Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 

2024      03         04                                          2024/ШЦТ/96

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С, Б.Б, Р.Ц, Д.О, Ц.ЭТ, Б.Т

Шүүгдэгч М.Т, Д.Т, Д.Т, Г.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т, Д.Т, Д.Т, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2325001000275 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овогт М.Т, регистрийн дугаар

Монгол улсын иргэн, Б овогт Г.Э, регистрийн дугаар

Монгол улсын иргэн, Б овогт Д. Т, регистрийн дугаар

Монгол улсын иргэн, Б овогт Д.Т, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш баарны бүжгийн талбайд бүжиглэж байсан дүү М.БТг түлхлээ гэх шалтгаанаар маргалдан хохирогч Г.Эын үснээс зулгааж толгой, нүүр хэсэгт цохиж, харилцан зодолдож Г.Эын эрүүл мэндэд тархи доргилт, хуйх, баруун шанаанд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн завжинд 1 тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Э нь Д.Т, Д.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш баарны бүжгийн талбайд, бүжиглэж байхад түлхлээ гэх шалтгаанаар маргалдан хохирогч М.Тг зодож эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун сарвууны 5-р хурууны гүний нугалагч шөрмөсний тасрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Т нь Д.Т, Г.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш баарны бүжгийн талбайд, бүжиглэж байхад түлхлээ гэх шалтгаанаар хохирогч М.Тг зодож эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун сарвууны 5-р хурууны гүний нугалагч шөрмөсний тасрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Т нь Д.Т, Г.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш баарны бүжгийн талбайд,бүжиглэж байхад түлхлээ гэх шалтгаанаар хохирогч М.Тг зодож эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун сарвууны 5-р хурууны гүний нугалагч шөрмөсний тасрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:  

            -шүүгдэгч М.Тгийн мэдүүлсэн: 11.6 дугаар зүйлийн 1 гэсэн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Би Г.Эыг зодоогүй, намайг үсдэж татаж яваад давхараараа буйдан дээр унасан гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Г.Эын мэдүүлсэн: Тэр үед эхлээд Т нь намайг өшиглөсөн, үсэдсэн. Би бас үсдэж өшиглөсөн. Буйдан дээр давхралдаж унаад намайг цохиод байсан. Тэгээд салаад бид 3 ширээн дээрээ очсон байхад Т нь “гинж алга болсон” гээд ирээд Д.Т эгч өшиглөсөн. Бид 3 руу пивоны шил шидсэн гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Д.Тийн мэдүүлсэн: Тэр орой бид 3 бааранд пиво ууж эхлээд л бүжгийн талбайд бүжиглэх гэж гарсан. Гэтэл БТ нь М.Тд юм хэлээд, М.Т нь Г.Эыг өшиглөсөн. Миний цээж рүү түлхсэн. Тэгэхээр нь хөлөөрөө жийсэн гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Д.Тгийн мэдүүлсэн: Эд нарыг салгах л гэж би очсон. М.Тг ширээн дээр очиход нь би зодоогүй гэх мэдүүлэг,

-хохирогчоор М.Тгийн мэдүүлсэн:18,920,049 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд: хамрын муруй засах хагалгааны зардал 5,200,000 төгрөг, ажилгүй алдсан цалин хөлс 2,000,000 төгрөг, гарын шөрмөс залгах хагалгааны 2,500,000 төгрөг, цаашид хийгдэх 2 дахь хагалгааны зардал 6,500,000 төгрөг, алдагдсан гинжний үнэ 1,680,000 төгрөг, бусад зардал. Гарын хуруунд хиймэл шөрмөс тавьсан. Цаашид биений аль нэг хэсгээс авч шөрмөс залгана гэсэн гэх мэдүүлэг,

-хохирогчоор Г.Эын мэдүүлсэн: эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 эрүүгийн 2325001000275 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан: 

-хяналтын камерын бичлэгт үзлэг  хийсэн тэмдэглэл, камерын бичлэг /1-р хх-ийн 10-14-р тал/

-шүүгдэгч М.Тгийн хохирогчоор мэдүүлсэн...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчим найз Н, АнхТ нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Ш бааранд орж манай хоёр найз пиво уусан би харин уугаагүй хуурай дуу БТтай таараад хамт бүжиглээд байж байсан. Тэгээд БТ бид хоёрыг бүжиглээд байж байхад бид хоёрын хажуу талд бүжиглэж байсан биерхүү 3 эмэгтэй БТ бид хоёрыг ямар үнэтэй утас барьчихсан гичий вэ гэхээр нь би дүү БТг жоохон холдоод бүжиглэчих гэж хэлээд холдоод байж байхад тухайн 3 эмэгтэйгийн том биерхүү биетэй Э гэх эмэгтэй БТ бид хоёр дээр ирээд БТг түлхсэн. Тэгэхээр нь би тухайн Эд эмэгтэй хүн байж болиочээ согтуу байгаа юм уу гэхэд Э гэх эмэгтэй нь өөр нүдний шилтэй хамт явж байсан эмэгтэйтэйгээ хамт намайг үсдээд шар үстэй нүдний шилтэй эмэгтэй нь миний хоолой хэсгийг маажиж үснээс маань зулгаагаад байсан. Тэгээд тухайн Э гэх эмэгтэй нь шар үстэй нүдний шилтэй эмэгтэй миний үснээс зулгааж хойш нь түлхээд миний гэдэс болон хэвлий хэсэгт Э гэх эмэгтэй 2-3 удаа өшиглөж намайг хойш нь түлхэж байхад шар үстэй нүдний шилтэй эмэгтэй миний хэвлий хэсэгт 2 удаа өшиглөж байсан. Тэгээд үргэлжлүүлээд Э болон шар үстэй нүдний шилтэй хоёр эмэгтэй миний үснээс зулгаагаад явж байхдаа миний хамар хэсэгт 1 удаа хүчтэй цохисон хэн юугаар цохисныг нь би хараагүй ээ. Тэгээд тухайн баарны DJ-нийх нь урд талын ширээн дээр Э нь өөрөө тээглэж хойшоо унахдаа миний үснээс зулгаачихсан байсан намайг татаж унасан. Тэгээд би уначихаад Эын дээрээс босох гэхэд миний үснээс зулгаачихсан байсан болохоор би босож чадаагүй. Харин Э миний нүүр болон толгой хэсэгт гараараа 3-4 удаа цохиж, толгойгоороо мөргөсөн. Тэгээд Э бид хоёрыг буйдан дээр байхад миний ард талаас хар өнгийн куртиктэй гартаа пиво барьчихсан том биетэй эмэгтэй хүн миний толгой хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгээд БТ намайг салгаж авах гээд ирэхэд Этай хамт явж байсан нүдний шилтэй шар үстэй эмэгтэй БТг үснээс нь зулгааж газар унагааж байгаад толгой өвдгөөр нь өшиглөж харагдсан. Тэгээд байж байтал тухайн баарны хамгаалагч болон эзэн нь ирж дуугаа зогсоож гэрлээ асааж бид нарыг салгасан. Би тухайн үед задгай энгэртэй цамцтай явж байсан болохоор Эаас салчихаад хүзүүгээ барьж үзтэл миний гинж байхгүй болсон байсан.. Тухайн зодоон болсон өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний баруун талын гарын сарвуу хэсэг рүү Т гэх эмэгтэй 2-3 удаа өшиглөсөн тэрнээс болж миний баруун гарын чигчий хурууны шөрмөс тасарсан тул би өөрийнхөө баруун гарын чигчий хуруунд учирсан хохирлыг Т гэх эмэгтэйгээс гаргуулж авмаар байна. Харин хамарт учирсан хохирлоо би Эаар гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг, /1-р 89-93-р тал, 2-р хх-ийн 110-111-р тал/

-Шүүгдэгч Д.Тийн хохирогчоор мэдүүлсэн:..2023 оны 01 сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Ш бааранд Э, Т нарын хамт орсон. 3 ширхэг пиво авсан бүжгийн талбайд бүжиглэж гинжээ алдсан гэх эмэгтэй хүний дүү нь намайг хэд хэдэн удаа түлхэж явсан. Тэгээд бид хэд бүжиглэж байхад тэр эмэгтэй Эыг хүрч ирээд жийгээд унагаагаад баахан эмэгтэй хүмүүс Эыг тойроод үсдэлцээд зодолдож байсан. Би баарны хамгаалагч DJ нарт салгаач гэж хэлээд бид нар салаад ширээн дээр сууж байхад тэр эмэгтэй ирээд намайг доромжлоод буйдан дээр гараад над руу пивоны шил шидээд тэр нь Эын хажуугаар гараад хагарсан. Тэгээд тэр эмэгтэй гинж алга болсон гэж хэлээд бид нараас гинжээ нэхээд байсан. Гомдолтой байна. Өөрсдөө эхэлж хэл амаар доромжилж биед халдчихаад одоо өөрсдөө хохирогч болоод яваад байна. Мөн гинжээ алга болгосон гээд хайж байхдаа Төгөлөөс авсан гэж ярьж байснаа одоо болохоор Мөнгөнзавъяагаас авсан гэж хэлж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-р тал/

 -гэрч Б.Бгийн мэдүүлсэн:... Юунаас болж маргалдсныг нь мэдэхгүй, нэг харсан 2 нүдний шилтэй охинтой хамт явсан бүдүүн эмэгтэй гинжээ алдсан гэх эмэгтэйг өшиглөөд бөөн юм болохоор нь баарны дуугаа аваад гэрлээ асаасан чинь гинжээ алдсан гэх эмэгтэйг бүдүүн охин үснээс зулгаасан буйдан дээр унагаасан байсан. Тэгсэн чинь нэг нүдний шилтэй охин БТг үсдээд газар унагаачихсан. Тэгснээ толгой руу нь өшиглөсөн. Тэгэхээр нь би яаж байгаан чи гээд тэр нүдний шилтэй охиныг БТгаас салгасан юм. Тэгсэн хамгаалагч нар ирээд гинжээ алдсан болон бүдүүн эмэгтэй 2-ийг салгаж байсан. Дараа нь дахиад маргалдсан гэсэн гэхдээ би хараагүй. Би огт хараагүй, дараа нь бас гинж алга болчихлоо гээд хайгаад байсан. Тэгэхэд гинжний нэг цагираг олдсон гэж сонссон, олсон гэх цагирагийг гинжээ алдсан гэх эмэгтэй бариад явж байхад нь харахад жижигхэн юм барьсан байсан. Манай баарны бүх ажилчид бараг гинжийг хайсан боловч олдоогүй.Намайг харахад гинжээ алдсан гэх эмэгтэй бүдүүн охинд үсдүүлээд буйдан дээр унаж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-р тал/

 

-гэрч Ж.Нгийн мэдүүлсэн:..2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн үед найз Т, найз АнхТ нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Ш бааранд орж АнхТ бид хоёр 0,5 литрийн нэг нэг шилтэй пиво уугаад сууж байхад манай найз Т тухайн баарны бүжгийн талбай дээр таньдаг хүмүүстэйгээ бүжиглэх гээд босоод явсан. Удалгүй 10-20 минутын дараа манай найз Т буцаж ширээн дээр ирэхдээ хамраас нь цус гарчихсан, хамар нь хавдчихсан үс нь сэгсийж үсдүүлсэн байдалтай ширээн дээрээ ирсэн. Тэгээд Т буцаж ширээн дээр ирэхдээ бид хоёрыг та хоёр цуг явж байж хүн харахгүй би хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би хаана ямар хүмүүст зодуулсан юм гэж асуугаад Тг дагуулж очиж уулзахад согтчихсон байдалтай 3 эмэгтэй хүн байсан. Тэгэхээр нь тухайн 3 эмэгтэй хүнд хандаж та нар яагаад манай найзтай маргалдаж яагаад манай найзыг зодож байгаан адилхан эмэгтэй хүмүүс байж гэхэд миний өөдөөс тухайн 3 эмэгтэй танай найз чинь намайг цохисон гэж над руу дайраад байсан. Тэгээд камер шүүнэ, цагдаа дуудна гээд байж байхад нэг нүдний шилтэй охин Тгийн давсаг руу хүчтэй өшгилөөд үснээс нь зулгаагаад доороо оруулсан. Манай найз ирээд бид 2 салгаад аваад явсан. Тэрнээс хойш бол дахиж зодоон болоогүй. Би Тг хэн цохисныг хараагүй бүжгийн талбай дээр цохиулчаад ирсэн. Анх бүжгийн талбайгаас ирэхдээ гинж алга болчихлоо бүдүүн охин намайг заамдаад чирэхдээ тасдчихлаа гэж хэлсэн. Бид нар гинжийг нь хайсан боловч олоогүй. Харин гинжний түгжээ кольцоог олсон. Т гинжтэй байсан би харсан, бүдүүн орц ихтэй түлхүүрний хэлбэртэй колунтай монедан гинж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22, 94-95-р тал /

гэрч О.О мэдүүлсэн...нэг хурууны шөрмөс учраас дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Гэвч гарын хүч хэвийн хэмжээнээс багасаж хүчгүй болдог. 14 хоногийн дараагаас хуруу нь нугарахгүй болохоос ямар нэгэн өвдөлтгүй болчихдог учраас хэвийн хүн шиг л явна гэсэн үг. 2023 оны 1 сард гэмтсэн хүн 2023 оны 8 дугаар сар хүртэл хэвийн хүн шиг явах боломжтой” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 248-249 тал/,

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 29-р тал/

-шүүгдэгч М.Тгийн биед гэмтэл учирсныг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт өвчний түүхийн хуулбар / хх-ийн 1-р 32-49-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг /Г.Эаас гаргасан 6ш гэрэл зураг, 2ш НӨАТ баримт/ хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 50-51-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг / М.Тгаас гаргасан 7ш НӨАТ баримт, 1ш гэрэл зураг /хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 57-82-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг/ М.Тгаас гаргасан 1ш гинжний цагираг гэх шаргал өнгийн металл зүйл/ хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 83-р тал/

