Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/109

 

2024       03          12                                          2024/ШЦТ/109

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 2325002990041 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г овогт Д.М /регистрийн дугаар: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2023 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа яуулдаг “С” зочид буудалд үйлчлүүлэхээр орж, улмаар зочид буудалд өрөө байхгүй гэж хэлсэн хохирогч Ө.Мтэй “өрөө гарга, манай нөхрийг цохиж түлхэлээ гэх шалтгаанаар гараараа түүний толгой хэсэгт цохиж зодож эрүүл мэндэд “...тархи доргилт, баруун гарын бугалганд цус хуралт”... бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Д.Мгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.Хохирол төлнө гэх мэдүүлэг,           

        - эрүүгийн 2325002990041 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

              -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-12-р тал/

             -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-р тал/

-хохирогч Ө.Мийн мэдүүлсэн: ...2023 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 56 минутад миний ажиллаж байсан С зочид буудалд гаднаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй гаднаас орж ирээд өрөө байна уу гэж хувцас нь цус болсон туранхай эрэгтэй... асуухаар нь би өрөө дууссан байна гэхэд бүдүүн залуу нь яахлаараа дуусчихсан байдаг юм, бүх хүмүүсээ одоо гарга би бүх мөнгийг нь өгье гэхээр нь тэгэх боломжгүй гэсэн чинь, тэр залуу “чи манай найз Мшаалгуул чи хачин болно чи ямар том байнаа“гэсэн чинь Мгэсэн залуу нь “чи намайг танихгүй байна уу би 3 дугаар микрийн од залуу байна” гэхээр нь би өөрийг чинь танихгүй юм байна гэхэд бүдүүн залуу нь “чи ресепшин хийдэг байж ямар том гичий вэ” гэхээр нь яг одоо та нар гарцгаа өрөө байхгүй байна гэхэд тухайн хүмүүстэй явж байсан эмэгтэй нь нээрээ байхгүй юм уу байлгачаач гэхээр нь нээрээ байхгүй замын хүмүүс амарч байгаа гэж хэлсэн...Нөгөө бүдүүн залуу дайраад байхаар нь би цаашаа бай гээд гараараа түлхсэн чинь дийлэхгүй байхаар нь хөлөөрөөө жийсэн чинь манай найз залуу өрөөнөөс намайг холдуулаад гараад ирсэн чинь бүдүүн залуу  манай найз залууг барьж аваад нилээд олон удаа толгой руу нь цохиод байхаар нь гарыг нь барьж аваад доош унагааж гарыг нь дараад авсан чинь дээрээс толгой болон нуруу хэсэгт олон удаа цохиод шатруу түлхэж унагаах гээд үсдэхээр нь би тухайн эмэгтэйгийн гуянаас нь зуурж байгаад дээшээ боссон чинь миний гуя руу өшиглөж цохиж байхад миний ээж Цдээд давхараас бууж ирээд юу болоод байгаа юм наад хүүхэд аллаа шүү дээ гээд намайг зодож байсан эмэгтэйд хандахад тухайн эмэгтэй манай ээжийг алгадаад авахаар нь би цагдаа дуудаач гээд орилоход ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн. Миний сэтгэл санаанд ямар нэгэн гэмтэл учраагүй. Шүх эмнэлэгийн байгууллагад үзүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-17, 19-р тал/

-гэрч Ч.Ц ”...Тухайн өдрийн орой 201 тоотын 00 өрөөнд ус алдаад цэвэрлэгээ хийж байсан чинь гэнэт хүмүүс зодолдож байгаа юм шиг ихээр чимээ гарахаар нь гайхаад доошоо буутал хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гурван хүн нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн хүмүүс тухайн үед надад туслаад хамт ажиллаж байсан миний төрсөн охин болох Ө.Мийг нэг жирэмсэн гэмээр эмэгтэй үсийг нь зүүн гартаа ороогоод ар гэдэргээ дарчихсан цохиж байгаа үйлдэл хийж байхаар нь салгасан чинь тухайн эмэгтэйн гарт миний охины үс туг тугаараа тасарчихсан гартаа барьчихсан ёс бус үг хэлээр хараан доромжилж байсан. Бүх зүйл хянадтын камерын бичлэгт бичигдсэн байгаа..гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

