Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн

Хохирогч С.Лувсанбалдан

Иргэний нэхэмжлэгч хариуцагч Р.Мөнхтамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Энхжаргалын Алтангэрэлд холбогдох эрүүгийн 201619000650 дугаартай хэргийг 2017оны 01 дүгээр сарын10-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, 1979 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 37 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13-222 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Хайрхан овогт Энхжаргалын Алтангэрэл /РД:ГД79122079/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Э.Алтангэрэл нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Ширээгийн гол гэх газарт иргэн С.Лувсанбалдангийн адууг Ц.Энхтөр туугаад явж байхад нь 76-12 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр 2 тооны адууг дайрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ:  Би Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 76-12 УНП улсын дугаартай Ниссан Юүди маркын тээврийн хэрэгсэл жолоодоод Р.Мөнхтамир Бенк маркийн 63-91 УНО улсын дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодоод Болдбаатар ах Хюньдай маркийн 46-06 УНЕ улсын дугаарын ачааны хэрэгсэлийг жолоодоод цуваагаар Төв аймгийн Зуунмод сум орох гээд 2016 оны 08 дугаар сарын 31-нд гараад замдаа хоноод 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Ширээгийн гол гэх газарт явж байтал миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлийн урдуур гэнэт адуунууд ноцолдоод ороод ирсэн ба би зогсоох арга хэмжээ авсан боловч зам дээр гарч ирсэн адуунд тулаад хоёр тооны адуу буюу сартай хонгор унага, халтар хээр зүсмийн азарга дайрсан байсан. Би азарга дайрч учруулсан хохирол төлбөрөө жолоочийн хариуцлагын даатгалын сангаас авч нөхөн төлнө гэв.

 

Хохирогч С.Лувсанбалдан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 сарын 01-ний өдөр би Төв аймгийн Батсүмбэр суманд дээр ирээд хадлан дээрээ байж байхад надруу Гантулга утасдаад ачаа ачсан 3 том машин явж байгаад 2 машин нь өнгөрчихөөд 3 дахь машин нь ирээд англи азарага, сартай хонгор унагыг чинь дайрчихлаа гэсэн. Тэгэхээр нь би Төв аймгийн цагаад мэдэгдэхэд та ирэх боломжтой юу гэхээр нь би очсон тэгсэн маш том оврын машин байсан хажуугаар нь машин зөрөх боломжгүй тийм машин байсан. Халтар азарага минь амьсгаадсан, унага нь хүн харахын аргагүй гэдэс доторхыг нь гаргаад хаячихсан байсан. Азарга дээрээ очсон чинь хамаг хөлс нь цутгачихсан хутгаар зүсчихсэн юм шиг болчихсон,  хавирга дээр нь дараад үзсэн чинь шажигначихсан байсан. Би цэвэр үйлдвэрийн англи азаргыг 12.000 доллараар 2013 онд худалдаж авсан. Алтангэрэл бол залуу хүн, анхаарал болгоомжгүй явснаас осол болсон байх. Би залуу хүн болохоор нь тэр болгонд нь буруутгаад байхгүй байгаа. Би өөрөө олон жил жолоо барьсан хүн. Тухайн өдөр харагдах орчин бол чөлөөтэй, бороо, шороо ороогүй өдөр байсан. Их хурдтай явж байсан байгаа юм. Миний азарга, унагыг үнэлгээний байгууллагаас 21 400 000 төгрөгөөр үнэлсэн байх боловч шинжээчийн дүгнэлтээр манай малчин Энхтөрийн буруутай үйлдэл осол гарахад нөлөөлсөн гэж гарсан байгаа болохоор Алтангэрэл надад 10 сая төгрөг гаргаад өгчихвөл надад өөр санал хүсэлт алга гэв.

 

