| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/48 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/48
2024 01 31 2024/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Н.Д,
Насанд хүрээгүй хохирогч Б.Т
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г, О.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Р.Б
Өсвөр насны шүүгдэгч Г.У, Б.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У, Б.У нарт холбогдох эрүүгийн 2325000000525 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө ургийн овогт Б.У /регистрийн дугаар: /
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Г.У, /регистрийн дугаар:/
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.У нь Г.Утай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багт үйл ажиллагаа явуулдаг “.....................” хүнсний дэлгүүрийн арын гудамжинд насанд хүрээгүй хохирогч Б.Тийг толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж, бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дотор булан, бөөр, доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Г.У нь Б.Утэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багт үйл ажиллагаа явуулдаг “.....................” хүнсний дэлгүүрийн арын гудамжинд насанд хүрээгүй хохирогч Б.Тийг толгой нүүрэн тус газар нь цохих, бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дотор булан, бөөр, доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-өсвөр насны шүүгдэгч Б.Угийн мэдүүлсэн: Тэр үед У бид 2 дэлгүүр орох гээд явж байтал Т таарч машинд нь суусан, Э байсан. Хамт яваад ирье гээд Т дээр очсон. Тэгээд Э тэр 2 маргаж эхэлсэн, 2 биенээ заамдаад наалдсан. Би сандраад Тийг гараараа нэг удаа цохисон. Дараа нь нэг удаа мөргөсөн. У цохисныг хараагүй. Гэтэл гэнэт Тийн ах нь гарч ирээд намайг заамдаж авсан гэх мэдүүлэг,
-өсвөр насны шүүгдэгч Г.Уын мэдүүлсэн: Тэр орой Утэй дэлгүүр орох гэж яваад Ттэй таарахад хамт явъя хүүхэдтэй уулзаадхъя гээд хамт явсан. Э байсан. Тэгээд очиж зогсоод Э буугаад Ттэй маргалдсан чинь У буугаад Тийг нэг удаа цохисон. Гэтэл ах нь ирээд Уг заамдсан. Т нь миний нүүрэнд ирж наалдахад У ирж Тийг мөргөхөд тэр доошоо тонгойсон.Т над дээр ирж яасан их поольддог юм гэсэн, би нэг удаа гуя руу нь өшиглөсөн гэх мэдүүлэг,
-насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлсэн: Орой 23 цаг өнгөрч байхад Этай чатаар маргасан, үзье хүрээд ир гэсэн. Тэгээд би очсон. Ах Бтаа хэлсэн. Энэ хэд машинтай ирсэн. Эхлээд Э бууж ирээд араас нь энэ 2 буусан. Би Этай яриад зогсож байхад 2-уулаа зодсон. Би толгойгоо хамгаалаад дараад хашаа руу налж зогссон. Б ах ирж салгасан. Дараа нь У нь нэг мөргөсөн. Доошоо тонгойж байхад олон хөл гар орж ирээд цохиод байсан гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2325000000525 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:
-насанд хүрээгүй хохирогч Б.Тийн мэдүүлсэн...Манай хамаатны дүү болох Гийг Орхон аймгийн 15-р сургуулийн 11-р ангийн сурагч Э гэдэг банди шалтгаангүйгээр дээрэлхээд байсан учраас 2023.09.28-ны өдрийн орой би түүнтэй фейсбүүкээр чатлахад “уулзаж учраа олъё, би ганцаараа байна, Яргуйт багт байрлах ..................... дэлгүүрийн ард талын гудамжинд хүрээд ир” гэсний дагуу би Яргуйт багийн Толгодын 35-50 тоот хаягтай гэрээсээ 2023.09.28-ны өдрийн орой 23 цагийн өнгөрч байхад хамаатны банди болох Ган-Эрдэний хамт гарч тус гудамжинд очиход нэг машины хажууд талд Э нь ганцаараа зогсож байхаар нь явж очоод уулзаад байж байсан чинь гэнэт машинаас МСҮТ-д сурдаг У болон У нар нь бууж ирмэгцээ ямар ч үгийн зөрүүгүй миний ард талаас У хацар хэсэг рүү нэг удаа гараараа цохихоор нь эргээд харсан чинь У, У хоёр нийлээд миний бие болон нүүр толгой хэсэг рүү гараараа цохиж хөлөөрөө өшиглөхөөр нь өөрийгөө хамгаалаад хоёр гараараа толгойгоо барьсан байхад Э нөгөө хоёрыг салгаж болиулахаар нь би “та хоёр арай хэтрүүлээд байгаа юм биш үү” гэсэн чинь У намайг заамдаж өөр лүүгээ татан нэг удаа хамар хэсэг рүү минь мөргөхөд хамарнаас минь цус гарсан. Энэ үед Г намайг зодуулж байхыг хараад төрсөн ах болох Б.