Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/72

 

 

 

 

 

 

 

2024       02         19                                           2024/ШЦТ/72

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Ж.Батбаатар

Шүүгдэгч Б.Б, Б.Б, Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.Б, Б.Н нарт холбогдох эрүүгийн 2425000000066 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г овогт Б.Б

 

Монгол Улсын иргэн, Г овогт Б.Б

 

 Монгол Улсын иргэн, А овогт Б.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, Б Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чандмань баг, ....................байрны 1 дүгээр давхарт хохирогч Б.Нтой таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар нүүр хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун нүдний алиманд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4-р хуруу, зүүн бугалга, зүүн чих, хүзүү, зүүн хацарт зулгаралт, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “ биед баруун хемсөг, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Болд-Эрдэний Н нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чандмань баг, ....................байрны 1 дүгээр давхарт хохирогч Б.Баттулгыг “эхнэр Г.Хонгорзулыг нь үсэдсэн” шалтгаанаар уурлаж нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Б.Б мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

          -шүүгдэгч Б.Бийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

          -шүүгдэгч Б.Нын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 

      - эрүүгийн 2425000000066 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

           -Шүүгдэгч Б.Б, Б.Н нарын согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 4-5-р тал/

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9-р тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-р тал/

-Эд зүйл/ баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /11-16-р тал/

-шүүгдэгч Б.Б хохирогчоор мэдүүлсэн:... 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 00 цагийн үед манай охин Б маань гэртээ ганцаараа, халамцуу орж ирсэн юм. Тэгээд охин маань нойлд утсаар яриад байх шиг байсан бөгөөд хаалга дуугарах шиг болсон. Охин тэгээд гэрээс гарчихсан байхаар нь би араас нь гартал Боззологийн урд утсаар яриад зогсож байсан. Би тэгээд охиныгоо гэртээ ор гэтзл хүн намайг хэл амаар доромжпоод байна, та надад итгэхгүй байгаа юм уу, охин нь нэрээ олж авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явъя гээд бид 2 Амарсу-2 хотхонд очсон. Тэгээд орц руу орох гэж байхад нэг залуу гарч ирээд манай охинтой маргасан. Удаач үгүй араас нь нэг охин гарч ирээд манай охин 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр 2 зууралдаад авахаар нь би салгасан юм. Тэр залуу манай охинд хандан юм хэлээд байсан бөгөөд би тэдгээрт хандан “юунаас болсон юм, яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний нүүр лүү 1 удаа мөргөж, үргэлжлүүлэн нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм.Тэгтэл миний баруун хөмсөгнөес цус гарч эхэлсэн.Тэгээд би тэр залуугийн хел рүү 1 удаа хальт өшиглөөд барьцалдаж авсан. Охин маань тэр залуу руу дайрсан бөгөөд тэгээд өөрсдөө салцгаасан юм. Тэгээд байж байтал гаднаас тэр охины аав нь гээд нэг залуу орж ирсэн. Ийм л үйл явдал болсон...Би дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан дээрх гэмтлүүдийг Б.Н нь намайг цохиж учруулсан. Тэрээр намайг мөргөж гараараа цохисон юм. Намайг Б.Ноос өөр хүн цохиж зодоогүй ээ. Би гомдолгүй ээ эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ. Надад сэтгэцтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 20, 22-р тал/