Хохирогч С.Лувсанбалдан хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ:Намайг гэртээ байж байхад 2016 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 11 цагийн орчимд Гантулга гэдэг хүн надруу утасдаад танай малчин адуугаа услаад зам хөндлөн гарч явахад нь машин 2 адууг чинь дайрчихлаа гэхээр нь би Төв аймгийн Цагдаад мэдэгдээд адуу дайруулсан “Ширээгийн гол” гэх газар очиход манай нэг хонгор унага дайруулаад үхчихсэн, халтар хээр азарга маань машинд дайруулаад хавирга нь хугарчихсан, хөдөлж ч чадахгүй зогсож байсан. Тэгээд цагдаа нар ирж  үзлэг  шалгалтаа хийгээд би азаргаа ачаад Төв аймгийн Батсүмбэр суманд дээр ирсэн. Азарга маань ч үхсэн. Би халтар хээр азаргаа 25 000 000 төгрөгөөр, хонгор унагаа 500 000 төгрөгөөр үнэлж хохиролоо барагдуулж авмаар байна. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Мөнхтамир хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт: Э.Алтангэрэлийн жолоодож явсан 76-12 УНП дугаартай “Ниссан Юүди” маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин. Миний машины урд салхины шил хагарсан байсан. Надад одоо Э.Алтангэрэлд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Гэрч Ц.Энхтөрийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би С.Лувсанбалдан ахын адууг Төв аймгийн Сэргэлэн сумын “Ширээгийн гол” гэх газарт малладаг юм. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр адуугаа “Ширээгийн гол”-оос услаад хужирлах гээд зам хөндлөн туугаад гарч явсан чинь том оврын тээврийн хэрэгсэл их хурдтай адууг мөргөөд нэг унага дайруулаад үхсэн. Халтар хээр азарга дайруулаад замаас буусан. Адуу дайрсан жолооч би зогсоох арга хэмжээ авсан ч адуу тулаад адууг чинь дайрчихлаа  гэсэн. Ачаа тээврийн зориулалттай 3 машин явж байгаад эхний хоёр нь гүүр өнгрөөд явсан. Араас нь ирсэн 3 дахь машин нь маш их хурдтай ирээд адууг мөргөсөн. Би адуу үргээж сигналдсан дуу сонсоогүй. Том оврын тээврийн хэрэгсэл их хурдтай явснаас болж өдрийн цагаар зам хөндлөн гарч явсан адууг мөргөсөн гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/ 

 

Гэрч Д.Санжаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн:  Намайг Ширээгийн голын булаг дээр мал услаад явж байхад замаар урдаасаа хойшоо чиглэлд том оврын ачааны 3 машин их хурдтай уралдаад явж байсан. Адууг малчид нь услаад зам хөндлөн гаргаж байгаа харагдсан. Нөгөө гурван том машины  урд нь явсан хоёр нь сигналдаад өнгөрсөн. Ард нь явсан том машин С.Лувсанбалдан  гуайн сартай хонгор унага, халтар хээр зүсмийн азаргыг мөргөж дайраад зогссон юм. Тэр дайруулсан азарга нь Англи үүлдрийн том биетэй, зөв гуяндаа СБ гэсэн тамгатай азарга байсан. Хамгийн сүүлд явж байсан машины жолооч их хурдтай явж байснаас осол гарсан гэж бодож байна. Адууг Ц.Энхтөр, П.Гантулга нар хариулж маллаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 хуудас/

 

Гэрч Т. Гантулгын хэрэг бүртгэлтэнд өгсөн:  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Шивээгийн гол гэх  газарт С.Лувсанбандан гуайн адууг услаад хужирлахаар зам хөндлөн гаргах гээд тууж явтал зам дээр том оврын ачааны машин их хурдтай ирээд зам гарч байсан адууг дайраад нэг унага үхэж,  Англи үүлдрийн халтар хээр азарга дайруулж бэртээд замаас буугаад зогссон гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/

 

Гэрч Ц.Нарангэрэлийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Шивээгийн гол гэх  газарт намайг гэртээ байж байхад хар замаар ачааны гурван том машин сигналдаад хоорондоо уралдаад гараад ирсэн. Тэр гурван машины 2 нь гүүр өнгөрөөд, замын хажууд байсан нэг машин нь гүүрний орчим зогсоод хүмүүс цуглараад байсан. Би мотоциклтой яваад очсон чинь нөгөө уралдаад байсан гурван машины нэг нь адуу мөргөсөн зогсож байсан. С.Лувсанбалдан гуайн  эм тамгагүй сартай хонгор унага дайруулаад үхчихсэн, англи үүлдийн халтар хээр азарга дайруулаад бэртчихсэн зогсож байсан гэх мэдүүлэг. /Хх-ийн 26-27 хуудас/

 

Гэрч Д.Болдбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Өмнөговь аймгаас Р.Мөнхтамир, Э.Алтангэрэл бид гурав гурвуулаа нэг нэг тов оврын машин бариад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Шивээгийн гол гэх газарт би түрүүлээд миний араас Р.Мөнхтамир дагаад адагт нь Э.Алтангэрэл явж байсан. Ширээгийн голын гүүр өнгөрөөд Р.Мөнхтамир бид хоёр зогсоод Э.Алтангэрэлийг гүүрний орчим зогсоод байхаар нь би Р.Мөнхтамирыг үзээд ирээд гээд явуулсан. Би адуу дайрсан газар очоогүй болохоор ямар зүсмийн адуу дайруулсныг нь мэдэхгүй байна. Бид гурав ачаатай явж байсан болохоор тийм их хурдтай яваагүй40-50 милтэй л явсан байх. Замын хажууд байсан хариулгагүй адуу зам дээр гарч ирээд түүнийг нь Э.Алтангэрэл дайрсан гэж бодож байна гэх мэдүүлэг/ хх-ийн 31 хуудас/

 

Гэрч Г.Нямбатын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Орос улсаас Англи араб, үүлдрийн адуу оруулж ирдэг Оросоос оруулж ирэхдээ 12 000 доллороор оруулж ирээд монгол мөнгөөр 20 000 000 -25 000 000 төгрөгөөр зардаг. 2013 онд С.Лувсанбалдан гуай надаас халтар хээр зүсмийн Англи үүлдрийн азаргыг 25 000 000 төгрөгөөр худалдан авч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 хуудас/

