Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/203

 

 

 

 

 

   2024           3          13                                          2024/ШЦТ/203   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

иргэдийн төлөөлөгч Б.Энхболор,

улсын яллагч С.Бичинхүү, 

шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ******* ******* овогт *******ийн *******ад холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230500000******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 44а байрны 30 тоотод оршин суух хаягтай, урьд

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 8 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хос дүнз” ХХК-ийн байранд Д.тай дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа болгож 90,000,000 төгрөг авч, Д.д 90,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

2023 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 53В байрны 84 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.г хэлэлгүй орхиж явлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гар утсаар толгойн тус газар нь олон удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хамрын таславчийн муруйлт, зулайд шарх, баруун хацар зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн мөрөнд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны гадна хохирогч Б.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний хэвлийн баруун талд хутгалж, түүний биед хэвлийн баруун дээд хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 4-р сегмент, цөсний хүүдий гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: “...Нотлох баримт дутуу байна ганцхан тайлбар авсан. Намайг 9 дүгээр сарын -ны өдрөөс 12 дугаар сарын -ны өдөр хүртэл оргон зайлж болзошгүй гэж цагдан хорьсон. Би оргон зайлахгүй гэж хэлж байсан манай хүүхэд ой хүрээгүй ахмадын эмнэлэгт хэвтэж байсан. Би өмгөөлөгчтэй тайлбар мэдүүлэг өгөх хүсэлттэй байна гэж хэлсэн. Надаас нэг л удаа тайлбар мэдүүлэг авсан. Удаа дараа ар гэрээс надтай уулзах хүсэлт гаргахад намайг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Төлбөрийн чадвартай өөрөө өмгөөлөгч авах хүсэлттэй байна гэдгээ Бичинхүү прокурорт хэлж байсан...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулмаар байна. Энэ хэргийн улмаас би хууль зүйн туслалцаа авах шаардлага үүсэж өмгөөлөгч авсан энэ мөнгөнүүдийг тооцуулж авмаар байна...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн:

“...2023 оны 7 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01 цагийн орчим би өөрийн найз ын хамт тэдний гэр болох 2-р байрнаас гараад Жи Эс-25 дэлгүүр орж 4 лааз пиво аваад нэг, нэгийг нь задлаад байрны голын сандал дээр суугаад ууж байхад саравчинд байсан үл таних нэг залуу бид хоёрыг дуудаад хоёроо нааш ир гээд байсан. Бид хоёр яваад очиход тэр ******* гэх залуу хамт ууж байсан хүн маань гэрлүүгээ орчихлоо, надтай хань болоод жаахан хамт суух боломж байна уу, ахын хоёр дүү гэж хэлсэн. Тэгээд надаас ах юм шиг овортой харагдахаар нь за гээд хамтдаа сууцгаасан. Тэр залуу өөрийнхөө нэрийг ******* гэж хэлээд би энэ 10-р хорооллынх манай гэр энд байдаг юм байрныхаа гадаа уугаад сууж байна гэсэн. Бид хоёр мөн нэрээ хэлээд танилцсан. ******* гэх залуу 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво ширээн дээр тавьчихсан задлаагүй сууж байсан. Анх ирэхэд нилээд согтолттой, хэл ярианд нь өөрчлөлт орчихсон байсан.

******* пивоо задлах гээд аяга хайж эхэлсэн бөгөөд та хоёрт аяга байна уу гэхээр нь бид хоёр өөрсдийнхөө пивийг уучихъя гэсэн. Тэгсэн чинь ******* манай гэрлүү оръё гэхээр нь бид хоёр үгүй гэж хэлсэн. Тэгтэл машинд суугаад уучихъя, машинд аяга байж мэднэ гээд байрны гадаа тавьсан байсан саарал өнгийн марк-Х загварын машинд суусан. ******* жолоочийн суудалд суугаад би *******ын хажууд суугаад найз хойно суусан. Тэгээд тэр залуу пивоо аягалаад бид хоёрт өгсөн бөгөөд би уг пивоноос нь хоёр аваад *******ад өөрт нь хийж өгсөн харин өөрийнхөө пивоноос ууж байсан.

******* тэгснээ дүү нар хаана юу хийдэг вэ гэхээр нь би өөрийгө батлан хамгаалах яамны дуулга студид ажилладаг гэж хэлсэн өөрийгөө бага ангийн багш гэж хэлсэн. Намайг ямар цолтой вэ ахын дүү гэхэд нь би дэслэгч цолтой гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* би цагдаа шүү дээ гэсэн. Та ямар цолтой юм гэхэд ахлагч гэсэн. Тэгээд удалгүй ******* гэх залуу надруу хандаад “ахын дүү чи яагаад пээдэлзээд байгаа юм бэ, чи ер нь надруу нэг томроод байгаа юм шиг санагдаад байна” гэсэн. Чи ер нь цолны ялгаа гаргаад байна уу гэхээр нь таньтай ерөөсөө маргалдах гэсэнгүй, та ингэж танилцана гэж байхгүй ээ гэж хэлээд машинаас нь бид хоёр явлаа гээд буусан. Тэгсэн чинь араас бууж ирээд намайг барьж авах гээд, нааш ирдээ гээд байсан. Тэгсэн чинь бид хоёрын голоор ороод "ах ингэж танилцана гэж байхгүй, та нилээн согтсон байна, таньтай муудалцахыг хүсэхгүй" байна гээд эргээд алхахад араас ******* нааш ир та хоёр нэг юм яръя гээд дуудаад байсан. Би эргээд урдаас нь явж очоод яасан гэнээ гэхэд надруу духаараа тулж ирээд дух руу мөргөөд байхаар нь би хоёр гараараа цээж рүү нь түлхэж холдуултал хальт намайг гэдэс рүү цохих шиг болоод цаашаагаа алхаад явсан. Тэгэхээр нь би эргэж найз руугаа харахад наадах чинь чамайг хутгалчих шиг боллоо, чи цамцаа сөхөөд үздээ гэсэн. Би гэдэс рүүгээ хараад цамцаа сөхөөд үзэхэд гэдсэн дээр зүсэгдэж онгойсон, цус их хэмжээгээр гарч байсан. Тэгээд шууд манай найз цагдаад дуудлага өгөөд цагдаа удалгүй ирсэн. Хутгалуулж унаснаас болоод би эмнэлэг дээр очих хүртлээ ухаан балартсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.гийн өгсөн:

