| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-02-23 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч Т.Нансалмаа,
хохирогч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 2-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, ******* сум, дүгээр баг, тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, ******* овогт ******* Гал-Эрдэнэ, /РД:ИЮ10*******15/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2023 оны 0 дүгээр сарын 2-ний өдрөөс 2023 оны 0 дүгээр сарын 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хонгор морьт” нэртэй амралтын газрын тоот байранд хохирогч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, унтаж байх үед нь түүний дотоожны ташаа болон салтаа хэсгийг хутгаар зүсэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 0 дүгээр сарын 2-ний өдрөөс 2023 оны 0 дүгээр сарын 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хонгор морьт” нэртэй амралтын газрын тоот байранд хохирогч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, унтаж байх үед нь түүний дотоожны ташаа болон салтаа хэсгийг хутгаар зүссэн үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гал-Эрдэнийн өгсөн: “...Миний хувьд тухайн үед болсон үйл явдлыг сэжигтний мэдүүлгээ гараар бичиж өгсөн. Галбадрахтай хувийн таарамжгүй харилцаатай гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм шиг байна лээ. Болсон үйл явдлын талаар яривал. Би тухайн үед ажилгүй байсан учраас Сэлэнгэ аймгийн ******* сумд үйл ажиллагаа явуулдаг фитнес клубт явдаг байсан. Тэр өдөр клубээрээ салхинд гарна гэсэн зүйл яригдаад байхаар нь явсан. Тэгээд очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд Шижирдагина болон бусад гэрчүүдтэй тухайн орой танилцсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд өөр өөрсдийгөө танилцуулаад ярилцаад суусан. Миний хувьд ямар нэг нуусан зүйлгүй, цагдаагийн байгууллагад ажилладаг байсан одоогоор ажилгүй байгаа, 2 хүүхэдтэйгээ амьдардаг гэх мэт нууж хаасан зүйлгүй, янз бүрийн атгаг санаа зорилгогүйгээр ярилцаад суусан. Шөнийн 02 цагийн үед гадаа хүйтэн байсан учраас амралтын газрын байшин руу орсон. Тэнд нэлээд удаан хугацаанд суусан учраас амралтын байшин хүйтэн байсан. Би орж галыг нь асаагаад дулаацуулахад нь туслаад байж байсан. Байшин руу ороод тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас нойр хүрээд хохирогчийн мэдүүлэгт тусгагдсан шиг орон дээр суусан байсан. Шижирдагина буюу хохирогч тухайн үедээ уурлаад “ чи одоо яв” гээд байсан. Би тодорхой хэмжээний согтолттой байсан учраас надад онцгүй хандчихлаа гэж дүрс хийж уурлаад хараалын үг амнаас гарсан байх тэгээд яваад өгсөн. Би уг нь харина гэж хөдлөөд явж байгаад толгойд нэг тэнэг бодол орж ирээд өглөө сэрэхэд нь эвгүй байдалтай сэрэг дээ ч гэдэг юм уу тийм бодол төрсөн. Яг явж байхдаа бол бодоогүй эргээд очоод ярилцаж учир зүйгээ олох болов уу гэж бодоод очсон. Очоод байшингийн хаалгыг татаж үзтэл харанхуй байсан, бүгд амарцгаасан байсан. Яг орох байдал дээр толгойд яагаад тийм бодол орж ирснийг мэдэхгүй байна. Муухай бодол орж ирээд ямар ч байсан өөрт нь мэдэгдэлгүй дотоожийг нь тайлаад тэнд нь охиод гараад явчихвал өглөө эвгүй байдалтай сэрэх байх даа ч гэдэг юм уу тийм бодол