-шүүгдэгч Г.Эын хохирогчоор мэдүүлсэн:...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би үеэл эгч Т, дүү Т нарын хамт 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Ш бааранд орсон. Тэгээд бид нар орж суугаад 0,5 литрийн нэг нэг шилтэй пиво авч бага зэрэг ууж байгаад босож бүжгийн талбай дээр нь бүжиглэж байхад үл таних хоёр эмэгтэй бид гурвыг тойроод мөрлөөд түлхээд байсан. Тэгэхээр нь би нэг эмэгтэйд нь жоохон зайтай бүжиглэчих гэхэд цаанаас нь Т гэх эмэгтэй ирээд намайг шууд хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би тухайн Т гэх эмэгтэйг зөрүүлээд гэдэс хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд Т нь намайг үсдэж миний үснээс зулгааж намайг хойш нь буйдан руу унагааж миний дээрээс толгой болон нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж миний хүзүүг маажсан. Тэгэхэд тухайн бааранд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би эгч дүү хоёртойгоо буцаж ширээн дээрээ ирээд сууж байхад Т гэх эмэгтэй бид нарын сууж байсан ширээн дээр ирээд манай эгч Тийг өшиглөсөн. Тэгэхэд манай эгч зөрүүлээд Тг нэг өшиглөж байсан. Би хаашаа өшиглөснийг нь хараагүй. Тэгээд бид нар Т гэх эмэгтэйгээс салаад тухайн баарнаас гарах гэж байхад Т нь буцаж бид нарын сууж байсан ширээн дээр ирээд миний гинж алга болчихсон байна цагдаа дуудна гэхээр нь бид нар цагдаа дуудчихсан гэж хэлээд зогсож байхад Т гэх эмэгтэй нь нөхөр нь гэх залуу тухайн бааранд орж ирээд эгч, дүү бид гурвыг халтар гичийнүүд гэж хараагаад байж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-88-р тал/

-гэрч М.БТгийн мэдүүлсэн:....2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчим найз Х, И, А нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Ш бааранд орсон. Тэгээд намайг бааранд надтай хамт фитнест явдаг байсан Т эгч 2 эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Тэгээд манай эгч Т над дээр хамт бүжиглээд зогсож байсан тухайн үед би өндөр өсгийтэй гуталтай явж байсан болохоор бүжгийн талбай дээр намайг хүн ар талаас маань түлхэж би халтираад би эгч Тгаас холдож явчихаад буцаж Т эгч дээр ирэхэд манай эгчийг том биетэй эмэгтэй хүн үснээс зулгаагаад хойд тал руугаа чирээд манай эгч болохоор гарыг нь тавиулах гэж зууралдаж байгаад тэр хоёр талдаа байсан буйдан руу унаж байсан. Тэгээд манай эгч Т доод талд нь нэг эмэгтэй хүн орчихсон дээрээс нь дахиад хоёр эмэгтэй үснээс нь зулгааж байсан тэгэхээр би болиоч гэж хэлээд очиход нэг эмэгтэй нь миний үснээс зулгааж намайг газар унагаагаад миний толгой хэсэгт өвдгөөрөө 2 удаа цохисон. Тэгэхэд тухайн баарны DJ хийж байсан залуу ирж намайг салгасан. Тэгээд би тухайн хүмүүсээс холдож өөрийнхөө сууж байсан ширээн дээр ирж суусан. Тэгэхэд тухайн баар дуугаа зогсоочихсон гэрлээ асаачихсан байсан.Тэгээд би хамт явж байсан хүмүүстэйгээ баарнаас цагдаа дуудчихсан байна хүлээж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээж байхдаа тухайн баарны текин дээр  очиход намайг үсдэж толгой өвдөгөөрөө цохисон эмэгтэй дахиж ирж миний нуруу хэсэгт гараараа 1 удаа цохиж түлхээд байсан. Тэгэхэд Т эгч миний гинж алга  болчихлоо гэхээр нь би Т эгчтэй хамт гинжийг нь хайлцаж байхад удалгүй цагдаа ирсэн... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-р тал/

-гэрч Б.Н мэдүүлсэн:...Тэгээд байж байтал Т нь хамт сууж байсан 2 хүүхэн, мөн Золжаргал нарын хамт бүжиглэх гээд явсан. Тэгээд тэд нар нэг нэгээрээ ирж ширээн дээр суусан бөгөөд Т нь хамгийн сүүлд ирсэн. Тэгтэл Т нь би зодуулчихлаа шүү дээ та нар хаачсан юм бэ гэж хэлсэн бөгөөд түүний хамарнаас  цус гарч байсан. Тэгээд Т нь хамт явсан 2 хүүхэнтэйгээ цуг зодоон болсон хэсэг рүү явсан. Тэгээд байж байтал Т сандал дээр гараад муудалцсан хүүхнүүд рүүгээ хоосон усны хуванцар сав шидсэн юм. Тэгэхээр нь би явж очоод  тэд нарыг салгасан бөгөөд тэд нар  намайг очиход хоорондоо  муудалцаж байсан юм. Тэгээд л би баарнаас гараад явчихсан юм. маргааш нь харин Тгийн хүзүүний гинж алга болсон гэдгийг түүнээс мэдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-р тал/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130 дугаартай шинжээчийн:... М.Тгийн биед баруун гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгтогтоохжурмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хамрын таславчийн муруйлт оношлогдсон нь хуучин гэмтэл байхаар байна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 110-114-р тал/

-Шинжээч Ч.Б мэдүүлсэн:.. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр М.Тгийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд 3 хонгийн өмнө хүнд зодуулсан гэх ба 2 өдрийн дараа хийлгэсэн толгойн компьютер томографийн шинжилгээнд хамрын ясанд илэрхий шинэ хугаралгүй, инпланттай хамрын таславч баруун тийш муруйлттай, хамрын дайвар хөндийн агааржилт хэвийн гэжээ. Үзлэгээр толгой өвдөнө гэсэн зовиуртай биеийн байдал хөнгөн хархад баруун гарын чигчий хуруу алганы хэсэгг /сарвуу/ цус хуралттай, нүүр хэсгээр илрэхий харагдах хавдсан, цус хурсан, гэмтэл байгаагүй. Иймд 3 хонгийн өмнөх хамрын таславчийн муруйлт байх боломжгүй ба уг гэмтэл нь хуучин гэмтэл ба үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Шүүх эмнэлэгт хиймэл эрхтэн буюу хамрын инплант, шүд хиймэл үе тулгуур эрхтэнд гэмтлийн зэрэг тогтоодоггүй... Чих хамар хоолойн эмчийн үзлэг хэсэг бичигдээгүй буюу хамрын ясны шинэ хугарал, таславчийн муруйлтыг ямар шинжүүдээр шинэ гэж оношлосон нь нотлогдоогүй шууд хамрын ясны шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт гэсэн онош тавьсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-118-р тал/

-Эмнэлэгт иргэнийг /М.Т/ илгээх цахим бүртгэлийн маягт /1-р хх-ийн 126-127-р тал/

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 366 дугаартай:... М.Тгийн биед хамар ясны хугарал, баруун алга, сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №130 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байжээ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 129-133-р тал/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны 134 дугаартай:... Г.Эын биед тархи доргилт, хуйх, баруун шанаанд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн завьжинд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-139-р тал/

-“Бейкер Тилли Далайван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/02.07 дугаартай... 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үнэлгээ хийгдсэн монетон гинжний үнэлгээ 1,680,000 төгрөгөөр үнэлэгдэв... гэх дүгнэлт /1-р хх-ийн 143-17-р тал/

-“Ү” ХХК-ний түрээсийн гэрээний хуулбар /2-р хх-ийн 27-р тал/

-М.Тгийн эзэмшлийн 5127110913 дугаар ХААН банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 30-49-р тал/

-Хохирогч М.Тгийн амбулаторын картны хуулбар, үзлэг оношилгоо, хохирол төлбөрийн баримтууд /2-р хх-ийн 50-60-р тал/

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухй тэмдэглэл, зураг /2-р хх-ийн 93-99-р тал/

-гэрч М.БТгийн дахин мэдүүлсэн:.. Г.Э, Д.Т гэх хоёр эмэгтэй хамт явж байсан нэг эмэгтэйтэйгээ нийлж 3-уулаа манай хуурай эгч Тг үснээс нь зулгааж гараараа цохиод байсан яг хаашаа хаашаа цохиж байхыг нь хараагүй ээ. Би салгах гэж очиход Э гэх эмэгтэйтэй хамт явж байсан Т гэх эмэгтэй дахиад нэг эмэгтэй хоёр нийлж миний үснээс зулгааж намайг газар унагаасан. Зодоон болоод дууссаны дараа зогсож байхад Э гэх эмэгтэй баруун талын гар руу нь 2-3 удаа өшиглөж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-р тал/

-гэрч Б.Г мэдүүлсэн:..2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 23 цөг өнгөрч манай баар хаах дөхөж байх үед би Б солигдож Б бааранд DJ хийж байсан. Би Б солигдоод DJ текний хажуу талын буйдан дээр амарч байсан. Тэгэхэд Б дуугаа зогсоож заалны гэрэл асаасан яг хэдэн цаг минутанд дуугаа зогсоож гэрлээ асаасныг санахгүй байна. Тухайн үед манай бааранд дотор бүжгийн талбайн урд нүүр хэсэгт хэдэн эмэгтэй хүн маргалдаад зодолдоод байх шиг байсан. Би тухайн хүмүүсийг  ямар хүмүүс хоорондоо яаж зодолдож нэгнийхээ хаашаа цохиж байсныг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105-р тал/

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны 972 дугаартай:..М.Тгийн биед баруун сарвууны 5-р хурууны гүний нугалагч шөрмөсний тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох жрумын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... /2-р хх-ийн 111-114-р тал/

-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай:...М.Тгийн биед хамар ясны хугарал, баруун алга, сарвуунд цус хуралт  гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 117-120-р тал/

-Шинжээч Ч.Б мэдүүлсэн:... 2023 оны 01-р сарын 17-ны өдөр М.Тгийн биед гэмтлийн зэрэгтогтоох үзлэг хийхэд 3 хоногийн өмнө бусдад зодуулсан гэсэн ба М.Тгийн нүүр хэсэгт буюу хамрын хэсэгт ил харагдах хавдаж, хөхөрсөн зүйлгүй байсан, бусдад зодуулсан гэснээр хойш 2 хоногийн дараа хийлгэсэн толгойн компьютер томографийн шинжилгээнд хамрын ясанд илэрхий шинэ хугаралгүй, импланттай /хиймэл гадны биет/, хамрын таславч баруун тийш муруйлттай, 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн, хамар дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн гэсэн нь хуучин гэмтлийн шинжүүд байна. Чих хамар хоолойн эмчийн үзлэг хэсэг бичигдээгүй буюу хамрын ясны шинэ хугарал, таславчийн муруйлтыг ямар шинжүүдээр шинэ гэж оношлосон нь нотлогдоогүй шууд хамрын ясны шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт гэсэн онош тавьсан байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 128-р тал/

-“Доктор Үүр”эмнэлэгийн тодорхойлолт, бүртгэлийн хуудас  /2-р хх-ийн 134-135-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтийг /М.Тгаас гаргасан хурууны хагалгааны үеийн зураг 2ш/ хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 176-177-р тал/

-“Доктор Үүр” эмнэлэгийн тодорхойлолт, хохирлын баримтууд /2-р хх-ийн 194-199-р тал/

-Шүүгдэгч М.Тгийн хохирогчоор дахин мэдүүлсэн:... Би Орхон аймгийн Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үзүүлж байсан. Дараа нь Улаанбаатар хотод байрлах Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлж байсан. Тэгэхэд намайг баруун гарын шөрмөсний гэмтэл гэж хэлж байсан. Дараа нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дахин Гэмтэл согог судлалын үндсэний төвд үзүүлэхэд мөн адил миний баруун гарын шөрмөс гэмтсэн байна гэж хэлж байсан. Дараа Улаанбаатар хотод “Доктор үүр” гэх хувийн эмнэлэгт 2 удаа үзүүлж 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баруун гарын 5-р хурууны гүн нугалагч, шөрмөсний хагалгаанд орж байсан. Хагалгаанд орсон бичлэг бол байгаа. Түүнээс гараа үзүүлж явж байхад зураг авхуулж байгаагүй яагаад гэвэл яс гэмтээгүй болохооргүй зургаар гарч ирэхгүй гэсэн тул зураг авхуулж байгаагүй ээ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 223-р тал/

-гэрч Ч.Э мэдүүлсэн:.. Би урд өмнө нь гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг “Ү" өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхад Г.Э гэж хүн жирэмсний хяналтад үзүүлдэг байсан. Би буруу санаагүй бол одоо бараг гурав төрчихсөн эмэгтэй байх ёстой. Ажил үүргийн хуваарийн дагуу үзлэг хийж байсан болохоор таныг яриад байхаар Г.Э гэж хүүхэн болов уу гэж бодоод байна. Би 2023 оны хавар 3, 4 сард Г.Э нь ургийн хөнгжил тодорхойлуулахаар ЭХО үзлэг хийсэн эсэхийг санахгүй байна. Хэрэв үзлэг хийсэн бол жижүүрт гарч байхдаа буюу төрхийн хүлээн авах тасаг дээр үзсэн байж магадгүй. Хэрэв тийм бол хүлээн авах тасгийн бүртгэл дээр бүртгэлтэй байгаа байх. Мөн өөрт нь ЭХО үзлэг хийсэн бланк дээр тэмдэглэл хийж өгсөн байх ёстой.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 225-226-р тал/

-гэрч Е.Т мэдүүлсэн:.. Таны надад харуулж байгаа өвчний түүх дээрх бичиг миний бичиг мөн байна. Энэ тэмдэглэл дээрээс харахад Г.Э нь асуумжид толгой өвдөнө, бөөлжинө, тэнцвэр алдана гэсэн зовиур хэлсэн. Бусдад зодуулж толгой руугаа хүчтэй цохиулсан гэх өгүүлэмжтэй байсан байна. Энэ хүнд мэдрэлийн үзлэг хийхэд гавал тархи 12 хос мэдрэл эмгэг өөрчлөлтгүй байсан. Гол илэрч байсан шинж тэмдэг нь хүүхэн харааны савлагаа буюу нистагм эерэг, тэнцвэр мэдрэхүйн хүрээнд эмгэг өөрчлөлтгүй байсан. Тархи доргилтын үед хүүхэн харааны савлагаа буюу нистагм илэрдэг. Гол илэрч байгаа шинж тэмдэг буюу хүүхэн харааны савлагаа нистагмыг үндэслэн тархи доргилт гэсэн онош тавьсан байна. Боксын тэмцээний явцад толгой руугаа хүчтэй цохиулаад унасан хүн дээр шүүгч очоод хуруугаа гозойлгоод хоёр тийш нь нь хөдөлгөөд тамирчныг тухайн хурууг дагуулж харуулж байдаг. Энэ нь хүүхэн харааны савлагаа буюу нистагм тархи доргилтын шинж тэмдэг байна уу гэдгийг үзэж байгаа хэлбэр юм. Г.Эын хүүхэн харааны савлагаа буюу нистагмыг мэдрэлийн алах дагуулж харуулах зарчмаар үзэж онош тогтоосон... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 228-229-р тал/