“...2022 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн -р хороо Наадам центрийн баруун талд байрлах Хос дүнз ХХК-ийн хоёр ширхэг дүнзэн байшин байхаар нь сонирхоод орсон бөгөөд манайх ер нь 52-н даваан дээр амралтын газар барих гээд байшинг барьдаг хүмүүс хайж байсан юм. Тэгээд Хос дүнз ХХК-н байшинд ороход менежер ******* гэх залуу байсан бөгөөд манай эхнэртэй танилууд байсан гэдгээ хэлээд байшин барьдаг үнээсээ хямдруулаад бариад гэж хэлсэн. Тэгээд орой нь над дээр байшингийн зураг барьдаг хүүхэд гээд нэг хүүхэн залуу дагуулж ирсэн, тэр хүүхнийг нь бол огт танихгүй, тэгээд хэдэн ширхэг байшин ямар загвараар бариулах вэ гээд нэг хэмжээ зураг гаргасан. Тэгээд 4х5 харьцаа хэмжээтэй байшин 5 ширхэгийг 8х6 харьцаатай байшин нэгийг 52-н Давааны амралтын газрын хашаандаа бариулахаар тохирсон. Тэгээд ******* нь тухайн 6 ширхэг байшинг 238.900.000 төгрөгөөр бариулахаар тохирсон. Тэгээд маргааш нь ******* залгаад мөнгөнийхөө урьдчилгааг өгөөч ээ бараа материал аваад хүмүүсээ аваад гарах гээд байна, танайхыг болилоо гэвэл бид нар вер хүмүүсийн ажил аваад гарах гээд байна гэж яаруулсан, тэгэхээр нь нөгөө дүнзэн байшин дээр нь эхнэр бид хоёр очиход ******* нь эхнэр тайгаа байж байсан. Тэгээд ******* нар нь 505739 тоот Б. гэх дансаар 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 10.000.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр манай эхнэрийн Төрийн банкны 10350011 тоот данснаас шилжүүлж авсан, тэгээд орой болчихсон байсан учир мөнгө дансаар шилжүүлэхээр 3 хоногийн дараа ордог гээд тэр өдөр нь барилгачдын банкны урд талын Төрийн банкны данснаас 40.000.000 төгрөгийг бэлнээр аваад ******* нарт бэлнээр нь аваачиж өгсөн. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ах Чулуунзагдын 551705 тоот Хаан банкны данснаас мөн гийн 505739 тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 20.000.000 төгрөгийг мөн гийн 505739 тоот дансанд хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 191-193 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.гийн өгсөн:

“...Би О.*******ын эхнэр Б.Халиуны 505739 тоот данс руу 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эхнэр Э.гийн 10350011 тоот Голомт банкны данснаас 4 удаагийн үйлдлээр 10.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн -р хороо Хос дүнз ХХК-ийн байшинд байхдаа шилжүүлж байсан тэгээд эхнэрийнхээ Төрийн банкны данснаас нь 40.000.000 төгрөгийг бэлнээр аваачиж *******ад эхнэрийнх нь хажууд өгч байсан, тухайн өдөр ******* нь хэлэхдээ 5 дахь өдөр учир материалаа аваад маргааш нөгөөдөр амралтын өдөр болохоор болохгүй байна өнөөдөр яаралтай мөнгө аваад шууд ажилдаа гарах гээд байна гэж хэлж байсан. Үүний маргааш нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай ах Чулуунзагдын хүүхэд Цэрэнчимэдийн 503186, 551705 тоот хоёр данснаас 30.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн -р хороо Цэнгэлдэх хотхоны 203-701 тоотод байхдаа О.*******ын эхнэр Б.Халиуны 505739 тоот данс руу хийсэн. Мөн тухайн өдрөө манай эгч Д.гийн 10360020 тоот данснаас 4 удаагийн үйлдлээр 10.000.000 төгрөгийг О.*******ын эхнэр Б.Халиуны 505739 тоот данс руу хийсэн.