Быг дуудан авч ирж У, У хоёрыг салгаж холдуулсан. Би У, У хоёртой ямар нэгэн асуудал үүсээгүй, Эийн хамт явж байсан. Яагаад намайг зодох болсон шалтгааныг мэдэхгүй байна, бодвол Э маргалдсан гэж зодсон байх. Э намайг дуудаад байсан болохоор дүүг дээрэлхээд байсан асуудлыг зохицуулах зорилгоор очих болсон юм. Би гомдолтой байна... Угийн ээж намайг эмнэлгээр дагуулан явж миний биед учирсан гэмтлийг эмчилж өгсөн байгаа. Миний зүгээс гаргах санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй...гэх мэдүүлэг, / хх-ийн 10, 12-р тал/,
-Насанд хүрээгүй гэрч Э.Эгийн мэдүүлсэн... Би Орхон аймгийн 15 дугаар сургуулийн өсвөрийн сэргийлэгчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 2023 оны 05 дугаар сард Б.Тийн дүү гэх Г нь сургуулийн гадна талд электрон тамхи татаж байхаар нь боль гэж хэлээд дахиж битгий татаарай гэсэн. 2023 оны 05 дугаар сарын сүүл үед дахин сургуулийн гадна талд электрон тамхи татаж байхаар нь эмэгтэй хүүхдийн жижигхэн аралтай бүсний арал хэсгээр толгой руу нь хальтхан хүргэж одоо наад электрон тамхиа болиорой гэсэн чинь за ахаа гээд яваад өгсөн. Тэгээд 2023 оны 09 дүгээр сард сургуулийн 2 дугаар давхрын 00-ийн өрөөнд Г электрон тамхи татаж байхаар нь нийгмийн ажилтны өрөөнд орно гээд дагуулаад явах гэсэн чинь миний биед халдаж байна, яахаар явдаг юм гэхээр нь би тавиад явуулсан. Хэд хоногийн дараа нийгмиийн ажилтан надаас ажлын талаар асуухаар нь Г гэдэг хүүхэд электрон тамхи татаад тантай уулзуулах гэсэн чинь намайг тавь гээд тоохгүй яваад өгсөн гэж хэлсэн чинь нийгмийн ажилтан түүнтэй уулзаж шаардлага тавьсан байх шиг байсан. Тэгсэн чинь өөрийнхөө ах гээд байгаа Б.Т гэдэг бандид энэ асуудлын талаар хэлж 2023 оны 09 дүгээр сард манай сургууль дээр ирж намайг зодох гээд ирэхэд нь манай найзууд болиулж байсан чинь өөрөө цааш утсаар яриад яваад өгсөн. Тэгсэн чинь дараа сургууль дээр явж байсан чинь Г “та манай ахаас айсан биздээ” гэхээр нь би танай ах чинь харин өөрөө л яваад өгсөн шдээ гэсэн чинь энэ асуудлыг ахдаа хэлсэн байх шиг байсан. Тэгээд хэд хоногийн дараа над руу фейсбүүкээр залгаж “ манай дүүгийн электрон тамхийг яагаад хурааж авах гээд байгаа юм, мөнгөөр авдаг шдээ, нийгмийн ажилтандаа хэлсэн байна” гэж хэрүүлийн чанартай юм яриад байсан. Тэгсэн чинь 2023.09.28-ны өдөр дахин над руу өөрөө чат бичээд би чамаас айгаагүй дүү нарт юу яриад байгаа юм, одоо уулзъя, нэглээд учраа олъё, манай гэрийн ойролцоо хүрээд ир гэхээр нь би чадахгүй гээд бид хоёр Яргуйт багийн ..................... дэлгүүрийн хойд талд уулзахаар болж би тус дэлгүүр лүү явж байх замдаа найз У, У хоёртой таарсан бөгөөд ахынхаа хамт машинтай явж байхаар нь нөгөө дэлгүүрийн гадна талд хүргүүлсэн, юу болсон талаараа найзууддаа хэлээгүй. Тэгээд ..................... дэлгүүрийн ард талын гудманд машинтай очиход Б.Т ирчихсэн байж байсан бөгөөд би машинаас буугаад мэнд мэдсэн чинь “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд намайг заамдаж авсан чинь У, У хоёр машинаас бууж ирээд У “найз яагаад юм бэ” гэсэн чинь “чи яах юм бэ” гээд маргалдаад харилцан заамдалцсан чинь У Б.Тийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход Б.Т зөрүүлээд нэг удаа цохисон чинь У салж зогссон.У ирээд Б.Тийн гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би У У хоёрыг болиулаад байж байсан чинь Б.Тийн ах гээд Б гэдэг залуу ирээд Уг шууд араас нь боосон чинь У боолтыг нь тавиулаад Б.Тийн хамар хэсэг рүү нэг удаа мөргөхөд Б.Тийн хамраас нь цус гарсан. Тэгээд салцгааж өөр ямар нэгэн зодоон болоогүй. Надад болон У, Уын биед ил харагдах гэмтэл шарх учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Намайг зөвхөн заамдсан, цохиж зодоогүй. Мөн би Б.Тийн биед халдаагүй, харин зодоон болгохгүй гээд дундуур нь орж салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