-шүүгдэгч Б.Нын хохирогчоор мэдүүлсэн... Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн юм. Тэгээд би гэртээ 2 лаазтай пиво уусан. Ингээд байж байтал шөнийн 00 цагийн үед миний утас байн байн дуугараад байсан бөгөөд би тухайн үед гар утаснаасаа хол нөгөө өрөөнд байсан юм. Тэгтэл гэнэт эхнэр маань хэн залгаад байгаа юм бэ гэж орилсон. Тэгээд би гар утсаа аваад ярьтал манай ажлын Б согтуу ярьж байсан. Ингээд эхнэр маань Бтэй хүний нөхөр лүү согтуу, хар шөнө залгалаа гээд уурлаад хэрэлдээд байсан юм. Би тэгээд согтуу юм байна шүү дээ, өглөө болооч гээд тоогоогүй юм. Тэгтэл над руу өөр дугаараас залгаж “би Бийн аав нь байна, танайх руу очиж байна, гараад ир” гэж ярьсан. Тэгэхээр нь би гэрээс гарч доош гаднах хаалга руу очиход Б нь аавтайгаа ирчихсэн байсан бөгөөд тухайн үед 01 цаг 30 минут өнгөрч байсан юм. Би тэр хоёроос юу болсон юм бэ, харьж амар гэхэд Б нь “эхнэрээ гаргаад ир гээд орцоор орилж хашгираад” лифт рүү суусан. Тэгээд бид 3 дээш гарч манай давхарт очиход эхнэр Хонгорзул маань гэрээсээ гарч ирчихсэн байсан. Ингээд бид 4 доош 1 давхар луу буусан. Лифтэнд байхад Б нь эхнэрийн маань бие рүү цохих гэж дайрч хөл рүү нь өшиглөх гээд дайрсан. Лифтнээс гарангуут Б нь эхнэр лүү дайрч эхэлсэн бөгөөд хоорондоо үсдэлцэж цохилцоод байсан. Тэгэхээр нь би Бийн аавд хандан “охиноо болиулаач, харанхуй шөнө айлд ирчихээд, маргааш зрүүлдээ уулзаж болохгүй юм уу” гэхэд аав нь миний гарыг бариад байсан. Энэ хооронд Б нь эхнэрийг маань гараараа хэд хэдэн удаа цохиод байсан юм. Тэгснээ Б нь намайг үсдсэн бөгөөд эхнэр маань зөрүүлээд түүнийг үсдсэн юм. Аав нь эхнэрийг маань үсэдчихсэн байхаар нь би тавиач гэтэл тэрээр тавихгүй байхаар нь би түүний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд тэр ах бид 2 ноцолдсон бөгөөд нэг харсан чинь тэр ахын хөмсөгнөөс цус гарч байсан юм. Тэр ах тэгтэл намайг дарж байгаад миний нүүр лүү 4-5 удаа өшиглөсөн, мөн Б хажуу талаас намайг гараараа нүүр лүү маань 4-5 удаа цохиод байсан. Тэгээд миний хамарнаас цус гарч бид нар салцгаасан юм. Ингээд байж байтал манай хадам аав Гэрэлт-Од ирсэн бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн юм. Ийм л үйл явдал болсон. Би дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан гэмтлүүдийг Бийн аав Б нь гараараа цохиж мөн хөлөөрөө өшиглөж учруулсан. Б намайг цохиж байсан боловч түүний цохилтоос надад гэмтэл учраагүй ээ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцтэй холбоотой нэхэмжлэхгүй зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

-гэрч Г.Х мэдүүлсэн:... Тэгтэл 01 цаг өнгөрч байхад байрны гадаа нэг хүүхэн орилоод байсан бөгөөд нөхөр маань гэрээс гарсан юм. Орцонд орилоод байхаар нь би гэрээсээ гарсан. Тэгтэл Б гэх эмэгтэй нь аавтайгаа хамт ирчихсэн, нөхрийн хамт лифтээр манай давхарт гарч ирэхээр нь би лифт рүү сууж доошоо 1 давхар руу буусан. Энэ хугацаанд Б нь намайг үсдээд, гуя, хэвлий хэсэг рүү олон удаа өшиглөсөн юм. Тэгээд лифтнээс буухад намайг бас гараараа нүүр толгой руу цохиж, хөлөөрөө өшиглөөд ханатай хавсарч түлхээд байсан. Нөхөр тэгээд дундуур орсон бөгөөд Бийн аав нь бас дундуур орсон. Нөхөр маань Бийг болиоч гээд түлхтэл аав нь өмөөрөөд нөхрийг маань боосон юм. Тэгээд байж байтал Б намайг ахин үсэдсэн, өшиглөсөн бөгөөд би бас түүнийг үсдэж, өшиглөсөн юм. Тэгээд би аавыгаа дуудсан. Нөхөр маань тэгээд одоо больчихооч гэтэл Бийн аав нь нөхрийг заамдчихсан, Б нөхрийг алгадаад, тэгээд өшиглөөд байсан юм. Мөн нөхрийг маань доошоо харчихсан байхад Бийн аав нь нөхрийн нүүр лүү өшиглөсөн юм. Ингээд аав маань ирж бид нар салцгаасан юм...Айлын нөхөр лүү залгаж амгалан тайван байдал алдагдуулсанд гомдолтой байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 84 дугаартай ... Б.Нын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун нүдний алиманд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4-р хуруу, зүүн бугалга, зүүн чих, хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. " гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 86 дугаартай ... Б.Б биед баруун хөмсөг, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун хөмсөг, хамрын нуруунд шарх гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.. " гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 87 дугаартай ... Б.Бийн биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.. " гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р тал/

-Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн..... Би тэгээд эхнэр лүү “чи яагаад хүн хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гээд хэрэлдсэн. Тэгээд муудалцсан бөгөөд нэг харсан чинь аавын хөмсөгнөөс цус гарч байхаар нь би цагдаа дуудсан юм. Цагдаа ирээд бид нар цагдаагийн газарт ирсэн юм. Ийм л үйл явдал болсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/

-Шүүгдэгч Б.Б яллагдагчаар мэдүүлсэн:.. Тэгтэл тэр залуу миний нүүр лүү 1 удаа мөргөж, үргэлжлүүлэн нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. Тэгтэл миний баруун хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. Тэгээд би тэр залуугийн хөл рүү 1 удаа хальт өшиглөөд барьцалдаж авсан. Охин маань тэр залуу руу дайрсан бөгөөд тэгээд өөрсдөө салцгаасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р тал/

-Шүүгдэгч Б.Нын яллагдагчаар мэдүүлсэн:.. Лифтнээс гарангуут Б нь эхнэр лүү дайрч эхэлсэн бөгөөд хоорондоо үсдэлцэж цохилцоод байсан. Тэгэхээр нь би Бийн аавд хандан “охиноо болиулаач, харанхуй шөнө айлд ирчихээд, маргааш эрүүлдээ уулзаж болохгүй юм уу" гэхэд аав нь миний гарыг бариад байсан. Энэ хооронд Б нь эхнэрийг маань гараараа хэд хэдэн удаа цохиод байсан юм. Тэгсэнээ Б нь намайг үсэдсэн бөгөөд эхнэр маань зөрүүлээд түүнийг үсэдсэн юм. Тэгэхээр нь би түүнээс гарыг нь салгаад холдоход Б Хонгорзул нар нь үсдэлцчихсэн зогсож байсан, аав нь тэр 2 дээр оччихсон байсан. Тэр аав нь эхнэрийг маань үсэдчихсэн байхаар нь би тавиач гэтэл тэрээр тавихгүй байхаар нь би түүний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд тэр ах бид 2 ноцолдсон бөгөөд нэг харсан чинь тэр ахын хөмсөгнөөс цус гарч байсан юм. Тэр ах тэгтэл намайг дарж байгаад миний нүүр лүү 4-5 удаа өшиглөсөн, мөн Б хажуу талаас намайг гараараа нүүр пүү маань 4-5 удаа цохиод байсан Тэгээд миний хамарнаас цус гарч бид нар салцгаасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б Б, Б Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чандмань баг, ....................байрны 1 дүгээр давхарт хохирогч Б.Нтой үл ойлголцон маргалдаж улмаар нүүр хэсэгт нь цохих, өшиглөн зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун нүдний алиманд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4-р хуруу, зүүн бугалга, зүүн чих, хүзүү, зүүн хацарт зулгаралт, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “ биед баруун хемсөг, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч Б Н нь хохирогч Б.Б нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.

      

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б, Б.Б нарын үйлдлийн улмаас Б.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан, шүүгдэгч Б.Нын үйлдлийн улмаас Б.Б биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч нарын хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

         Шүүгдэгч Б.Нын хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Б.Б, Б.Б нарын хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Б, Б.Б, Б.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

      Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Хохирогч төлбөр нэхэмжлээгүй байна.     

         Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,

     -шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон гэж тус тус дүгнэлт гаргасан.         

                     

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.      

 

         Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

          хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

        шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл,шүүгдэгчийн хувийн байдал,гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

        3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Б.Б, Б.Б, Б.Н нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 мянган төгрөгөөр торгох ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.Б, Б.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тус тус тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Н, Б.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