төрсөн. Тэгээд өмнө орж гал түлж байхад мод цуулж байсан жижиг хутгаар өөрт нь мэдэгдэхгүйгээр дотоожийг нь татаж биеэс нь зайлуулж байгаад тасдаад дотоожийг авч байх явцад Шижирдагина сэрсэн. Би орон дээр нь суусан ч юм уу хувцсаа тайлсан зүйлгүй байсан. Чи яаж байна, зайл гэх мэт цочиж сандарч айсан хүн тэгж хэлнэ. Тэгэхээр нь би за уучлаарай гээд шууд гараад яваад өгсөн. Гарж явчхаад эргэж орж уучлалт гуйхгүй бол болохгүй байх гээд эргэж явсан. Удалгүй буцаж ороод өөдөөс баахан утасны гэрэл тусгаад байсан. Намайг чи зайл гэх мэт бөөнөөрөө л зайл гэж байсан. Би за уучлаарай гэж хэлчхээд шууд Сэлэнгэ аймгийн ******* сум руу хөдлөөд явсан. Тэрнээс би хохирогчийн эмзэг хэсэгт нь хүрсэн бэлгийн харилцаанд орох гэсэн санаа зорилго байгаагүй. Санаа зорилго байгаагүй талаараа сэжигтний гараар бичиж өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй яг бодит нөхцөл байдлыг санаж байсан үедээ бичиж өгсөн. Би тэгээгүй ч гэх юм уу нуусан, өөрийгөө зөвтгөх зүйл байхгүй. Маш тэнэг үйлдэл гаргасан гэхдээ энэ үйлдэл минь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан бусдыг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг бол арай биш болов уу л гэж бодож байна. Шүүх хэрхэн шийдэх нь шүүхийн эрхийн асуудал...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өгсөн: “...Гомдол санал байхгүй, эхний мэдүүлэгтээ би гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Болсон явдлын талаар ярихгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч ******* 2023 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 3 найзын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт 1 цагийн үед Хонгорморьт амралтын газарт ирсэн. Тэгээд ирээд хэсэг унтаж амарж байгаад орой босож ирээд хоол хийж идээд араас нь найзуудын хамт хоёр шил виски уусан. Бид нарыг сууж байхад 00 цагийн үед бид нарын байрлаж байсан байшингийн ард утсаар нэг залуу утсаар яриад зогсож байхаар нь бид нар дуудаж зургаа даруулсан. Тэр үед нөгөө залуу танилцаад хэсэг сууж байгаад бид нарын уух юм дуусаж байсан учраас Сэлэнгэ аймгийн төв рүү тухайн нүдний шилтэй залуутай манай найз Энх-Од бид гурав дэлгүүрээс юм авахаар ирээд 1 дарс авсан. Тэгээд буцаад амралтын газарт очсон бөгөөд манай байрны гадаа сууж тухайн залуу явсан. Тэгээд бид нар амрах гээд байж байтал буцаад нэг найзтайгаа нөгөө залуу ирсэн бөгөөд нэг том пиво барьж ирээд суухаар нь манай хамт явсан хоёр найз амарсан байсан учир би Энх-Одтой амрахаар байр лугаа орсон. Гэтэл нөгөө хоёр залуу манай байр луу дагаж орж ирсэн бөгөөд нүдний шилтэй залуу нь миний орон дээр хажууд ирж суугаад налахаар нь би шууд түлхсэн. Ер нь миний орон дээр хэвтэх гээд байхаар нь түлхсэн. Тэр үед хамт явсан залуу нь үүдэнд зогсож байсан бөгөөд нүдний шилтэй Галаа гэх залуу бид нарыг баахан хэл амаар доромжилж байгаад гараад явсан. Тэгэхээр нь амралтын газрын жижүүр ах руу залгаад цоож асуусан бөгөөд дотор талаас цоожлох цоож байхгүй байна гэсэн чинь гадаа нэг байшингийн хажууд мод байгаа түүнийг аваад цоожил гэхээр нь бид нар гарч явахаас залхуураад амраад өгсөн. Тэр үед цаг 01:30 болж байсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас унтсан байсан бөгөөд миний биед ямар нэгэн хүн хүрээд байх шиг болохоор нь би сэрсэн. Намайг сэрээд харах үед нөгөө Галаа гэж залуу сууж байсан бөгөөд их харанхуй байсан учир би айгаад чи юу хийж байгаа юм бэ гэсэн чинь шууд гараад яваад өгсөн. Миний хөнжлийг сөхөөд дотоожийг тайлсан байсан. Тэгэхээр нь би хажууд унтаж байсан Энх-Одыг дуудаж сэрээсэн бөгөөд болсон зүйлийг хэлсэн бөгөөд би өөрийн гар утсаа хайсан. Гэтэл миний гар утас олдоогүй бөгөөд удаагүй байтал машины гэрэл тусаад ирсэн бөгөөд дахиад нөгөө Галаа гэж залуу ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь би гар утсаа асуусан бөгөөд юу хийгээд яваад байгаа юм гэсэн чинь найз нь явлаа гэж хэлээд шууд гараад яваад өгсөн. Тэгээд бид нар амралтын газрын ах руу хэлсэн бөгөөд тухайн ах цагдаа дуудсан. Амралтын газрын ах орж ирээд өрөөний гэрэл асаасан бөгөөд тэр үед миний дотоож галын хажууд хажуу талын хутгаар зүсэж тайлсан байдалтай газарт байж байсан. Дээр нь өдөр нь бид нарын жимс зүсээд ширээн дээр тавьсан байсан хутга орны хөлд хөргөгч нь дээр байж байсан. Тэр хутгаар миний дотоожийг зүссэн байсан. Бид нар тухайн Галаа гэх залууг танихгүй. Орой гадаа сууж байгаад танилцсан бөгөөд тухайн үед Галаа гэж залуу одоо харилаа гээд зүгээр юм яриад хоёр хүүхэдтэй гээд юм ярьж байгаад салсан. Тухайн үед Галаа бас уусан байсан бөгөөд манай ширээн дээр ирж суугаад 1 пиво уусан. Өөр ямар нэгэн их юм уугаагүй. Миний биед ямар нэгэн учирсан гэмтэл байхгүй. Миний хувьд эхлээд за яах вэ гэж бодоод зүгээр өнгөрөөх гэсэн боловч хутгараа зүссэн байхаар нь айгаад цагдаад хэлсэн. Тэрнээс миний хувьд ямар нэгэн гомдол, санал гээд байх зүйл алга. Миний турсикийг хэн тайлсан гэдгийг би мэдэхгүй байна. Миний турсикийг хутгаар зүссэн байж магадгүй талаар мэдүүлэг өгсөн. Түүнээс биш би өөрөө хэн нэгэн миний турсикийг хутгаар зүссэн гэдгийг мэдэхгүй. Тухайн үед миний биед хэн нэгэн хүрээд байх шиг байхаар нь сэрээд хартал Галаа гэж өөрийгөө танилцуулсан залуу миний унтаж байсан орны хөл хэсэгт сууж байсан. Би сэрэх үедээ өөрийгөө турсикгүй байна гэдгээ мэдсэн. Тэгээд Галаа гэх залуу өрөөнөөс гараад явахаар нь би турсикээ аваад хартал хутгаар зүссэн ором байсан. Би уг өрөөнд байсан хүмүүсээс миний турсикийг тайлсан хүн байна уу гэж асуугаагүй. Мөн хэн нэгэн надад миний турсикийг тайлсан гэж хэлээгүй. Би өөрөө ороо засаад өмд, гутал, оймсоо тайлаад унтсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч гэсэн ухаан санаагаа алдталаа архи уугаагүй байсан. Тухайн өрөөнд би Энх-Од, Энхцэцэг, Бархас бид дөрөв уг өрөөнд байсан. Би Энх-Од, Бархас бид гурав 2 ор нийлүүлээд хамт унтсан. Харин Энхцэцэг тусдаа нэг орон дээр унтсан. Галаа гэж өөрийгөө танилцуулсан залууг бид нарын амарч байсан байшинд орж ирэхэд бид нарын хэн нь ч мэдээгүй, хамгийн түрүүнд хэн нэгэн миний биед хүрээд байх шиг болохоор нь би өөрөө сэрээд Энх-Одыг сэрээсэн. Тэр Галаа гэдэг нэртэй залуугаас “чи юу хийж байгаа юм бэ, зайлаач ээ” гэж хэлэхэд юу ч хэлээгүй гараад явсан. Тэгээд 5 орчим минутын дараа ахиж байшинд орж ирэхээр нь би түүнээс “миний гар утас хаана байна, чи энд юу хийж яваад байгаа юм бэ” гэж асуусан чинь “би яаж мэдэх юм бэ, за за найз нь явлаа” гэж хэлээд явсан. Намайг унтаж байхад хэн нэгэн миний биед хүрэх шиг болохоор нь би сэрээд " хартал би өөрөө дээшээ хараад унтаж байсан. Би сэрээд өндийх гэтэл тэр Галаа гэх залуутай нүүрээрээ тулсан. Түүний нэг гар нь миний баруун хөлийн гуян дээр дарсан байдалтай байсан. Би анх унтахдаа хөнжил нөмрөөд унтсан. Гэвч Галаа гэх залуу миний биед хүрээд сэрээд харахад хөнжил орны доод хэсэгт сөхөөд тавьчихсан байсан. Бид нарын амарч байсан байшингийн баруун талд байх модоор хийсэн ширээ сандал дээр бид нарыг сууж байхад Галаа гэх залуу миний хажууд суугаад миний нуруунд алгаараа хүрээд байхаар нь би түүнд болиоч гэж хэлж байсан. Өөр байдлаар уг залуу миний биед хүрээгүй. Уг залуу надад бэлгийн харьцаанд орох талаар яриагүй. Уг хутгыг надтай хамт Улаанбаатар хотоос ирсэн найз эмэгтэйчүүдийг хэн нэгэн л авчирсан байх. Уг хутгаар Бархас, Энх-Од хоёр уг байшинд байхдаа жимс зүсэх зэргээр хэрэглэж байсан байшингийн гол хэсэгт байсан ширээн дээр хамгийн сүүлд шилтэй огурцы задлах гэж хэрэглэж байсныг нь санаж байна. Би унтах үедээ уг хутга хаана байгаа гэдгийг хараагүй. Уг залуу надтай уулзаж ярилцаагүй харин над руу мессеж бичсэн байсан. Уг залуу “уучлаарай, би аймар согтуу байсан, би хэтрүүлчихсэн байна уучлаарай” гэсэн мессеж бичсэн байсан. Би тэр мессежийг устгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-1 дүгээр хуудас/,
Гэрч 2023 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 0 дүгээр сарын 2-ний өглөө Улаанбаатар хотоос 3 найзын хамт Сэлэнгэ аймаг ******* суманд очиж амрахаар ирээд өдөр 16 цагийн орчимд ирсэн тэгээд Сайхны хөтөл үзчихээд Сайхны хөтлийн ойролцоо Хонгорморьт амралтын газарт 0 тоот байранд байрласан. Тэгээд бид өдөр 17 цаг 30 минутын орчимд гадаа ширээ засаж суугаад юм идэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 21 цаг 03 минутад нэг залуу хажууд хүрч ирээд сайн байцгаан уу охидууд аа гэхээр нь бид зураг дараад өгөөч гээд танилцсан. Тухайн залуу өөрийгөө Галаа танилцуулсан. Тэгээд танилцаад хамт сууж юм ярилцаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн газраа нэлээн удаан сууж байтал тухайн залуугийн хамт фитнес-д явдаг юм гээд 2 залуу пиво бариад ирж суусан тэгэх үед тухайн 2 залууг дургүйлхэж явцгаа гээд явуулсан. Тэгээд орой 00 цагийн орчимд Галаа гэх залуу цамхаг үзүүлнэ гэж хэлэхээр нь үгүй орой болчихсон байна аа гэж хэлсэн чинь тэгвэл дэлгүүр орж уух юм авъя гээд би Шижирдагина болон Галаа гэх залуутай хамт дэлгүүр лүү яваад 1 шил архи аваад буцаад амралтын газартаа ирэхэд манай байрлаж байсан байшингийн урд тал өдөр нь ирээд хөөгдөөд явсан 2 залуу болон нэг том биетээ залуу нийлээд 3 уулаа зогсож байхаар нь машинаас буугаад та 3 юу хийж байгаа юм гэж асуухад гал хайгаад явж байна гэж хариулсан тэгээд тэр 3-н залууг явуулсан. Байрлаж байсан байшин руугаа ороход манай 2 найз болох Бархас, Энхцэцэг нар орондоо ороод унтчихсан байсан тул авч ирсэн 1 шил архиа Галаа, Шижирдагинын хамт гадаа ширээн дээр уугаад сууж байтал Галаатай хамт явж байсан гэх 1 том биетээ залуу хүрч ирээд ууж сууж байгаад 01 цагийн орчимд Шижирдагина бид 2 ядраад байсан тул унтлаа гээд байшин руугаа орсон чинь бид 2-ыг дагаад Галаа болон хамт явж байсан том биетэй залуугийн хамт араас дагаж орж ирсэн. Тэр үед Шинжирдагина бид 2 орондоо ороод