Миний байшин бариулах гэж байгаа газарт 3-н байшингийн далий муруй хундам цутгагдсан, 2 жижигхэн нүх ухсан байгаа тэр нь бүүр гэрээний хугацаа дууссан уу өөр ямар нэгэн ажил хийгдээгүй, тухайн зутгасан хундамыг Нэргүй залуу 2.800.000 төгрөгөөр зутгаж өгч байсан. Тэгэхээр ******* нь тухайн миний газарт үсрээд л 3.000.000 төгрөгийн ажил хийсэн, үлдсэн мөнгийг нь хувьдаа зарцуулж намайг залилсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн:

“...2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай найз залуу болох *******ын төрсөн өдрийг тэмдэглэх гээд гарсан юм.... Тэгээд ажлаас гараад "Хүүхдийн 100" орж сууя гээд бид 2 тэнд байдаг пабад орж 2-уулахнаа сууж юм ярьж байсан. *******ын хуурай дүү гэмээр ойр дотных нь хүмүүс гээд 3 хүн ирсэн. Тэгээд бид 5 шөнийн 24 цаг хүртэл тэр пабад суусан, хэдэн цаг караоке орж дуулах уу гээд гарсан. Төмөр замын тэнд байдаг нэг караоке руу 24 цаг 20 минутын үед орсон тэгээд тэнд ууж, дуулж байж байгаад хүүхдэдээ санаа зовоод 03 цагийн орчим би гэр рүүгээ явсан. Яг тухайн үед ******* байхгүй болсон байсан нэг найзтайгаа гарч тамхилах гэж гарсан юм шиг байгаа юм. Тэгээд би тэнд байсан нэг дүүд нь "би явлаа *******ад битгий санаа зовоорой, төрсөн өдрөө тэмдэглэчхээд хүрээд ирээрэй гээд дамжуулаад хэлээрэй, манай хүүхэд уйлаад байна гэнээ" гээд би яараад гараад явсан юм. Тэгээд би такси бариад яг гэрийн гадаа ирж байтал ******* над руу залгаж маш их уурласан. "хаашаа явчхаж байгаа юм, намайг хаяад явлаа" гээд их уурлаж байсан. Тэгэхлээр нь би "хүүхэд уйлаад байна ш дээ, би гэрийн гадаа ирсэн байна одоо орлоо" гээд хэлээд тасалсан. Тэгээд гэр рүүгээ ороод нэг их удалгүй араас ******* орж ирээд учир зүггүй уурлаад, хашхираад эхлээд намайг нэг түлхсэн, тэгээд би эсэргүүцээд болиулах гэтэл санаандгүйгээр намайг маш хүчтэй эрүү рүү тохойдсон. Тэгээд намайг хараагаад "чи янхандлаа" гэх мэтээр өдөөд үг хаяад байсан. Тэр үед би аргаа бараад ээжийг дуудсан. Тухайн үед манай ээж нойлоос гарч ирж байсан. Тэгээд ээж орж ирээд *******ад хандаж "согтуу орж ирчхээд унтаж амар, битгий орилоод бай хүүхэд унтаж байна" гэтэл манай ээжийг түлхэж хана руу налж унагаасан. Гэнэт манай гэр бүлийн бусад гишүүд босож ирсэн.... юу болоод байгаа юм больцгоо гээд. Тэгэхэд ******* улам уурлаж гартаа байсан утсаараа миний толгой руу маш олон удаа цохисон би яг хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй байна.... Би дээрх дүгнэлттэй бүрэн танилцсан. Надад шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх зүйл, гомдол санал байхгүй....О.*******тай анх 2021 оны 07 сард танилцаад 2022 оны 03 сард намайг бэр гуйгаад хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бид 2-т албан ёсны гэрлэлтийн баталгаа гэх зүйл байхгүй, мөн бид 2 дундаасаа 6 сартай 1 хүүхэдтэй..." гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 130-132 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн:

“...Тухайн үед ******* сааданд ганцаараа сууж байсан. Бид гурваас өөр хүн байгаагүй. Тэр үед хэнтэй ч маргаж муудаагүй. Би өөрөө тухайн үед нэг л лааз пивоны талыг уусан согтоогүй эрүүл байсан. *******, ******* хоёр танилцахдаа цол хэргэм ярьж байсан. Харин ******* чи цол яриад яагаад ахархаад байгаа юм уу гээд маргааныг анх эхлүүлсэн.

Би бол *******тай ам муруйсан асуудал болоогүй ээ. Надад тэгээд ч бол хутга бол байгаагүй ******* харин өөртөө байсан хутгаа надад байсан мэтээр энд ярьжээ. Мөн би *******ыг цохиж авсан асуудал байхгүй. Харин машинаас ******* *******ыг буугаад ир гэж татаж буулгаж ирээд барилцаж аваад заамдаад байсан. Би тэгхээр нь салгаад гэрлүүгээ *******ыг дагуулаад явсан. Гэтэл ардаас ******* байж бай гээд дуудаад байсан. Би найзаасаа түрүүлээд алхаж байсан. ******* миний хойно явж байхад хойноос нь ******* ирсэн. ******* *******ын өөдөөс дөхөөд очиж байсан. Гэтэл ******* гартаа цагаан өнгийн урт гялгар зүйл барьсан байсан бөгөөд би хутга байна гэж ойлгосон. Би *******ад хүүе юу болж байна гэхэд хутгалчихсан. Тэгснээ ******* би хэнтэй ч үздэг шүү гээд тэр хавиар орилж хашгачиж байсан. Би цагдаа дуудлаа шүү гэхэд ******* шууд цаашаа явчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.ы өгсөн:

