Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

 

   2024           3           13                                    2024/ШЦТ/201      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 240500000******* тоот дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байр ******* тоотод оршин суух,

урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн 13******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял шийтгэгдсэн, ******* овогт *******ын ******* /РД:УО032*******3011/,

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар палас төвийн хашаан дотор иргэн О.ийн нүүрэн тус газарт санаатайгаар гар болон хөлөөрөө цохисны улмаас эрүүл мэндэд нь "зүүн ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор буланд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******:  “...мэдүүлэг өгөхгүй... ” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч О.ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө би гэртээ найз тай хамт хүний нэг, нэг шил сөжү уусан. Тэгээд байж байгаад манай байрны доор өөр нэг найз маань махны дэлгүүр ажиллуулдаг байсан тул тэнд очиж хөзөр тоглосон.

Тэнд байж байтал руу найз охин залгаад коко банана баарнаас ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 00 цаг 30 минутын орчим гараад Жем паласын доохон талд явж байтал үл таних 2 эрэгтэй бид хоёр дээр хүрч ирээд намайг үгийн зөрүүгүй шууд толгойг маань уургалаж байгаад одоо яасан бацаан минь, ярих юм байна уу? гэж хэлээд намайг дагуулаад коко банана баар луу дөнгөж хаалгаар нь оруулаад зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Цохиход нь газарт унаж таарсан бөгөөд үргэлжлүүлээд тэр хүн миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Өшиглөх үед нь би бага зэрэг ухаан санаа орон гаран болчихсон. Тэгээд ухаан ортол миний нүүр нил цус болчихсон найз хажууд байж байсан. Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд хамар хугарч, зүүн нүдний хэсэгт оёдол тавиулах шаардлагатай юм байна гэж хэлсэн.

Намайг зодсон хүн нь манай найз Шинэбаярын таньдаг ах ******* овогтой ******* гэж хүн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 10-11 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн:

“...2023 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө бид хоёр ******* дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласаас хүүхэд тосох гээд явж байхад зүс таних ******* гэх хүүхэд Коко банана баарнаас огтуу гарч ирээд бид 2-т агсам тавиад зодох гээд дайрч байгаад ийг заамдаж аваад түүний нүүрэн тус газарт 2 удаа цохисон. нь ухаан алдаад газар унахад ******* нь түүний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд ийн хамарнаас их хэмжээний цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1*******-19 дүгээр хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1. О.ийн биед зүүн ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор буланд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

      

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.******* нь 2023 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар палас төвийн хашаан дотор иргэн О.ийн нүүрэн тус газарт санаатайгаар гар болон хөлөөрөө цохисны улмаас эрүүл мэндэд нь "зүүн ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор буланд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Шихихутаг шүүх хуралдаанд: “...гэм буруу дээр маргахгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар палас төвийн хашаан дотор иргэн О.ийн нүүрэн тус газарт санаатайгаар гар болон хөлөөрөө цохисны улмаас эрүүл мэндэд нь "зүүн ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор буланд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

хохирогч О.ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ... найз ... руу найз охин залгаад коко банана баарнаас ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 00 цаг 30 минутын орчим гараад Жем паласын доохон талд явж байтал үл таних 2 эрэгтэй бид хоёр дээр хүрч ирээд намайг үгийн зөрүүгүй шууд толгойг маань уургалаж байгаад одоо яасан бацаан минь, ярих юм байна уу? гэж хэлээд намайг дагуулаад коко банана баар луу дөнгөж хаалгаар нь оруулаад зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Цохиход нь газарт унаж таарсан бөгөөд үргэлжлүүлээд тэр хүн миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. .

Намайг зодсон хүн нь манай найз Шинэбаярын таньдаг ах ******* овогтой ******* гэж хүн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 10-11 дүгээр хуудас/,

 

гэрч Б.ын: “...2023 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө бид хоёр ******* дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласаас хүүхэд тосох гээд явж байхад зүс таних ******* гэх хүүхэд Коко банана баарнаас согтуу гарч ирээд бид 2-т агсам тавиад зодох гээд дайрч байгаад ийг заамдаж аваад түүний нүүрэн тус газарт 2 удаа цохисон. нь ухаан алдаад газар унахад ******* нь түүний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд ийн хамарнаас их хэмжээний цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1*******-19 дүгээр хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1. О.ийн биед зүүн ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор буланд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч О.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт хохирогчийн зүгээс 15*******,5*******6 төгрөгийн хохирлын баримтууд гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс 400,000 төгрөгийн хохирол барагдуулсан гэх баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тухай зүйл хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах. Шүүгдэгч Э.******* нь 20******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн 2023/ШЦТ/13******* дугаартай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд тус тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор сольж 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж хохирлыг төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн 2023/ШЦТ/13******* дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд тус тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлж шийдвэрлэлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.*******, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн 2023/ШЦТ/13******* дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.*******т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

*******. Шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