-гэрч Б.Бын мэдүүлсэн...10 орчим минутын дараа би хувцасаа өмсөөд Ган- Эрдэний хамт гарч Яргуйт багт байрлах ..................... дэлгүүрийн хойд талын гудамжинд очсон чинь У, У гэдэг хоёр залуу манай дүү Б.Тийг хашаанд шахчихсан нийлээд гараараа болон хөлөөрөө цохиж зодож байсан, тэгэхээр нь би очоод салгах гээд болиулсан чинь болихгүй дайраад байхаар нь аргаа бараад Уг нь заамдаж аваад дүү яаж байгаа юм бэ гээд зогсож байтал У нь манай дүүг өөр рүүгээ татаж хамар хэсэг рүү нь нэг удаа мөргөж хамраас нь цус гаргасан... Намайг очих үед дүүг минь ямар ч хөдөлгөөнгүй болгож байгаад цохиж зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
-насанд хүрээгүй гэрч Э.Ган-Эрдэнийн мэдүүлсэн:...Т ахын гэрт хонох гээд очсон чинь Э гэж дууддаг Э гэдэг хүүхэдтэй уулзах гэсэн юм хамт явъя гээд намайг дагуулаад гараад замаараа Б ахын гэрт очиж Б ахыг дагуулж явахаар болоход Б ах хувцсаа өмсөж байх хооронд Б.Т ах түрүүлж гараад “.....................” дэлгүүрийн арын гудамжинд очоод байж байя гээд гараад явсан. Тэгээд Б ах бид хоёр араас нь гараад ..................... дэлгүүрийн арын гудамжинд очсон чинь У, У хоёр нийлээд Б.Т ахыг хашаанд шахчихсан гараараа цохиж хөлөөрөө өшиглөөд зодож байсан.Тэгээд Б ах салгах гэсэн чинь салахгүй зодоод байсан бөгөөд Б ахыг Угийн хоолой хэсгээс нь татаж салгах үед бид нарын хажууд талаар нэг тээврийн хэрэгсэл зөрөхөөр нь би ямар учиртай машин юм бол гээд дугаарыг нь харах гээд анхаарал машин руу хандсан байхад Б.Т ах Уг мөргөчихлөө гээд ярьж байсан, би хэрхэн яаж мөргөсөн болохыг хараагүй...анх очиход У, У хоёр нийлээд Т ахыг зодож эайсан, Т ах зодуулж байхдаа ямар нэгэн эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй, зөвхөн өөрийгөө хамгаалж байсан. Б ах хэн нэгний биед халдаагүй, зөвхөн салгах үйлдэл хийсэн...Б ах бид хоёрыг очиход Э зодоонд оролцоогүй хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/
-насанд хүрээгүй гэрч О.Тгийн мэдүүлсэн...Эко-Од дэлгүүрийн гадаа очиход Э, У, У нар байж байсан. Тэгээд ийшээ хүргээд өгөөч гээд машинд суун Яргуйт багийн нутаг дэвсгэрт байрлах ..................... дэлгүүрийн арын гудамжинд хүргүүлэхээр болж гудамжны үзүүрт очиж Э, У, У нарыг машинаас буулгаад Цэндпүрэв ах бид хоёр яваад өгсөн. Машинаас буух үед хэн нэгэнтэй уулзаагүй, гудамж руу яваад орчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 853 дугаартай:... Б.Тийн биед зүүн нүдний дотор булан, зовхи, бөөр орчимд цус хуралт, зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/
-Өсвөр насны шүүгдэгч Г.Уын яллагдагчаар мэдүүлсэн... Яргуйт багийн нутаг дэвсгэрт байрлах Баянбүрд дэлгүүрийн гадна талд найз Б.Утэй уулзаад зогсож байтал О.Т гэдэг хүүхэд ахтайгаа хамт машинтай явж байгаад бид нар дээр ирж хамт уулзсан. Тэгээд байж байтал Э алхаад бид нар дээр ирж хүнтэй уулзах гэсэн юм, ..................... дэлгүүрийн арын гудамжинд хүргээд өгөөч гэсний дагуу бид бүгд хамтдаа явж Энх- Амгаланг хүргэж өгөхөд тус гудамжинд нэг банди зогсож байсан. Э машинаас бууж байж байсан бандитай уулзахад Эг заамдаад авахаар нь У машинаас бууж Эг заамдаж байсанТийн хацар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Заамдалцаад зогсож байсан чинь ах нь гээд нэг залуу гарч ирээд Уг боож газар унагаахад Т над руу ирэхээр нь би түүний гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөхөд Т над дээр ирээд “чи яасан их хүн нийлж зоддог юм” гээд духаараа миний дух хэсэгт наагаад зогсож байсан чинь У ирмэгцээ Тийн хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд салцгаагаад ярилцсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/