“...2023 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Бугат 66-р явган эргүүлийн чиглэлд цагдаагийн дэд ахлагч гийн хамт 24 цагийн хугацаатай эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 27-ны шөнийн 03 цагийн орчим шиг санаж байна "БГД-ийн 5-р хороо 2-р байрны тоглоомын талбайн хажууд манай найз хутгалуулчихлаа" гэсэн дуудлага мэдээллийн дагуу шууд уг дуудлаганд 5-7 минутын дотор яваад очсон. Дуудлаганд очиход хутгалуулсан гэх залуу нь газар гэдсээ тэврээд хэвтчихсэн, тодорхой мэдээлэл өгч чадахгүй өвдөлтөөсөө болоод юм ярьж чадахгүй байсан. Дуудлага өгсөн гэх найз нь хажууд нь байсан бөгөөд сая бид хоёр тоглоомын талбай дээр хоёр пиво уугаад сууж байхад үл таних нэг залуу ирээд танилцаад юм ярьж байгаад маргалдсан гэж хэлсэн.

Ярихдаа бид гурав пивоо хувааж ууж байхад маргаан болоод хутгалсан гэх залуу хутга гаргаж ирээд "би Баянголд том шүү намай майг *******" гэдэг гээд хутгаараа шууд найзын гэдэс рүү хутгалчихсан гэж хэлсэн. Тэгээд хутгалчихаад 2-р байрны булан руу хутгаа аваад гүйгээд явчихсан гэж хэлсэн. 2 дугаар байр нь цэнхэр өнгийн ертөнцийн зүгээр урагшаа харсан хөндлөн байр бөгөөд бид хоёр байрыг тойрч шалгахад ямар нэгэн хүн байгаагүй. Бид хоёр 103 дахин шаардсан тул 103 ирээд уг хутгалуулсан. ******* гэх залууг хэвлийн хөндий нэвтрэлттэй байж магадгүй гээд шууд аваад явсан. Бугат 111 бүрэлдэхүүнд хэргийн газрын хамгаалалтанд авч хүлээлгэж өгсөн. Бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж байхад бид хоёр 2-р байрны баруун талаар эргүүл хийгээд явж байтал байрны булангаас нэг залуу гараад ирсэн. Хохирогчийн найзаас асуусан байсан өмссөн хувцасаар нь хутгалсан залуу мөн байна гэж таньсан. Уг залууг баривчилж гавлаад өөрсдийнхөө машинд инд суулгаж 116-р эргүүлийн чиглэлийн машинд зөөвөрлөн оруулж Гүнт 120-д саатуулсан.

Тэр хутгалсан гэх залуу өөрийнхөө нэрийг намайг ******* гэдэг гэж хэлээд би Баянгол дүүргийн мөрдөнд ахлах дэслэгч цолтой байсан гээд манай эргүүлийн офицер луу хашгачаад байсан. ******* гэх залуугаас бид хоёр хутгаа яасан бэ гэхэд ямар хутга юун хутга, би тийм хутгатай яваагүй гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн:

“...2023 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Бугат 66-р явган эргүүлийн чиглэлд цагдаагийн дэд ахлагч Н.ы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 03:30 цагийн орчим шиг санаж байна, манай найз хэвлий тус газартаа хутгалуулчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг хүлээж аваад гараад очиж байх замдаа дуудлага өгсөн дугаар луу залгаж "хаана вэ" гэж тодруулж асуухад БГД-ийн 5-р хорооны баруун талд байна гэж хэлсэн. Тэгээд заасан газарт нь очиход хохирогч болох ******* нь хэвлий тус газартаа хутгалуулсан байдалтай газар хэвтэж байсан. Дуудлага өгсөн гэх найз нь хажууд нь зогсч байсан бөгөөд юу болсон юм бэ гэж тодруулж асуухад "үл таних эрэгтэй хүнтэй сааданд пиво ууж байгаад танилцсан", танилцаад машинд нь орж пиво ууж сууж байгаад гарч ирээд гадаа зогсож байхад нөгөө залуутай манай найз үл ойлголцол болоод маргалдсан гэсэн. Тэгээд зогсож байснаа тэр залуу гэнэт хутга гаргаж ирээд гэдсэнд тус газарт нь хутгалчихаад зугтаагаад яваад өгсөн гэж хэлсэн. Дуудлага өгсөн гэх залуу тодорхой хэмжээний согтолттой боловч өөрийгөө хянах чадвартай байсан. Харин хутгалуулсан залуу ямар ч юм хэлэхгүй газар орилоод хэвтээд байсан. Уг хутгалуулсан гэх залуугийн фудволкийг очих үед найз нь сөхөж харуулсан бөгөөд хэвлийн баруун дээд хэсэгт хутгалуулсан, хутганы шархтай, шархнаас их хэмжээний цус гарч байсан тул дараад байж бай гэж хэлсэн. Найз нь түргэн дуудсан гэж байсан.

Тэр хутгалсан гэх залуугийн хувцсыг тодруулахад цэнхэр өнгийн поло фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн пүүзтэй гэсэн. Мөн лексус маркийн машинтай гэж машиныг заасан. Машиныг нь очиж үзэхэд гадна талдаа эвдрэл гэмтэл харагдаагүй, тоос шороо ихтэй ойрд хөдлөөгүй юм болов уу гэж харагдсан. Машины улсын дугаараар шүүж үзсэн боловч ач холбогдолтой зүйл байгаагүй ээ.

Тэр хутгалсан гэх залууг ертөнцийн зүгээр баруун зүгт зугтаасан гэж хэлсэн тул дэд ахлагч ы хамт биечилсэн сурвалжлага хийж хайсан боловч байгаагүй. Мөн хутгыг нь ойр орчимд үзсэн боловч харагдаагүй. Буцаж ирээд зогсож байхад түргэн удалгүй араас ирээд үзээд энэ хүнийг бид нар цэргийн коспиталийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж хэлээд аваад явсан.

Бид хоёр бүрэлдэхүүн дуудсан байсан тул иртэл нь дахиад л сэжигтэй хүнийг ойр орчимд хайж байсан. Тэгээд бүрэлдэхүүн ирээд үзлэг хийж дуусгаад холбогдогчийн зааж өгсөн гэх тээврийн хэрэгслийг ачлага дуудаад ачуулах гэж байтал 3-р байрны булангийн модны цаанаас хохирогчийн найзын зааж өгсөн хувцастай адилхан залуу харагдаад цаашаа явчихаар нь би ыг байрны нөгөө талаар тойруулж гүйлгээд би өөрөө эсрэг талаар нь амдаж гүйсэн. Тойроод очиход хохирогчийн найзын дүрсэлж өгсөн иргэнтэй адилхан байсан. Баривчлаад биед нь үзлэг хийхэд биеэс нь машины түлхүүр байсан, овог нэрийг нь хэлүүлээд сангаар шүүж үзэхэд "*******" гэх иргэн байсан. Уг залуугаас юу болсон талаар тодруулж асуухад юу яасан юм бэ гээд гайхсан байдалтай, ямар нэгэн юм нэмж ярихгүй байсан. Тэгэхээр нь дагуулж авч очоод машины түлхүүрийг нь удирдахад уг тээврийн хэрэгслийн түлхүүр мөн болж таарсан.

Хохирогчийн найз нь найзыгаа дагаад 103-н машинд суугаад явсан байсан. ******* гэх залуугийн гадаад төрх, өмссөн хувцасаар энэ гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй байсан тул Гүнт 120-д саатуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.гийн өгсөн:

“...Манай нөхөр Д. бид хоёр 52-н даваан дээр байшин бариулах гээд судалж байсан, тэгээд явж байгаад Хан-Уул дүүргийн -р хороо Цэнгэлдэхийн хажууд байрлах хоёр ширхэг дүнзэн загварын байшинг сонирхоод орсон чинь манай сургуульд сурч байсан О.******* гэх хүүхэд байж байсан. Тэгээд нөхөр бид хоёрт хувиараа байшин барьж өгье гэж тохироод манай 52-н даваанд байрлах газар дээр Хос дүнз ХХК-ийн баригдаг байшинтай яг ижил материалаар 6 ширхэг байшин барьж өгөхөөр тохироод зураг энэ тэрийг нь гаргуулсан, тэгээд гэрээ хийгээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд 45 хоногийн дотор барьж өгч дуусгахаар болсон, тэгээд урьдчилгаа гэж 90.000.000 төгрөгийг нөхөр бид хоёроос авсан. Гэвч заасан хугацаандаа манай 6 ширхэг байшинг барьж өгөөгүй бөгөөд юу ч хийгээгүй, ганц хундам цутгасан боловч тэр нь огт шаардлага хангаагүй мөн манай нөхрийн танилын хүнээр мөнгө өгч зутгуулсан байсан бөгөөд Нэргүй гэх залуу 2.800.000 төгрөгөөр хийж байсан, тэрнээс өөр зүйл манай газар дээр ******* хийгээгүй.

10350011 тоот данс нь миний эзэмшлийн данс бөгөөд би уг данснаас 2022 оны 08 сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн -р хороо Цэнгэлдэх төвийн Хос дунз ХХК-ийн загварын байшинд нь байхдаа О.*******ын эхнэр гийн 505739 тоот данс луу нь 10.000.000 төгрөгийг шилжүүлж байсан.

******* нь манай 52-н даваанд барих барилгын урьдчилгаа 90 хувь гэж авсан бөгөөд тухайн 90.000.000 төгрөгөөр манай захиалсан 6 байшинг 45 хоногийн дотор барьж дуусгахад ашиглана л гэж авч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн:

“...Манай нөхрйин ангийн багш нь гээд Золоо гэх эмэгтэй нь хувиараа байшин бариулах гэж байгаа гээд манай нөхөртэй холбогдоод ярьсан гэсэн, тэгээд 52-н даваа дээр 5-н байшин барина гэж ярьсан байсан, тэгээд хувиараа барих уу гэж манай нөхөр *******аас асуугаад эхэндээ үгүй гэж байгаад сүүлдээ зөвшөөрөөд хувиараа барихаар болсон байсан, тэгээд миний 505739 тоот дансанд мөнгө орно гэж хэлж байсан, тэгээд удалгүй 2022 оны зун 8 дугаар сард миний тухайн дансанд нийт 50.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Тухайн дансыг манай нөхөр ******* ашигладаг, би өмнө нь ашигладаг байсан бөгөөд нөхөртэйгөө 2021 онд сууснаас хойш нөхөр маань ихэвчлэн ашиглах болсон. Би гэх хүнийг танихгүй.

Миний 505739 тоот дансанд орсон 50.000.000 төгрөгийг юунд зарцуулсан талаар би мэдэхгүй. ******* нь одоо Хос дүнз ХХК-ийн хяналтын инженер хийдэг, одоо ******* бид хоёр аль аль талынхаа ээж аав дээр ирж очин байдаг бегеед ******* нь ээжтэйгээ аавтайгаа дүүтэйгээ амьдардаг. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй дундаасаа нэг хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: “...1.Б.гийн биед хамрын таславчийн муруйлт, зулайд шарх, баруун хацар зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн мөрөнд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9538 тоот: 1.Б.*******ын биед хэвлийн баруун дээд хэсгээс хэвлийн хөндийн рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 4-р сегмент, цөсний хүүдий гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар худас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Криминалистикийн тоот: 1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цамцанд 25мм хэмжээтэй шинээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,

- Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 232-236 дугаар хуудас/,

- Депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 241-249 дүгээр хуудас/,

- Хөрөнгө, даатгалын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 82-101 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 80 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 1-12 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 8 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хос дүнз” ХХК-ийн байранд Д.тай дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа болгож 90,000,000 төгрөг авч, Д.д 90,000,000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулсан,

2023 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 53В байрны 84 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.г хэлэлгүй орхиж явлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гар утсаар толгойн тус газар нь олон удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хамрын таславчийн муруйлт, зулайд шарх, баруун хацар зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн мөрөнд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны гадна хохирогч Б.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний хэвлийн баруун талд хутгалж, түүний биед хэвлийн баруун дээд хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 4-р сегмент, цөсний хүүдий гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй. Хос дүнз компанийн захирал Хосболор Хан-Уул дүүргийн прокурорын газарт 4 хэрэгт яллагдагчаар татагдсан. Хосболор, ******* нар хохирогч г бүлэглэн залилсан үйлдэл байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг энэ хэргээс тусгаарлаж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1.Шүүгдэгч О.******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 8 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хос дүнз” ХХК-ийн байранд Д.тай дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа болгож 90,000,000 төгрөг авч, Д.д 90,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Д.гийн: “...манайх ер нь 52-н даваан дээр амралтын газар барих гээд байшинг барьдаг хүмүүс хайж байсан юм. Тэгээд Хос дүнз ХХК-н байшинд ороход менежер ******* гэх залуу байсан бөгөөд манай эхнэртэй танилууд байсан гэдгээ хэлээд байшин барьдаг үнээсээ хямдруулаад бариад өгье гэж хэлсэн. Тэгээд ******* нар нь 505739 тоот Б. гэх дансаар 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 10.000.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр манай эхнэрийн Төрийн банкны 10350011 тоот данснаас шилжүүлж авсан, тэгээд орой болчихсон байсан учир мөнгө дансаар шилжүүлэхээр 3 хоногийн дараа ордог гээд тэр өдөр нь барилгачдын банкны урд талын Төрийн банкны данснаас 40.000.000 төгрөгийг бэлнээр аваад ******* нарт бэлнээр нь аваачиж өгсөн. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ах Чулуунзагдын 551705 тоот Хаан банкны данснаас мөн гийн 505739 тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 20.000.000 төгрөгийг мөн гийн 505739 тоот дансанд хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 191-193, 196-197 дугаар хуудас/,

гэрч Э.гийн: “...Манай нөхөр Д. бид хоёр 52-н даваан дээр байшин бариулах гээд судалж байсан, тэгээд явж байгаад Хан-Уул дүүргийн -р хороо Цэнгэлдэхийн хажууд байрлах хоёр ширхэг дүнзэн загварын байшинг сонирхоод орсон чинь манай сургуульд сурч байсан О.******* гэх хүүхэд байж байсан. Тэгээд нөхөр бид хоёрт хувиараа байшин барьж өгье гэж тохироод манай 52-н даваанд байрлах газар дээр Хос дүнз ХХК-ийн барьдаг байшинтай яг ижил материалаар 6 ширхэг байшин барьж өгөхөөр тохироод зураг энэ тэрийг нь гаргуулсан, тэгээд гэрээ хийгээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд 45 хоногийн дотор барьж өгч дуусгахаар болсон, тэгээд урьдчилгаа гэж 90.000.000 төгрөгийг нөхөр бид хоёроос авсан. Гэвч заасан хугацаандаа манай 6 ширхэг байшинг барьж өгөөгүй бөгөөд юу ч хийгээгүй, ганц хундам цутгасан боловч тэр нь огт шаардлага хангаагүй мөн манай нөхрийн танилын хүнээр мөнгө өгч зутгуулсан байсан бөгөөд Нэргүй гэх залуу 2.800.000 төгрөгөөр хийж байсан, тэрнээс өөр зүйл манай газар дээр ******* хийгээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/,

гэрч Б.гийн: “...Манай нөхрийн ангийн багш нь гээд Золоо гэх эмэгтэй нь хувиараа байшин бариулах гэж байгаа гээд манай нөхөртэй холбогдоод ярьсан гэсэн, тэгээд 52-н даваа дээр 5-н байшин барина гэж ярьсан байсан, тэгээд хувиараа барих уу гэж манай нөхөр *******аас асуугаад эхэндээ үгүй гэж байгаад сүүлдээ зөвшөөрөөд хувиараа барихаар болсон байсан, тэгээд миний 505739 тоот дансанд мөнгө орно гэж хэлж байсан, тэгээд удалгүй 2022 оны зун 8 дугаар сард миний тухайн дансанд нийт 50.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Тухайн дансыг манай нөхөр ******* ашигладаг, Би гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, Хөрөнгө, даатгалын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 82-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт санаа зорилгоо өөрөө тухайн аж ахуйн нэгжийг төлөөлөн гэрээ байгуулах эрхгүй байж Хос Дүнз ХХК-н нэрээр биелэгдэх боломжгүй өөрөөр хэлбэл эрх, үүргийг харилцан тооцох боломжгүй гэрээ байгуулж гэрээгээр халхавчилж залилах гэмт хэргийг үйлджээ.  Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.д 90,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь гэрч Э., Б. нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Хэргийн үйл баримт болон нотлогдсон байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

2.2023 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 53В байрны 84 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.г хэлэлгүй орхиж явлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гар утсаар толгойн тус газар нь олон удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хамрын таславчийн муруйлт, зулайд шарх, баруун хацар зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн мөрөнд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

хохирогч Б.гийн: “...2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ... удалгүй араас ******* орж ирээд учир зүггүй уурлаад, хашхираад эхлээд намайг нэг түлхсэн, тэгээд би эсэргүүцээд болиулах гэтэл санаандгүйгээр намайг маш хүчтэй эрүү рүү тохойдсон. Тэгээд намайг хараагаад "чи янхандлаа" гэх мэтээр өдөөд үг хаяад байсан. Тэр үед би аргаа бараад ээжийг дуудсан. Тухайн үед манай ээж нойлоос гарч ирж байсан. Тэгээд ээж орж ирээд *******ад хандаж "согтуу орж ирчхээд унтаж амар, битгий орилоод бай хүүхэд унтаж байна" гэтэл манай ээжийг түлхэж хана руу налж унагаасан. Гэнэт манай гэр бүлийн бусад гишүүд босож ирсэн.... юу болоод байгаа юм больцгоо гээд. Тэгэхэд ******* улам уурлаж гартаа байсан утсаараа миний толгой руу маш олон удаа цохисон би яг хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 130-132 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: “...1.Б.гийн биед хамрын таславчийн муруйлт, зулайд шарх, баруун хацар зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн мөрөнд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч Б., шүүгдэгч О.******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дахь заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

Шүүгдэгч О.******* нь өөрийн үйлдлийн үр дагаварыг ухамсарлаж шууд санаатай үйлдлээр хохирогч Б.гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж энэхүү үйлдлийн улмаас хохирогч хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч, хохирогч хоёр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн үйл баримтад тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

3.2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны гадна хохирогч Б.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний хэвлийн баруун талд хутгалж, түүний биед хэвлийн баруун дээд хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 4-р сегмент, цөсний хүүдий гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.*******ын: “...2023 оны 7 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө ... ******* манай гэрлүү оръё гэхээр нь бид хоёр үгүй гэж хэлсэн. Тэгтэл машинд суугаад уучихъя, машинд аяга байж мэднэ гээд байрны гадаа тавьсан байсан саарал өнгийн марк-Х загварын машинд суусан. ******* жолоочийн суудалд суугаад би *******ын хажууд суугаад найз хойно суусан. Тэгээд тэр залуу пивоо аягалаад бид хоёрт өгсөн бөгөөд би уг пивоноос нь хоёр аваад *******ад өөрт нь хийж өгсөн харин өөрийнхөө пивоноос ууж байсан...Тэгсэн чинь бид хоёрын голоор ороод "ах ингэж танилцана гэж байхгүй, та нилээн согтсон байна, таньтай муудалцахыг хүсэхгүй" байна гээд эргээд алхахад араас ******* нааш ир та хоёр нэг юм яръя гээд дуудаад байсан. Би эргээд урдаас нь явж очоод яасан гэнээ гэхэд надруу духаараа тулж ирээд дух руу мөргөөд байхаар нь би хоёр гараараа цээж рүү нь түлхэж холдуултал хальт намайг гэдэс рүү цохих шиг болоод цаашаагаа алхаад явсан. Тэгэхээр нь би эргэж найз руугаа харахад наадах чинь чамайг хутгалчих шиг боллоо, чи цамцаа сөхөөд үздээ гэсэн. Би гэдэс рүүгээ хараад цамцаа сөхөөд үзэхэд гэдсэн дээр зүсэгдэж онгойсон, цус их хэмжээгээр гарч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

гэрч Б.ын: “...Тухайн үед ******* ... *******ыг буугаад ир гэж татаж буулгаж ирээд барилцаж аваад заамдаад байсан. Би тэгэхээр нь салгаад гэрлүүгээ *******ыг дагуулаад явсан. Гэтэл ардаас ******* байж бай гээд дуудаад байсан. Би найзаасаа түрүүлээд алхаж байсан. ******* миний хойно явж байхад хойноос нь ******* ирсэн. ******* *******ын өөдөөс дөхөөд очиж байсан. Гэтэл ******* гартаа цагаан өнгийн урт гялгар зүйл барьсан байсан бөгөөд би хутга байна гэж ойлгосон. Би *******ад хүүе юу болж байна гэхэд хутгалчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

гэрч Н.ы: “...2023 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Бугат 66-р явган эргүүлийн чиглэлд цагдаагийн дэд ахлагч гийн хамт 24 цагийн хугацаатай эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 27-ны шөнийн 03 цагийн орчим шиг санаж байна "БГД-ийн 5-р хороо 2-р байрны тоглоомын талбайн хажууд манай найз хутгалуулчихлаа" гэсэн дуудлага мэдээллийн дагуу шууд уг дуудлаганд 5-7 минутын дотор яваад очсон. Дуудлаганд очиход хутгалуулсан гэх залуу нь газар гэдсээ тэврээд хэвтчихсэн, тодорхой мэдээлэл өгч чадахгүй өвдөлтөөсөө болоод юм ярьж чадахгүй байсан.