хэвттэл Галаа гэх залуу Шижирдагины хажууд дөхөж очоод яриа өдөж суусан. Тэгсэн чинь Шижирдагина бид 2 дургүйцсэн чинь Галаа гэх залуу уурлаад гараад явсан тэр хооронд том биетэй залуу нь уучлалт гуйгаад сайхан амарцгаагаарай гээд гараад явсан. Тэгээд амралтын газрын ах руу залгаад танай энэ байшин цоожгүй юм байна яаж цоожлох вэ араас хүн дагаад орж ирсэн гэж хэлэхэд хажуу байшинд чинь түлээний мод оруулаад тавьчихсан байгаа тэрүүгээр хөшөөд хаачих гэж хэлэхээр нь бид 2 гарахаасаа айгаад цоожилж чадаагүй. Тухайн үед Шижирдагина нь үүдэнд байсан орон дээр хэвтэж байхаар нь хүрээд ир гээд хамтдаа нэг орон дээр тусдаа хөнжилд унтсан. Тэгээд шөнө унтаж байсан чинь хажуугаас Шижирдагина намайг нударч сэрээхэд үедээ миний дотуур хувцас байхгүй тайлчихлаа гэж хэлсэн чинь үүдэнд нэг хүн зогсож байхаар нь гар утсаа гаргаж ирээд гэрлийг нь асаахад Галаа гэх залуу зогсож байхаар нь шууд бичлэг хийсэн. Тэгээд тухайн залууг хөөж гаргасан чинь Шижирдагина миний гар утас байхгүй болчихсон байна гэж хэлэхээр гар утас руу нь залгахад ойр орчимд ямар нэг утасны чимээ гараагүй. Тэгэхээр нь тухайн амралтын газрын ах руу залгаж болсон явдлыг хэлж дуудсан чинь тухайн ах цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд удаагүй тухайн амралтын газрын ах орж ирээд гэрэл асаахад нэг залуу орж ирсэн гээж учир байдлыг хэлж байх үед зуухны хажуу талд манай найз Шижирдагины саарал өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас ч урагдчихсан газар хэвтэж байсан ба орны хөлд хөлдөөгч хайрцаг нь дээр хутга байсан. Тэгээд тухайн амралтын газрын ах гараад удалгүй Шинжирдагины гар утсыг гадаа хогийн савны хажуу талаас олсон гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дахин хандсан. Тухайн үед тэнд байсан бүх хүмүүс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Амралтын газрын ахаас бусад хүмүүс. Бид 2 хэвийн байсан тодорхой хэмжээгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч биеэ бүрэн авч явах чадвартай байсан. Тухайн Галаа гэх хүнийг сайн танихгүй тухайн амралтын газарт анх ундаа хараад танилцсан өөрөө эхнэр, хүүхдээ яриад сүрхий байсан. Миний мэдэхийн тийм зүйл болоогүй. Шижирдагина хэлэхдээ шөнө унтаж байхад миний хөл хөдлөөд байх шиг байсан тэгээд сэрхэд аль хэдийн миний дотоожийг тайлчихсан байхаар нь хүүе юу хийж байгаа юм зайлаач гэж хэлэхэд босоод явсан тэр үедээ халаасандаа нэг зүйл хийж байгаа юм шиг харагдсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч 2023 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 0 дүгээр сарын 2-ний өглөө Улаанбаатар хотоос 3 найзын хамт Сэлэнгэ аймаг ******* суманд очиж амрахаар яваад өдөр 16 цагийн орчимд ирсэн тэгээд Сайхны хөтөл үзчихээд Сайхны хөтлийн ойролцоо Хонгорморьт амралтын газарт 0 тоот байранд байрласан. Тэгээд бид өдөр 17 цаг 30 минутын орчимд гадаа ширээ засаж суугаад юм идэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 21 цаг 03 минутад нэг залуу хажууд хүрч ирээд сайн байцгаан уу охидууд аа гэхээр нь бид зураг дараад өг гээд зураг даруулаад танилцсан. Тэгээд танилцаад хамт сууж юм ярилцаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Тухайн залуу цамхаг нь явж болно гэж яриад байх шиг байсан би сайн