 

Гэрч Төрмандахын хэрэг бүртгэлтэнд: С.Лувсанбалдан гуай англи үүлдрийн азаргаа Энхтөр гэж айлд тавиад 3 жил болж байна. Хэнээс хэдэн төгрөгөөр авсныг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуудас/

 

 Англи цэвэр цусны үүлдрийн азарганы гарал үүслийн гэрчилгээ,тайлбар  зураг хх-ийн 97 хуудас /

 

-2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын орлогч Г.Ганхүү, тус сумын төрийн сангийн мэргэжилтэн П.Гантуяа нарын  гаргасан эд зүйлийн үнэлгээгээр С.Лувсанбалдангийн өмчлөлийн дайруулж үхсэн сартай хонгор унагыг 400 000 төгрөгөөр, Англи үүлдрийн, баяр наадамд унаж байгаагүй, үржлийн чиглэлээр маллаж байсан гэх 8 настай  халтар хээр азаргыг 20 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 31 хуудас/,

 

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн, 2017 оны 02 дугаар сарын 16-ны  өдрийн “Тэгш сонголт Эстимейт” ХХК-ны гаргасан эд зүйлийн үнэлгээгээр С.Лувсанбалдангийн өмчлөлийн дайруулж үхсэн сартай хонгор унагыг 400 000 төгрөгөөр, Англи үүлдрийн, баяр наадамд унаж байгаагүй, үржлийн чиглэлээр маллаж байсан гэх 8 настай  халтар хээр азаргыг 21 572 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 150-156, 200-207 хуудас/,

 

-Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ө.Алтантөгөсийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны  өдрийн № тоот дүгнэлтээр

 

-Ниссан Юүди маркийн 76-42 УНП маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Э.Алтангэрэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.

 

-Ниссан Юүди маркийн 76-42 УНП маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Э.Алтангэрэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй  байна.

 

-Жолооч Э.Алтангэрэл нь тээврийн хэрэгсэлийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна  гэх дүгнэлт /хх-ийн 35 хуудас/

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 00000144 тоот:

 

-хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах дэслэгч Ө.Алтантөгсийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй боловч дутуу тавигдсан байна.

 

-хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад адууг маллаж явсан малчин Ц.Энхтөр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.7 ”Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

-76-12 УНП улсын дугаартай Ниссан Юүди маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Э.Алтангэрэл замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэсэн заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт /хх-ийн 162 хуудас/

 

-Үхсэн адуунд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үхсэн хорогдсон малын тодорхойлолтоор Англи цэвэр үүлдрийн азарга 8 настай, “СБ” гэсэн тамгатай, DS машинд мөргүүлж үхсэн. Буруу талын урд хөлний шөрмөс  булчин тасарсан, дал нь гэмтсэн, мөн 7-18 дугаар хавирга бүгд 12 ш хавирга хугарч, уушгируу нэвтэрсэн,  зүрх томорч хавагнасан, элэг дэлүү цөс томорсон, нарийн гэдэс, цус харвалттай, цээж хэвлийн хөндий шингэн цусаар дүүрсэн, цус нь нөжирч бөөгнөсөн байлаа гэжээ /хх-ийн 67-68 хуудас/  зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Алтангэрэл нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Ширээгийн гол гэх газарт иргэн С.Лувсанбалдангийн адууг Ц.Энхтөр туугаад явж байхад нь 76-12 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр 2 тооны адууг дайрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Э.Алтангэрэлийн хэрэг бүртгэлтэнд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас Э.Алтангэрэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 Э.Алтангэрэлийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх байх ба шүүгдэгч Э.Алтангэрэлийн үйлдсэн энэ гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 06 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч С.Лувсанбалдан нь /гэмт хэргийн улмаас/ Алтангэрэлийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд дайрагдаж үхсэн азарга, унагны хохирол төлбөрт 10 000 000 сая төгрөгийг шүүгдэгч Э.Алтангэрэлээс нэхэмжилж байгааг хуульд зааснаар гаргуулж  олгох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Алтангэрэлийн эзэмшлийн 80-18 УБР улсын дугаартай “Subary porester” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 171941 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн  үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.1, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хайрхан овгийн Энхжаргалын Алтангэрэлийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Э.Алтангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэхь хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Алтангэрэлээс 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 46 тоотод оршин суух Сундуйн Лувсанбалданд РД/ХБ63090612/ олгосугай.

 

             4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Э.Алтангэрэлийн эзэмшлийн 80-18 УБР улсын дугаартай “Subary porester” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 171941 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Э.Алтангэрэлд буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

 

             5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Алтангэрэл нь урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Алтангэрэлд авсан оршин суугаа таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Алтангэрэлд авсан  оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.МӨНХТУЯА