| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2020/00280/И |
| Дугаар | 11 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, ........... тоотод оршин суух, У овогт Т.А ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 4 дүгээр багт оршин суух Б овогт Г.Г-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А., хариуцагч Г.Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Т. овогтой А. миний бие нь Г. овогтой Г-тай танилцан 2009 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2010 онд хүү А.М. 2011 онд охин А.М 2018 онд охин А.М нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оны 5 дугаар сараас тус тусдаа амьдрах болсон юм. Иймээс цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдээ эхнэрийн асрамжинд өгөхөд татгалзахгүй.
“Ковид-19” цар тахлын улмаас хөл хорионд байгаа учраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ү.А-г шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Ань гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгэнт хүүхдийн асрамжийн асуудал дээр 2 тал маргаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс хүүхдүүддээ хуулийн дагуу тэтгэлэг төлөх тул шийдвэрлэж өгнө үү. Т.А, Г.Г хоёрын дунд эд хөрөнгийн болон ямар нэгэн маргаан байхгүй. Т.А-н Голомт банкнаас авсан зээлийн батлан даагч нь эхнэр Г.Г байсан ба гэрлэлтээ цуцлуулж байгаатай холбоотойгоор Г.Гэбатлан даагчаас чөлөөлөх асуудлыг даруй шийдвэрлэнэ гэснийг мөн хэлэхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Г нь А-ийн нэхэмжлэл болон тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. 2017 оны 12 сард Голомт банкнаас 20 сая төгрөгийн зээл авсан. Энэ мөнгийг А нь өөртөө зарцуулсан. Шүүх хурлын дараа батлан даалтаас А нь гаргаж өгнө гэсэн. Жич: 2019 оны 6-р сараас гурван хүүхдийн хамт юу ч авалгүй өмсөх хувцастайгаа шуудангаар ирсэн. А нь 2020 оны 1-р сараас 12 сарын хугацаанд 2-р сарын 22-ны өдөр 40.000 төгрөг, 3-р сарын 28-ны өдөр 50.000 төгрөг, 6-р сарын 01-ний өдөр 100.000 төгрөг, 9-р сарын 25-ны өдөр 50.000 төгрөг нийт 240.000 төгрөгийг шилжүүлсэн. Өөр мөнгөн тэмгэмж үзүүлээгүй болно” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Г.Г-д холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид гэрлэлт цуцлуулж, хүү А.М, охин А.М, А.М нарыг эх Г.Г-гийн асрамжинд үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг төлөхөөр тохиролцсон, ямар нэгэн маргаангүй байна.
Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Г.Гэ нар нь 2008 онд танилцаж, 2008 оны 02 сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2019 оны 05 сар хүртэл хамт амьдарсан гэр бүлийн гишүүд байна.
Нэхэмжлэгч Т.А нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2019 оны 5 дугаар сараас тус тус амьдрах болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй...” гэж тайлбарлаж байгаа ба хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Гэрлэгчид нь хоорондын хувийн таарамжгүй харилцааны улмаас үзэл бодол таардаггүй, гэрлэгчид нь 2019 оны 05 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Г.Гэ-ийн эрх чөлөөнд халдаж, зоддог байсан нөхцөл байдал, зохигч хэн аль нь өөр гэр бүлтэй болсон, цаашид энэхүү гэрлэлтийг үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болсон гэж үзэхээр байна.
Хариуцагч Г.Г нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсэгт “...нөхөр Т.А нь гэр бүлээс гадуур хүнтэй болж, удаа дараа зодсон тул цаашид хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн бүртгэлийг цуцалж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргасан ба талууд Эвлэрүүлэн зуучлах хэсэгт очих боломжгүйн улмаас Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон талаар хэргийн материалд өргөдөл, тэмдэглэл авагдсан байна. /хх-ийн 17, 18 дугаар хуу/
Түүнчлэн тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 157/ШЗ2020/00973 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар хэргийг Эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч талуудын “эвлэрэх боломжгүй” гэсэн хүсэлтийг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд гэрлэгчид цаашид эвлэрэх, хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Т.А, Г.Гнарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд 2010 оны 01 сарын 13-ны өдөр хүү У овогт А.Маргад, 2011 оны 08 сарын 13-ны өдөр охин У овогт А.М, 2018 оны 02 сарын 15-ны өдөр охин У овогт А.Мнар төрсөн нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүд эрүүл энх өсөж, суралцаж байгаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өрхийн эмчийн тодорхойлолт болон зохигчдын тайлбараар нотлогдож байгаа /хх-ийн 11, 12-14, 15-16 дугаар хуу/ бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгт маргаагүй.
Гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойшхи хугацаанд хүүхдүүд эх Г.Г-ийн асрамжид өсөж, боловсрол эзэмшиж байгаа болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.” гэж зааснаар шүүх А.М, А.М нарын саналыг багш С.Х-г байлцуулан авсан болно.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Т.А- нь хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээж байгаатай холбоотойгоор хуулийн дагуу хүүхдүүддээ тэтгэлэг төлнө гэж тайлбарласан байна.
Иймд 2010 оны 01 сарын 13-ны өдөр төрсөн хүү А.М, 2011 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн охин А.М, 2018 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн охин А.Мнарыг эх Г.Гэ-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаагийн зэрэгцээ хүүхдийн оршин суугаа газрыг шийдвэрлэж буй хэрэг бөгөөд эцэг Т.А, эх Г.Гнар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, цаашид хүүхдийн хүмүүжил, хөгжилд тэгш хариуцлага хүлээх учиртай.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2011 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн охин У овогт А.М, 2018 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн охин У овогт А.М нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 2010 оны 01 сарын 13-ны өдөр төрсөн хүү У овогт А.М, 2011 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн охин У овогт А.М, 2018 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн охин У овогт А.М нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар бүр эцэг Т.А-ээс гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.” гэж, 26.2 дахь хэсэгт “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эхийн хүлээх үүргийг хуульчилсан ба хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эх, хэн алиных нь хуулиар хүлээсэн үүрэг юм.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.” гэж, 26.6 дахь хэсэгт “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тус тус заасныг зохигчдод тайлбарлав.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Т.А. хариуцагч Г.Г-аас “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.Гэ-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгох, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.А-ээс гурван хүүхдийн тэтгэлэгт ногдох 161.028 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У- овогт Т.А, хариуцагч Бовогт Г-гийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 01 сарын 13-ны өдөр төрсөн хүү Уовогт А.М, 2011 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн охин У овогт А.М, 2018 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн охин Уовогт А.Минарыг эх Б овогт Г-ийн Г-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2011 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн охин .. овогт А. М., 2018 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн охин У. овогт А.М нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 2010 оны 01 сарын 13-ны өдөр төрсөн хүү У овогт А.М., 2011 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн охин У овогт А.М, 2018 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн охин У овогт А. Мнарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг У овогт Т.А-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.А-с улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.Гэ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.А-с улсын тэмдэгтийн хураамж 161.028 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгосугай.
6.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах ....... даалгасугай.
8.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээхийг тайлбарласугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
10.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг мөн хуулийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдсугай.
11.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү А.М, охин А.М, А.М нарын хэрэгцээнд зарцуулахыг эх Бовогт Г.Г-д даалгасугай.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