санахгүй байна. Тэрнээс хойшоо би байрлаж байсан байшин руугаа ороод унтсан. Тэгээд гэнэт сэртэл үүдэнд өдөр танилцсан залуу зогсож байсан тэгээд манай найзууд зайл, яваач гэх мэтээр хэлсэн чинь тухайн залуу за за уучлаарай найз гээд гараад явсан тэрнээс хойш манай найзууд гар утас алга, түрсик алга гээд ярилцаж байсан тэгээд амралтын газрын манаач ах орж ирээд гэрэл асаатал Шижирдагины түрсик урагдсан байдалтай зуухны хажуу талд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед тэнд байсан бүх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Амралтын газрын ахаас бусад хүмүүс. Би тухайн хүнийг зүс царайг нь харвал танина. Манай найзууд Галаа гэж яриад байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Учир нь би унтаж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч 2023 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2023 оны 0 дүгээр сарын 2-ны өдрийн 1 цагийн үед Хонгорморьт амралтын газарт найзуудын хамт амрахаар ирсэн. Ирээд амраад хоол унд хийж идээд сууж байхад нэг залуу бид нарыг эргээд утсаар яриад яваад байсан. Бид нар тухайн үед зургаа даруулахаар дуудсан бөгөөд ирээд бид нартай танилцаад суугаад өөрийгөө цагдаад ажиллаж байсан Галаа гэдэг гээд ярьж байсан. Тэрнээс хойш би ямар нэгэн юм санахгүй байгаа бөгөөд Галаа манай өрөөний үүдэнд зогсож байхад сэрсэн бөгөөд найз нь явлаа гэж хэлээд гарч байсан. Гарсан хойно Шижирдагина гар утсаа хайсан бөгөөд дотоожийг тайлсан байна гэж хэлсэн бөгөөд тэгээд бүгд сэргэсэн. Тэгээд амралтын газрын ах цагдаад дуудлага өгсөн. Би тухайн залууг танихгүй. Амралтын газарт ирээд орой гадаа сууж байхад бид нар дээр ирж танилцсан. Бусдаар ямар нэгэн холбоо байхгүй. Бид нар хоёр шил “Жен” нэртэй архи уусан бөгөөд бүгд ер нэлээд халсан байсан. Ер нь бол болж байгаа зүйлийг мэдэж байсан бөгөөд орой болсон байсан учраас би нойр хүрээд түрүүлээд амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-3 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн: “...шинжилгээнд ирүүлсэн дотоожны салтаа, зүүн ташаа хэсэгт шинэ зүсэгдэлт үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд үүссэн гэмтлүүд нь иртэй зүйлээр 1 гэмтэлд удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь иртэй 1 төрлийн зүйл /хутга, хайч гм/-ээр үүсгэгдсэн байна. Дотоожинд үүссэн гэмтлүүдийг харьцуулах шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бариултай хутгаар үүсгэсэн байх боломжтой...” дүгнэлт /хх-ийн 51-55 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Гал-Эрдэнийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний хувьд хохирогчийг хүчиндэх ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Мөн биед нь хүрсэн зүйл байхгүй. Миний хувьд урд өгсөн мэдүүлэг дээр бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Өөр ямар нэгэн нэмж ярих зүйл байхгүй. Тухайн залуу бол надтай хамт явсан хүн биш бөгөөд тухайн амарч байсан хүмүүстэй уулзахаар ирсэн залуу байх шиг байсан. Тухайн хүмүүс амрах гээд орох үед намайг дагаад орсон. Ямар хүн гэдгийн би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-70 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-0 дүгээр хуудас/, зэрэг баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй болно.