-Өсвөр насны шүүгдэгч Б.Угийн мэдүүлсэн:.. би гэртээ байж байсан чинь Г.У гаднаас орж ирээд хамт дэлгүүр орчихоод ирье гээд дагуулж гараад Их залуу багт байрлах Баянбүрд дэлгүүрийн гадна талд зогсож байсан чинь О.Т нэг ахын хамт машинтай ирээд бид хоёртой уулзаад зогсож байхад Э ганцаараа яарсан байдалтай өөр газраас бид нар дээр ирээд хүнтэй уулзах гэсэн юм, хамт яваад өгөөч гэж бид нарыг ..................... дэлгүүрийн арын гудамжинд дагуулан очиход Т гэдэг хүүхэд зогсож байсан. Э машинаас буугаад Ттэй уулзаж байгаад маргалдахад Т Эг заамдсан.Энэ үед Г.У бид хоёр машинаас буусан бөгөөд би яахаа мэдэхгүй сандарсандаа Тийг цохисон яг хаашаа гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгсэн чинь Тийн ах болон дүү нь ирээд ах нь намайг бооход би хальтираад хөл алдахад боолт нь чангараад би хэсэг манарсан гэхдээ ухаантай байсан. Тэгээд босож ирэхэд Г.У Т хоёр хэрэлдээд зогсож байхаар нь би гүйж очоод Тийн хамар хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд ярилцаж байгаад нэг нэгэнтэйгээ эвлэрээд салцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р тал/
-Нас тоолсон тухай...Г.У нь 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн байна. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 16 нас 01 сар 06 хоногтой байна... гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 64-р тал/
-Нас тоолсон тухай...Б.У нь 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн байна. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 16 нас 06 сар 16 хоногтой байна... гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 64-р тал/
-шинжээч С мэдүүлсэн:.. Б.Тийн биед зүүн нүдний дотор булан, зовхины цус хуралт, зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал нь нэг дор нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин бөөр орчмын цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.Т нь компьютер томографийн нарийн шинжилгээ хийлгээгүй тул уг гэмтлийг тогтоох боломжгүй байсан тул дүгнэлт хэсэгт дурьдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 87-р тал/
Б.Тийн /ФБ06282550/-ийн эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн тусламж үйлчилгээний зардлын жагсаалт /хх-ийн 121-р тал/
-Иргэний нэхэмжлэгч Н мэдүүлсэн:.. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймд Б.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчлүүлж эмнэлгийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 350,000 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөний газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 124-р тал/
-Гэрч Л.Ц мэдүүлсэн:....Би 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 223 цагийн орчимд байсан санагдаж байна. Цагийг нь буруу санаж байж магадгүй О.Т бид хоёр холбогдож байгаад манай их залуу багийн баруун задгайгийн 4 дүгээр гудамжинд уулзалдан, бид хоёр миний машинтай ойр зуур такси үйлчилгээнд хамт явахаар болоход О.Тг нэг хүүхэд байгаа газраа хэлж дуудах шиг болоход О.Т байгаа газар нь очихоор болж бид хоёрын явж байсан газраас ойрхон нэг хүнсний дэлгүүрийн үүдэнд очсон. 3 өсвөр насны гэмээр эрэгтэй хүүхдүүд байж байсан. Тэгээд уг гурван хүүхэд О.Т бид хоёрт хандаж нэг дэлгүүрийн хойд талын гудамжинд хүргээд өгчих гэж хэлэхээр нь зөвшөөрөөд заасан газрынх нь гудамжны үзүүрт очиж нөгөө 3 эрэгтэй хүүхдээ буулгаад О.Т бид хоёр цааш машинтайгаа явсан, шууд явчихсан болохоор буугаад юу хийсэн талаар нь мэдэхгүй байна. Машин дотор явж байхдаа нэг хүүхэдтэй уулзана гэж л яриад байх шиг байсан, бид хоёр заасан гудамжных нь дагуу гудамжны үзүүрт буулгаад явсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 127-128-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай:. Б.Тийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Тийн биед учирсан зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 132-133-р тал/