-гэрч Ч.М мэдүүлсэн:.. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 40-8 тоотод оршин суух хаягтай ФВ95112607 регистрийн дугаартай Ганбаатар овогтой Э гэж иргэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 5 дахь жирэмслэлтийн 4 дэх төрөлт, 12-13 долоо хоногтой хяналтад орсон. 5 дахь жирэмслэлтийн 4 дэх төрөлт гэдэг нь урд өмнө нь 4 удаа жирэмсэн болж 3 удаа төрж, нэг удаа зулбаж байсан гэсэн ойлголт юм. Г.Э нь жирэмсний хяналтад ороход ямар нэгэн зовиуртай байсан эсэхийг одоо санахгүй байна. ЭХО-д харуулаад ирсэн байх. Үүнээс хойш 7 хоногийн дараа Г.Э дахин ирж үзүүлэх ёстой байсан боловч ирээгүй. Тэгэхээр нь түүнтэй утсаар яриад шинжилгээнүүдээ өгсөн үү, хяналтандаа хэзээ ирэх вэ гэж асуухад би 3 дугаар сарын 17-ны өдөр зулбаж хувийн эмнэлэгт очиж цэвэрлэгээ хийлгэсэн гэж хэлсэн. Үүнээс хойш ирж уулзаагүй. Анх хяналтад орохдоо Г.Э нь зовиуртай байсан эсэхийг санахгүй байна. Хэрэв зовиуртай байсан бол хяналтын карт дээр нь тэмдэглэл хөтөлсөн байгаа. Хяналтын карт нь өөрт нь байгаа. Г.Э нь яг ямар учраас зулбасан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан 2023 оны хавар 05 байна уу 06 сард Г.Э надтай ирж уулзаад би хүнд зодуулсан. Цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Жирэмсэн байсан нь үнэн гэсэн тодорхойлолт хийгээд өгөөч гэхээр нь би түүнийг жирэмсэн байсан нь үнэн гэсэн бичиг хийж өгсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 238-239-р тал/

-гэрч А.Ж мэдүүлсэн:.. Намайг жижүүрийн үүрэг гүйтгэж байх явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугер бааранд алтан гинжээ хулгайд алдсан гэх дуудлага мэдээллийн дагуу би тухайн бааранд очиж ажиллахад. Тухайн баараар үйлчлүүлж байсан 4 эмэгтэй хүн хоорондоо маргалдаж муудалцаад зодолдсон нэг эмэгтэйгийнх нь гинж нь алга болчихсон гэж хэлсэн гинж нь алга болсон гэх Т гэх эмэгтэй гинжнийхээ хэлтэрхий гэж хэлээд жижиг шар өнгийн цагираг барьчихсан зогсож байсан. Тэгээд тухайн баарны хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд хоорондоо зодолдож байгаа хэсгийг нь үзэхэд гинж алга болсон гэх хэсэг харагдахгүй байсан... Тухайн зодооны асуудал нь гэмт хэргийн шижтэй биш зөрчлийн шинжтэй байна гэж дүгнээд би зөрчлийн байцаагчид хүлээлгэж өгсөн тул би драгер багаж үлээлгэсэн талаар тэмдэглэл бичиж өгөөгүй. Т, Т гэх хоёр нь камерын бичлэг үзэхэд зодоонд оролцож байгаа үйлдэл харагдахгүй байсан тул драгер багажаар согтолтын зэргийн үзээгүй ээ. Тухайн дуудлага өгсөн үед нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 00 цагийн орчим дуудлаганд очих үед Т гэх эмэгтэй надад миний алга болсон гинжний хэлтэрхий гэж надад өгч байсан би тухайн гинжний хэлтэрхийг маргааш нь яаж буцааж өгөхөө мэдэхгүй тухайн холбогдох утасны дугаар байхгүй байсан болохоор өөртөө хадгалж байсан. Дараа нь 2023 оны 03 дугаар сард Т гэх эмэгтэй нь надаас өөрөө ирж гинжнийхээ хэлтэрхийг авч байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 243-р тал/

-Эд зүйлд/ “Фитнес ирц” гэсэн  бүртгэлийн дэвтэрт/ үзлэг хийсэн тэмдэглэл , “Ц” фитнес клубын ирцийн дэвтрийн хуулбар /3-р хх-ийн 10-22,24-33-р тал/

-шүүгдэгч Г.Эын 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн болон амбулторын гэмтэл, мэдрэлийн кабинетын эмчид үзүүлсэн эмчийн үзлэгийн хуудасны хуулбар /3-р хх-ийн 35-39-р тал/

-шүүгдэгч М.Тгийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш БОЭТөвийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн хуудасны хуулбар /3-р хх-ийн 47-51-р тал/

-шүүгдэгч М.Тгийн “Д” эмнэлэгт үзүүлж хагалгаанд орсон талаарх өвчний түүхийн хуулбар /3-р хх-ийн 53-56-р тал/

-Эд зүйл/баримт бичиг, гомдол мэдээл, бусад баримтыг/ М.Тгаас гаргасан диск 1ш, рентген зураг 1ш/ хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 59-р тал/

-Ганбаатар овогтой Э нь 2023 оны 03 дугаар сарын 14-нд жирэмсний хяналтад шинээр орсон ба 03 дугаар сарын 17-ны өдөр зулбасан. Мандах эмнэлэгт үзүүлж цэвэрлүүлсэн тухай “Ү” ӨЭМТөвийн эмч Ч.Мягмарсүрэнгийн тодорхойлолт /3-р хх-ийн 69-72-р тал/

-Эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 73-р тал/

-Г.Эын амбулториор эмчлүүлсэн картны хуулбар /3-р хх-ийн 74-76-р тал/

-шүүгдэгч Г.Эын яллагдагчаар мэдүүлсэн... Т гэх эмэгтэй нь хүрч ирээд шууд миний баруун гуя хэсэг рүү өшиглөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний хөл рүү өшиглөсен. Тэгтэл Т нь намайг үсдээд буйдан руу түлхсэн бөгөөд миний ард нэг хөл таараад би хойшоо унасан. Тэгэхдээ би буйдан дээр унасан бөгөөд миний дээрээс Т орж ирсэн. Тэгснээ Т нь миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон юм. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа түүний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл тэнд байсан хүмүүс ирээд бид хоёрыг салгасан юм. Ингээд би өөрийн ширээн дээрээ очоод сууж байтал Т ганцаараа ирээд надтай хэрүүл хийгээд байсан. Тэгтэл Т эгч Тд хандан “чи цаашаа яв” гэтэл Т нь Т эгчийг хэл амаар доромжлсон байсан. Т эгч тэгтэл Тгийн хөл рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн юм. Т тэгтэл цаашаагаа яваад буйдан дээр гарсанаа бид нар луу пивоны шил шидсэн бөгөөд тэгтэл тэр шил нь миний урд шалан дээр унаад хагарсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-163-р тал/

-шүүгдэгч М.Тгийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Тэгээд байж байтал тэр 3 хүүхний өндөр нь буюу Э нь хэл амаар БТг доромжлоод гараараа цээж рүү нь 1 удаа цохиод авсан юм. Тэгэхээр нь би тэдгээрт хандан “эмэгтэй хүмүүс байж олон нийтийн газарт боловсон байгаач ээ” гэтэл Э намайг үсдээд давхар хөлөөрөө жийгээд ороод ирсэн. Тэгтэл хажуу талаас хамт явж байсан шар үстэй, нүдний шилтэй Т гэгч нь намайг давхар цохиод ороод ирсэн юм. Э тэгээд намайг чирсэн бөгөөд тэрээр буйдан дээр тээглээд миний доор буйдан дээр унасан. Буйдан дээр унахаас өмне миний хамар луу Т нь цохисон бөгеөд хамарнаас цус гарч эхэлсэн. Э тэгээд миний үснээс зулгаачихаад тавихгүй байсан. Мөн миний араас Эын найз гэх гартаа пиво барьчихсан согтуу хүүхэн нь намайг цохиод байсан юм...би гинжээ авъя гэтэл Э нь “та нар цагдаагаа дууд, би ялтай хүн ялаа авна” гээд байсан. Бүх цагдаа нар миний тал гээд орилоод байсан. Би чиний гинжийг мэдэхгүй гэж Э хэлсэн. Тэд нараас би “гинжийг маань гаргаад өгчих” гэтэл тэр 3 бид нарыг хулгайч гэж бодоо юу гээд Т нь миний хэвлий рүү 2 удаа, эгч нь гэх бор үстэй, нүдний шилтэй хүүхэн нь намайг үсдэж хэвлий рүү өшиглөсөн. Э нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. Тэгээд би сүүлд нь тэр 3 руу усны хуванцар сав шидсэн бөгөөд гэхдээ оноогүй юм. Тухайн орчмоор гинжээ хайж байтал бид нарын зодоон хийсэн газраас баарны эзэнгийн найз Оюунаа гэгч нь миний гинжний хэлтэрхийг олж өгсөн юм. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн бөгөөд би эргүүлийн цагдаад гинжнийхээ хэлтэрхийг өгсөн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176-177-р тал/

-шүүгдэгч Д.Тийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Т гэх эмэгтэй Э дээр очиж гэдэс хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөж үснээс нь зулгааж хойд талд нь байсан буйдан руу унагааж дээр нь гараад суучихсан дээрээс нь гараараа цохиж харагдсан. Тэгээд би салгах гэхэд манай дүү Т, БТ гэх эмэгтэйтэй бас хоорондоо барьцалдчихсан байсан. Тэгэхээр нь би Тг салгаж авчихаад Эыг очиж салгаж авах гэхэд тэнд байсан хүмүүс Эыг салгаад босгочихсон байсан. Тэгээд бид Э, Т хоёрыг авч сууж байсан ширээн дээрээ очоод явах гээд хувцасаа өмсөөд зогсож байхад Этай зодолдож байсан Т гэх эмэгтэй бид нар дээр ирж над руу чи намайг цохисон янхан гичий гэж орилоод над руу дайрч миний цээж хэсэг рүү гараараа түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлж Т гэх эмэгтэйгийн өвдөгний дээд хэсэг рүү нь 1 удаа хөлөөрөө жийсэн. Тэгэхэд Т гэх эмэгтэй бага зэрэг хойш болоод хойд талдаа байсан буйдан дээр гарч зогсоод ширээн дээр байсан пивоны шилийг авч Э руу чиглүүлж шидсэн боловч Эыг онолгүй газар унаж хагарсан…гэх мэдүүлэг /3-р хх-ийн 1-р тал/

-шүүгдэгч Д.Тгийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Тэгсэн чинь Т гэх эгч нь муухай хараад манай үеэл Эын хөл хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөж Э, Т хоёр нь хоорондоо нэгнийхээ үснээс зулгааж цаанаа байсан ширээ рүү унасан. Тэгэхээр нь би салгах гээд очсон. Тэгэхэд БТ нь мөн Т гэх эгчийгээ салгах гээд зогсож байсан. Тэгээд бид хоёр Т, Э хоёрыг салгах явцдаа БТ бид хоёр хоорондоо маргалдаж би БТгийн үснээс нь зулгаасан. Тэгэхэд хажуу талын ширээн дээр сууж байсан. эрэгтэй хүн БТ бид хоёрыг салгасан. Тэгээд би БТгаас салахад Э, Т хоёр бас салчихсан байсан болохоор Э, Т бид гурав сууж байсан ширээ лүүгээ явсан. Тэгэхэд Т гэх эмэгтэй нь миний гинж байхгүй болчихлоо гэж орилоод Т нь манай эгч Тийг цохих гэж гараа далайгаад хүрээд ирсэн. Тэгэх үед нь манай эгч Т нь гар юм уу хөлөөрөө өөрийгөө хааж хамгаалсан яг гараараа хамгаалсан юм уу хөлөөрөө юмуу гэдгийг нь би анзаарч харж чадаагүй ээ. Тэгэхэд Т гэх эмэгтэй нь хажуу талдаа байсан буйдан дээр гарч зогсоод ширээн дээр байсан пивоны 1 шилийг авч Эын зогсож байсан хэсэг рүү шидсэн боловч Эыг онолгүй ширээний доор унасан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 3-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

Шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч М.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт “Ш баарны бүжгийн талбайд бүжиглэж байхдаа дүү М.БТг түлхлээ гэх шалтгаанаар  Г.Этай маргалдан улмаар өшиглөхөд нь Г.Э урдаас нь өшиглөн үснээс зулгааж татахад Д.Т хажуунаас нь үсдэж цохисон ба М.Т, Г.Э нар давхралдан буйдан дээр унаж М.Т нь Г.Эын дээрээс цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйх, баруун шанаанд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн завжинд 1 тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

-зодооныг хүмүүс салгаж Г.Э нь Д.Т, Д.Т нар сууж байсан ширээн дээр очсон үед М.Т нь “миний гинж алга боллоо” гэж очиход  Г.Э, Д.Т, Д.Т нар цохиж зодсон ба М.Тгийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун сарвууны 5-р хурууны гүний нугалагч шөрмөсний тасрал бүхий хүндэвтэр гэмтэл хохирол учруулсан байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүд, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч нарын оношилгоо, эмчилгээний баримтууд, камерын бичлэг, бичлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хангалттай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч М.Тгийн үйлдлийн улмаас Г.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Эын... Тэгэхээр нь би нэг эмэгтэйд нь жоохон зайтай бүжиглэчих гэхэд цаанаас нь Т гэх эмэгтэй ирээд намайг шууд хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би тухайн Т гэх эмэгтэйг зөрүүлээд гэдэс хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд Т нь намайг үсдэж миний үснээс зулгааж намайг хойш нь буйдан руу унагааж миний дээрээс толгой болон нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж миний хүзүүг маажсан. Тэгэхэд тухайн бааранд байсан хүмүүс бид хоёрыг салгасан...гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны 134 дугаартай:... Г.Эын биед тархи доргилт, хуйх, баруун шанаанд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн завьжинд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно... гэх дүгнэлт, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн яаралтай тусламжийн үйлчилгээний бүртгэл, амбулаторын картны гэмтэл, мэдрэлийн кабинетын эмчид үзүүлсэн эмчийн үзлэгийн хуудасны хуулбар, шүүгдэгч Д.Тийн:..Тэгэхэд БТ гэх эмэгтэй нь цаашаа явж бүжиглэж байсан Т гэх эмэгтэйгийн чихэнд нь юм хэлж харагдсан тэгсэн чинь Т гэх эмэгтэй Эын гэдэс хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөж үснээс нь зулгааж хойд талд нь байсан буйдан руу унагааж дээр нь гараад суучихсан дээрээс нь гараараа цохиж харагдсан...гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Тгийн:.. Тэгсэн чинь Т гэх эгч нь муухай хараад манай үеэл Эын хөл хэсэг рүү нэг удаа өшиглөж Э, Т хоёр нь хоорондоо нэгнийхээ үснээс зулгааж цаанаа байсан ширээ лүү унасан... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, камерын бичлэг зэрэг нотлох баримтаар,

-шүүгдэгч Г.Э, Д.Т, Д.Т нарын үйдлийн улмаас М.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч М.Тгийн мэдүүлсэн:..Тэгэхээр нь би тухайн Э гэх эмэгтэйд эмэгтэй хүн байж болиочээ согтуу байгаа юм уу гэхэд Э гэх эмэгтэй нь өөр нүдний шилтэй хамт явж байсан эмэгтэйтэйгээ хамт намайг үсдээд шар үстэй нүдний шилтэй эмэгтэй нь миний хоолой хэсгийг маажиж үснээс маань зулгаагаад байсан. Тэгээд Э гэх эмэгтэй, шар үстэй нүдний шилтэй эмэгтэй миний үснээс зулгааж хойш нь түлхээд миний гэдэс болон хэвлий хэсэгт Э гэх эмэгтэй 2-3 удаа өшиглөж намайг хойш нь түлхэж байхад шар үстэй нүдний шилтэй эмэгтэй миний хэвлий хэсэгт 2 удаа өшиглөж байсан. Тэгээд үргэлжлүүлээд Э болон шар үстэй нүдний шилтэй хоёр эмэгтэй миний үснээс зулгаагаад явж байхдаа миний хамар хэсэгт 1 удаа хүчтэй цохисон хэн юугаар цохисныг нь би хараагүй ээ. Тэгээд тухайн баарны DJ-ийнх нь урд талын ширээн дээр Э нь өөрөө тээглэж хойшоо унахдаа миний үснээс зулгаачихсан байсан намайг татаж унасан. Тэгээд би уначихаад Эын дээрээс босох гэхэд миний үснээс зулгаачихсан байсан болохоор би босож чадаагүй харин Э миний нүүр болон толгой хэсэгт гараараа 3-4 удаа цохиж, толгойгоороо мөргөсөн...гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн мэдүүлсэн ... Юунаас болж маргалдсанг нь мэдэхгүй нэг харсан 2 нүдний шилтэй охинтой хамт явсан бүдүүн эмэгтэй гинжээ алдсан гэх эмэгтэйг өшиглөөд бөөн юм болхоор нь баарны дуугаа аваад гэрлээ асаасан чинь гинжээ алдсан гэх эмэгтэйг бүдүүн охин үснээс зулгаасан буйдан дээр унагаасан байсан... гэх мэдүүлэг, гэрч М.БТгийн мэдүүлсэн:..Тгаас холдож явчихаад буцаж Т эгч дээр ирэхэд манай эгчийг том биетэй эмэгтэй хүн үснээс зулгаагаад хойд тал руугаа чирээд манай эгч болохоор гарыг нь тавиулах гэж зууралдаж байгаад тэр хоёр ар талдаа байсан буйдан руу унаж байсан. Тэгээд манай эгч Т доод талд нь нэг эмэгтэй хүн орчихсон дээрээс нь дахиад хоёр эмэгтэй үснээс нь зулгааж байсан тэгэхээр би болиоч гэж хэлээд очиход нэг эмэгтэй нь миний үснээс зулгааж намайг газар унагаагаад миний толгой хэсэгт өвдгөөрөө 2 удаа цохисон.. гэх мэдүүлэг, гэрч Б.Номинцэцэгийн:.. Тэгтэл Т нь би зодуулчихлаа шүү дээ та нар хаачсан юм бэ гэж хэлсэн бөгөөд түүний хамарнаас  цус гарч байсан. Тэгээд Т нь хамт явсан 2 хүүхэнтэйгээ цуг зодоон болсон хэсэг рүү явсан... гэх мэдүүлэг,  Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130 дугаартай шинжээчийн:... М.Тгийн биед баруун гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгтогтоохжурмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хамрын таславчийн муруйлт оношлогдсон нь хуучин гэмтэл байхаар байна... гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 366 дугаартай:... М.Тгийн биед хамар ясны хугарал, баруун алга, сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №130 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байжээ... гэх дүгнэлт., Эмнэлэгт иргэнийг /М.Т/ илгээх цахим бүртгэлийн маягт,Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 366 дугаартай:... М.Тгийн биед хамар ясны хугарал, баруун алга, сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №130 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байжээ... гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны 972 дугаартай:....М.Тгийн биед баруун сарвууны 5-р хурууны гүний нугалагч шөрмөсний тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох жрумын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай:...М.Тгийн биед хамар ясны хугарал, баруун алга, сарвуунд цус хуралт  гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт, эмнэлгийн үзлэг, оношилгоо, хагалгааны баримтууд, эмнэлгийн тодорхойлолт, гэрэл зураг, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

 

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт нотлогдвол зохих байдал нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

-шүүгдэгч М.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй,

-шүүгдэгч Г.Э, Д.Т, Д.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай үйлдлээр халдаж хохирол учруулжээ.

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч М.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш баарны бүжгийн талбайд бүжиглэж байсан дүү М.БТг түлхлээ гэх шалтгаанаар маргалдан хохирогч Г.Эын үснээс зулгааж толгой, нүүр хэсэгт цохиж, харилцан зодолдож Г.Эын эрүүл мэндэд тархи доргилт, хуйх, баруун шанаанд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн завжинд 1 тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Э нь Д.Т, Д.Т нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн М.Тг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун сарвууны 5-р хурууны гүний нугалагч шөрмөсний тасрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдлүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул  шүүгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хохирогч М.Тгийн нэхэмжилсэн 18,920,049 төгрөгнөөс бодит гарсан зардал 10,920,000 төгрөг, М.Тгийн гинжний үнийг мөн шүүгдэгч нараас хуваан гаргуулах саналтай, цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав: М.Тгийн үйлдлийн улмаас Эын биед хөнгөн гэмтэл учирсан нь нотлогдоогүй. Рентген зураг авагдаагүй. 2-3 хүн зэрэг довтолсон, өөрийгөө хамгаалахын тулд үйлдэл хийсэн байж болно. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Нэхэмжилж буй 18,920,049 төгрөгийг гаргуулна уу. Цаашид гарах хагалгааны зардал 6,500,000 төгрөг, цалин хөлс 2,000,000 төгрөг, гинжний үнэ 1,680,000 төгрөг, хагалгаа хийлгэсэн зардал 2,500,000 төгрөг, эмийн болон замын зардал зэрэг багтсан гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т: М.Т нь Г.Эыг санаатай зодож гэмтэл учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Давхарлаж унасан үед гэмтэл авсан байж болзошгүй, эргэлзээтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч О.С: М.Тг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах үндэслэлгүй. Г.Э эхэлж халдсан, үсдэж унасан байдаг. М.Т нь Г.Эд хөнгөн гэмтэл учруулсан гэх тодорхой баримт байхгүй. Аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.ЭТ: Шүүгдэгч Г.Э нарыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг зөвшөөрөхгүй. М.Тгийн хурууны гэмтэл 1 сарын 13-ны шөнө учирсан эсэх нь эргэлзээтэй. Хэн учруулсан нь тодорхойгүй. Хэргийг анх М.Т өдүүлсэн, харилцан үсдэж хамт унасан. Санаатай нэгдсэн зүйл байхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О: Шүүгдэгч Г.Э нарыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг зөвшөөрөхгүй. Зодооныг М.Т эхлүүлсэн, гэмтлийг хэн учруулсан нь тодорхойгүй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц: Энэ үйлдэлд Д.Т оролцоогүй, хохирогчид халдаагүй. Бичлэгнээс үзэхэд М.Т баруун хөлөөрөө жийж зууралдсан. М.Тгийн гарын гэмтлийг хэн учруулсан нь тогтоогдохгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. М.Т нь тэр үед алтан гинжтэй байсан эсэх нь нотлогдоогүй гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

Шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгч нарын тайлбар дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв.

Хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь хэрэг гарсан газар болох “Ш” баарын хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр бүрэн хангалттай, эргэлзээгүй нотлогдсон. Шүүгдэгч нар олон нийтийн газарт үйлчлүүлж байхдаа санаатай маргаан зодоон өдөөж, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг. Шүүгдэгч М.Т нь Г.Эд үсдүүлж давхарлаж дээр нь унаад дээрээс нь цохиж буй үйлдэл хяналтын камерын бичлэгт бичигдэж үлджээ.

Мөн шүүгдэгч Г.Э, Д.Т, Д.Т нар М.Тг ширээн дээр нь очиход үйлдлээрээ санаатай нэгдэж хамжиж 3-уулаа цохиж зодож буй үйлдэл камерын бичлэгт бичигдсэн байна. Болсон үйл явдлын үед хохирогч М.Т, Г.Э нарын биед гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон.

Шүүгдэгч нарын эдгээр санаатай үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй, эргэлзээтэй” гэж мэтгэлцэж буй өмгөөлөгч нарын тайлбар ойлгомжгүй үндэслэл муутай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан ба, аргагүй хамгаалалтын хууль зүйн агуулга нь, тулгарсан, аюултай халдлага довтолгооны эсрэг, хамгаалах зорилго, сэдэлтэй үйлдэл юм.

Шүүгдэгч М.Т нь бүжгийн талбайд Г.Этай маргалдаж, улмаар хөлөөрөө жийх үйлдэл хийж зодооныг эхлүүлсэн байх тул “аргагүй хамгаалалт”-ын шинж үгүйсгэгдэнэ.

Түүнчлэн “М.Тгийн хурууны гэмтэл 1 дүгээр сарын 13-ны шөнө учирсан эсэх нь эргэлзээтэй. Хэн учруулсан нь тодорхойгүй” гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй юм.

 Хохирогч М.Т нь үйл явдлын дараа Орхон аймгийн БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлсэн үзлэгийн бүртгэл, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай дүгнэлтээр ...М.Тгийн биед хамар ясны хугарал, баруун алга, сарвуунд цус хуралт  гэмтэл учирчээ...” гэх анхны дүгнэлт /2-р хх-ийн 117-120-р тал/ гарсан, шинжээч Ч.Буянзаяагийн  “2023 оны 01-р сарын 17-ны өдөр М.Тгийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд 3 хоногийн өмнө бусдад зодуулсан гэсэн ба...” гэж мэдүүлэг, улмаар Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны 972 дугаартай:..М.Тгийн биед баруун сарвууны 5-р хурууны гүний нугалагч шөрмөсний тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох жрумын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... /2-р хх-ийн 111-114-р тал/ дүгнэлт, М.Тгийн амбулаторын картны хуулбар, үзлэг оношилгоо, хохирол төлбөрийн баримтууд /2-р хх-ийн 50-60-р тал/, гэрч О.О мэдүүлсэн ...нэг хурууны шөрмөс учраас дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Гэвч гарын хүч хэвийн хэмжээнээс багасаж хүчгүй болдог. 14 хоногийн дараагаас хуруу нь нугарахгүй болохоос ямар нэгэн өвдөлтгүй болчихдог учраас хэвийн хүн шиг л явна гэсэн үг. 2023 оны 1 сард гэмтсэн хүн 2023 оны 8 дугаар сар хүртэл хэвийн хүн шиг явах боломжтой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 248-249/, 1-р хавтаст хэргийн 35-р хуудаст авагдсан М.Тгийн гарын хурууны гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар, М.Тгийн биед 1 дүгээр сарын 13-ны шөнө “Ш” бааранд бусдад зодуулах үед баруун сарвууны 5-р хурууны гүний нугалагч шөрмөсний тасрал гэмтэл учирсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн болно. Эдгээр нотлох баримтуудыг няцаах, эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч М.Тг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Э, Д.Т, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

хэргийн нөхцөл байдал, гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн умаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага авч хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: хохирогчоор М.Т мэдүүлэхдээ: 18,920,049 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд: хамрын муруй засах хагалгааны зардал 5,200,000 төгрөг, ажилгүй алдсан цалин хөлс 2,000,000 төгрөг, гарын шөрмөс залгах хагалгааны 2,500,000 төгрөг, цаашид хийгдэх 2 дахь хагалгааны зардал 6,500,000 төгрөг, алдагдсан гинжний үнэ 1,680,000 төгрөг, бусад зардал. Гарын хуруунд хиймэл шөрмөс тавьсан. Цаашид биений аль нэг хэсгээс авч шөрмөс залгана гэсэн гэж,

-хохирогчоор Г.Э мэдүүлэхдээ: эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн ба шүүх, М.Тгийн нэхэмжлэлийн шаардлагаас, 2 дахь хагалгааны зардал 6,500,000 төгрөгийн хэсгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж,

алдагдсан гинжний үнэ 1,680,000 төгрөг, цалин хөлс 2,000,000 төгрөгийн хэсгийг тус тус нотолгоо хангалтгүй үндэслэлээр, 552,917 төгрөгний бензиний зардлын баримт нь хохирогчийн эмчилгээтэй хамааралтай эсэх нь тодорхойгүй, үнэлэх боломжгүй гэсэн үндэслэлээр тус тус нийт 4,232,971 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

хамрын муруйг засах хагалгааны гарсан зардал 5,200,000 төгрөг, гарын шөрмөс залгах хагалгааны зардал 2,500,000 төгрөг, эмийн  болон бусад зардал 392,000 төгрөг, нийт 8,092,800 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулахаар,

-хохирогч Г.Эын эмчилгээний зардал баримтаар 389,150 төгрөг гарсныг М.Тгаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нар шүүх хуралдаанаас завсарлага авч бүрэн төлж барагдуулсан байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагираг бүхий 1 ширхэг бөөрөнхий жижиг шаргал металл зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Тд буцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцаг, шүүгдэгч нараас гаргасан бичлэг бүхий флаш диск 2 ширхэг, М.Тгаас гаргаж өгсөн рентген зураг 1 ширхэг, томографикийн шинжилгээний хуурцаг 1 ширхэг, амбулаторын карт зэргийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

            1.Шүүгдэгч Б овогт Г.Э, Б овогт Д.Т, Б овогт Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

           -шүүгдэгч Х овогт М.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Э, Д.Т, Д.Т нарыг тус тус 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Д.Т, Д.Т нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч М.Тд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Э, Д.Т, Д.Т, М.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагираг бүхий 1 ширхэг бөөрөнхий жижиг шаргал металл зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Тд буцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцаг, шүүгдэгч нараас гаргасан бичлэг бүхий флаш, диск 2 ширхэг, М.Тгаас гаргаж өгсөн рентген зураг 1 ширхэг, томографикийн шинжилгээний хуурцаг 1 ширхэг, амбулаторын карт зэргийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Тгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,232,971 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, 6,500,000 төгрөгний хэсгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