Прокуророос шүүгдэгч Д.Гал-Эрдэнийн дээрх үйлдэл нь “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх шинжийг бүрэн агуулсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсхүл өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Завдах...” гэх ойлголт нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, туйлдаа хүрээгүй байхыг ойлгоно.
Завдалт нь эрүүгийн хариуцлага оногдуулахуйц завдалт байх, гэмт хэрэг үйлдэх гэсэн эргэлзээгүй шийдвэр буюу гэмт санаа байх, гэмт санааг гүйцээсэн үйлдэл байх гэх шинжийг агуулсан байхыг шаардана.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 0 дүгээр сарын 2-ний өдрөөс 2023 оны 0 дүгээр сарын 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хонгор морьт” нэртэй амралтын газрын тоот байранд хохирогч г согтууруулах ундааны зүйл хэрэглэж, унтаж амарч байх үед нь түүний дотоожны ташаа болон салтаа хэсгийг хутгаар зүссэн үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэх шинжийг хангахгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтаар хохирогч шүүгдэгч нар хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд хэн аль нь болсон үйл явдлыг санаж, биеэ авч явах чадвартай байсан талаар мэдүүлсэн. Энэ утгаараа хэргийн талаар болсон үйл явдлыг дүрслэн мэдүүлсэн байна. Мөн шүүгдэгч ******* нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэх гэсэн эргэлзээгүй шийдвэр буюу гэмт санаа агуулсан эсэх, хүчиндэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан болох нь нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл явдлын талаар сэргээн мэдүүлэхдээ утга агуулгын хувьд зөрүүгүй боловч тодорхой үйлдлийн хувьд өөр өөр байдлаар мэдүүлснийг улсын яллагч, өмгөөлөгч нар хохирогчийн мэдүүлгээс өөрт ашигтай хэсгийг чухалчлан тайлбар дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн. Шүүх хохирогчийн мэдүүлгийн зөвхөн аль нэг хэсэг нь үнэн гэж үзэлгүйгээр агуулгын хувьд бусад гэрчийн мэдүүлэг, нотлох баримтаар давхар нотлогдсон эсэх, гэмт этгээд тухайн нөхцөл байдал, орон зайд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх боломжтой эсэх, гэмт үйлдлээ ямар арга хэрэгслээр хэрэгжүүлсэн буюу үйлдэлдээ хэрхэн хандсан сэтгэхүйн харьцааг анхаарч субьектив шинжийг тодорхойлсон болно.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн дотоожийг 2 хэсэгт хутгаар зүсэж огтолсон, хохирогч нэг өрөөнд, нийлүүлсэн орон дээр өөрийн 2 найзын хамт зэрэгцээд унтаж байсан энэ нөхцөлд байдалд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй. Шүүгдэгчийг шууд хүчиндэх санаа зорилго агуулсан байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэхдээ хохирогчтой ам зөрсний улмаас хохирогчийг эвгүй байдалд оруулах үүднээс дээрх үйлдлийг гаргасан гэж мэдүүлсэн. Шүүгдэгч үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээгээгүй ч түүний мэдүүлгийг няцаан үгүйсгэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Иймд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Д.Гал-Эрдэнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлах үйлдлийг хууль тогтоогчийн зүгээс гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
Үүнээс авч үзвэл гэмт хэрэг гарсан гэх “Хонгорт морьт” нэртэй амралтын газрын тоот байр нь хүн түр амьдрахад зориулагдсан орон байр гэж үзнэ.
Мөн хохирогч ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд найзуудын хамт амрах зорилгоор тухайн байрыг түрээслэн оршин сууж байсан болох нь хохирогч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг тухайн байрны оршин суугч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тухайн амралтын газрын тоот байранд нэвтрэх эрхтэй этгээд биш бөгөөд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтрэн орж улмаар орон байрандаа амрахад саад учруулж, түүний дотоожны ташаа, салтаа хэсгийг хутгаар зүсэж дураараа аашилсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хохирогч *******ас гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гал-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Гал-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч *******д 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах байр суурийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж ялаас чөлөөлүүлэх байр суурийг тус тус илэрхийлсэн.
Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга хэрэгсэл, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, , 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* Гал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт ******* Гал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож ял солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгасугай.
8. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