Тэр хутгалсан гэх залуу өөрийнхөө нэрийг намайг ******* гэдэг гэж хэлээд би Баянгол дүүргийн мөрдөнд ахлах дэслэгч цолтой байсан гээд манай эргүүлийн офицер луу хашгачаад байсан. ******* гэх залуугаас бид хоёр хутгаа яасан бэ гэхэд ямар хутга юун хутга, би тийм хутгатай яваагүй гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

гэрч Ц.гийн: “...2023 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Бугат 66-р явган эргүүлийн чиглэлд цагдаагийн дэд ахлагч Н.ы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 03:30 цагийн орчим шиг санаж байна, манай найз хэвлий тус газартаа хутгалуулчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг хүлээж аваад гараад очиж байх замдаа дуудлага өгсөн дугаар луу залгаж "хаана вэ" гэж тодруулж асуухад БГД-ийн 5-р хорооны баруун талд байна гэж хэлсэн. Тэгээд заасан газарт нь очиход хохирогч болох ******* нь хэвлий тус газартаа хутгалуулсан байдалтай газар хэвтэж байсан.

...Тэр хутгалсан гэх залуугийн хувцсыг тодруулахад цэнхэр өнгийн поло фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн пүүзтэй гэсэн. Мөн лексус маркийн машинтай гэж машиныг заасан.

Тэгээд бүрэлдэхүүн ирээд үзлэг хийж дуусгаад холбогдогчийн зааж өгсөн гэх тээврийн хэрэгслийг ачлага дуудаад ачуулах гэж байтал 3-р байрны булангийн модны цаанаас хохирогчийн найзын зааж өгсөн хувцастай адилхан залуу харагдаад цаашаа явчихаар нь би ыг байрны нөгөө талаар тойруулж гүйлгээд би өөрөө эсрэг талаар нь амдаж гүйсэн. Тойроод очиход хохирогчийн найзын дүрсэлж өгсөн иргэнтэй адилхан байсан. Баривчлаад биед нь үзлэг хийхэд биеэс нь машины түлхүүр байсан, овог нэрийг нь хэлүүлээд сангаар шүүж үзэхэд "*******" гэх иргэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9538 тоот: 1.Б.*******ын биед хэвлийн баруун дээд хэсгээс хэвлийн хөндийн рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 4-р сегмент, цөсний хүүдий гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Криминалистикийн тоот: 1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цамцанд 25мм хэмжээтэй шинээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/, Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 232-236 дугаар хуудас/, Депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 241-249 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.******* нь шууд санаатай үйлдлээр зэвсэг хэрэглэж хохирогч Б.*******ад хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хос дүнз компанийн захирал Хосболор ХУД-ийн прокурорын газарт 4 хэрэгт яллагдагчаар татагдсан. Хосболор, ******* нар бүлэглэн залилсан үйлдэл байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг энэ хэргээс тусгаарлаж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүхэд энэ талаар үндэслэл бүхий баримтыг гаргаж өгөөгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.  

           Хохирлын талаар

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.******* нь хохирогч Д.д 90,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх ба үүнээс байшингийн суурийн ажил хийсэн тул 8,303,000 төгрөгийг хохирлын тооцоооноос хасаж тооцуулах саналыг улсын яллагч гаргасан бөгөөд тус саналыг хүлээж авах боломжтой гэж үзлээ.  Ингээд шүүгдэгч О.*******аас 81,697,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.д, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр хохирогч Б.*******ад сэтгэцэд учирсан хор ургшийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна гэх дүгнэлт ирүүлсний дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,095,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******ад тус тус олгож шийдвэрлэлээ.

            Хохирогч Б.гийн зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Б.д төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

   Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоноогоор тооцож 30 хоногийн хорих ялаар сольж нийт 10 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ялыг байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна...” гэх дүгнэлт,

            Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна тусгайлан гаргах саналгүй...” гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар доод хэмжээгээр 2 жилийн ял оногдуулж өгнө үү. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа тус тусад нь оногдуулна гэж заасны дагуу тус тусад нь эдлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 01 /нэг/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 8 /найман/ жил 01 /нэг/ сараар тогтоож шийдвэрлэлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидийг хэрэгт хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.*******ын цагдан хоригдсон 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жил хорих ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 01 /нэг/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 8 /найман/ жил 01 /нэг/ сараар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.*******ад оногдуулсан 8 /найман/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.*******ын цагдан хоригдсон 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.*******аас 81,697,000 төгрөг гаргуулж хохирогч Д.д, 7,095,000 төгрөг гаргуулж хохирогч Б.*******ад тус тус олгосугай.

 

            8. Хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч О.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                   М.ДАЛАЙХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