-Б.Тийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 139-142-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Өсвөр насны шүүгдэгч Б.У, Г.У нар нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг, “.....................” хүнсний дэлгүүрийн арын гудамжинд насанд хүрээгүй хохирогч Б.Ттэй уулзахаар Эгийн хүсэлтээр хамт явж очоод үл ялих зүйлээр шалтаг болгож үйлдлээрээ нэгдэж Б.Тийн нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойгоороо мөргөж, бие рүү нь өшиглөн зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дотор булан, бөөр, доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Г.У, Б.У нар нь бүлэглэн зодсон үйлдлийн улмаас Б.Тийн биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дотор булан, бөөр, доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Тийн... У болон У нар нь бууж ирмэгцээ ямар ч үгийн зөрүүгүй миний ард талаас У хацар хэсэг рүү нэг удаа гараараа цохихоор нь эргээд харсан чинь У, У хоёр нийлээд миний бие болон нүүр толгой хэсэг рүү гараараа цохиж хөлөөрөө өшиглөхөөр нь өөрийгөө хамгаалаад хоёр гараараа толгойгоо барьсан байхад Э нөгөө хоёрыг салгаж болиулахаар нь би та хоёр арай хэтрүүлээд байгаа юм биш үү гэсэн чинь У намайг заамдаж өөр лүүгээ татан нэг удаа хамар хэсэг рүү минь мөргөхөд хамарнаас минь цус гарсан. Энэ үед Г намайг зодуулж байхыг хараад төрсөн ах болох Б.Быг дуудан авч ирж У, У хоёрыг салгаж холдуулсан.....гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Эгийн:..Тэгээд ..................... дэлгүүрийн ард талын гудманд машинтай очиход Б.Т ирчихсэн байж байсан бөгөөд би машинаас буугаад мэнд мэдсэн чинь чи одоо яагаад байгаа юм бэ гээд намайг заамдаж авсан чинь У, У хоёр машинаас бууж ирээд У найз яагаад юм бэ гэсэн чинь чи яах юм бэ гээд маргалдаад харилцан заамдалцсан чинь У Б.Тийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход Б.Т зөрүүлээд нэг удаа цохисон чинь У салж зогсоход У ирээд Б.Тийн гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би У У хоёрыг болиулаад байж байсан чинь Б.Тийн ах гээд Б гэдэг залуу ирээд Уг шууд араас нь боосон чинь У боолтыг нь тавиулаад Б.Тийн хамар хэсэг рүү нэг удаа мөргөхөд Б.Тийн хамраас нь цус гарсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Бын…10 орчим минутын дараа би хувцасаа өмсөөд Ган- Эрдэний хамт гарч Яргуйт багт байрлах ..................... дэлгүүрийн хойд талын гудамжинд очсон чинь У, У гэдэг хоёр залуу манай дүү Б.Тийг хашаанд шахчихсан нийлээд гараараа болон хөлөөрөө цохиж зодож байсан, тэгэхээр нь би очоод салгах гээд болиулсан чинь болихгүй дайраад байхаар нь аргаа бараад Уг нь заамдаж аваад дүү яаж байгаа юм бэ гээд зогсож байтал У нь манай дүүг өөр рүүгээ татаж хамар хэсэг рүү нь нэг удаа мөргөж хамраас нь цус гаргасан...гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Ган-Эрдэнийн:.. Тэгээд Б ах бид хоёр араас нь гараад ..................... дэлгүүрийн арын гудамжинд очсон чинь У, У хоёр нийлээд Б.Т ахыг хашаанд шахчихсан гараараа цохиж хөлөөрөө өшиглөөд зодож байсан... гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай:. Б.Тийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Тийн биед учирсан зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нар үл ялих зүйлээр шалтаглан зодоон үүсгэж хохирогчийн биед санаатай бүлэглэн халдаж гэмтэл хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ...ял шийтгэнэ” гэж заасан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ. Өсвөр насны шүүгдэгч нар бүлэглэн бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулжээ.
