Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/шш2021/00125

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00125

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт оршин суух,******* /РД: ИЮ95120608/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, хаягт оршин суух, /РД: ЗЮ91070718/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Баянсан, хариуцагч Ө.Сүхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Баянсангийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биетай 2017 онд танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр охинаяа төрсөн. Бид суралцаж байсан учраас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан бөгөөд охин маань эцгээрээ овоглосон. Бид зан харилцаа, гэр бүлээс гадуур харилцаанаас болж 2019 оны 7 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охинаяа нь 1 нас 7 сартай нялх балчир учраас хүүхдийг асран харуулах, хувцас болон бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Одоо охин маань манай аав, ээжтэй хамт амьдарч байгаа. Иймд охинаяад эцэгаас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ө.Сүхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биетай 2017 оны 10 дугаар сард танилцсан. Хамт амьдарсан зүйл байхгүй. Би 2013 оноос 2017 он хүртэл Оросын холбооны улсын Санкт-Петебург хотод цэргийн сургуульд сурч байсан бөгөөд 7 хоногийн 7 өдөр цэргийн байранд байрладаг. Сард 1-2 удаа цагийн чөлөө олгогддог байсан. Энэ хугацаанд уулздаг байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.                                        

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Баянсан нь хариуцагч Ө.Сүхбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2017 оны 10 дугаар сард танилцаж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр охинаяаг төрүүлсэн бааяагийн эцэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5673 тоот дүгнэлтээр тогтоогдож, мөн хариуцагч нь охинаяаг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.5 дахь хэсэгт ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж хуульчилжээ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаж буй нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй тул охинаяаг эхгийн асрамжинд үлдээж, эцэгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охинаяа /РД: ИА19212542/-г эх /РД: ИЮ95120608/-ийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охинаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэгаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР