Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/шш2021/00375

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/00375

*******

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт оршин суух,******* /РД: ХА72011961/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,, хаягт оршин суух, /РД: ФМ78052006/-т холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууц албадан чөлөөлүүлэх, олох байсан орлогод 2,700,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 464,000 төгрөг, нийт 3,164,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, хариуцагч Т.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Нарантуяа миний бие иргэн Д.Дэлгэрмаатай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхон, Ааөч гудамжны 104 байрны 101 тоот хаягт байршилтай, 43 мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг худалдаж авсан. Үүнээс өмнөх Д.Дэлгэрмаа нь Ж.Мөнхжаргалаас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000295290 дугаар гэрчилгээтэй өмчлөгч болсон байсан. Худалдан авах үед орон сууц нь Капитрон банкны барьцаанд, мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102//ШШ2015/02029 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэлтэй байсан бөгөөд банктай тохиролцож би Д.Дэлгэрмаагийн зээлийн үлдэгдэл 46,000,000 төгрөгийг төлж, Д.Дэлгэрмаад 9,000,000 төгрөг төлсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/03056 дугаар албан бичгээр Д.Дэлгэрмааг Капитрон банканд төлбөрөө бүрэн төлсөн учир орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх-ийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн байсан. Ийнхүү 2018 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан бөгөөд энэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болсон учир мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан гэсэн хариу өгсөн.

 

Миний бие уг орон сууцны захиран зарцуулах эрхийг өргөдлөөр хориг тавиулж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Д.Дэлгэрмаад залилуулсан тул шалгаж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан. 2020 оны 04 дүгээр сард миний тавиулсан хориг цуцлагдсан гэсэн учир шалгуулахаар цагдаад дахин хандсан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Энхцэцэг орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Болдбаатарт холбогдуулан гаргасан бөгөөд миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны 152 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхоны 104 дүгээр байрны 101 тоот 2 өрөө орон сууцыг Ж.Мөнхжаргалын өмчлөлөөс Д.Дэлгэрмаагийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Ү-2205038997 дугаар бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэнг ойлгож мэдсэн болно. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/365 дугаар тушаалаар эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Тэр үед миний бие энэ орон сууцны дээрх нөхцөл байдлуудын талаар мэдээгүй. Капитрон банк, Д.Дэлгэрмаа нартай харилцаж байсан бөгөөд мэдэх ч боломж байгаагүй. Орон сууц худалдаж авахдаа улсын бүртгэлийн байгууллага дээр очиж өмчлөгчийн талаарх лавлагааг аваагүй. Тухайн үед банкны барьцаанд байсан болохоор анзаараагүй. Банк өөрөө мэдээлэл сайтай шалгуур өндөртэй. Капитрон банкин дээр очиж уулзахад тухайн орон сууц Д.Дэлгэрмаагийн өмчлөлийнх гэдэг лавлагааг өгсөн тул итгэсэн. Орон сууцыг 55,000,000 төгрөгөөр авахаар тохиролцоод 46,000,000 төгрөгийг Капитрон банканд өгч төлбөрийг нь барагдуулсан, харин үлдэх 9,000,000 төгрөгийг Д.Дэлгэрмаад өгсөн.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Ж.Мөнхжаргал, Т.Энхцэцэг нарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус тул Н.Нарантуяа миний биеийг Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 104 байрны 101 тоот хаягт байршилтай, 43 мкв талбайтай, хоёр өрөө, Ү-2205038697 дугаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000295290 дугаартай орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид түрээсийн гэрээ байгуулаагүй болохоор олох ёстой байсан орлого буюу түрээсийн төлбөрт 2,700,000 төгрөг гаргуулах нь үндэслэлгүй. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр өгөхгүй. Энэ байр минийх болохоор өөрөө яаж төлөхөө мэдэж байна. Байрны асуудлаар маргаан гаргаад байгаа болохоор төлөх боломж гаргаж өгөхгүй байна. Энэ байрыг мөнгөө төлөөд худалдаж аваад 2017 оны 8 дугаар сараас хойш 3 жил амьдарч байна. Энэ миний байр бүх баримтуудаа хэрэгт хавсаргасан байгаа. Баянгол дүүргийн*******, 104 дүгээр байрны 101 тоот орон сууцанд нэхэмжлэгчуяа би өөрийн дүү Болдбаатар, түүний эхнэр, хүүхдүүдийнх нь хамт амьдарч байгаа. Албадан чөлүүлэх тал дээр эсэргүүцэж байна гэв.

 

Хариуцагч Т.Энхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Миний бие Т.Энхцэцэг нь Ж.Мөнхжаргалтай мөнгөний асуудлаас болж 2013 онд шүүхээр явж байсан. Тухайн үед Ж.Мөнхжаргалын өмчлөлд бүртгэлтэй орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн байх үед 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Мөнхжаргалын өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 104 байрны 101 тоот хаягт байршилтай, 43 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч С.Оюунчимэг нь албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж хууль бусаар Д.Дэлгэрмаагийн нэр дээр шилжүүлсэн байсныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс хууль бус гэдгийг нь тогтоож, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 152 тоот тогтоолоор дээрх орон сууцыг Ж.Мөнхжаргалын өмчлөлөөс Д.Дэлгэрмаагийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Ү-2205038697 дугаар бүртгэлийг хүчингүй болгосныг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/365 тоот тушаалаар дээрх орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон. Тухайн үед Д.Дэлгэрмаа нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд орон сууцны шударгаар өмчлөгч болохыг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 866 тоот Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

 

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уулзаж ярилцаад Ж.Мөнхжаргал өөрийн ахынхаа хашаа байшинг төлбөр мөнгөндөө тооцуулж хаах талаар хүсэлт тавьсны дагуу шүүхийн шийдвэр дээр очиж уулзахад Ж.Мөнхжаргалын ахынх нь эхнэр надад 30,000,000 төгрөгийн шүүхийн шийдвэртэй байсан болохоор Ж.Мөнхжаргал ахынхаа хашааг өгөх боломжгүй болж Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 104 байрны 101 тоот хаягт байршилтай, 43 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр болсон. Энэ байрны мөнгөнд Ж.Мөнхжаргалын ахынх нь эхнэрийн 30,000,000 төгрөг, Т.Туул гэх хүнд өгөх ёстой байсан 8,943,780 төгрөгийг давхар оруулж тооцоод нийт 74,000,000 төгрөгөөр энэ маргаж байгаа орон сууцыг авахаар тохиролцсон. Тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан хэлэхдээ та орон сууцаа өөрийн эзэмшилд бодитоор авахын тулд дахиад шүүхэд хандана шүү гэж хэлсэн зүйлийнх нь утгыг би сайн ойлгоогүй, захирамж гаргана гэж бодоод өнгөрсөн. Гэрчилгээ гарсны дараа албадан чөлөөлүүлэх талаар ярихад шүүхэд нэхэмжлэл гарга гэж хэлсэн. Ингээд би тухайн орон сууцанд амьдарч байсан Болдбаатартай уулзан орон сууцыг чөлөөлөх талаар хэлсэн боловч үл тоон дээрх орон сууцанд амьдарсаар байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 6 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Д.Дэлгэрмаагийн нэр дээрх гэрчилгээ нь хүчингүй болсон талаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч надад мэдэгдсэн. Тухайн үед би өөрөөуяа эгчтэй утсаар ярьж учир байдлаа тайлбарласан.уяа эгчид тус байрны гэрчилгээ миний нэр дээр байгаа тул орон сууцаа чөлөөлж өгөөрэй гэхэд янз бүрээр доромжилсон. Дараа нь хаягаар очиход Болдбаатар гэдэг хүн гарч ирээд би эхнэр дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. Энэ бол миний орон сууц гэж намайг бас доромжилсон. Би учир байдлаа хэлээд ойлголцохыг хүссэн боловч энэ хүмүүс ойлголцохыг хүсэхгүй байсан. 2020 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 7 дугаар хороон дээр очиж тус байранд бүртгэлтэй хүнийг тогтооход Болдбаатар гэдэг хүн гарч ирсэн болохоор хариуцагчаар Болдбаатарыг татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед шүүх дээруяа гэдэг хүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, тус шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан, мөн миний нэр дээр байгаа бүртгэлийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргасан тул энэ маргааныг шийдвэрлэсний дараа таны орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шийдвэрлэнэ гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

2020 оны 11 дүгээр сард нотариатч Д.Бямбаа гэдэг хүн худалдах худалдан авах гэрээг хууль бусаар хийсэн байна гэх үндэслэлээр нотариатчийн танхимд гомдол гаргаж шалгаж өгнө үү гэсний дагуу таван хүний бүрэлдэхүүнтэй хурал болжуяагийн гэрээг нотариач Д.Бямбаа гэрчлэхдээ гэрчилгээний хуулбарыг хавсаргаагүй, хоёрдугаарт үл хөдлөх хөрөнгийн тамгыг нягталж шалгаагүй, гуравдугаарт Капитрон банкны барьцаанд байгаа буюу худалдахыг зөвшөөрсөн албан бичиг байхгүй байхад гэрчилсэн нь нотариатын үйлдэл хууль бус гэдгийг харуулж байна гэж дүгнэсэн. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийсэн байдаг. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сонинд байрны зар өгсөн байдаг. Энэ бол хуйвалдаан байгааг харуулж байна.уяа мэдэхгүй энэ орон сууцыг худалдан авсан гэж бодоход 2018 оны 10 сард би утасдаж хэлсэн. Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн ажилтануяад тайлбарлаж өгсөн байдаг.уяа гомдол өргөдөл өгч шалгуулсан тухай бүрт нь энэ гэрчилгээ бол хүчингүй гэрчилгээ гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоол шийдвэрийг танилцуулж хэлсэн байхад өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа нь хоорондоо хуйвалдсан байгаагийн шинж гэж үзэж байна. Анхаарал хандуулахгүйгээр үл хөдлөх хөрөнгийг авна гэж байхгүй. Ядаж л орон сууцныхаа лавлагааг харах ёстой. Лавлагаан дээр нь түдгэлзүүлсэн гэдэг лавлагаа байсаар байтал үүнийг нягталж хараагүй, лавлаж хянаж авах нь ёстой байсан. Нэхэмжлэгчуяа, Д.Дэлгэрмаа болон Капрон банкийг шүүхэд өгч асуудлаа шийдээгүй байгаа нь банк өөрөө хуйвалдаанд орсон шинж тэмдэг байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэвэл, Нэгдүгээрт орон сууцны гэрчилгээ миний нэр дээр бүртгэлтэй байдаг учир орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага тавьж байна. Хоёрдугаарт нэг сарын түрээсийн төлбөр хамгийн багаар 450,000 төгрөгөөр тооцоолж, гэрчилгээ миний нэр дээр гарсан өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ноос шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд тухайн орон сууцыг бусдад түрээслүүлсэн бол 2,700,000 төгрөгийн түрээсийн орлого олох байсан тул энэ төлбөрийг нэхэмжилж байна. Гуравдугаарт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан байдаг тул 2017 оны 08 дугаар сараас хойш Атом сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 464,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагаа 536,000 төгрөгөөр багасгаж байна. Ингээд нийт 3,164,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчуяа нь хариуцагч Т.Энхцэцэгт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... тухайн орон сууцны өмчлөгч Ж.Мөнхжаргалын ахынх нь эхнэр надад 30,000,000 төгрөг төлөх шүүхийн шийдвэртэй байсан болохоор Ж.Мөнхжаргал ахынхаа хашааг өгөх боломжгүй болж Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 104 байрны 101 тоот хаягт байршилтай, 43 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр болсон. Энэ байрны мөнгөнд Ж.Мөнхжаргалын ахынх нь эхнэрийн 30,000,000 төгрөг, Т.Туул гэх хүнд өгөх ёстой байсан 8,943,780 төгрөгийг давхар оруулж тооцоод нийт 74,000,000 төгрөгөөр энэ маргаж байгаа орон сууцыг авахаар тохиролцсон. Д.Дэлгэрмаагийн нэр дээрх гэрчилгээ нь хүчингүй болсон талаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч надад мэдэгдсэн. Тухайн үед би өөрөөуяа эгчтэй утсаар ярьж учир байдлаа тайлбарласан.уяа эгчид тус байрны гэрчилгээ миний нэр дээр байгаа тул орон сууцаа чөлөөлж өгөөрэй гэхэд янз бүрээр доромжилсон.уяа нь энэ орон сууцыг Д.Дэлгэрмаагаас худалдаж авсан гэж байгаа боловч тухайн орон сууц ийм асуудалтай гэдгийг мэдэж байсан гэж,

 

Хариуцагч Т.Энхцэцэг нь нэхэмжлэгчуяад холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх, олох байсан орлогод 2,700,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 464,000 төгрөг, нийт 3,164,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч ... Бид түрээсийн гэрээ байгуулаагүй болохоор олох ёстой байсан орлого буюу түрээсийн төлбөрт 2,700,000 төгрөг гаргуулах нь үндэслэлгүй. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр өгөхгүй. Энэ байр минийх болохоор өөрөө яаж төлөхөө мэдэж байна. Байрны асуудлаар маргаан гаргаад байгаа болохоор төлөх боломж гаргаж өгөхгүй байна. Энэ байрыг мөнгөө төлөөд худалдаж аваад 2017 оны 8 дугаар сараас хойш 3 жил амьдарч байна. гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

А/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгчуяа нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Д.Дэлгэрмаатай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 104 дүгээр байр, 101 тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 55,000,000 төгрөгөөр худалдан авч тухайн орон сууцны өмчлөгч болсон, гэрээ байгуулах үед ТҮЦ машинаас хурууны хээгээр лавлагаа авахуулахад тухайн орон сууцны өмчлөгчөөр Д.Дэлгэрмаа бүртгэлтэй гэж гарч ирсэн, гэхдээ орон сууц Капитрон банкны зээлийн барьцаанд байсан тул банкинд 46,000,000 төгрөг, Д.Дэлгэрмаад 9,000,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, маргаан бүхий Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 104 дүгээр байр, 101 тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчуяад худалдсан гэх Д.Дэлгэрмаа нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг Ж.Мөнхжаргалтай байгуулж, тухайн орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өмчлөх эрхийн Ү-2205038697 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн 000295290 дугаартай гэрчилгээ авсан. /1 дүгээр хавтаст хэргийн 110-113 дугаар тал/ Улмаар Д.Дэлгэрмаа нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Капитрон банк ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 53,900,000 төгрөгийг зээлэхдээ маргаан бүхий дээрх орон сууцыг барьцаалжээ. Капитрон банк ХХК нь хариуцагч Д.Дэлгэрмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54,767,714 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Дэлгэрмаа зөвшөөрсөн тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/02029 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1092 дугаар гүйцэтгэх хуудастай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3/18218 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Д.Дэлгэрмаагийн тухайн орон сууцны захиран зарцуулах захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлэхийг Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст мэдэгджээ. Төлбөр төлөгч Д.Дэлгэрмаа нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр барьцаа хөрөнгийг буюу орон сууцыгуяад 55,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан тулуяа нь Капитрон банк ХХК-д зээлдэгч Д.Дэлгэрмаагийн зээлийн барьцаа хөрөнгийг худалдан авах, Д.Дэлгэрмаагийн төлбөрт 30,000,000 төгрөгийг урьдчилан төлөх, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг сар бүр 2,000,000 төгрөгийг төлөх хүсэлт гаргасныг Капитрон банк ХХК хүлээн зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1914 тоот албан бичгээр хариугуяад өгчээ. /2 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр тал/ Н.Нарантуяа нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3097000187 тоот түр дансанд 30,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3000014260 тоот дансанд 5,262,000 төгрөгийг зээл хаав Дэлгэрмаа гэх утгатайгаар тушаасан. /2 дугаар хавтаст хэргийн 62-63 дугаар тул/ Капитрон банк ХХК нь төлбөр төлөгч Д.Дэлгэрмаа төлбөрөө бүрэн төлсөн тул барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 154 тоот албан бичиг, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 18/16 тоот тогтоолоор төлбөр төлөгч Д.Дэлгэрмаа нь төлбөр авагч Капитрон банкинд 55,199,502 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр барьцаа хөрөнгийг битүүмжилсэн, хураасныг чөлөөлсөн, мөн дээрх үндэслэлээр тус газар 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/3056 тоот албан бичгээр Баянгол дүүргийн*******,******* орон сууцны Д.Дэлгэрмаагийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 188-190 дүгээр тал/

 

Гэвч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхоны 104 дүгээр байрны 101 тоот хаягт байрлах орон сууцыг Ж.Мөнхжаргалын өмчлөлөөс Д.Дэлгэрмаагийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгожээ. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/365 тоот тушаалаар Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхоны 104 дүгээр байрны 101 тоот орон сууцны 000295290 дугаартай бүртгэлийг хүчингүй болгожээ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргаж болно гэж хуульчилсан ба нэхэмжлэгчуяа нь орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг гаргахад улсын бүртгэгч Т.Золбаяр өмчлөх эрхийн 000295290 тоот гэрчилгээг хураан авч, Хүчингүй тэмдэглэгээг гэрчилгээн дээр хийжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас/

Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгчуяа нь маргаан бүхий орон сууцыг Д.Дэлгэрмаагаас худалдан авахаар 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу тухайн орон сууцыг өмчлөх Д.Дэлгэрмаагийн эрхийн бүртгэл хүчингүй болсон байжээ. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж хуульчилсан ба нэхэмжлэгчуяа нь хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон гэж тайлбарласан боловч хариуцагчаар Д.Дэлгэрмааг татаагүй, орон сууцны өмлөгч Т.Энхцэцэгийг хариуцагчаар татсан боловч түүнтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчуяагийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь хариуцагч Т.Энхцэцэг биш тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Б/ Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Хариуцагч Т.Энхцэцэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр энэ шаардлагаас 536,000 төгрөгөөс багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч Т.Энхцэцэг нь маргаан бүхий Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 104 дүгээр байр, 101 тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмлөгчөөр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлж, өмчлөх эрхийн 000782335 дугаартай гэрчилгээг авчээ. Ингэхдээ тухайн орон сууцны өмчлөгч Ж.Мөнхжаргалаас Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2071 дүгээр шийдвэрээр 9,300,000 төгрөг гаргуулж Т.Туулд олгохоор шийдвэрлэсэн төлбөрийн үүргийг төлбөр төлөгч Ж.Мөнхжаргалын өмнөөс Т.Энхцэцэг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр авагч Т.Туулд төлж гүйцэтгэсэн /1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал/, мөн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2234 дүгээр шийдвэрээр Ж.Мөнхжаргалаас 35,000,000 төгрөг гаргуулж Т.Энхцэцэгт олгохоор шийдвэрлэсэн, дээрх шүүхийн шийдвэрүүдээр бусдад төлөх төлбөртөө тооцож Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 104 дүгээр байр, 101 тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаа Т.Энхцэцэгт шилжүүлэхээр Ж.Мөнхжаргал 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаснаар Т.Энхцэцэг өмчлөгчөөр бүртгүүлжээ. Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д хуульчилсан, тухайн орон сууц нэхэмжлэгчуяа миний эзэмшилжд байгаа гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа албадан чөлөөлүүлэх хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин Иргэний хуулийн 147 дугаар зүйллийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчуяагийн оршин суусан хугацааны сууц өмчлөгчдийн холбооны зардлыг тухайн сууц өмчлөгчийн холбоо шаардах эрхтэй, хариуцагч Т.Энхцэцэг шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 464,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн хариуцагч Т.Энхцэцэг нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн ба үүнээс хойш сөрөг шаардлага гаргасан өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тухайн орон сууцыг бусдад сарын 450,000 төгрөгөөр түрээслүүлсэн бол 6 сарын хугацаанд 2,700,000 төгрөг олох байсан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, шаардлагын энэ хэсэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Нарантуяагийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Энхцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц албадан чөлөөлүүлэх хэсгийг хангаж, сууц өмчлөгчийн холбооны зардал, олох байсан орлогод 3,164,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгчуяагийн хариуцагч Т.Энхцэцэгт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 104 дүгээр байр, 101 тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн*******, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 104 дүгээр байр, 101 тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчуяагийн эзэмшлээс албадан чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сууц өмчлөгчийн холбооны зардал 464,000 төгрөг, олох байсан орлого 2,700,000 төгрөг, нийт 3,164,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,750 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР