Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/шш2021/00127

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00127

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт оршин суух,******* /РД: УМ99030601/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,, хаягт оршин суух,лайгийн Боролдой /РД: УТ93041817/-д холбогдох,

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Солонго, хариуцагч М.Боролдой, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Солонгын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Солонго нь 2018 оны 6 дугаар сард М.Боролдойтой танилцаж үерхсэн. Бидний дундаас 2019 оны 5 дугаа сарын 31-ний хүү С.Есөн-Эрдэнэ төрсөн. М.Боролдой нь намайг жирэмсэн болсны дараа хаяж яваад хүү бид хоёр дээр нэг ч удаа ирээгүй. Одоо хүү маань манай ээж бид хоёртой хамт амьдарч байгаа. Иймд хүү С.Есөн-Эрдэнэд эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Боролдой шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Солонгын талаар найз нөхдөөсөө ямар нэгэн зүйл сонссон ба хамтран амьдарч байгаагүй учраас эргэлзэж байсан. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эргэлзээгүй болсон учраас хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.                                        

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Солонго нь хариуцагч М.Боролдойд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Солонго, хариуцагч М.Боролдой нар 2018 оны 6 дугаар сард танилцаж, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү С.Есөн-Эрдэнийг төрүүлсэн ба С.Есөн-Эрдэнийн эцэг М.Боролдой мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5252 тоот дүгнэлтээр тогтоогдож, мөн хариуцагч М.Боролдой нь хүү С.Есөн-Эрдэнийг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.5 дахь хэсэгт ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж хуульчилжээ.

Хариуцагч М.Боролдой нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

Хүүхдүүдийн эцэг мөн эсэх талаар хариуцагч М.Боролдой маргаагүй бөгөөд нэхэмжлэгч М.Солонго, хариуцагч М.Боролдой нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүйн улмаас хүүхэд эхээрээ овоглосон нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч М.Боролдойг хүү С.Есөн-Эрдэнийн эцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаж буй нэхэмжлэгч М.Солонго нь хариуцагч М.Боролдойгоос хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч М.Солонго нь хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй тул хүү С.Есөн-Эрдэнийг эх М.Солонгын асрамжинд үлдээж, эцэг М.Боролдойгоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Солонгын Есөн-Эрдэнэ /РД: УС19253150/-ийн эцэг хариуцагч Бэсүд рашаанч овогт Мөнхдалайгийн Боролдой /РД: УТ93041817/ мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү С.Есөн-Эрдэнэ /РД: УС19253150/-ийг эх Боржигин овогт Мөнхбатын Солонго /РД: УМ99030601/-ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү С.Есөн-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг М.Боролдойгоос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР