуу талаас зод зод гээд байсан...Би ямар шалтгаанаар намайг цохиж зодсоныг би мэдэхгүй байна...Би шуух эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч П.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 11-ний шөнө...Б, Н-г зэрэгцэж сууж байхдаа хөлөө ав гараа ав гэх зэргээр ёвроод эхэлсэн. Тэгж байгаад тэг хоёр хэрэлдэж эхлээд зэрэгцэж сууж байгаад тэр хоёр шууд цохилцоод буудлын орон дээр зэрэгцэж хэвтээд хэвтээд дахин цохилцоод байсан.Б, Б.Н орон дээр хэвтээд цохилцсоны дараа Б-н зүүн хөмсөг болон духны гол хэсэгт задарчихсан их цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 352 дугаартай: “...Г.Б-н биед зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Н нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирол хор уршгийн хувьд:

Хохирогч Г.Б нь шүүгдэгч Ц.Н-с баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Ц.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ц.Н, /РД:******** /-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  6. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ТҮВШИНТӨГС