Гэмт хэрэгт хамтран оролцох талаар Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3 дахь хэсэгт “....үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан ба, шүүгдэгч нар үйлдлээрээ буюу үйлдэл дээрээ санаа нь нэгдэж хохирогчийг зодсон үйлдэл нь шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж хэргийн бодит байдал тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны талаар Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгч Б.У, Г.У нар гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас хүрсэн болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний лавлагаа зэргээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч Б.У, Г.У нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багт үйл ажиллагаа явуулдаг “.....................” хүнсний дэлгүүрийн арын гудамжинд насанд хүрээгүй хохирогч Б.Тийг толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж, бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дотор булан, бөөр, доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Бүлэглэж зодсон болохыг гэрчүүд болон яллагдагч нарын мэдүүлэг нотолсон. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: Шүүгдэгч Б.У гэм буруугаа хүлээсэн. Хэрэг гарах болсон нөхцөл байдлыг анхаарна уу гэж,
- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав: Шүүгдэгч Г.Уыг уг хэрэгт хамтран оролцоогүй үйлдлээрээ хохирогчид гэмтэл учруулаагүй гэж үзэж байна. Гуя руу нь нэг удаа өшиглөсөн тухайгаа тогтвортой мэдүүлсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж тус тус мэтгэлцсэн.
Өмгөөлөгч Б.Баасанжавын тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн болно. Өсвөр насны шүүгдэгч нар хохирогчийн эсрэг нэг санаа зорилгод нэгдэж довтолсон нөхцөл байдал гэрчүүд болон яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршигийг ухамсарлуулах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан,
-өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
хэргийн нөхцөл байдал, хэргийн оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгч нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн.
Өсвөр насны шүүгдэгч нар үйлдлээ хүлээн мэдүүлсэн тул гэм буруугаа хүлээсэн гэж үзэж, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул гэмт үйлдлийн шинж байдал, хувийн байдал, өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах зарчим зэргийг харгалзан Эрүүгий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар зайлшгүй эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд улсын яллагч: Тус бүр 1 жилийн хугацаагаар ял оногдуулахыг тэнсэж, зан үйл засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар: эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө үү гэж тус тус санал гаргажээ.
3.Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч төлбөр нэхэмжлээгүй.
Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж,
513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй”, 513.2.”Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу,
Насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардал 350,000 төгрөг хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, холбогдох баримтуудаар нотлогдсон тул өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нараас тэнцүү хуваан гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Ө ургийн овогт Б У, Б ургийн овогт Г У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.У, Б.У нарт оногдуулах ялаас тус тус чөлөөлсүгэй
3. Шүүгдэгч Г.У, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүлйийн 513.1, 513.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Х.Г, О.Г нараас нийт 350 мянган төгрөгийг тэнцүү хуваан /тус бүр 175,000 төгрөг/ гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкан дахь 1009000280 дугаарын дансанд төлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч буюу дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин ургийн овогт Ганбаатарын Энхтуул, Боржигон ургийн овогт Дамдинжавын Т, Боржигон ургийн овогт Дамдинжавын Туяацэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хорчин ургийн овогт Мөнгөнцэцэгийн Туяа, Боржигин ургийн овогт Ганбаатарын Энхтуул нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Энхтуул, Б.Тумүүлэн, Д.Туяацэцэг нарыг ..................................................................................................................................................................................................................................................................................................................................................... ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Энхтуул, М.Туяа нарыг .............................................................................................................................................................................................................................................................................................................тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхтуулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан ........................ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ........................ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт....................... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ..................................... төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхтуул, Д.Т, Д.Туяацэцэг нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ...................................................................................... хугацаанд,
шүүгдэгч М.Туяад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ...............................................................хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Энхтуул, Д.Т, Д.Туяацэцэг, М.Туяа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, цагираг хэлбэр бүхий шаргал өнгийн 1 ширхэг Металл бүхий зүйлийг шүүгдэгч М.Туяад буцаан олгож, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