-гэрч М.Б мэдүүлсэн:.. Тухайн өдөр хадам ээж болох Ц ажиллуулдаг “С” зочид буудалд эхнэр Мийн хамтаар ресепшинээр ажиллаж байхад доод нэг давхарын өрөөнд намайг амарч байхад гадаа коридорт бөөн чимээ гараад байхаар нь гараад юу болж байааг хартал хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүмүүс манай эхнэр лүү хэл амаар доромжилж байхаар нь юу болоод байгаа юм гэхэд эхнэр өрөө байхгүй гэж хэлсэн чинь тухайн хүмүүс хэл амаар доромжлоод байсан юм байна лээ. Тэгэхээр нь би өрөө байхгүй гэж байна ш дээ та нар гарчих гэсэн чинь махлаг биетэй дээгүүрээ хувцасгүй хоёр гартаа шивээстэй залуу нь намайг заамдаж бариад авахаар нь би салгах гэтэл салахгүй байсан. Тэр хугацаанд өндөр туранхай шар арьстай залуу нь цуг явж байсан эмэгтэйтэйгээ нийлж манай эхнэрийг цохиж зодсон”... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 683 дугаартай “...Ө.Мийн биед тархи доргилт, баруун гарын бугалганд цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг хугацаанд үүсгэгдэх шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-р тал/

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1074 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-76-р тал/

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 368 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-86-р тал/

-Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгэрэ сарын 14-ний өдрийн 01/220315 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 152-р тал/

-Шүүгдэгч Д.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн”...Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй эрхээ эдэлмээр байна. Гэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирогчийг цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа би хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 60-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.М нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэгдсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” зочид буудалд хохирогч Ө.Мийг “өрөө гарга, манай нөхрийг цохиж түлхэлээ гэх шалтгаанаар гараараа түүний толгой хэсэгт цохиж зодон эрүүл мэндэд “...тархи доргилт, баруун гарын бугалганд цус хуралт”... бүхий хөнгөн хохирол учруулжээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Д.Мгийн үйлдлийн улмаас Ө.Мийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ө.Мийн мэдүүлсэн... дээрээс толгой болон нуруу хэсэгт олон удаа цохиод шатруу түлхэж унагаах гээд үсдэхээр нь би тухайн эмэгтэйгийн гуянаас нь зуурж байгаад дээшээ боссон чинь миний гуя руу өшиглөж цохиж байхад миний ээж Цдээд давхараас бууж ирээд юу болоод байгаа юм наад хүүхэд аллаа шүү дээ гээд намайг зодож байсан эмэгтэйд хандахад тухайн эмэгтэй манай ээжийг алгадаад авахаар нь би цагдаа дуудаач гээд орилоход ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Баттулгын мэдүүлсэн:... Тэр хугацаанд өндөр туранхай шар арьстай залуу нь цуг явж байсан эмэгтэйтэйгээ нийлж манай эхнэрийг цохиж зодсон”... гэх мэдүүлэг, гэрч Ч.Ц ”... миний төрсөн охин болох Ө.Мийг нэг жирэмсэн гэмээр эмэгтэй үсийг нь зүүн гартаа ороогоод ар гэдэргээ дарчихсан цохиж байгаа үйлдэл хийж байхаар нь салгасан чинь тухайн эмэгтэйн гарт миний охины үс туг тугаараа тасарчихсан гартаа барьчихсан ёс бус үг хэлээр хараан доромжилж байсан...гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 683 дугаартай дүгнэлт “...Ө.Мийн биед тархи доргилт, баруун гарын бугалганд цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг хугацаанд үүсгэгдэх шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

         Шүүгдэгч Д.Мн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.М нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг С зочид буудалд хохирогч Ө.Мийг зодож тархи доргилт, баруун гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, хохирогч хохирол нэхэмжилнэ гэсэн боловч баримт ирүүлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,

 -шүүгдэгч : гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн хохирлыг төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Эүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

    шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

 шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

шүүгдэгч: торгууль оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

3.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэлтөлбөрийн баримт ирүүлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдсэн бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд: Архи согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, олны дунд биеэ авч явах, бусадтай харилцах тухайд бие хүний төлөвшилгүй байдал нөлөөлсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